Сумын Алдарт уяач Ц.Алтанхуяг: Хүрэн азарга улсад тавлаж хасагдсанаас хойш өм харьчихсан
Төв аймгийн Зуунмод сумын харьяат сумын Алдарт уяач Цэвээндоржийн Алтанхуягийн ярилцлагыг хүргэхээр зэхлээ.
Сумын Алдарт уяач Алтанхуяг ах анх ямар адуу уяж байсан бэ?
- Би 1971 онд цэрэгт яваад 1974 онд халагдаж ирсэн юм. Тэгээд ханьтайгаа нийлж өрх тусгаарласнаас хойш морь уядаг болсон. Яагаад гэвэл манай хадам эцэг Баян-Өнжүүлийн Ар бүрдний Сандаг гэж уяач хүн байлаа. Тэр хүний удирдлага дор морь уяж моринд дуртай болсон доо. Анх уясан адуу бол манай Баян-Өнжүүлийн хурдан хонгор халзан морьтой Ханддорж гэж хүнээс нэг азарга авсны төл хул адуу. Даагандаа Сэргэлэнд нэг түрүүлээд, шүдлэндээ Төв аймаг анх удаа аймагтаа наадам хийхэд түрүүлж байсан юм. Тэр үед одоотой адил медаль гэж байсан биш үнэмлэх, хайрцаг ёотон өгдөг байсан үе.
-Нээрэн Төв аймаг наадам хийдэггүй, улсад очиж нааддаг байсан гэдэг байх аа?
-Тийм ээ. Хул адуу улсын наадамд очоод зургаалж байлаа. Манайх дөрвөн хүүхэдтэй, хоёр хүү, хоёр охинтой. Том хүү маань таван настайдаа Лүнгийн харьяат Алдарт уяач Рэнцэндорж гуайн морийг унаж улсын наадамд түрүүлгэхэд хүүд маань хүрэн даага бэлэглэсэн юм. Тэр хүрэн даага азарга болоод надад нэг түрүү, нэлээд хэдэн айраг авч өгсөн.
-Хүүгийн бэлэгний хүрэн азарга хэдтэйгээсээ уягдаж хаанахын наадамд ямар ямар амжилт гаргасан юм бэ?
-Дааганаасаа уягдаж шүдлэндээ улсын наадамд аваачиж уралдуулаад зургаад ордог юм. Тэгээд улсын наадмын дараа шууд Баян-Өнжүүлийн наадамд очоод айргийн гуравт давхисан. Хязааландаа бас улсын наадамд очоод айрагдаад хасуулчихсан юм.
-Яагаад хасагдсан юм бэ? Будилаан гарсан юм уу?
-Айргийн таваар давхиж ирснийг ухрааж зургаад оруулаад, Хорлоодойн морийг айрагдуулчихсан. Морины комисс Самданжамцтай уулзаад асуусан чинь ингэдэг болсон гэж хэлсэн, би ч ойлгоогүй. Сүүлд нь жижиг наадамд очоод айрагдчихсан чинь нөгөө Самданжамц чинь минийхийг бас хасаад “шөвгөр” Цэнд-Аюушийн хонгор азаргыг оруулсан. Тэгээд Самданжамцтай муудалцаад арай л барилцаж аваагүй. “Чи улсын наадам ч байсан, жалганы наадам ч байсан миний морийг хасдаг. Дахиж би улсын наадамд очихгүй” гэж хэлсэн. Тэрнээс хойш би улсын наадамд яваагүй. Тэгээд ч улсын наадмыг хойшоо Хүйн долоон худагт хийдэг болсон.
-Соёолондоо яаж давхисан бэ?
-Улсад очоод бас долоолсон байх аа. Ер нь арав дотор л яваад, урагшаа ахиж өгдөггүй юм.
-Улсын наадамд гурван ч удаа зургаалахаар харамсалтай биз?
-Харамсалтай байлгүй яах вэ.
-Бариан дээр дайруулдаг юм уу, тугнаас үргэж хадуурдаг юм уу яагаад зургаалаад байдаг юм бол оо?
-Тийм юм байхгүй. Явж байгаа нь л тэр. Хүрэн азарга Төв аймагт зургаалаад, Баянцагаанд бас зургаалаад баллаж байгаа юм чинь. Дандаа зургаад орно. Ер нь миний өм дутсан юм байгаа биз дээ.
-Анх улсад очоод л айрагдаад хасагдчихсан болохоор өм нь харьчихдаг шиг байгаа юм.
Хул чинь бас л улсад зургаалсан биз дээ?
-Хулыг уралдахад Хурц сайд намайг машиндаа суулгаж хамт дагасан юм. Бид хоёр найз л даа. “Морь чинь 10 дотор гарч ирэх юм бол суу” гэхэд нь мэдэхгүй гэсэн чинь “за суу суу” гэж байна. Айдас дээр миний хул 10 дотор гараад ирлээ. Хойшоо давхиад Алдар толгой өнгөрөөд Буянт-Ухаа дээр гараад ирсэн чинь айрагдах нь ээ. За айрагдчихлаа гээд Буянт-Ухаа ороогоод урдуур нь давхиад очтол нөгөөх чинь хадуураад урд ар руу гараад давхиж байна. Морьтой улсууд эргүүлж нийлүүлээд зургаалж байсан юм. Уг нь огт хадуурдаггүй л морь. Тэгсэн тэр өдөр хадуурсан.
-Ёстой өм дутсан юм байх даа.
-Миний л өм тэр биз. Гэхдээ хүрэн нь хөөрхий надад Их хурдын урилга авч өгсөн л дөө. Хархоринд болсон Их хурд-2 уралдаанд очоод 12, 13-аар давхиж байсан.
-Дандаа аман хүзүүдээд байвал дом хийдэг гэдэг. Та дом хийгээгүй юу?
-Үгүй ээ. Залуу байсан болохоор тийм юм мэддэггүй байлаа. Нутгийн хөгшчүүлтэй хамт морь уяад наадамд явна, тэд харчихаад айрагдана л гэдэг боловч зургаалчихна. Хүрэн азарга аймагт зургаалахдаа айргаар ирчихээд барианы зурхай дээр ирээд гэнэт зогсоод арынхаа морийг оруулчихдаг байсан юм.
-Уг нь сайхан хурдан адуу байж. Төлүүд нь хурдалсан уу?
-Хүрэн азаргандаа цагаан гүү хураалгаад эр цагаан унага гарсан. Хусран даага болоход нь эцэгтэй нь хамт уяад аймгийн наадамд ирдэг юм. Тэгтэл эцэг нь зургаалчихсан чинь манай майхныхан “Ингэж ч морь уях гэж” гээд намайг загналаа. За яах вэ гэсгээд тоохгүй өнгөрөөгөөд, цагаан даагаа мордуулчихлаа. Тэгтэл цагаан даага өнгөлж ирээд түрүүлэх нь ээ гэж байтал тугнаас хулгаад аман хүзүүлчихдэг юм. Их сонин шүү. Тэгээд хөдөө харьчихаад байж байтал Элдэв гэж морь уядаг нөхөр ирээд Баянцагаан наадамтай гэнэ гэж байна. Тэгэхээр нь цагаан даага, хүрэн соёолон хоёрыг барьж аваад хүүтэйгээ хамт хөтлөөд Баянцагаан явлаа. Баруун-Урт дээр ирж хоночихоод маргааш нь уулын ард сунгаатай гэхээр нь давхиад очтол аймагт аман хүзүүдсэн цагаан даага ирчихэж гээд тэр хавийнхан шуугиад жигтэйхэн байна. Тэр сунгаанд цагаан даага түрүүлчихлээ. Маргааш нь Баянцагааны наадамд очоод түрүүллээ, гэхдээ бүр замбараагүй хол түрүүлсэн.
-Эцгийнхээ хүрээгүйд унага нь хүрсэн юм байна. Дараа нь яаж давхисан бэ?
-Тэрнээс хойш олигтой давхиагүй ээ. Манайх Сэлэнгэ рүү нүүж очсоны дараа Дарханд бүдүүн морь очиж арав дотор нэг удаа давхисан. Сэлэнгэд байхдаа би Орхон сумын наадмаас нэг түрүү, дөрвөн айраг авч байлаа. Цагаантолгойн САА-д нэг даага аман хүзүүлээд, наана Хөтөл дээр нэг айрагдуулж Сэлэнгэд сайхан л наадсан.
-Хүрэн азарганы төл хурдалсан уу?
-Хүрэн азарганы төл хүрэн адуу гайгүй хурдан байна. Хүүдээ өгчихөөд байгаа.
-Танай хүү морь уяж байгаа юм аа даа? Алдар нэр нь хэн билээ. Морь нь хэр хурдалж байгаа вэ?
-Манай том хүүг Түвшинтөгс гэдэг. Хөдөө мал маллаж, хажуугаар нь морь уяж жижиг наадмаас айраг аваад л байдаг юм. Хүрэн морь нь Баян-Өнжүүлд хоёр удаа, Сэргэлэнд нэг айрагдаад байгаа. Гаднаа жүчээтэй, тэндээ адуугаа тэжээгээд уядаг юм.
-Та аймаг, сумын хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймгийн наадмын нэг айраг, нэг түрүү, сумын наадмын 10 орчим айраг, түрүү бий. 2015 онд сумын Алдарт уяач болсон.
-Дээр үеийн улсын наадмыг сүүлийн үеийнхтэй харьцуулахад ямар санагддаг вэ?
-Би Хүйн долоон худагт улсын наадам хийдэг болсноос хойш улсын наадамд очиж үзээгүй. Манай хүүхдүүд морьдоо ачаад явж л байдаг юм. Дээр үеийн улсын наадам ч сайхан л болдог байлаа. Айцаар давлаа, Алдар толгой ороолоо, Буянт-Ухаа өгслөө, барианд орлоо гээд л. Одоо бол сайндаа л эргэлээ, давлаа гэдэг юм байлгүй. Тэр үед морьтойгоо тэр хол дагах биш, цагаан хоолой чагнаад л сууж байдаг. Тэжээл тариа гэдэг юм байсангүй. Хонгор халзан морь нь улсад гурав түрүүлсэн Ханддорж гуай бид хэд хамт уядаг байхдаа гүүгээ саагаад саам өгнө, хааяа хуурай гюлкозыг халбаганаас долоолгоод л боллоо. Морь тэргэнд майхан, тогоо шанагаа ачаад л явна, муусайн хүүхдүүд нь морины нуруун дээр үүрэглээд л. Айлын хүүхдүүд бөөнөөрөө гүйж ирээд л би морь уная гээд булаацалддаг. Гэтэл одооны хүүхдүүд морины нуруун дээр биш зурагт, утас хоёр дээр л гарах юм байна шүү дээ.
-Дээд үеийнхээ ахмад уяачидтай ойр байж, уяаны арга ухаанаас нь суралцаж байв уу?
-Манай хадам аав, улсын наадамд хар азарга нь нэг түрүүлж, гурав айрагдсан Лүнгийн Рэнцэндорж гуай, Баян-Өнжүүлийн Ханддорж гуай, Сэргэлэнгийн Хэнмэдэх гуай гээд сайн уяачидтай хамт морь уяж байлаа.
-Улсад морь айрагдаж түрүүлгэж байсан сайн уяачидтай хамт морь уяж байжээ. Тэднээс сурсан, үзсэн дуулсан юм их биз?
-Тэгэлгүй яах вэ. Хөгшчүүл зааж өгөхдөө ч өгнө, дандаа битүү суугаад байхгүй. Наадахаа үүр шөнийн заагаар нэг хөлс авчих гэж хэлснийх нь дагуу хийхэд уяа нь яг таарч байдаг. Бариан дээр ирээд хадуурч байгаа адууг буруу уяатай байна, орой харуй бүрийд аятайхан хөлс авчих гэхэд тэр адуу хадуурахаа больчихдог. Ханддорж гуай бид хоёр нэг жил хамт улсын наадамд явж байгаад Түргэний гүүрний урд хонодог юм. Өглөө нь босоод уяагаа тойрч байснаа уяаны баруун шонгийнх нь гадсан дээр нохой ирээд шээхийг харчихаад “За миний хонгор халзан морь түрүүлэх нь ээ” гэж байна. Тэгтэл үнэхээр улсад хонгор халзан морь нь түрүүлчихэж байсан юм. Тэгээд л буцах замдаа морин тэрэгтэй хүмүүс тааваараа өнжиж хонож яваад ганц нэг юм уугаад ярьж хөөрөөд л мөн сайхан байж дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна