ЗУУН ДАМЖСАН ЗУРГААН ҮЕИЙН ХУРД


Монголын хурдан морины түүхэнд зургаан үедээ зуун дамжин хурдалсан тэрхүү гайхамшигт хурдан хүлгүүдийн талаар уншигч танд хүргэе.

Төв аймгийн Баянцагаан сум бол Манзушир хутагтын их шавийн голомт нутаг. Энэ нутгийн хурдны нэгэн цөм нь «Өвгөн лам» хэмээх Цэгмидийн Батбуянгийн адуу. Тэр хүн арван засгийн наадамд түрүүлсэн хурдан алаг азаргаа Манзушир ламтанд өргөчихөөд нэн их удалгүй 1928-1929 оны үед Өлзий өвгөний хамтаар Галшар орж Дагмид-Очир мээрэнгээс оодон сүүлтэй хөхөрсөн зэгэл халзан үрээ худалдан авчээ. Энэ нь Ц.Батбуянгийн их зэгэл нэртэй хурдан азарга болж улсын наадамд 2 түрүүлж, 2 айрагдсан юм. Дээр дурдсан алаг азарганы төл нь Аривдах /Ц.Батбуян гуайн төрсөн дүү/-ын зээрд гэж азарга байсан. Аривдах зээрд азарганыхаа төл зээрд үрээг Баянцагааны «дэлдэн» Ваанчигийн хүүгийн даахийг мялааж өгсөн байна. Ваанчигийн энэ зээрд азарга Монгол Улсын Алдарт уяач Мөржавын Тожилд ирж 1960-1962 онуудад Баянцагаан сумынхаа баяр наадамд гурван жил дараалан түрүүлж, Хан уулын ард их наадмын дэвжээнээ хоёр удаа айрагдсан хурдан хүлэг болсон. Нэрт уяач М.Тожилд ирсэн нь бас л их түүхтэй.

М.Тожил уяач Төв халхын их уяачдын нэг Дондог маарамбын хүү Баяр гуайн хүргэн нь юм. Баяр гуай Өвгөний Батбуян гуайн морьдыг гардан уядаг байсан. М.Тожилын ах «нүдэн» Бат гэгч өөрөө морь уядаггүй ч сайн шинжээч хүн байсан гэдэг. Нэгэн өдөр Тожилын ах Бат дүүгийнхээ хадам эцэг Баяр гуайтай ярилцаж суухдаа «Танай хүргэнд адуу авч өгөх үү, гаанс авч өгөх үү» гэхэд Баяр гуай «Гаансаар юугаа хийх вэ, манай сумын «дэлдэн» Ваанчин хот шилжих сурагтай байна лээ. Тэрний зээрд үрээг нь авч өг» гэснээр Ваанчигийн зээрд азарга М.Тожилд ирсэн түүхтэй. Зарим ном зохиолд Бат гуайг дүүдээ 8000 төгрөгөөр хаш соруултай гаанс авч өгсөн. Гэтэл Баяр гуай «Залуу хүн ийм үнэтэй гаансаар юугаа хийх вэ, тэрний оронд ганц сайн үрээ авбал алсдаа хэрэг болно» гээд Ваанчигийн зээрд азаргыг 2000 төгрөгөөр авч өгсөн хэмээн бичсэн байдаг. Ямартаа ч Ваанчигийн зээрд азарга М.Тожилд ирснээр 1963 оны Төв аймгийн 40 жилийн ой улсын их баяр наадамтай хамт болоход 700 гаран азарга уралдсанаас Алтанбулагийн «жижиг» Шаравын буурал түрүүлж, мөнөөх зээрд азарга аман хүзүүдэж байлаа. Дараа нь 1965 оны улсын их баяр наадамд хоёр дахиа айрагдаж М.Тожилын их зээрд гэдэг азарга болсон юм. Энэ зээрд азарганы үр гурван зээрд азарга гарсаны хамгийн сүүлийнх нь 1972 оны улс хувьсгалын 51 жилийн ойд даага түрүүлсэн М.Тожилын «поошиг» хэмээх зээрд азарга бөлгөө. Тожил гуай «поошиг зээрд» азарганыхаа эцэг нэгтэй хүрэн азарганд Өлзий өвгөний угшилтай «царцаа» Дашнямын «хумбага хүрэн» азарганы төл хар гүүг хураалгаж, эр хүрэн унага гарсан нь ХХ зууны Монгол төрийн найман магнай хүлгийн нэг Монгол Улсын Алдарт уяач Мөнхийн Данзаннямын ажнай хүрэн азарга юмсанжээ.
Данзанням гуайн хүрэн азарга 1979 оны улсын наадамд хязааландаа 30 гарч, соёолондоо түрүүлж, хавчиг соёолон 21-т, найман настай 22-т, 10 настай гуравт, 11 настай зургаад, 12, 14, 15 настайдаа түрүүлж, халх даяар нэрд гарсан түүхтэй. Ийнхүү улсын их баяр наадамд 4 түрүүлж, 1 айрагдсан хүрэн азарганд «Ажнай хүлэг» хэмээх төрийн цол олгосон байдаг. Харин энэ хүрэн азарганы төл нь ХХ зууны манлай хүлэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүүгийн Цолмон халтар азарга билээ. Цолмон халтар азарга улсын наадамд соёолон 14-т, хавчиг соёолон 9-д, 1993 онд найман настай аман хүзүүдэж, 1994 онд есөн настай түрүүлсэн. 11 настай 10-т, 12, 13 настай 9-д дараалан давхиж, 2001 онд 17 настай азарга Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах «Их хурд-2» уралдаанд түрүүлсэн.
Цолмон халтар гээч энэ хурдан хүлгийн төл нь Д.Даваахүү гуайн «Хөх цавьдар» хэмээх азарга. Энэ азарга улс, бүсийн наадамд айрагдаж, түрүүлээгүй ч ховорхон төрөх аргамагийн дээд байсан гэдэг.
Энэ тухай Зууны манлай өгүүлэхдээ: Миний цавьдар азарга сүүлийн үеийн «данжаад» азарга байсан юм аа. Найман настайд нь өвөл уяж байгаад хоёр эрлийз азаргатай уралдуулаад хөлийг нь жаахан муутгачихсан юм. 13 км-ийн үзүүр дээр нэгийг нь дийлээд нөгөөхтэй нь хамт жаахан хүчлээд хөдөлгөчихсөн юм. Тэгэхдээ хөөрхий үр төлүүд нь олон хүнд очиж, олон газар нэр гаргаж байна аа...
Үнэхээр ч хөх цавьдарын төлүүд энэ цагт ид хурдалж байна. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмаар аман хүзүүнд хурдалсан Д.Баянбатын хонгор /энэ бол алдарт Наран хонгор билээ. 2013 оны бичвэр тул тухайн үеийн амжилтаараа бичигдсэн байгаа болно/, МУАУ Д.Дагвадоржийн зээрд үрээ хоёулаа хөх цавьдарын төл. Мөн энэ жилийн Дүнжингаравт айрагдаж, Эрдэнэтийн бүсэд түрүүлсэн Баянцагааны Ц.Энхбатын цавьдар үрээ байна, хөх цавьдарын төл. Д.Баянбатын хонгор АХ-ын 90 жилийн ойгоор шүдлэн үрээ улсад долоод орж, хязаалан аман хүзүүдээд давхар уяагаар төвийн бүсийн даншигт түрүүлсэн. Энэ хавар азарган соёолон Дүнжингаравт есөөр орсон. Ц.Энхбатын зээрд даагандаа Төв аймагт айрагдаад шүдлэндээ түрүүлсэн. Говьшанхад аман хүзүүдсэн. Ер нь дааган цагаасаа хойш том жижиг уралдаанаас айраг түрүү алдаагүй дээ. Энэ жил хаврын бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдаад байна.

Ийнхүү ХХ, ХХI зууныг дамжин зургаан үедээ хурдалж буй эдгээр хурдууд тэртээх 1900-аад оны эхэн үед арван засгийн наадамд түрүүлж байсан Өвгөний Батбуян гуайн алаг азарганы үр төлүүд юм. Д.Даваахүү гайн хөх цавьдар улсад айрагдаагүйг эс тооцвол долоон үедээ хурдалж буй домогт хурдан хүлгүүдийн талаар уншигч та бүхэнд хүргэлээ.
Б.Ганпүрэв
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
31.173.83.8
Гайхалтай сайхан бн. Хурдан морины тоос босч хөлс нь үнэртэх шиг мэдрэмж төрж байна.
Reply