ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан: Монгол адууны өв соёл, генийг авч үлдэх, хөгжүүлэхэд чиглэсэн бодлого барьж ажиллана

Эгнээндээ 100 гаруй мянган уяачдыг нэгтгэсэн хамгийн олон гишүүнтэй ММСУХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг аваад удаагүй Ц.Батсайхантай ХААИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үеэр нь уулзаж цаг үеийн асуудлаар цөөн асуултанд хариулт авсан юм.
- Эрдэм шинжилгээний байгууллагатайгаа хамтран ажиллаж үйл ажиллагаагаа шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд үндэслэж явуулах сууриа тавьж байгаагаараа ММСУХ-ны түүхэнд тодоор бичих өдөр болж байна гэж бодож байна. Хэдийнээс тус сургуультай хамтран ажиллах санал тавиад өнөөдөр биеллээ олж байна вэ?
-ХААИС-ийн эрдэмтэн профессоруудтайгаа хамтарч ажиллая гэдэг санал түрүүний удирдлагуудын үеэс яригдаж байсан. Өнөөдөр бид нар ажил хэрэг болгож санамж бичигт гарын үсэг зурж байна. Энд гарын үсэг зурснаар адуугаа генетикийн түвшинд судалж, генийн мэдээллийн сан бүрдүүлэх, адуугаа бүртгэлжүүлж паспортжуулах их ажлын эхлэл тавигдаж байна. Санамж бичигт тусгагдсан есөн чиглэлээс зөвхөн гурав нь л хурдан морины уралдаантай холбоотой, бусад зургаан чиглэл нь монгол адууныхаа генетик судалгааг хийх, генийг авч үлдэх гэх мэт зорилтууд орж байгаа.

-Өөрөөр хэлбэл холбооны бодлого бол уралдаан төвтэй буюу зөвхөн хурдан морь уралдуулах биш монгол адууны хөгжилд анхаарч ажиллана гэсэн үг үү?
-Тиймээ. Ганцхан уралдаан биш монгол адууны хөгжил, түүний өв соёл, генийг авч үлдэхийн төлөө бодлого барьж ажиллана гэсэн үг.
-Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй холбооны Ерөнхийлөгчийн ажлыг аваад хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Ойрын хугацаанд хийх ажлаасаа манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?
-Эхний ээлжинд бид дүрмийнхээ дагуу холбооныхоо бүтэц зохион байгуулалтыг шинэчилж байна. Холбооны дүрмээр нэг Тэргүүн дэд ерөнхийлөгч, зургаан Дэд ерөнхийлөгчтэй байна гэж заасан байгаа. Зургаан дэд ерөнхийлөгч маань Орон нутгийн салбар холбоодын бодлого хариуцсан, Гадаад харилцааны бодлого хариуцсан, Судалгаа сургалтын бодлого хариуцсан, Хурдан морины уралдааны зохион байгуулалтын бодлого хариуцсан, Хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, хариуцлагын бодлого хариуцсан, Мэдээллийн сан, бүртгэлийн асуудал хариуцсан гээд тус тусдаа чиг үүргийн дагуу өргөн хүрээг хамарч ажиллана. Ганцхан уралдаан гэхгүй 21 аймгийн 361 сумдад байгаа 70-80 нас хүртлээ морины сүүл боосон уяачдад хүрч ажиллана гэж бодож байгаа. Гадаад харилцаагаа ч өргөжүүлж ажиллах төлөвлөгөө бий. ММСУХ Азийн морин уралдааны холбооны гишүүн, Олон улсын уралдааны холбооны гишүүн гэдэг ч бид өнөөдөр жалга довондоо уралдаад нэгнийгээ чи монгол, чи эрлийз гэж хэрэлдээд сууж байхынхаа оронд наад зах нь монгол туургатан дундаа уралдаанд ямар амжилт гаргасан юм бэ? Ирэх дөрвөн жилд энэ тал дээр дорвитой ажил хийхээр төлөвлөж байгаа. Мөн үндэсний морин уралдаанаас гадна сонгомол морин спорт, морин тойруулгын төрлийг хөгжүүлэх тал дээр холбоо үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.
-Танай удирдлагын баг морин уралдааны өв соёлын тухайд өндөр ач холбогдол өгч ажиллана гэдгээ илэрхийлж байсан л даа. Манай редакцийн хувьд ч өндөр хүлээлттэй байгаа?
-Сая хурлаар хэлэлцэн баталсан ММСУХ-ны шинэчилсэн дүрэмдээ хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хамгийн эхэнд “Үндэсний их соёлын өв, уламжлал, ёс заншлыг хадгалах, хамгаалах, хойч үедээ уламжлуулан үлдээх”, “Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдааны соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх” гэсэн өв соёлтой холбоотой чиглэлийг оруулж өгсөн. Нэгэнт дүрэмдээ тусгачихсан учраас түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд адуун өв соёлыг харуулсан төрөл бүрийн уралдаан, тэмцээн, фестиваль, өдөрлөг зохион байгуулж, адууны өв соёл гэж ийм зүйл байдаг юм байна гэдгийг хүүхэд залуучууддаа таниулах, уламжлуулахад анхаарч ажиллана. Үр хүүхдүүд маань гар утастайгаа сошиал орчинд хөвж байгаа энэ үед монголын өв соёлын нэг хэсэг болсон монгол морь уях, унаж эдлэхтэй холбогдсон өв соёлыг түгээх нь бидний үүрэг. Морь унаж эдлэх, уях энэ үйлээс хүүхдүүд ахас ихсээ хүндлэх, мал амьтныг хайрлах, морь, морины эдлэл хэрэгсэлтэй холбоотой ёс заншлаа мэдэх гээд олон зүйлийг суралцдаг. Энэ жил манай холбооны Их хурд уралдаан болно. Үүнийг бид ганцхан уралдаан хийхгүй, өв соёлоо сурталчилс ан фестивалийн хэмжээнд хийхээр төлөвлөж байна. Их хурд уралдаан гадаад, дотоодын аялал жуулчлалд нөлөөлөхүйц арга хэмжээ болно гэж бодож байгаа.
-ММСУХ-ны долдугаар их хурлаас гарсан сэрвээний өндрөөр ялгах шийдвэр өнөөдрийн халуун сэдэв болоод байгаа. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Бид сүүлийн 10-аад жил хүнд үеийг туулж ирсэн. Монгол, эрлийз адууг яаж ялгаж уралдуулах вэ гэдэг энэ маргаантай асуудлаар бид холбооны их хурлаас өмнө мэргэжлийн хүмүүстэй уулзаж ямар гарц гаргалгаа байна вэ ярилцсан. Холбооны их хурлаас ч 700 гаруй төлөөлөгчдийн 80 хувийн саналаар ганцхан сэрвээний өндрөөр уралдъя гэдэг шийдвэрт хүрсэн. Энэ гаргалгаа нь бол шууд өргөс авсан юм шиг арилахгүй нь мэдээж. Цаашид энэ асуудлыг бүрэн гүйцэд шийдвэрлэхийн тулд ХААИС-ийн эрдэмтэн профессоруудоо урьж оролцуулсан Зөвлөл байгуулж байгаа нь энэ.
-Гэтэл ММСУХ эрлийз морь уралдуулах шийдвэр гаргалаа гэдэг яриа гадуур явж байна л даа?

-Монгол адуугаар уралдах уу гэхэд Монгол адуугаар уралдъя гэж санал нэгтэй зөвшөөрсөн. Монгол адуугаар уралдахдаа яаж ялгах вэ гэдэг бид нарын хамгийн тулгамдсан асуудал байсан. Бид өнөөдөр нүдээр хараад хүний адууг чинийх эрлийз, минийх монгол байна гэж таних боломжгүй. Тиймээс ХААИС-ийн мэргэжилтэн, доктор профессоруудтайгаа хурлын өмнө энэ талаар зөвлөхөд өнөөдрийн энэ цаг үед гарц алга гэсэн. Тэгээд уяачдынхаа хурлаар санал асууж, энэ хэл амыг таслах ганц юм нь энэхэн цаг үедээ хэв шинж харалгүй, сэрвээний өндрийг хэмжиж уралдъя гэсэн. Энэ бол уяачдын маань өөрсдийнх нь гаргасан шийдвэр. Нөгөө талаар хэл амнаас туйлдаж залхсаны тод илрэл. Тэгэхээр бид нар их хурлаас гарсан шийдвэрийг баримталж ажиллах нь зүйтэй, энийгээ төр засагтаа уламжилна. Өнөөдрийн санамж бичигт гарын үсэг зурсан нь энэ маргааны арилгая гэдэг зорилготой. Монгол адуу гэж ийм шинжтэй адууг хэлнэ гэдэг судалгааны үр дүнг гаргаж, паспортжуулж бүртгэлжүүлчихээр өнөөдрийн түмэн бэрхшээл болоод байгаа асуудал бүрэн шийдэгдэнэ. Дөрвөн жилийн дараа их хурал болоход бид энэнийхээ шийдлийг олсон байх ёстой гэдэг ийм зорилт тавиад л ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
66.181.184.120
19 aimgaas naadam zohion baiguuldag shudarga zaluusiig avchraad l yalguul . Hen ch mongol aduugaa haraad l yalgana shtee
Reply