Малын их эмч Г.Нарантуяа: Нарны цохилт нь адууны тархины эд эсийг гэмтээдэг
“Эмч зөвлөж байна” буландаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул , ХХААЯ-ны тэргүүний ажилтан, “ Nara Vet” малын эмийн сангийн эрхлэгч, малын их эмч Гомбосүрэнгийн Нарантуяаг урилаа. Тэрээр манай уншигчдад малын дархлаа сулралт хийгээд хурдан моринд давамгай тохиолддог нарны цохилт өвчний талаар үнэтэй зөвлөгөөг өгсөн юм.
Их хэмжээгээр антибиотик хэрэглэснээс ДАРХЛААНЫ СИСТЕМ унадаг
-Дархлаа гэж юу вэ. Дархлаа суларсан тохиолдолд яаж дэмжих ёстой вэ?
- Дархлааны тогтолцоог энгийнээр хэлэхэд гадны хүчин зүйлсийн эсрэг бие махбодийн үзүүлж байгаа өвөрмөц хариу урвалыг хэлж байгаа юм. Ямар ч дархлааны механизм оролцохгүйгээр явагдах өвчин эмгэг үйл явц гэж байхгүй. Тэр эсрэг бие нь байхгүй болоод урвал үзүүлэх механизмгүй болсон үед дархлаа суларч өвчлөмтгий болдог.
Өөрөөр хэлбэл ямар нэг өвчин эмгэгийн үед дархлааны хямрал нь өвчин хүндэрч эдгэрэхгүй удах шалтгаан болж болно. Ийм үед манайхан жишээ нь адуундаа витамин, уураг өгчихвөл дархлаа сайжирчихна гэж боддог гэтэл энэ нь хоногт авах ёстой эрдэс витамин, уургийн хэрэгцээ л болохоос дархлаанд оролцдоггүй. Ялангуяа адуунд дархлааны системийг сайн байлгая гэвэл арчилгаа, маллагаа маш чухал гэдгийг сайн санаж байх хэрэгтэй. Ер нь дархлааны систем гэдэг нь маш том бүтцээс тогтсон өргөн хүрээтэй тогтолцоо л доо. Дархлааны тогтолцоонд сэрээ булчирхай, чөмөг, тунгалгийн зангилаа, дэлүү, ходоод гэдэс, шээс, болон амьсгалын замтай холбогдсон тунгалгийн эрхтнүүд хамаарагддаг. Үүнээс маш нарийн үзвэл Т, В лимфоцит эсүүд маш их үүрэг гүйцэтгэдэг. Дархлааны систем хавар, намрын улиралд илүүтэй буурч мал амьтан өвчлөмтгий болчихдог.Тэгэхээр дархлааг нь дэмжинэ гэдэг нь аль болох мал амьтныг эрүүл байлгах арчилгаа маллагааг сайжруулж отор нүүдэл сайн хийн тарга хүчийг сайн авахуулах хэрэгтэй. Хэрвээ дархлаа сайн бол халдварт өвчнөөр өвчлөх нь ч бага байна. Ямар нэгэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тул мал амьтанд тэр өвчнөөс сэргийлсэн вакцин хийдэг. Вакцин хийснээс хойш 14 – 21 хоногт дархлаа тогтоно гээд ярьдаг тэр чинь бол биемахбод уг өвчин үүсгэгчийн эсрэг хариу урвал үзүүлж тэр өвчинд тэсвэртэй болж байна гэсэн үг.
-Хавар, намрын улирал солигдох үед дархлаа байгалийнхаа жамаар унах магадлал өндөртэй юм байна. Тэгвэл урьдчилан сэргийлж болох уу?
- Уяа морьдыг маш сайн амрааж арчилгаа маллагаагаа сайжруулж тарга хүчийг алдагдуулахгүй байвал дархлаа сайн байгаад байна. Манай уяачид наадам дөхөхөөр за уяа морьдынхоо дархлааг яаж сайжруулах вэ гээд ирдэг. Уг нь заавал наадам дөхөхөөр биш жилийн 4 улиралд л анхаарч байвал өөрсдөд нь хэрэгтэй л дээ. Адуу маань шим тэжээлтэй бэлчээрээс тарга хүчээ аваад таргалчихвал өвчлөх эрсдэл нь бага байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд байгалиас шаардлагатай тарга хүчээ авах цаг хугацаа нь богинохон болоод байна уу гэж харагдаад байна. Байгаль цаг уурын нөхцөл нь өөрчлөгдөөд ургамал ногоо нь ургах цагтаа ургахгүй, уралдаан наадам нь 8 сар гартал болдог гээд олон шалтгааны улмаас авах цаг хугацаандаа шаардлагатай тарга хүчээ авч чадахгүй байна. Уг нь тарга хүчийг нь байгалийн жамаар нь авахуулчихсан байхад дархлаа нь муудахгүй л дээ. Тиймээс адууныхаа биеийн ерөнхий байдлыг сайжруулъя гэвэл намрын таргыг сайн авахуулах хэрэгтэй. Намар тарга хүчээ сайн авсан адуу өвлийн хахир хатууг даваад л гардаг. Тэгээд хавар ядраад ирэхээр нь гурав, дөрөвдүгээр сараас дархлааг нь дэмжих эмчилгээг хийж болно.
-Тухайлбал ямар эмчилгээ хийх үү?
-Ямар нэгэн өвчнөөр өвчилсөн тохиолдолд бие организмын дархлааны систем бас сулардаг. Өөрөөр хэлбэл эмчилгээ хийгээд хурдан эдгэрч байвал тэр амьтны дархлаа сайн байна л гэж ойлгоно. Гэхдээ малчин хүн энгийн хараад энэ өвчин эдгэхгүй удаад байвал дархлаа сул байна гэж ойлгох хэрэгтэй зарим хүмүүс мэдэхгүй л дээ. Үүнийг цусны шинжилгээгээр дархлааны үзүүлэлтүүдийг харж мэргэжлийн хүмүүс дүгнэнэ. Хэрвээ дархлааны систем суларсан бол дэмжих эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ. Гэтэл манайхан чинь дураараа антибиотекийг их хэмжээгээр хийдэг. Нэг нэгнийхээ аман яриагаар эмчилж байна гээд бүүр дордуулах тохиолдол ч бий. Тэгэхээр заавал малын эмчид хандаж, таарсан эмчилгээг нь хийж үр дүнг харах хэрэгтэй. Жишээ: Ханиад хүрлээ гээд баахан антибиотик хийгээд л байдаг. Нөгөө адуу нь эдгэхгүй удах тохиолдол байдаг. Яг очоод үзэхэд тэр адуу нь ханиадаар биш өөр өвчнөөр өвчилсөн байж байгаад буруу эмчилгээ удаан хийснээс дархлаа сулраад сэхэхгүй бүр муудах тохиолдол гардаг.
-Монголчуудын дунд адуу, нохой хоёр өөрсдийгөө эмчилчихдэг тухай яриа бий. Магадгүй дархлаа арай өндөр байна гэж ойлгож болох уу?
-Нохойны шүлсэнд нь өөрийн шархаа анагаах элемент байдаг ч адуунд бол байхгүй. Биднийг багад адуу ноцолдоод шарх болчихсон явдаг ч дорхноо эдгэрчихсэн байдаг л байсан. Яах вэ байгаль дэлхийгээс шимтэйг нь иддэг байснаас хурдан эдгэрдэг байсан байж болох юм. Тэрнээс бусад малаас адуу, нохойны дархаа илүү гэж хэлэх үндэсгүй. Адилхан дархлаа сулраад өвчилнө. Би 1999 оноос хойш 20 жил орчим малын эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд ажигласан зүйл бол монгол болон эрлийз адууны дархлаа ялгаатай болохыг практикаас харж байгаа юм. Тодруулбал, монгол адууны дархлаа англи, араб адууныхаас хамаагүй өндөр байдаг. Учир нь англи, араб адуу нь монгол адуу шиг дөрвөн улирал бэлчээрээр явж сураагүй. Одоо манай уяачид уралдааны чиглэлээр адуугаа эрлийзжүүлж байгаа нь нэг талдаа тэсвэрт чанар муудаж байна л гэж харж болно. Эрлийз адуу өвчлөөд эмчлэхэд монгол адууг бодвол арай удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх гээд байдаг. Хүний оролцоотойгоор байрны маллагаар явж ирсэн учраас бодисын солилцооны хямралд өртөмтгий байдаг. Бодисын солилцоо хямарна гэдэг чинь өвчлөмтгий болох нэг шалтгаан болж байгаа юм. Харин монгол адуу бол өөр шүү дээ. Тэр ч утгаараа монгол адууны дархлаа илүү ч бусад малаас өндөр байна гэсэн ойлголт байхгүй.
-Өөр дархлаа сулрах ямар шалтгаан байдаг вэ?
-Дуудлагаар очиход манай хоёр азарга ноцолдоод бие биенээ хазчихсан. Тэгээд шарх нь эдгэрэхгүй арваад хоночихлоо гэдэг. Ямар эмчилгээ хийсэн гэхээр үсрээд л цагаан тариа хийсэн гэх жишээний. Тэр тохиолдолд уг адууны дархлаа уначихсан байгаа хэрэг л дээ. Хэрвээ ноцолдоод шархалсан бол эхний ээлжинд шархыг нь угааж цэвэрлээд шархандаа аргаах үйлчилгээтэй эм хийх байтал шууд л антибиотикоор бөмбөгдчихдөг. Хэрвээ адууны дархлаа суларсан бол шарх нь эдгэхгүй харин ч газар авах аюултай. Учир нь их хэмжээгээр антибиотик хэрэглэснээс дархлааны систем нь уначихдаг. Эхнээс нь биеийн ерөнхий байдлыг дэмжих эмчилгээ хийгээд явсан бол ингэж дархлаа хурдан унахгүй л дээ. Буруу эмчилгээ хийсний улмаас дархлаа амархан унадаг. Өөрөөр хэлбэл эсрэг урвал үзүүлж чадахгүй байна гэсэн үг юм. Эсрэг бие гэхээр манай уншигчид ойлгохгүй байж мэднэ. Эсрэг урвал үзүүлэх байтал тэр урвалаа үзүүлж чадахгүй өвчин нь эдгэхгүй удаад байна л гэсэн үг. Ерөнхийдөө хордлогын улмаас эдгэхгүй удах тохиолдол бас байна. Энэ нь ходоод гэдэс их хямарснаас идэш тэжээл дутмаг болж ерөнхий биеийн байдал суларч удсанаас дархлааны систем доголдох тохиолдол гарна. Тийм тохиолдолд бодисын солилцоог эрчимжүүлэх, дархлааг дэмжих эмчилгээг давхар хийнэ. Хордлогоос гадна амьсгалын замын эмгэг, идээт үрэвслийн үед антибиотек их хэрэглэснээр дархлааны систем унадаг. Уг нь хордлогын үед яаран антибиотек хийхгүй л дээ. Гэтэл манай малчид ногоон нус гоожлоо цагаан тариа, адуунд хазуулчихлаа өнөө л цагаан тариагаа хийнэ. Хуурай тоосонцор юм уу харшлын гаралтай ханиалгахад ч цагаан тариа л гэнэ. Өөрөөр хэлбэл антибиотекийн хэрэглээ хэтэрхий ихэссэнээс дархлааны систем унаад өвчлөмтгий болоод байна. Гэхдээ ноднингийн зургаан сараас эхлэн Мал эмнэлгийн хуулинд өөрчлөлт орж антибиотекийг жорын дагуу олгож байгаа ч хэрэгжихгүй байна. Ер нь дархлааны систем аль ч улиралд унаж болно. Гэхдээ хавар, намар хоёр дархлааны систем эмзэг байдаг. Харин бусад улиралд яагаад унаж байна гэхээр антибиотек болон зарим эм тарианы замбараагүй хэрэглээ арчилгаа маллагаатай холбоотой.
-Ийм тохиолдолд ямар эмчилгээ хийх ёстой вэ?
-Мэдээж дархлаа сэргээх иммуноглобулин, тималин, гамавит зэрэг эм тариаг амьдын жинд нь тааруулж хэрэглэх арчилгаа маллагааг сайжруулах зэргээр арга хэмжээ авч чадах юм бол та морьдоо ямар нэг өвчин эмгэгээс сэргийлж чадна. Тухайлбал, хэрвээ зүрх судас, уушигны архаг эмгэг, хоол боловсрох системийн архаг эмгэгүүд байж болно. Бас нарны хор шургачихсан адуунууд байна. Уяаны алдаа, буруу уналга эдэлгээнээс болоод адууны өөрийн үндсэн өнгө зүс нь орж ирэхгүй тарга тэвээргээ авахгүй тохиолдол зөндөө тохиолдоно. Тэрнээс ганцхан дархлааны системтэй холбоод байж болохгүй ямар нэгэн өвчнөөр өвчилсөн тохиолдолд эмчилгээг хийхдээ заавал дархлааг дэмжих эмчилгээ хавсарч байгаарай л гэж хэлэх гээд байна л даа. Өнөөдөр ажиглаж байхад зуны улиралд уралдааны адуунд нарны цохилт болох нь нилээдгүй тохиолдоно. Нар ид хурц шарж эхлэхэд бэлчээрт яваа адуу хашаа хүрээний сүүдэр бараадаад толгойгоо шургуулчихаад зогсоно. Гэтэл уяж байгаа морьд нарнаас өөрийгөө хамгаалж сүүдэр газар очих боломжгүй шүү дээ. Түүнээс болж ядарсан морьд хурц нартай үед нарны цохилт болох нь амархан байдаг.
-Ямар шинж тэмдэг илрэх үү? Яаж сэргийлэх вэ?
-Хоол тэжээлдээ дургүй болох халуурах, зарим тохиолдолд тэнцвэрээ алдах тохиолдол гарна. Мөн сайн ажиглавал адуу үс нь бүрзийгээд хугарамтгай болж болно. Үндсэн гоё өөрийнх нь өнгө орж ирэхгүй үхмэл болж, тарга хүчээ авахгүй, нүд нь гархилчихдаг. Ингээд нарны цохилт болчихсон байна гэж үзвэл хамгийн түрүүн усан эмчилгээг эхлүүлж хүйтэн усаар тархи толгойг нь шавших, усаар норгосон нэмнээгээр нэмнэх хэрэгтэй. Нарны цохилтыг хүйтэн ус л эмчилдэг. Тархийг гэмтээдэг учраас тархины эд эсийг нь нөхөн сэргээх эмчилгээг бас давхар хийнэ. Зарим тохиолдолд мэдэхгүй байгаад хүндэрсэнээс уушигны усан хаван болж, өндөр халуураад амьсгаа авч чадахгүй болдог. Иймд наадмын үеэр хурц нар ээхтэй холбогдуулан манай уяачид нарнаас хамгаалж цагаан нэмнээгээр нэмнэхээс гадна сүүлийн үед зарим уяачид маань сүүдэрч бариад морьдоо уядаг болсон нь сайн тал шүү. Нэг үеэ бодоход уяачид маань эмчийн зөвлөмжийг сайн авдаг болж байгаа. Үүнээс цааш бүр ч сайн эмчийг хүндэлдэг болно гэдэг итгэлтэй байгаа.
Орон нутгийн нийт уяачид нарны цохилтоос маш сайн морио хамгаалах хэрэгтэйг анхаараарай. Бидний хувьд хамгийн түрүүнд нүдийг харна л даа. Мал амьтны өвчин хамгийн түрүүнд нүдэн дээр илэрдэг. Нүд нь гархилаад ухархай нь ширгээд орчихсон бол цаанаасаа зүдэргээтэй, харшаатай болчихсон байх жишээтэй.
Засах эмчилгээнд үнээний сүү маш сайн хорыг тайлж, гадагшлуулдаг. Манайхан үнээний сүү өгөхөөр адуу гоё таргалаад хурдлаад байна гэдэг дээ. Гэхдээ үнээний сүүний эмчилгээний тунг тааруулах ёстой бөгөөд хэтрүүлбэл эргээд хор болно.
-Тун нь ямар хэмжээтэй байх уу?
-Бүдүүн адуунд өдрийн тун нэг литрээс ихгүй, бага адуунд 500-600 гр -ыг саасан даруйд нь 15 хоног өгчихөд засраад л ирнэ. Үүний дараа сэргээх эмчилгээг хийж, бодисын солилцоог эрчимжүүлнэ. Нарны цохилт болчихсон, дотор оёг суучихсан адууны мэдрэлийн эд эс гэмтдэг учраас сэргээх эмчилгээг маш сайн хийх хэрэгтэй. Мэдээж тун хэмжээг эмч тааруулна. Уяач бүрийн уяа сойлго өөр өөрийн онцлогтой байдаг шиг эмч бүрийн эмчилгээний арга барил ч өөр өөр байдаг.
-Хугацаа алдвал яах уу. Тухайлбал дараа жил нь эмчилгээ хийлгэнэ гэж байх уу?
-Архагшаад үлдэнэ л дээ. Хэрвээ оношийг зөв тогтоогоод эмчилгээ эхлүүлбэл засал авна. Дараа жил адуу нь засарч илааршихгүй бол эмчилгээ хийлгэж болно доо.
-Уяан дээр нь толгойг нь шавшаад байж болно биз дээ?
- Тийм ээ, хүйтэн усаар шавшаад байж болно. Бид ч уяан дээр нь нарны цохилтоос сэргийлээд хүйтэн усаар шавшихыг зөвлөдөг. Ингэж шавшаад өгөхөөр адуу их сайхан сэргэнэ л дээ. Баяр наадмын өдрүүдээд уралдаад ирсэн адууны толгой, хөлийг нь шавшихад маш хурдан хугацаанд сэргэдэг. Учир нь тархины эд эсийг нь сэргээгээд амраачихаж байгаа юм. Тархи сэргэнэ гэдэг чинь биеийн ерөнхий байдал нь хурдан сэргэнэ гэсэн үг л дээ. Манай уяачид уралдаж ирсэн адуунд ус өгч болохгүй гэлцдэг. Би бол эсрэгээрээ өгөх дуртай. Намайг багад ч аав маань бас ус өгч болохгүй л гэдэг байлаа. Тэр үед хүйтэн усаар усалбал дотор гэм сууна гээд тэгдэг байсан юм болов уу даа. Одоо бол өөр болсон. Тэр тусмаа тэжээлийн адуу чинь шал өөр. Их өгөхгүй л дээ. 200- 500 мл усыг амны зунгааг нь гарах төдий өгнө. Энэ зунгаа нь гарахаар адуу хурдан сэргэдэг. Дусал хийснээсээ илүү бага багаар нь хүйтэн ус өгөөд байхад сэргэлт нь хурдан байх болов уу гэж. Энэ нь уралдаж ирсэн адуу хөлсөөр алдсан шингэнээ уусан усаараа хурдан авах боломжтой.
-Өөр уяа моринд давамгай тохиолддог атлаа уяачдын тэр бүр анзаардаггүй зүйл юу байна вэ?
- Уяа сойлгын үед хоол боловсруулах замын эмгэг илрээд байхад манай зарим уяачид гайгүй гээд явуулчихдаг. Тэгээд нөгөө морь нь уралдаж ирээд гэдэсний эмгэг хүчтэй илэрснээс болж хөврөөж гэдсээ тохох тохиолдол их гарна. Хэрвээ эмгэг илэрч байвал заавал эмчлүүлэх хэрэгтэй. Хоол боловсруулах замын эмгэг заавал хоол тэжээлээс болохгүй нервний гаралтай хоол боловсруулах замын эмгэг буюу ажил хийхээр нарийсдаг, гэдсээ гөвөх зэрэг эмгэгүүд их тохиолдоно. Үүнийг зарим уяачид нэг их анзаарахгүй яаж ийж аргалж байгаад уралдуулчих гээд байдаг. Үүнийг засахгүй бол мэдээж морь амжилт гаргах нь бага болно. Ер нь тэгээд болохгүй байгаа морийг орхиод эмчлэхийг бодохгүй өөр морь байхгүй юм шиг ажлаар нүдсээр бүр болохоо байлгаад тавьдаг тохиолдол гарна.
-Та хэд дэх жилдээ малын эмчээр ажиллаж байгаа билээ?
- Би 1999 онд сургуулиа төгсөөд, 1999- 2002 он хүртэл жижиг эмнэлэг ажиллуулдаг байлаа. Гэвч 2002 онд нохойнд хазуулснаас болоод нохойндоо ойртохоо больсон 2003 оноос эхлэн адууны чиглэлээр ажиллаж байна.
-Олон газрын олон уралдаанд очиж байв уу? Ямар ямар уяачдад мал эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бэ?
- Энэ хугацаанд олон газраар л явлаа. Олон ч уяачтай хамтарч ажиллаж байна. Тод манлай уяач Онон гуай, Даваахүү гуай, Батсүх ах, Цэндээ ах, Батчулуун ах, Дугараа, Батаа, Бат Эрдэнэ, Батболд, Ихбаяр гээд уяач нар байна аа байна. 2004, 2005 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж байгаа болохоор уяачид маань бүгд мэднэ л дээ. Дуудлагаар Улаанбаатар-Өлзийтийн хооронд их явна аа. Энд гэрээтэй ажилладаг хүмүүсийн маань адуунууд бий. Гэхдээ хөдөө орон нутгаас Увс, Ховд, Хөвсгөл, Архангай, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Өвөрхангайгаас болон бусад аймаг хотоос маш олон хүмүүс утасдаж зөвлөгөө авдаг. Заримдаа лавлах ажиллуулж байгаа юм шиг л болно ш дээ. Сүүлийн үед Дундговийнхноос их дуудлага ирдэг болсон.
-Сүхбаатар аймгийн Мөнххааны уугуул гэсэн байх аа. Уяачийн удамтай биз?
- Тийм ээ, аав маань морь уядаг байлаа. Эцэг эхээс арвуулаа. Би айлын долоо дахь нь манайхнаас ах эгч нар маань уралдааны морь унадаг байлаа. Би ч ойр зууртаа л морь унана. Аав маань надаар уралдааны морь унуулах нээх их дуртай байгаагүй. Тэгэхдээ би хоёрдугаар ангид байхдаа аавдаа “Би яахаараа уралдааны морь унадаггүй юм. Ах эгч нарыг унуулчихаад намайг унуулсангүй” гэж гомдоллосоор байгаад тэр зундаа сумынхаа наадамд аавынхаа уяаж сойсон азарга, соёолон хоёрыг унаж билээ. Азарга маань ид сайхан давхиж байтал замын дундаас аав “Тат” гээд л хашхираад мотоциклтэй дагаад байлаа. Гайхаад харвал ахиад л тат гэнэ. Тэгээд татаад замын дундаас гараад явчихсан. Ирээд асуусан чинь аав маань хоолыг нь багадуулснаа мэдээд татуулсан юм билээ. Ер нь аав маань их гоё, гоё морь, азаргатай хүн байлаа. Даан ч хөөрхий гэдсэн дээр нь алдчихдаг байсан юм болов уу даа гэж боддог юм. Тэгээд замаас гараад ирсэн “Миний охин аажуухан идүүлээд зөөлхөн гэр рүүгээ яваарай” гэж аавын хэлж байсан нь тодхон. Би ч замын дагуу зөөлөн зөөлөн алхуулж, бага багаар идүүлсээр харьж байлаа. Миний морь унасан түүх нэг иймэрхүү. Би бас хэдэн цагаар ч морь гишгүүлдэг хүүхэд байсан. Одоо морь тэгж гишгүүлэхээ больж дээ. Хялбарчлаад л байна шүү. Морины хөлний эмгэг чинь гишгэлт бага болсонтой холбоотой байна л гэж үздэг дээ, бид.
-Одоо танайхан морь уяж байна уу?
-Уяна аа. Том ах Г.Баярцогт маань сумын Алдарт уяач цолтой. Бага дүү Г.Эрдэнэцогт маань бас нэг хэсэг сайн уясан. Даанч сүүлийн үед морь унах хүүхэд олдохгүй болохоор чадахгүй л байх шиг. Мөн эгчийн хүүхдүүд ч морь уяна аа.
-Бидний урилгыг хүлээн авч манай редакцид ирж сайхан хүртээмжтэй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Хурдан хүлэг морьдын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
- Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
П.Ундраа
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.53
Маш их баярлалаа
Reply66.181.161.78
Ene xuuxen ene naadmaap xamag xop nairyylcan gecen. Eniig shalgyylax umcan.
Reply66.181.161.11
Ene huniig medeh yum bn mal alj bsan bolohoos avarch baimnsiig ni medehgui dulaach ugui yum bn
Reply66.181.161.2
чамаас олныг аварч байсанг сайн мэднэ чи юу мэддэгийн малаасаа дор юм байж