Аймгийн Алдарт уяач Б.Шийлэгдорж: Сайн адууг бага залууд нь уралдуулж, амжилт гаргамаар юм билээ
Өвөрхангай аймгийн Уянга сумын хийморилог уяачдын дараагийн зочин бол аймгийн Алдарт уяач Баатарын Шийлэгдорж байлаа. Тэрээр 10 жилийн өмнөөс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон бөгөөд одоогоор зөвхөн сум орон нутгаасаа гэхэд 40 гаруй айраг түрүүг хүртээд байгаа аж. Ингээд Залуу сайн малчин, ММСУХ-ны 20 жилийн ойн медальт түүнтэй ярилцсанаа хуваалцаж байна.
-Уянгын уяачдын ихэнх нь удам залгасан байх юм. Таны хувьд ч адилхан уу?
-Миний буурал аав Дарьзав дээр үед морь уядаг байсан. Ээжийн аав байгаа юм. Архангайн гарлын хүн л дээ. Бага залуудаа хүрээнд шавилан сууж байгаад тарахад нь хөдөө гарч малчин ард болсон. Тэгээд сүүл рүүгээ морь уясан. Сонсож байснаар Дүгэрийн хээр, Жагарын бор, Самбуугийн хээр зэрэг морьдыг уяж байсан. Эндээс Жагарын бор нь Хайрхандулаанд болсон таван сумын бүсийн уралдаанд айрагдсан. Харин Дүгэрийн хээр сумандаа олонтаа уралдаж, айраг, түрүү хүртсэн. Энэ Самбуугийн хээр, Дүгэрийн хээр нь Төв аймаг чигийн адуунууд шиг байна лээ. Миний хувьд 2009 оноос эхлэн морь уяж байна. Одоогоор сум орон нутгаас нийтдээ 40 гаруй айраг, түрүү хүртчихээд байгаа юм.
-Ямар адуугаар уяаны ажлаа эхлүүлж байв?
-Морь уясан анхны жилээ авмал халиун соёолон үрээгээ суманд түрүүлгэсэн. Дорнодын угшилтай адуу л даа. Аймгийн Алдарт уяач Доржготов гэж хүнээс авсан юм. Надад соёолон ирж, тэр жилээ ингэж суманд түрүү, Баараа тахилга хайрханы наадамд гуравласан. Бас Баянгол сумын буман малын баяраар есөөр давхисан.
-Хавчигтаа яаж давхисан билээ?
-Цагаан сарын хаврын уралдаанд дөрөвлөж, зун нь сумандаа зургаалсан. Тэгээд долоотой өнжөөд, наймтай суманд айргийн дөрвөөр давхисан. Дараа нь хөл нь эвгүйтээд уяагүй.
-Дараа нь залгаж хурдалсан ямар морь байна вэ?
-Улсын бүс болох Ховдын даншигт Ганболд ахын унаган зээрд морийг шүдлэн түрүүлгэсэн. Тэр чинь 2014 он байгаа юм. Манай дүү улсын Алдарт уяач Даваадорж тэр зун Ганболд ахаас авсан адуу л даа. Шүдлэн дөрөв уралдахад гурав түрүүлж, нэг айрагдсан. Аймгийн хаврын бага гурван насны уралдаанд гурваар, Цохиотын сорилго сунгаа, Дөрөлжийн наадамд тус тус түрүүлж, дараа нь улсын наадамд 11-ээр давхисан. Тэгээд Ховдын даншигт түрүүлсэн юм. Хойтон жил нь хязаалан улсын наадамд 13-аар давхиад, соёолон болоод Тод манлай уяач Отгоннасан уяж улсын наадамд зургаалуулсан. Ноднин хавчиг морь Тод манлай уяач Онон уяж, аймагт болсон улсын бүсийн уралдаанд тавласан. Энэ жил /2018 онд/ Булганд зургаалсан.
-Тэгвэл таны уяж хурдлуулж байгаагаас ямар амжилт гаргаж байгаа вэ?
-Өндөр гэгээний 380 жилийн ойгоор хар азарганыхаа төл хар даагыг өөрөө уяж, дөрөвлөсөн. Бас хар даагаа Дөрөлжийн наадамд түрүүлгэж, сумын сургуулийн ойгоор долоогоор оруулсан. Дараа жил нь шүдлэн Цохиотын сорилго уралдаанд түрүүлээд, улсад наймласан. Наадмын дараа Говь-Алтайн даншигт очиж долоогоор уралдсан. Харин өнгөрсөн жил хязаалан Цохиотын сорилго уралдаанд түрүүлсэн. Даанч улсад сэрвээний өндрөөр хасагдаад мордуулж чадаагүй. Өнөө жил /2018 он/ соёолон уясангүй ээ.
-Эх нь ямар гүү юм бэ?
-Эх нь тойруулга гаралтай. Хотоос манай дүү найзаасаа авчирсан гүү байгаа юм.
-Дүүгийнхээ морьдыг бас уядаг байх нь ээ. Түүний нэр дээр уягдаж, хурдалсан морьдынхоо амжилтаас сонирхуулаач?
-Манайд Дорнод чигийн нэг том бор азарга байлаа. 2012 онд Тарагт суманд болсон Өвөрхангай аймгийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Тэгээд 2013 онд Бүрдэд болсон аймгийн зүүн бүсэд бас түрүүлсэн. Зун нь Баараан тахилга наадамд түрүүлж, 2014 онд Дөрөлжийн галын нээлтийн уралдаанд түрүүлсэн. 2013 оны өвөл аймагт болсон хадагны уралдаанд түрүүлсэн гээд нийт зургаа түрүүлсэн юм билээ. 2014 онд болохоор Дөрөлжийн галын нээлтийн наадамд түрүүлээд төл авах гээд дахиж уяагүй. Би чинь аймгийн бүсийн уралдаанд түрүүлгэж анхныхаа түрүүг бор азаргаар авч байлаа. Хоёр ч бүсийн уралдаанд хоёр жил дарааллан түрүүлсэн.
-Өөр ямар адуугаар наадаж байна даа?
-Унаган хүрэн морь байна. Соёолондоо Дөрөлжийн наадамд түрүүлээд, хавчиг морь Баянголд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд дөрөвлөж, өнгөрсөн жил сумандаа наймаар давхисан. Өнөө жил /2018 он/ өнжөөсөн.
-Алдартын нэрийг олонтаа гаргасан нь аль нь вэ?
-Манай Идэр хээр азарганы төл соёолон энэ жил сумын наадамд гуравлалаа. Үүнээс өмнө даагандаа суманд гуравлаад, шүдлэн дөрөвлөн, ноднин хязаалан суманд уралдуулаагүй. Харын эх гүүнээс гарсан юм. Бас харын хоёр төл хязаалан хар үрээ ноднин нэг нь суманд таваар, энэ жил дөрвөөр давхилаа. Бас нэг хар үрээ бий. Даагандаа Дөрөлжийн наадамд аман хүзүүдээд, энэ жил тэр наадамд дахин аман хүзүүдэж, сумандаа гуравласан. Мөн хул үрээний төрсөн дүү, хээрийн төл шүдлэн ноднин даагандаа суманд аман хүзүүдэж, энэ жил айргийн дөрөвт давхисан. Манай хар азарганы төл хар даага энэ жил Дөрөлжийн наадамд таваар, суманд долоогоор давхисан. Тийм амжилттай адуунууд бий.
-Хар азарганы үр төлүүд зөвхөн танайхнаар байна уу, эсвэл ойр зэргэлдээ айлуудад ч бас бий юу?
-Дотроо л байна. Гадагшаа гарсан төл байхгүй ээ. Харин Идэр хээр азарганы төлөөс Содбаатар гишүүнд хээр шүдлэн бэлэглэсэн. Хурдан л байгаа дуулдана лээ.
-Идэр хээр тань хаанахын адуу юм бэ?
-Сүхбаатарын Дарьганга чигийн адуу. 2010 оны хавар Баянголын аймгийн Алдарт уяач Борын Ганзориг гэж найзаасаа соёолонд нь авсан. Идэр хээр азарга аймагтаа шүдлэн, хязаалан аман хүзүүдэж, Баян-Өлгийд болсон улсын бүсийн уралдаанд айргийн таваар давхисан. Аймаг тойрсон бага сага уралдаанаас нийтдээ 20 гаруй айраг, түрүүтэй.
-Та ер нь хаагуур хаагуур наадаж байна?
-Улсын бүсэд морь тавьсаан, тавьсан. Тодруулбал, аймагтаа ч, Говь-Алтайд болсон бүсийн уралдаанд ч тавилаа. Бас Баянхонгорын Ламын гэгээнд оролцсон. 2014 оноос хойш гэдэг чинь дөрвөн жил дарааллан улсын наадамд морьдоо уралдууллаа. Анхны жилээ шүдлэн 11, дараа жил нь хязаалан 13, 2016 онд хар шүдлэн наймаар давхисан. Ноднин уралдуулж амжаагүй. Би улсад хоёр жил дарааллан очоод, бусад адууны чансаанд хүртэл уяж чадахгүй байна гэж бодсон л доо. Сайн адууг бага залуу дээр нь эрт уралдуулж, амжилт гаргаж баймаар юм билээ.
-Танай адуунд хаанахын удам угшилтай адуунууд байна вэ?
-Сүхбаатар, Дорнод, Дорноговийн адуунууд бий. Ганц нэг цэвэр гүү авсан. Эрдэнэчулуун гуай, Дорнодын Цагаан-Овоогийн “шар” Зоригоо, Отгоннасан Манлайн адуунаас авсан. Дажгүй сайхан давхицгааж байна.
-Танайхаас та дүүтэйгээ морь уядаг. Өөр уядаг хүн байна уу?
-Бид эхээс зургуулаа. Би айлын том л доо. Ээж аав маань гурван хүү, гурван охинтойгоос нэг эрэгтэй нь 2013 онд өөд болсон. Одоо Даваадорж бид хоёр л морь уяж байна. Багадаа ч манай гэрийн эрчүүд морь унаж, аймаг, сумдын уралдаанаас айраг, түрүү олныг авч байсан. Тэр үедээ Амгаа ах, Түмээ багш, Д.Ганбаатарын морьдыг их унана аа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Дүүгийнхээ нэгэн адил төрийн хишигтэй уяач болохыг хүсье.
-Баярлалаа. Ерөөл бат орших болтугай.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна