Аймгийн Алдарт уяач А.Даваасүрэн: Хурдан морь, хурдан нохой нэг саванд орохоороо гүйцэгддэггүй гэдэг үнэн
Зүүндэлгэр 4-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Адъяагийн Даваасүрэн 1936 оны намар Дэлгэрхаан сумын нутаг Тарган хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ. Хийж буй ажилдаа сэтгэл зүтгэлээ шингээж, түүнийхээ үр шимийг амсдаг буурал Алдарт бидэнд сонирхолтой хууч дэлгэснийг хүргэе.
Гавьяа шагнал:
Засгийн газрын Хүндэт жуух бичиг
ХХААЯ-ны Хүндэт жуух бичиг
V,VI,VII таван жилийн гавшгайч
Аймгийн тэргүүний адуучин
ММСУХ-ны Уяачийн алдар одон
Нийтийн аж ахуйн үйлчилгээний 80 жилийн ойн медаль
-Таныг хурдан цагаан азаргатай, цагаан морьтой байсан гэх юм билээ. Алдрыг тань өргөсөн хурдан хүлгүүдийнхээ талаар манай уншигчдад ярьж өгөөч?
-Уяач болсон түүхээ эхлээд ярья. 1956 оны цагаан сараар /шинийн нэгэнд/ морь уяхыг мэддэггүй залуухан хүү толгой алддаггүй уургач саарлаа Дэлгэрхааны Дунд тарганы Улаан хошуу гэдэг газар болсон тавиадахсан чинь хорин хэдэн моринд аман хүзүүнд хурдалж байна. Хавар нь Майн баяраас 7-8хан хоногийн өмнө Энгэрийн худагт буучихаад, адуугаа усалж байтал Тагтаа Болд гэж сайн уяач ирээд “Миний хүү саарал морио Майн нэгэнд уяхгүй, яасан юм бэ” гэж байна. Унах хүүхэд ч байхгүй. Тэгээд ч зав тааруухан байна” хэмээн үнэнээ хэлбэл “Би чамд уяаг нь зааж өгье” гэдэг юм. Хэлж өгсөн ажлыг нь хийж байгаад Майн нэгний өглөө үүрээр 20-иод км газраас морио хөтлөөд Дэлгэрхаан руу давхиад ирсэн улсууд цуглачихаж. Морио унуулах хүүхэд хайсан олддоггүй. Яах билээ гэж байтал гудамжаар нэг жаахан хүү хгүйж явна. Давхиж очоод “Чи хурдан морь унадаг уу” гэсэн “Унадаг” гэж байна. “Чи миний энэ морийг унах уу?” гэсэн “Тэгье” гэнэ. Нэг айлд орж эмээл аваад нөгөө хүүгээ мордуулаад явуулчихлаа. Майн нэгний уралдаанд 50,60 морь модоход миний саарал түрүүлдэг юм. Баярласан гэж үү. /инээв/
-Ингээд л уяач болжээ дээ...
-Тэгсэн. Зун нь битүү азарга, соёолон морь уялаа. Мэдэхгүй хүн чинь хүн л ямар ажил хийнэ дуурайна. Болоогүй хүүхэд байхгүй өөрөө унана. /инээв/Дунд тарганы Улаан хошууны хоёр ч сунгаанд дээгүүр давхиад байнаа.
-Унах хүүхэд олдсон уу?
-Манай ах Лувсандорж гэж хүн байсан юм. Тэдний нэг хүүхдийг гуйж унуулсан. Их сунгаанд хар морь тавд ороод, азарга долооллоо. Хөтлөөд явах гэсэн чинь ах “Ингэж морь уядаг юм уу? Наад морио манай дээр аваачиж орхиод морь малаа манаж хоно” гэж байна. “За” гээд морио хөтөлж аваачаад гадаа нь уячихлаа. Тэгээд наадам болоход азарга маань наймд давхиж, хар морь тавд давхисан. Тэгж л анх сумынхаа наадмаас айраг хүртэж байлаа. Морь айрагдахаар хүн урам орж, илүү сайн уяхыг хичээдэг юм билээ. Тэрнээс хойш миний хар морь хоёр түрүүлсэн.
-Хар морийг залгаж хурдалсан нь ямар хүлэг билээ?
-1959 онд манайх Дэлгэрхаанаас нүүгээд Төв аймагт ирж, би жолоочийн курст суралцан жолооч болсон. Ах нь 1960-1971 он хүртэл усны тэрэг барьсан. Тэр хоорондоо морь уяна, худалдаж авна. Тухайн үеийн 1000 цаас гэдэг их мөнгө. Тэгэхэд би 5000 цаасаар хурдан морь авч байлаа. 25000 цаасаар таван адуу худалдан авч улсад уралдуулсан ч айрагдуулж чадаагүй ээ. Гэхдээ 10, 20 дотор олон удаа давхиулсан. 1983 онд бор морь наймалж, бор азарга 12-т давхисан. Тэр жил бороо ихтэй үер болоод улсын наадмын морьдыг Төв аймагт уралдуулсан юм. Аймагтаа нийлсэн юм болохоор их морь гэхэд 810 морь уралдаж, бор морь маань наймд орлоо. Бор азарга арван хоёрт давхилаа.
-Олон мордсон байна шүү. Одоо бол сайндаа 300 хүрч байгаа.
-1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ой гэж том наадам болсон шүү дээ. Тэгэхэд бас их олон морь уралдсан. Их насанд 510 гаруй морь уралдаж миний бор аравт давхиж байлаа. Морь уяснаас хойш үзүүлсэн ахынх нь том амжилтууд энэ. Би аймаг, сумын наадмаас 11 түрүү 19 айраг авсан юм билээ.Тэрийг үнэлж, 2000 онд аймгийн Алдарт уяач гэдэг цол өгсөн.
-Морь хурдан байх жил айраг түрүүг бөөнддөг Даваасүрэн Алдартад тийм он жилүүд байсан уу?
-Байлгүй яахав. Төрсөн нутаг Дэлгэрхаан сумынхаа ойд дөрвөн адуу хөтөлж очоод дөрвүүлэнг нь түрүүлгэж, айрагдуулж, байлаа. Эндээс гурван адуутай очсон чинь Жамсран гэдэг хүн надад хонгор даага бэлэглээд, түүнийг уралдуулчихсан чинь тавд орсон. Тэгэхэд нутгийнхан “Хоншоортой, азтай, хийморьтой хүн чинь өшөө байдаг юм байна. Муу туранхай бэлэгний даага нь хүртэл айрагдаад” гэж байсан.
-Бахтай сайхан түүх байна. Бидэнд цагаан адуунуудынхаа удам угшлыг танилцуулаач.
-Миний бор азарга, бор морь хоёр Баянцагаан угшилтай адуунууд. Би Баянцагааны Хүрэлийн Очир гэдэг хүнээс сумынхаа наадамд гурван удаа гурваар давхисан хурдан зээрд азаргыг 5000 төгрөгөөр авсан юм. Тэгээд түүнийгээ одоогийн Зууны Манлай уяач Даваахүүгийн аав Данзанням гуайтай хамт уян Баянцагаанд очиж уралдсан юм. Тэгсэн алдарт Толбот борын
эзэн Жаал хэмээх Банзрагч гуай Баянцагааны Өвгөний Батбуянгийн зэгэлүүдийн удмын зээрд гүүгээр азаргыг маань мялаадаг юм. Миний бор азарга, бор морь хоёр тэр зээрд гүүний төл. Нэг хэсэг хоёр бор адуугаараа цойлж байлаа. Очсон газар бүртээ л айраг түрүүнд ордог.
-Энэ зурган дээрх адуунууд мөн үү?
-Мөн, мөн. Бор морийг нүгэлтэй адилхан зурсан байна лээ. Харин азарганых нь хөлийг жаахан уртдуулчихсан юм шиг санагддаг. Гэхдээ их адилхан болсон. Хоёулаа дэл сүүл шингэнтэй адуунууд байгаа юм. Бор морь бол бүр унаган дэлтэйгээ байгаа нь энэ. Чамд би нэг сонин түүх ярьж өгөх үү.
-Тэг л дээ. Дуртайяа сонсоно.
-Азарга нь ах юм байгаа юм. Бор морь Өндөр довонд гарсан унага. Зээрд гүүг унагалахад Баянцагаан сумын Бундуй Жамсран гэдэг хүн харсан юм билээ. Манайхан айл буучихаад өглөөд ээлжилж адуундаа морддог байсан юм. Жамсрангийн ээлжин дээр зээрд гүү унагалж. Манай хүү дуу ихтэй л дээ. Адуугаа тууж ирээд “Даваасүрээн, хазаар, хайчтай аваад ир” гээд хашгираад байна. Яваад очсон “Зээрд гүү чинь Бараатын орой дээр, яг овоон дээр унагаллаа. Босоо төрсөн байх. Би тэгж бодоод байна. Очиход босчихсон байсан” гэснээ “Энэ ёстой хурдан адуу болноо. Цагаан хэл ам дуудчихна. Дэлийг нь авчихъя” гэдэг юм. Тэгээд дөнгөж төрсөн тэнцэж ядаж буй унаганы дэлийг нь авчихлаа. Түүнээс хойш олигтой ургаагүй юм.
-Тийм дом байдаг байх нь ээ. Анх удаа сонсож байна.
-Сайн адуу болно хэмээн тооцож, ирээдүйд ирэх хэл амыг хааж байгаа нь тэр юм. Нялх унаганы дэл атга хүрдэггүй юм билээ.
-Жамсран гуайн хэлдэг ортой байжээ. Бор морь таныг хэдий үеэс эхлээд баярлуулсан юм бэ?
-Дааганаасаа уягдсан ч олигтой давхихгүй л байсан. 200 гаруй даага уралдахад мухар зууд орохоор нь би чамлаад тэгсэн улс “Мухар зууд орно гэдэг тэр болгон тохиохгүй. Наадах чинь хурдан болно” гээд тайвшруулж байсан. Тэгээд л нээрэн хавчигаасаа эхлээд хурдалсан даа. Хавчигтаа улсын наадамд 19-д давхиж, долоотой морь Дэлгэрхаанд аман хүзүүдээд, наймантай улсад 11, естэй 810 мориноос наймд давхиж, 12 настай Нууц Товчооны 750 жилийн ойд аравт давхисан. Хамгийн дээд амжилт нь тэр.
-Аймгийн баяр наадамд хэд айрагдсан юм бэ?
-Арав гарсан хойноо хоёр айрагдсан. Бор морь 15,6 хүртлээ уралдсан.
-Бор морь өндөр байсан уу?
-Их сайхан өндөр том морь байсан. Ямар сайндаа зарим нэг нь Даваасүрэнгийн эрлийз бор гэдэг байсан гэнэ лээ. Үйлийн үргүй бор азарганы хүүхэд юм чинь. Эцэг Толбот бор азарга нь улсын наадамд хоёр аман хүзүүдсэн адуу. Тэр хавьдаа бол дархан түрүүлдэг. Банзрагч гэдэг хүн сүүлд над дээр ирээд “Бор мориороо азарга тавихгүй. Тэгсэн бол онцгой хийцтэй адуунууд гарах байж” гэж байсан.
-Одоо бор азарганыхаа талаар ярилцъя.
-Миний бор азарга гурван жил дарааллан улсын наадамд арван хоёрт орсон адуу. Эхний тавд явж байгаад л хадуурдаг. Хадуурсаар гучин хэдэн азарганы дараа орж ирээд хойноос нь хөөсөөр байгаад 12-т баригддаг. Сумын наадамд болохоор би хажууд нь машинтай дагаж хүүхдэдээ зааварчилдаг. Гэсэн ч бас зарим үед хадуурнаа. Хадуурдаггүйсэн бол олон түрүүлж, айрагдах байсаан. Яагаад гэхээр гараад л зугатаачихдаг адуу байсан юм.Тэрийг нь мэдэх зарим улс “Даваасүрэнгийн бор азарга уралдах гэнэ. Хадуураасай” гэдэг байсан гэнэ лээ.
-Бор азарганы төлүүд хэрхэн давхисан бэ?Удмаа дагавал давхих л учиртайсан.
-Гарсан төл болгон нь хурдалсан. Лүн сумын Амгалан гэж хүнийг гуйгаад байхаар нь хязаалан бор үрээ өгсөн. Бүдүүн азарга болоод Лүнд дөрөв түрүүлж, хоёр аман хүзүүдсэн гэнэ дээ. Хүүхэд нь /төл нь/ их хурдан цагаан азарга гарсан гэж улс ярьж байна лээ.Над өөрт Бөмбөг зээрд, Хүзүү зээрд, Өндөр зээрд гээд гурван зээрд морь гарсан. Эдгээрээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Хүзүү зээрд. Сумын наадамд дөрөв түрүүлж, хоёр айрагдсан. Бөмбөг зээрд нь болохоор хоёр айрагдсан.
-Зээрд морьдын эх нь ямар гүү байсан бэ?
-Баянцагаан сумын уяач Дашнямын Өлгөр хээр гэж азарганы тухай дуулаа байлгүй дээ. Улсын наадамд 1970, 1972 онуудад аман хүзүүнд хурдалж байсан азарга. Дашням гуай надад Өлгөр хээрийнхээ төл жижигхэн зээрд байдсыг бэлгэнд өгсөн юм. Зээрд морьд тэр гүүний төл.
-Хоёр талын хурдны удамтай адуунууд давхилгүй яахав.
-Одоотой адилхан морь уяхыг мэргэжил болгосон бол овоо л амжилт үзүүлэх байсан биз. Бидний үед тийм боломж байсангүй. Ажлаа завчилж морь уядаг байлаа шүү дээ.
-Та ч сайн адууны үр төлүүдээс цуглуулж чаджээ.
-Бий, бий. Одоо 100 гаруй тооны адуу байна. Хүү уяад хааяа нэг суманд айрагдуулж л байх юм.Би чамд бас нэг сонин түүх ярьж өгөх үү.
-Тэгээч.
-Манай хашаанд олон нохой байхыг харсан уу.
-Харсаан, битүүхэн айж л явлаа.
-“Хурдан морь, хурдан нохой биенээ эрж явдаг гэдэг үнэн шүү. Тэгээд хоёулаа нийлэхээрээ гүйцэгддэггүй гэж эртний улс ярьдаг байсан юм. Түүнийг би өөрөөрөө мэдэрсэн. Сэргэлэн сумын Бандгай Цэрэндоржийн аав нь Дамдинсүрэн буриад гэж анчин хүн байлаа. Нэг удаа тэднийд очтол “Яваад ирдэг чинь сайн болж. Би чамайг хүлээгээд байлаа” гэнэ. “Яасан юм” гэсэн “Жигтэйхэн хурдан тайга нохой би зүүн аймгийн мал туугчаас аваад чамд өгөх гээд хадгалаад байгаа. Чи одоо аваад яв” гэж байна. Очоод харсан зэгзийсэн жигтэйхэн гоё охин шар нохой байна. “Өө охин юм байна” гэсэн “Дуугүй аваад яв. Морь чинь хурдална” гэдэг юм. Хэлснээр нь гэртээ авчирснаас хойш миний бор азарга, бор морь хоёр цуулаад эхэлсэн. Одоо ч ихэнх уяачид үүнийг мэдчихээд хурдан нохой авдаг болж дээ.
-Уулзаж ярилцаж амжаагүй ч нэрийг нь олонтаа дуулсан уяачдын талаар нэлээд ярилаа. Уяа нийлж явсан буурал эрхмүүдийн талаарх дурсамжаасаа хуваалцаач. Ялангуяа тэдний морь уях арга барилын тухайд...
-Данзанням гуайг л их дагасан даа. Ямар сайндаа “том” Даваа гэгдэж байхгүй юу.
-Тэр нь юу гэсэн үг билээ.
-Данзанням гуай намайг хүүгээ гэдэг байсан юм. Намайг Том Даваа, Даваахүүг бага Даваа гэнэ.Тэр сайхан хүнийг олон жил дагаж морь уян, их юм сурсаан. Улсууд гөжүүд гэдэг ч тулахаар тиймгүй, сурч мэдсэнээ харамгүй хуваалцдаг хүн байсан юм. Өмнөговь, Дундговь руу тээвэрт явахдаа ёс мэт орно. Нүүдэл суудал хийхэд очиж тусална. Ёстой л ховорхон төрөх сайн уяач байсан даа. Одоо ч бүр хүүхэд, ач зээ нар нь манайхаар орж гарнаа. Даваахүү намайг харахаараа сүйд болно. Уржнан байхаа хүү Баянбат нь бэлэг сэлттэй ирж ярьж хөөрж байгаад явсан. Очоод “Пээ тэр Даваасүрэн гуай чинь манайхныг удам судраар нь, гэр орноор андахгүй юм” гэсэн гэнэ лээ. Тэгэхгүй яахав. /инээв/
-Таныг нэгдлийн адуучин байсан гэж сонссон. Гэтэл жолооч болоод явчих юм.
-4,5 жил нэгдлийн адуу малласан. Тэгээд 1971-1995 он хүртэл нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажилласан. Тэр хугацаандаа дундын үйлдвэрээ малжуулж, Хөдөө Аж Ахуйн Яамны хүндэт жуух бичгээр шагнуулж байлаа. Энэ тухай яривал урт түүх болноо.
-Тээврийн тэрэгний жолооч нар барилдах нь элбэг. Гарыг тань хараад таныг залуудаа ноцолдож байсан болов уугэж бодлоо.
-Би залуудаа барилдаж байсаан. 16,7-той жаахан хүү бэсрэг наадамд зодоглоод Нанзад гэж насаар ах хүнтэй үлдчихлээ. Тэгээд шилбэдэж байгаад давахчаа болж, 20 төгрөгөөр шагнуулж байлаа. Тэр үеийн 20 төгрөг гэдэг их мөнгө л дөө. Түүний дараа Дэлгэрхаан сумын Октябрын баярын барилдаанд түрүүлээд. Тэгсэн улс “эднийхэнд бөхийн удам байхгүй. Энэ аргагүй чацтай юмаа” л гэж байна. Түүнд урамшаад хэдэн жил барилдсан. Аймагт болсон спартикатад хоёр даваад түүнээс хойш дахин барилдаагүй.
-Алдарт нэлээд шүтлэгтэй юу?
-Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг энэ насандаа их олон юм хийж явна даа. /инээв/ Ах нь аймгийнхаа хийдэд шавилж суугаад 12 жил болж байна. Тэтгэвэртээ гарсны дараа хийддээ бүрээ хийж өгсөн биш, үлээх үүргийг хүлээж, улмаар лам болж шавилсан даа.
-Баялаг намтартай хүн юм. Бидний урилгыг хүлээн авч сайхан хуууч дэлгэсэнд баярлалаа.Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-За баярлалаа.Та бүгдэд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Урт насалж, удаан жаргаарай.Зуу насалж зургаадай таяг тулаарай.
-Тэр ерөөл бат оршиг ээ.
А.Тэлмэн
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
43.228.129.229
Jinehene l Aldart uaych baina daa, ondoonii heden mongotei zaluus, oligarhiud bol mor uyana ch gej yu bh ve dee, change hiigeed l saahgaad baidag baih daa.
Reply66.181.161.114
tand ervvl enh urt udaan naslaj vr hvvhed ach zeedee vrgel hajuudan baij olon shn zowlgoo ogch baih boltgui gej erooj bna
Reply202.9.44.173
Мундаг өвөөдөө эрүүл энхийг хүсье.
Reply202.179.31.13
Mundag bna tanidaa etuul enh az jargal husie urgelj budendee tushig bolj yavaarai
Reply