Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээ сургаад, гурван хөлстэй хоёр үсэргээтэй тавьж аймагт айрагдуулсан
Уул, ус ургамал ногоо нь тэгширсэн дуу алдам үзэсгэлэнт нутаг Өвөрхангай аймгийн Уянга суманд “Тод магнай” сэтгүүлийн сурвалжлах баг ажилласан билээ. Бид 60-аад уяачидтай уулзаж ярилцан хууч дэлгэж тусгай дугаарын сэтгүүлийн эх бэлтгэсэн юм. Энэ удаа уншигч та бүхэндээ Өлт долдугаар багийн харьяат сумын Алдарт уяач Туваангавийн Рэнчинлхүмбийг уулзуулж байна. 1964 оны хавар Цэцэнгийн хүрэн толгой хэмээх газар айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр гурав дахь үеийн уяач юм. Түүний морь уях эрдэм, хичээл зүтгэлийг үнэлж, ММСУХ-ны Уяачийн алдар одон, Арвагар хээр МСУХ-ны 10 жилийн ойн медалиар тус тус шагнажээ.
-Танайхан хэдэн үеэрээ морь уяж байсан улс вэ. Удамд тань хэн, хэн гэж сайн уяачид байв?
-Би чинь гурав дахь үеийн уяач байгаа юм. Миний эцгийн эцэг Будын Адъяа гэж Арц Богдын өврөөр нутаглаж байсан. Яг ч энэ Уянгын хүн биш л дээ. Тухайн үедээ Да хүрээний хошуу наадамд очиж, өөрөө нум сум харван түрүүлж, бор морь нь аман хүзүүдэж байсан гэдэг. 1930-аад оны үед морь уяж байсан юм билээ. Харин миний аав Туваанжав Уянгын хүрээд сууж байгаад ээжтэй ханилан суурьшсан. 1940,1950-иад онд морь уяж байсан. Их олон олон шаазгай морьтой, хурдтай хүн байсан. Аймаг, сумандаа ч олон айраг, түрүүтэй. Бас адуу, тэмээ, үхэр маллаж байсан байдаг. Гэхдээ намайг багад бурхан болсон л доо. Ааваас хойш ах нараас маань морь айхтар уяж байсангүй. Хамгийн бага нь болох би 1998 хойш өдий хүртэл морь уялаа.
-Аавын тань уяж хурдлуулсан ямар, ямар хурдан адуу байв?
-Хурдан хээр морь нь 1958 онд аймагт аман хүзүүдсэн гэл үү, түрүүлж байсан гэл үү. Тэгээд хурдан хар шаазгай, хүрэн шаазгай гэж морьд байсан юм гэсэн. Энэ тухай ах нараас л сонсож байлаа. Гэхдээ өнөөдөр тэд маань ч алга.
-Та 20 орчим жил хурдан хүлгийн дэл, сүүл шуужээ. Ямар, ямар амжилтыг гаргаж байв?
-Морь уясан анхны жилээ айхтар амжилт гаргаагүй ээ. Харин дараа жил нь унаган адуу болох хар шаазгай даагаа суманд түрүүлгэсэн. Өнөөхөө шүдлэн өнжөөгөөд, хязаалан сумын 70 жилээр аман хүзүүдүүлдэг юм. Хойтон нь соёолон болоход нь унаган хүрэн шүдлэнтэйгээ уяад аймагт аваачиж наадсан. Тэр чинь 2002 он байгаа юм. Тэгэхэд хар шаазгайдаа найдаж байсан ч жаахан алдаа гараад, 10-аар давхисан. Харин өнөө битүү хүрэн үрээ маань тавлаж байлаа. Энэ бол аймагт наадаад авсан анхны айраг. Түүнээс хойш хар шаазгай маань Бат-Өлзий, Уянга сумандаа сайхан давхисаан. Түүнчлэн Хэнтийн Цэнхэрмандалаас хулгар чихтэй хээр азарга авч, тэр маань ч гайгүй давхисан. Хээр азаргатай хул гүү, хул сарвай хоёр хамт ирснээс хул сарвай нь суманд ч айрагдаж, түрүүлсэн. Хөдөө сумын амжилттай уралдаанд ч айраг, түрүүгээр хурдалсан. Таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай байна уу даа. Бас нэг хул морь Хэнтийгээс авчирсан нь гайгүй сайхан давхисан. Хязааландаа Хэнтийн Дэлгэрхаанд айрагдсан үрээ надад ирсэн юм. Түүнээс хойш Баян-Улаан, Бат-Өлзий, Уянга, Тарагтаар тус тус уралдаад 10 айрагтайн. Тэрний дараа Мөрөн угшилтай халзан азаргаа хязааланд нь Налайхын нийслэлийн Алдарт уяач Баттуяагаас авсан юм. Тэгэхдээ сарт морийг ч авсан. Улмаар сартаа 2007 онд суманд түрүүлгээд, Давааноровт зарчихсан. Харин халзан үрээ Бат-Өлзийд аман хүзүүдэж, сумын амжилттай наадамд түрүүлсэн. Ойр зуур наадмуудад их орсоон. Түүнээс хойш дүү хүү босс гүү зармаар байна гэхээр нь авч, эр хүрэн унага төрсөн. Улсын заан Сайнбаярынх “Хээр гүүгээ надад өгчих” гэхээр нь гэдсэндээ унагатай “Наадах чинь хурд байгаа” гэсэн чинь Жагаа “Өгчих л дөө” гэсээр тэр дүүдээ өгчихсөн. Одоо над дээр уягддаг юм. Шүдлэндээ сайн давхиж байгаа адуу бий. Ноднин даагандаа сумын амжилттай наадамд тав түрүүлж, аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдэн, улсын бүсийн эрлийз дааганд зургаагаар давхисан. Энэ жил /2018/ сумандаа түрүүлээд, энд болсон Дөрөлжгөний наадамд бас түрүүлсэн. Зүүн-Улаанд нэг аман хүзүүдсэн.
-Шүдлэн 2005 онд аймагт очиж тавласан гэсэн шүү дээ. Түүнээс хойш яаж давхисан бэ?
-Бат-Өлзийд сумын баяр наадмаар нэг аман хүзүүдүүлээд хулгайд алдчихсан. Жороо хонгор морийг маань ч урт гартнууд авсан.
-Аймгийн баяр наадмаас хичнээн айрагтай болоод байна вэ?
-Би чинь уртаашаа гурван айрагтай хүн. Хул морь Зүүнбаян-Улааны 80 жилийн ойд айрагдсан. Хар шаазгай үрээ сумынхаа 70 жилийн ойгоор аман хүзүүдсэн. Тэгээд хүрэн шүдлэн байна. Харин сумын баяр наадмаас 10-аад түрүү, 30-аад айраг бий.
-Аль насны морьдыг арай илүү амжилттай давхиулсан байдаг вэ?
-Бага нас голлодог. Сумын наадамд миний бас нэг жижиг хул шүдлэндээ түрүүлсэн. Жижиг наадамд ч бас түрүүлсэн ч хязаалан болгоод алдчихсан.
-Таны оролцсон наадмуудаас хамгийн баяр бахдал дүүрэн нь хэдэн онд тохиож байв аа?
-Аймагт хүрэн үрээгээ айрагдахад их баярласан даа. Тэгэхэд эмнэг үрээ сургаад, гурван хөлстэй хоёр үсэргээтэй тавьж байсан юм. Тэр жил чинь манай сумын Мандахбаяр гээд “Хуйрнагч хээр” галын тэргүүлэгч сумын начин болж, миний хүрэн үрээ айрагдаж байлаа шүү дээ.
-Түүнээс хойш аймгийн наадмыг зорьсон уу?
-Явсаан, явсан. Гэхдээ цөөхөн явж, дундуур л давхиулсан. Ноднин улсын бүсийн уралдаанд очиж даага зургаалуулсан.
-Танай VII баг хэр хурдтай вэ?
-Мундаг уяачид бий. Энэ жил Монгол улсын Алдарт уяач болсон Баатарын Даваадорж гэж байна. Бас Ө.Баянмөнх гэж сайн уяач бий. Дээхнэ үеийнхээс Баян Цэрэнжигмэд гэж өвгөн сайн хурдтай. Хар морьтой босоо Мягмар гэж манай эцгийн морины хүүхэд байлаа. Ер нь Босоо Мягмарын хар, Цэрэнжигмэдийн зээрд, Ичинхорлоогийн хүрэн, хул, Цэрэнчимэдийн ухаа гээд нэгэн үе нэрээ гаргасан хурдууд байгаа юм. Харин өнөө цагт Баатарын Даваадоржийн ах Шийлэг сайн уяж байна даа.
-Одоо танай хүүхдүүд удам залган уяа эвлүүлж байна уу?
-Одоохондоо уясан юм алга байна. Бага хүү маань уяна л гэдэг юм. Ирэх жил есдүгээр анги төгсөнө. Угаасаа хүүдээ алгуулахгүй бол би ч дийлэхээ байх нь дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
П.Ундраа
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
150.129.143.95
minii ah mundag shvv. saihan bn.
Reply64.119.22.63
yamar ih hulgaichtai gazar vem uyanga sum chin, hoorhiig zugeer bailgadagguin bish uu
Reply