Аймгийн Алдарт уяач Ц.Энхбаяр:Эцэг тэнгэр харсан юм байлгүй, ах дүү хүрэнгүүд хурдан байгаа
Баруун Зуунмод 6-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Цэдэндамбын Энхбаяр. Нутаг орондоо Бааяа хэмээн хүндлэгдсэн тэрээр хүүхэд байхын л моринд хорхойтой нэгэн байв. Тиймдээ ч тээврийн тэрэгний жолооч аавыгаа моринд урвуулж, хожмын өдөр хар азаргаа гурвантаа түрүүлгэх хувь тохиолын үүдийг нээж өгсөн бизээ. Бид түүнтэй Зуунмод дахь гэрт уулзаж, ийн дэлгэр яриа өрнүүллээ.
-Таны аав энэ нутгийн нэртэй төртэй уяачдын нэг. Аймгийн наадамд гурав түрүүлсэн хар азаргаар нь уяачид андахгүй юм билээ.
-Тиймээ, миний аав Дагвын Цэдэндамба гэж сайхан уяач байлаа. Аав минь угтаа намайг морь унуулах гэж уяач болсон хүн шүү дээ. Аав, өвөө аль аль нь морь уядаггүй болохоор би нутгийн хүний морийг унах гээд эмээлээ хулгайлж яваад “гардуулчихсан” юм. Тэр үед аав ЗИЛ-130 машин барьдаг. Аавын ирж байгаа нь андашгүй. Машиных нь дуугаар бид таньдаг байсан юм. Тэгсэн тэр өдөр хашаан дээгүүр эмээлээ давуулах гэж улайрч байгаад аавын ирэхийг ч анзаараагүй байна лээ. Боорцогны хайрцаг давхарлаж тавиад түүгээрээ дамжин хашаа давах гэж зүтгэж байсан юм.
-Тухайн үед та хэдэн настай байсан юм бэ?
-Багаа, 1974 он гэхээр зургаан настай л хүүхэд байж.
-Тэгсэн хэр нь эмээл өргөж даасан юм уу?
-Жижигэвтэр эмээл байсан хэдий ч жаахан хүүхдэд хүнд байлгүй яахав. Тэгээд түүндээ түүртэж байгаад баригдчихгүй юу. /инээв/ Бид эцэг эхээс олуулаа. Одоо амьд сэрүүн байгаа нь 10. Үүний долоо нь хүү. Би тав дахь нь юм байгаа юм. Олон эрэгтэй хүүхэдтэй айл дэг ёс сахиулахын тулд хааяа алганы амт үзүүлнэ. Түүнийг хүртсний дараах хэд хоногтоо номондоо орцгооно шүү дээ. Тэр утгаараа эмээл зөөж яваад аавдаа баригдмагц эмээсэн гэж. Гэтэл аав минь огт зэмлэлгүй “хүүгээрээ хүний морь унуулахгүй. Аав нь дараа жил морь авч уяна. Тэгэхээр миний хүү унаарай. Одоо эмээлээ оруулаад тавьчих” гэсэн.
-Дараа жил нь гэхээр аавын тань морь уясан цаг хугацаатай нийцэх юм байна. Тэгэхээр Алдарт долоон настай анх хурдан морь унаж байжээ дээ.
-1975 он гэхээр тийм болж таарах нь. Тэр жил аавынхаа авсан зээрд хязааланг унаж Айцын даваагаар анх давж байлаа. Түүнээс хойш тэр даваагаар олон жил давсаан.
-Аавыгаа морь уяхад хүргэсэн хүү өөрөө хэдий үеэс уяачийн эрдэмд шамдах болсон юм бэ?
-Моринд томдож хасагдаад л аавдаа тусална шүү дээ. Ахыг цэргээс халагдаж ирсэн жил аав минь тэтгэвэртээ гарч, морио уяхаар сэтгэл шулуудсан юм. Тэгээд хөдөө гарч, нас болгонд шахуу морь уяж, уясан болгон нь байнд ордог.1980-аад оны үед л юм даг. Морины бай гээд 2000-гаад төгрөг авч байлаа.
-Тийм их үү? Байтай давхисан морьдод хэдэн төгрөг өгдөг байсан юм бэ?
-10 дотор орсон морьдод 100 юмуу түүнээс дээш төгрөг өгдөг байсан болж таарах нь. Яагаад гэхээр 12 морины бай гээд 2000-гаад төгрөг авч байсныг санаж байна.
- Аавын тань тухай материалыг сийрүүлж суухдаа 1993 оны наадмын тухай танаас асууъя гэж бодож байлаа. Хар азарга хязааландаа Төв аймгийн 70 жилийн ойд айрагдсан ч тооцоогүй гэсэн байсан. Тэр ямар учиртай юм бэ?
-Харин нэг тийм явдал болсон. Бид өөрсдөө ч мэдээгүй байсан. Наадмаас хоёр өдрийн дараа зурагт үзэж суугаад ганцаараа тавд орж байгааг нь харсан. Наадам дуусаад бүх зүйл өнгөрсөн хойно яалтай билээ.
-Үрээгээ барианд ороход хараагүй юм уу?
-Бид нар хайнга хандсан байна билээ. Би Бор үзүүрээс морьтой амдсан юм. Хар үрээ урагшилсаар байгаад улсын үзүүр лүү орчихсон. Би араас нь ирээд асуусан хүмүүс зургаад орлоо л гэсэн. Дүү ч ялгаагүй зургаад гэхээр нь айрагдаж чадаагүй л юм байна гэж бодсон юм. Тэгсэн харин хоёр хоногийн дараа хадмынд зурагт үзээд хэвтэж байтал хар үрээ ганцаараа зурхайд орж байдаг юм. Гэхдээ яг цагаан зураасны бичлэг биш л дээ. Наахна ганцаараа тавд орсон байсан.
-Одоотой адил олон талаас нь бичлэг хийдэггүй байсан болохоор бас л ярвигтай юм. Тэгээд 2003 онд 80 жилээр уралдуулах гээд олоогүй гэдэг бил үү?
-Тийм.2000 онд монгол орон даяар айхтар зуд болж адуу мал сүйдсэн шүү дээ. Тэгэхэд манайх бас адуугаа алдаад бөөн эрэл сурал болж, ганц хар азаргаа Дундговийн Гурвансайханаас явган хөтөлж ирж байлаа.
-Тэр холоос уу?
-Тийм. Ямар ч байсан 200 км лав бий. Гар утас одоотой адил элбэг биш. Сураг гараад байдаг, бараа нь харагддаггүй. Эрлийн улс шөнө айлд цуглаад ярина. Тэгээд азаргаа сонсохоор мөн, адууг нь сонсохоор биш юм шиг. Ямартаа ч өөрийн нүдээр очиж харъя гэж бодоод. Хар азарга дааганаасаа эхлээд саам уусан, гараар баригдчихдаг номхон л доо. Таардаг л юм бол дэлнээс нь ч хамаагүй бариад авах юм шүү гэж бодоод байсан. Нэг өдөр золголоо. Айлын гүүнүүд хураачихсан явж байна. Бодож байснаараа барьж шууд хөтлөөд наашаа явсан.
-200 км газар муудсан адуу хөтлөөд хэд хоног явах уу?
-10-аад хоног болсон байх. Айхтар юм билээ. Заримдаа муу зуршлын хэрэг болох юмаа. Би тамхи татдаггүй хог л доо.Татдаг байсан бол тамхиа татаад түр амсхийх байсан байлгүй. Тэгэхгүй тэр чигтээ яваад байсан чинь сүүлдээ азарга маань чирэгдсэн.
-Хэдэн адуу алдаад ганц азаргатай ирж байгаа юм бэ?
- 100 гаруй адуу алдаад 30,40-өөдийг нь цуглуулсан. Хар азарга 1996 оноос хойш аймагт уралдаж байгаад 2001 онд ардын хувьсгалын 80 жилийн ойгоор улсад ирж 20 гаргаж давхисан. Тэгээд дараа жил нь аймагтаа наймаар давхиад, давхар уяагаар Боржигонд болсон төвийн бүсийн уралдаанд долоолж, намар нь Алтанбулаг суманд болсон уралдаанд айрагдсан. Тэгээд 2003 онд аймгийн 80 жилийн ойд уралдуулна гэж байтал хавар алдчихсан.
-Хар азарганы үр төлөөс үлдсэн үү?
-Өөрийн бие төл гэвэл ганц охин хонгор даага үлдсэн. Түүнээс хүрэн азарганууд гарсан. Харин хар азарганы төрсөн дүү хул азарга дааганаасаа хязаалан хүртлээ улсад уралдсан.
-Хэдээр давхиж байсан юм бэ?
-Даага ес, шүдлэн 13, хязаалан 12-оор давхисан. Тэгээд 1997 онд соёолондоо аймагтаа уралдан есөд орж байлаа. Тэр жил зурагтынхан ирж уяачдаас хэний ямар морь түрүүлж, айрагдах вэ гэж асуусан юм билээ. Соёолон мордохоос өмнө Даваасүрэн гуайгаас сэтгэгдэл асуусан “Өчигдөр азарга нь түрүүлсэн Цэдэндамбын хул үрээ ирэх байх аа” гэж хариулсан байдаг. Тэр жил үнэхээр хурдан байсан ч есөд орсон.
-Түүнээс хойш хэрхэн уралдсан бэ?
-1998,1999,2000 онуудад уралдаагүй. Тэгээд өвөл нь зуднаар алдаад хавар нь олоход сэлдий нь хөлдчихсөн байсан. Наашаа цаашаа ч үгүй болчихоод уяж чадаагүй. Тэгээд намар нь алга болчихсон доо.
-Адууны хулгай их юмаа. Хул азарганы үр төлүүдээс бий юу?
-Ганц нэг байсныг нь хүмүүст өгчихсөн. Ханддоржийн хонгор халзан морийг улсад анх удаа түрүүлэхэд Цогоо гэж хүү унасан юм.Түүнд Ханддорж гуай манай хул азарганы төл хамар цагаан хул даагыг авч өгсөн. Хул даага тэр жил улсад 14 –д давхисан байсан.
-Шинэ эздэдээ очоод яаж давхисан бэ? Сураг дуулсан уу?
-Улсад уралдаагүй. Дундговийн Адаацаг, Дэрэн болон Өнжүүл хавиар сайн давхисан гэнэ лээ.
-Ах дүү азаргануудыг залгаж хурдалсан нь...
-2003 онд манайх уях морьгүй болсон.Тэгээд би амьдрал ахуйгаа төвхнүүлэх санаатай Солонгос явлаа. Над шиг хүн идээшихгүй газар байна лээ. Жил гаруй болоод явсан зардлаа нөхөж, хэдэн төгрөг хуримтлуулчихаад хүрээд ирсэн. Тэгээд цуглуулсан хэдэн төгрөгөөрөө адуу авлаа. Түмэнбаяр Манлайгаас эхлээд нэлээд хэдэн хүнээс бас чиг гайгүй удам угшилтай гэсэн хэдэн тооны адуу цуглуулчихаад байтал 2005 оны намар дахиад алдчихдаг юм. Хүн аргаа бардаг юм билээ. Гэлээ гээд яахав. Амьд хүн аргатай, аргалын гол цогтой гээд амьдрахаас яахав. 2006 он боллоо. Наадам боллоо. Морин дэл дээр хийсч явсан улс пүүзэн гутал өмсөөд уях адуугүй болох өдөр байдаг л юм билээ. Баяр болж байна даа гэж бодоод аав ээж дээрээ иртэл хашаандаа майхан барьчихсан таваг засчихсан хоёулахнаа сууж байдаг юм. Өрөвдсөн гэж. Ядаж байхад олон жил амьдарсан хөлийн аясаар талхлагдсан газар өвс ургамал ч байхгүй. Аав, ээжийгээ өрөвдөөд удаан сууж чадаагүй.
-Сонсож байгаа надад ч бэрх байна.
-Тэрнээс хойш морь мал уясангүй. Сайн адууны үнэ ч дийлдэхээ байлаа. Тэгж байтал 2009 оны 12 сард аав минь өнхрөөд өглөө. Хавар бага дүү маань нурууны хүнд хагалгаанд орж би сахилаа. Нэг өдөр огт танихгүй дугаараас залгаж байна. Авсан “Би Эрдэнэтийн гаалийн дарга Винтов гэдэг хүн байна. Үүх түүхийг чинь сонслоо. Өөрөө ирж миний морьдыг уяхгүй юу” гэнэ. Би учир байдлаа хэллээ. Маргааш нь ахиад нэг хүн залгаж байна. Булганы уяачдын холбооны тэргүүн Лхагвасүндэв гэдэг гэнээ. “Та манайд ирж морь уяач” гэнэ. Тэгээд 2010 оны хавар Булган явлаа. Бидний ганзага нийлсэн юм байлгүй морьд маань сайхан давхиж, гэр дүүрэн медальтай боллоо. Найр наадам болохоор өнөө хэд маань намайг хүндэтгээд хойморт суулгана. Цолгүй уяач хойморт данхайгаад байдаг. Тэгж байсан наадмын дараахан нөгөө хэд маань над аймгийн Алдарт уяач цол олгоно гэнэ. Тэгсэн гэнэт аав талын этгээд зан хөдлөөд “танихгүй газраас Алдарт уяач цол аваад яах ч юм” гэж бодогдоод маргааш нь нутаг буцчихсан. /Инээв/
-Нээрэн л гэнэтийн шийдвэр байна шүү.
-Би дээр хар азарганы тухай ярихдаа ганц охин даага үлдсэн гэсэн шүү дээ.
-За тийм. Хонгор даага уу?
-Тийм.Тэрийгээ Сэргэлэнгийн улсын сайн малчин Жамьяндоржийн Монхорын адуунд тавьчихсан байсан юм. Тэрнээс маань эр хүрэн унага гарч. Өнөөхийгөө өвөл нь тэжээгээд уялаа. Эцэг тэнгэр маань харсан юм байлгүй хурдан байнаа.
-Ямар амжилт үзүүлсэн билээ?
-2011 онд даагандаа аймагт уралдаад долоод давхисан. Уг нь их хурдан байсан юм. Даанч давуулчихсан байна лээ. Наадмын дараа Булган аймгийн Тэшиг сумын ой болж, тэнд уралдуулсан зургааллаа. Хэд хоногийн дараа Бухал шарын давааны ард буриадууд бэсрэг уралдаан хийхээр нь уралдуулсан түрүүлсэн.
2012 онд шүдлэн үрээ аймагт долоолоод, Баянцагаанд айрагдсан. Хязаалан үрээ хавар Баянталд болсон уралдаанд аман хүзүүдээд, аймгийн 90 жилийн ойд 19, Даваахүү Тод манлайн мялаалга наадамд 10-т давхисан.
-2014 онд соёолон азарга болох нь...
-Хавар Дүнжингаравын хурдад 14-лөөд, зун улсын наадамд 13-т давхисан. Тэр жил манай аймгийн Баянцагаан сумын 90 жилийн ой болсон юм. Тэнд түрүүлсэн. Залгаад Дундговьд болсон “Их мандал-2014” говийн бүсийн уралдаанд 10-т давхисан. 2015 онд аймагтаа долоолоод, Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд 11-т давхисан. Түүний дараа Говьсүмбэр аймагт болсон уралдаанд зургаад орсон юм байна. Тэгээд 2016 онд улсад 14-т ороод, Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд 17-т давхисан.
-2017 онд...
-Улсад 21-т ороод дахин уралдаагүй. 2018 онд бүтэн өнжсөн. Энэ жил хараахан уралдаагүй байна. Гэхдээ уяж байгаа.
-Хүрэн азарганы эцэг нь ямар азарга байдаг юм бэ?
-Улсын сайн малчин Жамьяндоржийн Монхорын хүрэн азарга. Эх хонгор гүү нь над хоёр төл л үлдээсэн. Үүний дүү бас нэг хүрэн азарга бий. Тэрний эцэг нь болохоор Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Манлай уяач Ухна агсны адууны угшилтай хүрэн азарга. Тэшиг сумын улсын шилдэг тариаланч Норжингийн Батсуурь Ухна агсны хүү Эрдэнэбилэгээс авсан юм билээ. Би ах хүрэнг нь даага Булганд уралдсаных нь дараа Батсуурь гуайн адуунд эхтэй нь орхиод ирсэн юм. Тэгсэн Батсуурь ахын Дэлхий хүрэн азарга хураагаад эр хүрэн унага гарсан байсан.
-Дүү хүрэн ямар амжилт үзүүлсэн билээ.
-2013 онд даагандаа аймгийн 90 жилийн ойд 23-т орсон. Шүдлэндээ Баянцагааны 90 жилийн ойд аман хүзүүдээд, говийн бүсийн уралдаанд 13-т давхисан. Хязаалан үрээ Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд 19, ММСУХ-ны 20 жилийн ойд 23-т тус тус давхиад, дараа жил нь соёолон азарга Дүнжингаравт 23-т ороод, Цэцээ гүний хурдад аман хүзүүдэж, аймгийн наадамд бас аман хүзүүдсэн. Тэгээд Хэнтийд болсон зүүн бүсийн уралдаанд ганц азарган соёолон 11-т давхисан даа. 2017 оны тухайд аймгийн наадамд есөд ороод дахин уралдаагүй. 2018 онд аймгийнхаа баяр наадамд 10-т орсон. Өнөө жил уягдаж байна.
-Ах дүү хүрэнгүүдийн төл хэр хурдалж байна вэ?
-Ах хүрэнгийнх нь төл хоёр үрээ өнөө жил уягдаж байгаа.
-Адуу өөрт нь сэтгэлээ зориулсан хэн бүхнийг заавал баярлуулдаг гэдэг.Тантай ярилцаж суухад тэр үг л бодогдож байлаа.
-Адуу гэдэг сайхан энергитэй амьтан шүү дээ. Тийм ч болохоор нь сэтгэл урваж чаддаггүй юм.
-Охин моринд жигтэйхэн дуртай бололтой. Хүү...?
-Ах нь хүү охин хоёртой. Хүүг маань Ганболд, охиныг Гандарь гэдэг. Миний хүү гадаадад сурдаг. Багадаа хурдан морь унадаг байсан хүн сонирхолгүй яахав.Манай гэр бүлийнхэн цөм адуунд элэгтэй.
-Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн
6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.28
Kino shig yum yarij bna shvv ah Tee geed l buu haldag hvndee nutgiin ah maani amjilt hvsie.
Reply202.5.206.4
Хурдан морины босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.
Reply119.65.63.151
Адуунд үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан хүн шүү. Адууны тэнгэртэй аавын хүүгийн агт морьд нь хурдан байх болтугай. Хурай хурай хурай
Reply223.38.61.49
Улам дамжсан ийм сайхан уяачийг морь нь хурдан уяа нь эвтэй сайхан байх болтугай. Мундаг залуу бна. Өшөө их амжилт хүсьё
Reply223.38.61.49
Ийм хүнийг адууны тэнгэр харалгүй яах вэ. Хурай
Reply66.181.161.15
Uneheeriin morind setgelee zoriulj ywaa hun shuu
Reply