Сумын Алдарт уяач А.Батболд: Сайн адуу уяаны эрдмийг өөрөө зааж өгдөг
Төв аймгийн Зуунмод сумын уяачдын цуврал ярилцлагаас уншигч та бүхэндээ хүргэе. Энэ удаа та бүхэндээ сумын Алдарт уяач "жаал" хэмээх Алимаагийн Батболдын ярилцлагыг сонирхуулъя.
-“Жаал” Болдоо гэдэг хүний уяачийн гараа хэзээнээс эхэлсэн байдаг юм бэ?
-Би зургаан настайгаасаа 14 хүртлээ 9 жил хурдны морь унаж, хасагдсанаас хойш мориноос хөндийрөлгүй ойр байж ирсэн. Дунд нь хэсэг хугацаанд завсарлаад 2010 оноос морь уяж, унаган зэгэл үрээгээ овооны наадамд айрагдуулж анхны айргаа авсан.
-Өөрийн сонирхлоороо морь уядаг болсон юм уу?
-Сонирхолтой ч байсан, бас удамд ч уяач байсан. Манай аав унаган хурдан морьдоо уяж сум орон нутгийн наадамдаа айрагдуулдаг сайн уяач байлаа. Төв аймгийн хуучнаар Авдарбаян, одоогийн Сэргэлэн сумын хүн. Дээхнэ үедээ Сэргэлэн сум наадам хийдэггүй, голцуу улсын баяр наадамд явж гайгүй дээгүүр давхиулдаг байв. Суманд нэг наадам хийхэд нь шүдлэн бор үрээг нь би унаж аман хүзүүдүүлсэн юм. Аавын зээрд үрээг Сэргэлэнгийн “дэлдэн” Жамц гэдэг хүн хязаалан үрээ худалдаж аваад соёолондоо түүний хүү Мижиддорж гэдэг хүний нэр дээр улсын наадамд айргийн тавд давхиж байл уу даа. Хэдэн оныг нь санахгүй байна. Гөлгөө гуайн зээрд соёолон гуравт давхиж, Сэргэлэнгээс хоёр хүрэн зээрд соёолон айрагдсан байдаг юм. Зээрдийн дээд удмыг яривал Навааны Од гэдэг хүний Хэнтийн Галшараас авчирсан Гарьд хонгор гэж азарга. Гарьд хонгорын төлийн төл болох морь байгаа юм.
-Улсад айрагдсан зээрд адууны удам танд байгаа юу?
-Тэр удмын адуунаас надад цаг зуд гээд юм үлдээгүй. Манайх дээр үеэсээ гайгүй хурдалдаг хонгор адуутай байсан юм. Тэрний удам хонгор адуу бий.
-Анхны айргаас хойш ямар адуугаар наадаж байв?
-Анхны айраг авсны хойтон жил нь Монгол хээрийн Сүхээ ахын дээр нэг жил болоод, 2012 онд Чулуунбаатарын Гансум гэж ахтай хоёулаа нийлж морь уясан. Тэр жилээ аймгийн наадамд миний уясан Гансум ахын хар соёолон айргийн гуравт давхиж, миний буурал үрээ айргийн тавд давхиж нэг өдөр хоёр адуу айрагдсан юм. Гансум ахынхаа морийг олон жил уясан.
-Аймагт айрагдсан буурал үрээний удам угшил?
-Сүхбаатарын Баяндэлгэрийн хамба лам Амараа гэдэг хүний унаган адуу. Хавар нь 5 сарын 30-нд Баянзүрхийн товчоон дээр хэдэн адуу зарах гэж байна гэхээр нь найзтайгаа очиж морин дэлтэй хүрэн, буурал хоёр хязаалан үрээ авсан юм. Буурал үрээгээ тэр жил айрагдуулаад, хойтон жил нь хүрэн үрээгээ Налайх дүүргийн наадамд айргийн гуравт давхиулсан. Буурал үрээгээ аймагт айрагдуулсны дараа жил хөлийг нь муутгаад дахиж уяагүй. Тэгээд ганц нэг төлийг нь авч байтал залуудаа өвчин олоод үхчихсэн юм.
-Өөр ямар адуугаар наадаж айраг, түрүү хүртсэн бэ?
-Миний өөрийн адуунаас айхтар хурдалж давхисан адуу байхгүй. Голдуу найз нөхөд, ах дүүсийнхээ адууг уяж байна.
-Гансум гэдэг хүний адууг олон жил уясан гэсэн байх аа?
-Хар азаргыг нь том уралдаанд айрагдуулаагүй ч өөрийнхөө хэмжээнд давгүй сайн давхиулсан гэж боддог. Гансум ах бид хоёр ч сайхан ганзага нийлсэн дээ. Анх шүдлэн үрээ аймгийн наадамд айрагдчихаад над дээр ирж байсан юм. Соёолон азарга аймагт гуравт давхичихаад Хүйн долоон худагт болсон улсын бүсэд очиж аравт давхисан. Хойтон жил нь хавчиг азарга Дүнжингаравын сорилго 1.5 сая төгрөгний бооцоотой уралдаанд түрүүлээд, Дүнжингаравт зургаалсан. Давхар уяагаар Эрдэнэтийн бүсэд уралдаж айргийн гурваар ирж байгаад бариачийн өмнөхөн хүүхэдтэйгээ хальтирч унаад давхиад явчихсан юм. Хавчиг жилээ зун нь Баянцагаан сумынхаа наадамд түрүүлсэн. Тэнд бас миний морийг нь уядаг Баттулгын хонгор азарга аман хүзүүдэж, нэг их насны морь түрүүлж, Гансум ахын их морь долоод давхиж сайхан наадсан. Долоотой азарга Их хурдад очиж 18-аар давхиулаад, давхар уяагаар Төв аймгийн 90 жил, улсын төвийн бүсэд айргийн дөрөв дээр ирж яваад улсууд руу даялаад зургаалсан. Долоотой жилээ сумынхаа 90 жилд түрүүлээд, улсад 32-т давхисан. Тэрнээс хойш үр төлийг нь авъя гээд дахиж уралдуулаагүй.
-Өөр ямар хүний морь уяж байсан гэлээ?
-Сэргэлэн сумын харьяат Нацагдоржийн Төвсанаа гэж найз маань надаар бас олон жил морио уяулж байгаа. Шинэ зээрд гэж морио шүдлэн үрээ Сүхбаатарын Халзан сумаас хүнээс авлагад авсан гээд авчирч байсан юм. Хоёр жил өнжөөгөөд соёолонд нь уяж аймгийн наадамд наймд давхиад, давхар уяагаар Багануурын цахилгаан станцын 35 жилийн ойд тавд давхисан. Долоон настай морь 2017 онд аймгийнхаа баяр наадамд 153 мориноос түрүүлж, 2018 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд очиж мөн түрүүлсэн. Энэ жил 9 настай морь бий.
Мөн Надмидцэдэнгийн Ганчулуун гэж манай найз уяж өгөөч гэж хусран даага авчирч өгдөг юм. Тэрийг Сэргэлэнгийн наадамд долоод, аймгийн наадамд 30 хэдээр, Өвөрхангайд болсон улсын бүсийн уралдаанд долоод давхиулаад, Багахангай дүүргийн наадамд түрүүлгэсэн боловч том даага гээд хасагдсан. Хоёр жижиг наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Ноднин шүдлэн үрээ Өмнөговийн Ханбогд сумын наадамд очиж аман хүзүүгээр давхисан. Ханбогд руу зургаан адуутай очоод дөрвөн адуу айрагдуулсан юм. Их морь түрүү, айргийн гуравт давхиж, хүрэн азарга айргийн тавд, шүдлэн үрээ аман хүзүүнд давхисан. Хүрэн азарга Гансум ахын хар азарганы төл, Төвсанаа бид хоёрт бэлэглэсэн юм.
Дорноговийн Зүүнбаянгийн Эрдэнэбулган гэж ах энийг оролдоод өгөөч гэж их насны хээр морь авчирсныг ноднин хавчиг морь айрагдуулаад, Зууны манлай уяачдын холбооны Өлзийт нуурын шагайн тойрмын наадамд дөрөвт давхиуллаа. Энэ жил наадам хорьсон ч гэсэн өвөл бооцоотой жижиг сажиг наадамд наадамд зургаа оруулснаас хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэж, хоёр айрагдаад байна. Одоо адуунаадаа тэжээгээд уралдааны хорио тавигдахаар ганц нэг бага адуу уралдуулж үзэх санаатай.
-“Жаал” Болдоо гэдэг нэрийг Зуунмодын уяачдаас нэлээд сонслоо. Олон хүний морийг уяна гэдэг таны уяаны эрдэм сайных гэж ойлгож байна л даа?
-Миний сайн уядаг ч гэж юу байх вэ дээ. Хүмүүс намайг сайн уяж байна гэхэд нь би сайн уядаг хүн биш, гол нь уйгагүй л оролддог хүн гэж хэлдэг. Хүүхэд мордуулж явуулчихаад орхидоггүй, морь мотоцикль унаад дэргэд нь байнга хамт байдаг. Хоол тааруулах байсан ч хүн заралгүй өөрөө л хийдэг.
-Хүний хийсэн зүйл сэтгэлд хүрдэггүй тал бас байна уу?
-Тийм ээ, хүний хийсэн юм сэтгэлд таардаггүй юм. Бодсон ажлаа өөрөө дэргэд нь дагаж яваад л хийвэл яг болсон юм шиг санагддаг. Хүнд итгэдэггүй муухай зан ч юм уу.
-Таны хувьд аль насны морийг уяхад илүү дөхөм байдаг вэ?
-Би азарга, их нас уях дуртай. Соёолон адуунд бас янзын хайртай. Шүдлэн адуу нэг их олныг айрагдуулаагүй, хоёр гурвыг л оруулсан байдаг юм билээ. Ер нь шүдлэн адууг л жаахан ноолж ядраачих гээд байх шиг байдаг. Даага бол болоод л байдаг юм. Их нас, азарга бол сайхан даа.
-Дээд нас уяхад юу нь сайхан байдаг юм бэ?
-Уяанд гарын ая сайн даана. Ер нь миний уях ч гэж юу байх вэ. Сайн адуу гэдэг уяаны эрдмийг өөрөө зааж өгдөг. Тааруухан адуу уяад байвал сайн болох нь юу, сайн адуу уяж байж уяач болдог болов уу гэж боддог юм. Гансум ахын хар азарга надад уяаны эрдэм заасан адуу гэж болно. Уяачид дунд жижиг Болдоо, Чулуунбаатарын Гансум гэдэг хоёр хүнийг уяач, морь сонирхогч гэж олон түмэнд таниулсан. Сүүлийн үед манай Төвсанаагийн хүрэн морь сайн байна. Шүдлэн байхаас нь гардаж уясан болохоор занг нь сайн мэддэг болсон. Аймагт түрүүлчихсэн морийг ноднин томоохон наадамд уралдуулъя гэсэн бодол байсан ч ханиад томуу гээд бие нь тааруу байхаар дан уяагаар Ханбогд сумын наадамд аятайхан түрүүлгэсэн. Бүдүүн Гантөмөр гэж залуу бас уралдуулаад өгөөч гэж халиун морь авчирсныг айргийн гуравт давхиулсан.
-Хар азарганы уяаны онцлог?
-Хар азарга чангадуу, их насны морь шиг уяатай адуу.Олон сайн давхарлаж байж хурдалдаг. Гүү малыг нь хураалгаад 4 сар гэхэд гүү нь унагалчихсан байдаг. 5 сарын 1 гэхэд ороо нь гүйцэд гарчихсан, уяанд ороход бэлэн болчихсон, тарга хүчээ бүрэн авчихсан байдаг. Соёолон азарга хоёр гүү хураалгаж, тэрнээс хойш 5-6 гүү хураалгаж байгаа. Уяан дээр эргэцүүлэхгүй гэж гүүг нь дэргэд нь чөдөртэй байлгадаг.
-Олон хүний морь уяхаар унах хүүхэд асуудалтай биз?
-Энэ жилээс л морь унах хүүхдийн асуудал гарах юм шиг байна. Миний хүү таван настайгаасаа морь унасан. Одоо 13 хүрээд арай хүнддэх маягтай болж байна. Дүү нь 12 настай. Хадам эгчийнхээ хүүхдийг би өөр дээрээ авчихсан юм. Миний хоёр хүү хоёулаа олон жил морь сайн давхиулж, олон ч айраг түрүү авлаа. Бага маань хурдан адуугаа өөр хүүхдээр унуулах дургүй, өөрөө унана гээд жингээ хасаад л үзэж тарж байгаа.
-Хоёр хүү нь аавынхаа уяаны ажилд туслаад ирээдүйд уяач болох бэлтгэлээ хийж байна уу?
-Уяач болох байх гэж бодож байна. Завтай, завгүй үедээ ийм ажил хийчих гэхэд хэлснээр хийчихсэн байдаг юм. Ганц нэг туслах залуучууд авсан боловч багаасаа хажууд байгаагүй болохоор арай л сэтгэлд хүрэхгүй. Хоёр хүү бол хий гэснийг яс хийнэ, ер нь найдаж болохоор.
-Та уяач болоод аавдаа тоогдож чадсан уу?
-Чадаагүй ээ. Аав минь 2006 онд өөд болсон. Тэр үед би аялал жуулчлалын компанид морин хөтөч хийж, монгол улсын дөрвөн цэгт морьтой гарах гэрээтэй ажиллаж байгаад морь уяагүй. Өмнө нь ч цас зуд болоод амьдрал хөөгөөд уяж чадаагүй. Амьд сэрүүнд нь морь уяж аавыгаа баярлуулж чадаагүй юм аа.
-Миний асуулт өндөрлөж байна. Сүүлийн асуултыг нээлттэй үлдээе?
-Хүүхдээр морь унуулахгүй гэдэг асуудал их яригдаж байгаа. Гадаадын улс орнууд баяраа парад жагсааж хийдэг бол манай монгол улс морио хүүхдээрээ унуулж уралдуулж баяраа хийдэг. Тэгэхээр нэгэнтээ ийм өв соёлтой юм чинь уралдааныхаа замыг тогтсон стандарттай, улсын хамгаалалтад байлгаж болдоггүй юм болов уу гэж боддог. Морь бол хүүхдийг хэзээ ч унагадаггүй амьтан. Гол нь замын бартаанд л морь ойчдог. Уяач бид нарт ганц санаа зовдог зүйл морины хөл. Морины хөл ч бартаатай замд л гэмтэнэ. Уралдааны замын хоёр хажуу талаар хашаатай, жилийн дөрвөн улиралд мал, машин явдаггүй, ганцхан морь уралддаг баймаар байгаа юм. Хурдан морины уралдаан бол гадаадад монголыг сурталчилдаг өв соёлын нэг. Өв соёлоо ч бодоод, морь, хүүхдээ ч бодоод ийм замтай болмоор байна. Тэр зам дээр уралдаанаа хийдэг, уралдаан хийсэн хураамж татвараа өгдөг. Тэр мөнгөөр нь оготно байвал хор цацаж, ховил гарсан бол нөхөн сэргээлт хийчихэж болно. Тийм замтай болно хандив тусламж гэх юм бол энэ олон мянган уяач нэг өдөр л хандив босгох байх. Чулууг нь түү, ховилыг нь арилга гэсэн ч бид бэлэн байна. Аймгууд биш юм аа гэхэд төрийн наадам хийдэг газар нь тийм замтай байгаасай. Ганц би ч биш олон хүн ийм бодолтой байдаг болов уу. Эрлийз, монгол морь уралдах тал дээр надад ямар нэг бодол байхгүй. Гол нь сайн зам дээр морь уралдах ёстой. Наадам болохоор стадион будаад байдаг. Гэтэл стадион биш морь харах гэж хүмүүс ирдэг. Хүйн долоон худагт Цагаан хөтөлийн цаана гүнзгий жалга байдаг, тэрийг ус гаргах хоолой тавиад дээгүүр нь битүүлчихэж болмоор л санагддаг. Болж өгвөл хоёр талаараа хашаатай, машин дагадаггүй, голоор нь гүйдэг камер суурилуулж, эсвэл явуулын станцаа олон болгож болно. Миний морь төддүгээр камер дээр явж байгаад төд рүү шилжлээ гээд хараад сууж байна. Тэгж хөгжүүлэх Уяачдын холбоо гарч ирэх байх гэж залбирч байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
Д.Энхтуяа
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.141
Сонин юм хүний адууг миний адуу гэж яриад тэр аймагт аырагддаг буурал үрээний эзэн амьд мэнд баыгаа тэр анх хоёр үрээ авчирж наад хүнээр чинь уюуулдаг байсан. Яагаад эзэн нь баыхад улайм цайм ингэж бурдаг байнаа аймгийнхан бүгд мэднэ дээ
Reply66.181.180.179
Ene huntei holbogdoh dugaar bnuu
Reply203.91.115.39
Жаахан Болдоо ахдаа амжилт хүсье. Уясан хүлэг нь хурдан сайхан байж, түрүү айрагт хурдлах болтугай.
Reply