СУМЫН АЛДАРТ УЯАЧ М.ЭРДЭНЭСАН: АЗАРГА, ИХ МОРЬ ТҮРҮҮЛГЭЖ ААВЫНХАА АЧИЙГ БАГА Ч ГЭСЭН ХАРИУЛСАН БАЙХ ГЭЖ БОДДОГ
Сүхбаатар аймгийн Асгат сум гэхээр уншигч таны санаанд хамгийн түрүүнд ямар адуу буудаг вэ? Төрийн наадмын түрүү Асгат саарал, Даатгал хээр үү? Эсвэл “Их хурд”-ын хишигт Буган хээр үү? Харин миний хувьд хамгийн түрүүнд Махбуриадын улаан азарга санаанд буудаг. Нэрийг нь дуулснаас цаашгүй энэ хурдан хүлэг бол миний хувьд Асгат сумын нэрийн хуудас. Тэр ч утгаараа Махбуриад агсны хүүтэй уулзах болоод ихэд олзуурхаж байлаа. Уншигч тантай уулзуулахаар зэхсэн энэ эрхэм бол нэрт уяачийн хоёр дахь хүү, нэр нь М.Эрдэнэсан. 1956 оны хавар Баруун-Урт суманд төрсөн. Аавынхаа уясан хүлгүүдийг унаж хурдлуулан хүүхэд насаа өнгөрөөж, идэр залуу цагтаа унаган адуугаа уралдуулж явсан жавхаатай эр. Ингээд олныг үл нуршин уншигч таныг зочинтойгоо уулзуулъя.
-Нэрт уяачийн хүүтэй уулзаж буйдаа баяртай байна. Махбуриад гуай олон хүүтэй хүн байсан гэдэг. Эрдэнэсан ах айлын хэд хэд хүүхэд вэ?
-Би айлын хоёр дахь хүүхэд.Бид эцэг эхээс есүүлээ. Манайх ганц охин, найман хүүтэй айл байгаа юм. Миний ээж аймгийн АИХ-ын депутатаар сонгогдож байсан хувь, хувьсгалын ажилд идэвхи зүтгэлтэй хүн байлаа.
-Аль нутгийн бүсгүй вэ?
-Асгат сумын харьяат Дашийн Дэнсмаа гэж хүн байсан.
-Аавынхаа уясан морьдоос алийг нь унаж хурдлуулж байсан бэ?
-Би долоон настайгаасаа эхлээд хурдан морь унасан. 1960-аад оны эхэн үеэр гэсэн үг л дээ. Тэр үед манайх суманд хэд хэд айрагдсан хурдан улаан морьтой байсан юм. Түүнийг би унадаг байлаа. Мөн Хөндлөнгийн хар гэдэг морийг унана. Тэр манай өөрийн адуу биш. Аавын хуурай дүү Бямбаа гээд ах “ногоон” Дамчаа гэдэг хүнээс авсан юм билээ. Тэгээд аав уяж, би унаад 1965 онд сумын 40 жилийн ойгоор айргийн тавд давхиулан, халтар мориор шагнуулж байлаа. Харималдуухан морь байсан. Дараа жил нь их хурдан байсан ч бороотой өдөр таараад ганцаараа зугтааж яваад Хошуутын урд руу халтираад ойчсон. Түүнээс хойш уралдаагүй. Тэр жил би бас унаж байсан.
-Улаан морь ямар удам угшилтай адуу вэ?
-Мэдэхгүй. Нэгдлийн адуунаас даага сургаж аваад уядаг болсон юм. Даагандаа гурваар давхиад үрээндээ ороогүй, соёолондоо дөрвөлж, их насанд нийлсэн хойноо хоёр айрагдсан адуу. Манай аав цаг ямагт л сайн адуу хайж явдаг байсан. Улаан азарганаас өмнө олон адуу авсан ч давхиагүй. Миний мэдэхийн Сүхбаатар сумын Шинжээ гэж хурдан саарал азаргатай хүнээс хоёр ч азарга авсан, давхиагүй.
-Та улаан азаргыг унаж байсан уу?
-Ирсэн жил нь унаад суманд есөөр давхиулсан. Дараа жил нь /1968 онд/ соёолон азарга суманд болсон хаврын фестивальд түрүүлээд, зун наадмаар дөрвөөр давхиулаад би хасагдаж, дүү унадаг болсон юм. Дүү унаж аймаг, суманд түрүүлгэсэн.
-1977 онд 14 настай азарга сумынхаа наадамд аман хүзүүнд хурдлаад зодог тайлсан гэдэг. Хэд хүрсэн бэ?
-1984 онд 21-тэй зөнөж үхсэн. Ер нь адууг тэгж дорд оруулмааргүй юм билээ. Сүүлдээ идсэн хоол нь тогтохгүй, чацга алдаад, хоёр борви нь халцарч, сүүл нь наалдаад хүндхэн болсон. Амьхандаа л энхрийлээд байнга нэмнэнэ. Тийм байдалтай өвлийг даваад, хавар гурван сард адуу дэллэх гээд 10-аад хоног би адуугаа эргээгүй юм. Тэгсэн чинь улаан азарга байхгүй болчихсон. Эрээд олддоггүй. Хүмүүс “Адуу зөнөхөөрөө нутаг гүйчихдэг юм гэнэ лээ. Сүхбаатар уруу явчихсан байх” гээд л. Тэгсэн Баалай Лхамсүрэн гэдэг өвгөн 41 чулуу татаад “Эрж хэрэггүй. Гэрийн чинь зүүн хойд зүгт ил харагдаж байна, ойрхон байна” гэхээр нь эрэхээ байсан. Тэгээд л нээрэн цас хайлаад дулаарсан нэг өдөр үнээ тугаллах гээд зүүн хойшоо давхисан чинь морь үргэхгүй юу, харсан чинь цасан дотор дэлтэй юм харагдана. Буугаад харсан чинь улаан азарга хэвтээгээрээ үхчихсэн байсан. Тэгээд туурайг нь авч, эгчдээ өгсөн.
-Төл сайтай азарга байсан юм шиг ээ.
- Улаан азаргыг олдог тэр өдөр хамгийн отгон төл даагыг сургах гэж байсан юм. Манай улаан азарга төл сайтай, гүүгээ ер сувайруулж үзээгүй адуу. Олон сайн азарга, морьд төрж Асгат суманд хурдалсан. Мөн охин төлүүдээс нь гарсан адуунууд ч хурдалсан. Эцгийгээ хамгийн ихээр дуурайсан нь Бямбаа улаан гэдэг байсан. Энэ улаан азаргыг намайг цэрэгт явсан хойгуур аав тэр дүүдээ өгсөн байсан. Мөн Оросоогийн улаан азарга гэж бас байсан. Оросоо нь морь уядаггүй болохоор манай аавын ах Аюушаар уяулж, нэг айрагдуулсан. Одоо тэр азарганы төлүүд нь давхидаг гэнэ лээ. Баяндэлгэрт хоёр хүргэн нь бий. Тэдний адуу хурдан дуулддаг.
-Махбуриадын улаан азарганд гүү тавиад төл авсан гэж ярих хүмүүс олон таарлаа. Гүү тавихад ямар нэг ханш байсан уу?
- Үгүй ээ. Хүмүүс гүү тавья гэвэл манай аав “тэг ээ, тэг” гэдэг. Эрдэнэцагаанаас ч гүү тавьж байсан. Яг уяаны үед бол дөрөв, таваас хэтрүүлдэггүй. Уяа дуусангуут улс амьтан гүү тавина гээд 10 хэдэн гүүтэй болчихдог байсан. Уяхаа байснаас хойш бол бүр чөлөөтэй болсон доо. Өөрийн гүүнээс гарсан үрээ байдсыг хүн авъя гэвэл орны адууг нь өгөөд л наймаалцдаг байсан байх. Нэгдэл нийгмийн үед малчдын амьдрал дажгүй сайхан байсан болохоор айхтар үнэ ханш ярьдаггүй байж дээ. Улаан азарганы төл даагыг нэг мориор сольчихдог байсан санагдана.
-Одоо танайханд улаан азарганы тань хэд дэх үеийн төлүүд байна вэ?
- Дүүд нэг улаан азарга бий. Сая очсон чинь цав цагаан болчихсон байна лээ. Манай адуу хөгшрөхөөрөө тийм болчихдог юм. Надад ганц хоёр гүү бий.
-Улаан азаргыг хэдийд ч барьж аваад уясан дороо эмхэрдэг бэлэн давхилтай адуу байсан гэх юм билээ. Жилд ер нь хэд уралддаг байсан юм бэ?
- Янз бүр. Одоотой адил олон уралдаан ч болдоггүй байж. Зарим жил нэг, хоёр, зарим жил хоёр гурав уралддаг байсан байх. 1974 онд гэхэд Дөхөм бригадын болон Цагаан толгойн наадам, Сүхбаатар сумын багш нарын баярын өдөрлөгт түрүүлээд сумынхаа наадамд айрагдсан. Жил ирэх тусам улаан азарга, аав хоёр уусч, бие биенийхээ арга барилыг андахаа байсан. Өөрийн чинь хэлсэнчлэн манай улаан азарга бэлэн давхилтай адуу байж. Манайхны зарим нь ярьдаг юм, “Өвгөн болчихлоо гэхээрээ ганцхан шөнө хоолыг нь татаад тавьдаг” гэж. Зарим улс сунгахдаа хоолыг нь татаад, заримдаа их өгдөг. Өвгөн оролдохгүй байж байгаад яг гүйцэд болчихжээ гэнгүүт явах шөнө нь ганцхан удаа хоолыг нь татдаг. Тэгээд л улаан азарга нь түрүүлэх юм уу, айрагддаг.
-Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам гэдэг шиг, аавтайгаа өнгөрүүлсэн наадам бүхэн сайхан биз. Хамгийн дурсамжтайгаас нь хуваалцаач?
- Ойчдог /нас барсан/ жилээ азарга, их нас түрүүлгэсэн.
-1982 он байх нь...
- Тийм. Сумынхаа наадмаас хэд хэдэн удаа хоёр түрүү авсан. Харин гурван түрүү авч үзээгүй юм. Тэгээд тэр жил гурван түрүү авна гэж зорилоо. Бие нь нэлээд тааруу, хэвтрийн. Тэгээд би морьдыг нь уяж, хаяагаа сөхөөд харуулна. Намайг гэрийн хаяагаар морио хөтлөөд явахаар харчихаад саналаа хэлнэ. Түрүү жил нь хяааландаа аман хүзүүдсэн улаан соёолон азарга маань хоёр сунгаанд түрүүлчихсэн. Минийхээр ажил нь болчихсон, ганцааранг жаахан хөдөлгөчихөд л болчихоор санагдаад. Гэтэл аав харчихаад “Урт сунгана” гээд. Би “Мултарчих вий дээ, их нимгэрсэн байна шүү дээ” гэтэл “Хоёрын хооронд дутуудчихвал яах вэ” гэсэн юм. Аавын үг хууль шүү дээ. Их сунгаанд сунгасан хол түрүүлсэн. Гэхдээ нүд нь ширгээд, ухархайнд нь хөлс тогтчихсон байсан юм. Би ч хараад бараг мултарчихлаа даа гэж бодсон. Үнэн байсан байна лээ. Есөд ирсэн. Засаатай адуунд арай чанга ажил хийж гэж одоо боддог юм.
-Аав тань юу гэсэн бэ?
- Хүүгийнхээ хэлснээр хөнгөн ажил хийдэг байж гээд жаахан харамсаад байх шиг байсан. Гэхдээ тэр жил хүрэн азарга, улаан морь маань түрүүлж, манайх дээд насны түрүүг хүртсэн болохоор тэгтлээ харамсаагүй байх аа. Тэгээд намар нь аав минь бурхан болсон доо.
-Өнөө улаан азарга дараа нь даагаа нэхэж чадсан уу?
- Аав хүргэндээ өгчихсөн чинь өнөөх нь хүнд аваачиж өгөөд хөлгүй болгочихсон гэнэ лээ. Хадан дотор үнэг хөөж байгаад хөлөнд нь сэв суулгачихаад дахин уяагүй гэсэн.
-Тэр нэгэн жил ямархан хэмжээний уяач болохоо аавдаа харуулж амжсан болохоор сэтгэл хангалуун байдаг байх. Бие даан уясан жилүүддээ хэрхэн наадсан бэ?
- Аавынхаа зэрэгт хүрэх ч хаа байсан л даа. Гэхдээ ямар ч байсан хусуур сойзыг нь хатаалгүй өдий хүрсээн. Том улаан азарганы төл даага, унага хоёр үлдэж, цагаан азарга, цагаан морь болсон юм. Цагаан морь нь аймагт нэг удаа таваар орсон. Цагаан азарга нь өөрөө хараахан айрагдаж чадаагүй ч төл улаан азарга нь аймгийн наадамд дөрвөөр давхиж, өвлийн уралдаанд хоёр удаа зургаад орсон. 1999 онд овооны тахилгад уралдахдаа чулуунд цохиод хөлийг нь эвгүй болгочихоод дахин уралдуулаагүй ээ. Төлүүдээс нь ганц хоёр юм давхиж л байна. Улс гүү тавиад авсан төл нь ч хурдан л дуулддаг.
-1982 онд түрүүлдэг улаан морь ямар амжилт үзүүлсэн бэ?
- Манай аавын хуурай дүү аймгийн Алдарт уяач Бархираа Даамай гэж хүн байсан юм. Тэднийх бас хурдтай л даа. Тэгээд аав тэр хоёр солио хийгээд улаан морио өгсөн юм. Гэтэл нөгөө хүний уяа нь чангадаад явуулж чаддаггүй гээд соёолонд нь эргүүлээд аавд өгсөн. 1980 онд аав уяад соёолон морь суманд дөрвөөр давхиулж, хавчигт нь еслүүлээд 1982 онд долоотой морь түрүүлгэсэн юм. Наймтайд нь би уяад есөөр давхиулсан. Гэтэл ээж “Та нар уяж чадахгүй, авъя гэсэн хүнд нь өг” гээд байхаар нь тэр намраа Ням-Осор гээд манай сумын сайн уяачид 2500 төгрөг, хазаарын мориор өгчихсөн юм. Ням-Осор гуай аавын найз төдийгүй суманд хамгийн олон удаа их морь айрагдуулсан хүн байгаа юм.
-Ням-Осор гуайд очоод ямар амжилт үзүүлсэн бэ?
- Тэр хүнд очоод давхиагүй ээ.
-Адууны чанарыг хадгалахын тулд тодорхой үед нь буцаад цусанд нийлүүлж бэхжүүлэх нь бий. Тэгж туршиж байв уу?
- Болдог юм гэнэ ээ. Би үзээгүй. Харин одоо бодоод л байна.
-Адуу малын наймаа арилжаа хийх гэсэн улс их ирэх үү?
-Ойрд бие муудаад аймаг руу орчихоод, морь уяхгүй байна. Одоогоор адуу мал авъя гэсэн улс ирэхгүй л байна.
-Эрдэнэсэн Алдартынх хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүд морь уяна биз?
- Би найман хүүхэдтэй. Дөрвөн хүү, дөрвөн охин. Эрчүүд нь морь уяна аа. Гэхдээ санаанд хүрэхгүй юм. Одооны хүүхдүүд тэвчээргүй. Бага наадмуудаар уралдаад адууныхаа тамирыг барчих юм. Яваандаа гайгүй болох байлгүй дээ.
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
- Аавыгаа бие муутай байхад азарга, их нас түрүүлгэж баярлуулсан 1982 оны наадам хамгийн сайхан нь. Аавынхаа ачийг бага ч гэсэн хариулсан байх гэж боддог доо.
-Эргэлзэхгүй байна. Ийм баяр бахдалт наадам таны үр хүүхдүүдэд олонтаа тохиох болтугай.
- Ерөөлөөр болог.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна