Аймгийн Алдарт уяач Б.Баянмөнх: Хавар хонь хургалах үеэр бага насны адуу сургахад сэтгэлд нь сэв суудаггүй

Хязгаар нутаг орондоо эзэн болон сууж, халуун хошуут, бүлээн дэвсгэртэй малаа адгуулж өсгөн үржүүлэхийн зэрэгцээ хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулан давхиулж нутаг орныхоо наадамд өнгө нэмж буй мянга мянган уяачдын нэг аймгийн Алдарт уяач Б.Баянмөнхтэй уулзаж ярилцлаа. Тэрээр хүүхэд наснаасаа нэгдлийн адуучдыг дагаж адуу адгуулах арга ухаанд суралцсан нэгэн бөгөөд адуу малыг зөв сургах, унаж эдлэх, уургалж бугуйлдах, уяж сойх эрдмээ гол усныхаа залууст зааж сургаж яваа туршлагатай уяач юм.
-Таныг олон жил адуу малласан “ясны” адуучин хүн гэлцэх юм. Аль нэгдэлд адуу маллаж байсан бэ?
-Би багын л хүн амьтны эмнэг догшин адууг сургаж унадаг, нэгдлийн адуучин улсын адууны хамжаа болж, гүү барихад нь тусалж, адуу манаж хонодог байлаа. Рэнчинлхүмбэ сумын “Алтан тал” нэгдлийн адуучин Даваасүх, Дүүжий гуай, Батбаяр гуай гээд сайхан ах нарынхаа буянд адуучин болох сонирхол тэндээс төрсөн. Тэр ах нарынхаа адуу малаа хайрлаж өсгөх, морь унаж эдлэх арга, малч ухаанаас нь суралцаж өдий зэрэгтэй болсон. Цэрэгт явтлаа хоёр жил адуучин Даваасүх гэдэг хүний туслах хийж байгаад, 1990 онд цэргээс халагдаж ирээд 20 настай залуу Цагааннуур САА-н адууг авч зургаан жил малласан.
-Хэдэн тооны адуу авч байсан бэ?
-Мянга адуу суурилж малладаг байсан байх. Тэндээсээ гүүгээ барина, морь уях нь уяна. Тэр Төмөрбулаг сумаас авчирсан халх адуу байсан л даа.
-Нэгдлийн адуунаасаа уяж байв уу?
-Уялгүй яахав. Цагааннуурт таван жил түрүүлсэн Бат цагаан нэртэй Төмөрбулагийн унаган цагаан азаргыг уясан. Түүнээс салбарлаж үлдсэн адуунууд надад одоо болтол бий. Дархад гүүнүүд ч байгаа. Дархад адууны гэдэс хээл том, хавирга зузаантай, арьс шир, мах сайтай, бярамгай байдаг. Халх адуу хурдны чиглэлээр өсгөсөн, нарийн, хөнгөн, зарим нэг нь хэт шарвагардуу, мах шөл муутай байдаг. Манай дархад талын адуунууд махлаг, тарга сайн авдаг, уул хаданд цуцаж эцэхгүй, сульдаа багатай. Хурдны чиглэлийнх нь ховор юм гэнэ лээ. Түүгээр л адуугаа сэлбэж сайжруулж байна даа.
-Адуунд тэгтлээ хорхойтой байсан юм чинь хурдан морь унаж байсан байлгүй?
- Нэлээд томорсон хойноо морь унаад удалгүй хасагдсан. Нямжий гэдэг сумын начны буурал цоохор морийг унаж, нэг гуравлаж, зургаа, долоогоор тус бүр давхиулсан. Мөн Тулга гэдэг хүний морийг унаж айрагдуулж ч байлаа. Би ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг болохоор хүн амьтны морь тавьж алдана гээд ээж морь унуулдаггүй байсан. 13-тайгаасаа хоёр жил Лхүмбэд хүний догшин морьд унасан. Том хүүхэд болохоор аль болохгүйгээ унуулна.
-Эмнэг хангал, уран уургач бугуйлчийн тэмдээнд хэд хэдэн удаа оролцсон гэсэн байх аа?
-1996 онд Арбулаг суманд болсон тэмцээнд нийт дүнгээрээ гуравдугаар байр эзэлсэн. Мөн Арбулагийн Тосон багт зургаан сумын тэмцээнд уурга, бугуйлаар нэгдүгээр байрт орсон. Булгианд арай оноо хүрээгүй. Мөрөнгийн урд талд байдаг Элстэд нэг удаа очиж оролцож, тавд шалгарч аймгийн тусгай шагнал авсан. Сүүлд нас ахисан хойноо Төмөрбулаг суманд очиж бас л тусгай шагнал авсан. 18- 20 хэдтэй шижигнэсэн хүүхдүүд дунд 30 дөхсөн хүн ч нэмэргүй юм билээ.
-Морь уясан нь хэдий үеэс эхэлдэг вэ?
-1990 онд анх морь уясан. Цэргээс халагдаж ирээд хөх алаг азарга адуучин Даваа гэдэг ахаас авсан юм. Түүнийгээ соёолонд нь уяж, анхны үсэргээнд 20-иод морь гүйхэд 10-т ирж, Лхүмбэд багийн өдөрлөгт түрүүлгэсэн. Түүнээс хойш уяж болмоор санагдаж, морины хорхойтой болоод тасралтгүй морь уяж байна даа. Жилдээ айраг алддаггүй л юм. Баг, овооны баярт бол авч л байна. Сумынхаа баяр наадамд жилдээ нэг юм уу, хоёр айрагтай.
-Одоогоор сумынхаа баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн байна вэ?
-68-70 хавьцаа байсан байх. Үүнээс 15 нь түрүү, бусад нь айраг.
-Аль насны морийг арай түлхүү айрагдуулж, түрүүлгэсэн байдаг юм бэ?
-Хязаалангаас доошоо бага насны морь сайн гүйлгэж байсан. Соёолонд нэгийг түрүүлгэж, нөгөөг нь удаалуулж дараалуулан оруулсан. Шүдлэн мөн давхраараа орж л байлаа. Бас гурван даага нэг, хоёр, гурваар оруулсан ч удаатай.
-Бага адуу уяхад танд юу нь эвтэйхэн байдаг вэ? Таныхаар бага адууны уяаны онцлог юу вэ?
-Миний бодлоор бага адуу нэгдүгээрт идэш хоолоо голж шилэхгүй иднэ. Уралдаад ирэхээрээ бүдүүн морь шиг хоолоо шилээд, юм идэхгүй, хийлгэдээд янз бүр болоод байхгүй. Хоёрдугаарт хөөрөө байхгүй. Зөв сургаад, уналга эдэлгээг зөв хийгээд, шулуухан замд нааш цааш гаргаж зан суулгачихгүй бол бол бага адуу эвтэйхэн. Анхнаасаа сургалт, эдэлгээ нь зөв байвал бага адуунд янз бүрийн хөөрөө ороод байхгүй. Хавар хонь хургалж байх үед бага насны адуу сургахад их сайн, сэтгэлд нь ямар нэгэн сэв суудаггүй.
-Хонь хургалж байх үеэр уячихдаг юм уу, унадаг юм уу?
-Тэр үеэр хониндоо унаж яваад хурга, ишгээ зөөнө. Гадаа хонь, хурга нийлж майлалдаж шуугилдахаар тэр адууны сэтгэлийн хөдөлгөөн дарагдана. Хүүхэд цувуулж унаад л, адуунаас барьж авч уралдах, уяа тойрч давхиад хямруулахаар морины сэтгэлд нь юм суучихдаг. Хонь хурганы хажууд зөв сэтгэлтэй сурчих юм бол дараа нь баяр наадамд очоод шуугианд нь сэтгэлийн хөдөлгөөнгүй тайван байна. Их насны морь ч адил. Би 2-3 ч азарга уяж айрагдуулсан. Хөх алагаа бүдүүн азарга болсон хойно нь Лхүмбэд нэг түрүүлгэж, Хатгал талд өвлийн бооцоот уралдаанд гуравлуулсан. Манай энд өвөл их хүйтэрдэг учраас өвлийн уяа хатууддаг юм. -51, -52 хүрнэ гэдэг чинь аюул шүү дээ.
-Тэр ч тийм байх шүү.
-Амжихгүй. Хавар, зундаа уяна уу гэхээс өвөл барахгүй ажил. Өвөл морь нэг л хөлрөх юм бол ямар ч зузаан юмаар нэмнээд нэмэргүй хатгаа авна. Морины голд хүйт орно, хүүхэд ойчвол хөлдөнө. Өөрсдөө гараад л хайрагдах гээд байгаа юм чинь.
-Таны уясан морьдоос онцгой амжилт үзүүлж, нэр усыг тань олон гаргасан ямар адуу байна вэ?
-Бага наснаасаа эхлээд тав түрүүлж, дөрөв шөвгөрсөн Од бор гэж морь байна. Гарьдмагнай гэдэг хүүхэд унадаг байлаа. Дааганаас нь өөрөө сургаад есөн жил унаж өгсөн хүүхэд. Одоо сайхан залуу болсоон. Халиун морийг ч шүдлэнд нь тэр залуу унаж нэг шөвгөрүүлсэн. Түүнээс хойш Баяраа гэдэг залуу хүүхэд байхдаа дөрөв шөвгөрүүлсэн. Халиун морь нийт хоёр түрүүлж, гурав айрагдсан. Дөрвөн удаа айрагдсан саарал морь байна. Халиун алаг морь тав уралдсанаас айргийн таваар гурав шөвгөрсөн. Эд бүгд нэг гүүнээс гарсан ах дүү морьд л доо. Дааганууд ч нэлээд дараагаараа орж л байлаа.
-Багадаа давхисан адуунууд бүдүүрээд давхиж чадаж байна уу?
-Уналга эдэлгээг нь тааруулах юм бол давхих боломж бий. Сүүлийн үед тэжээдэг болсоор мал ихтэй хүмүүс адуу малаа тэжээх, хажуугаар нь хурга, ишиг, тугал гээд ажил их болохоор тэр болгон тэжээх боломж гарахгүй. Баяр наадмаар айрагдана гэснээ л онцолж унаж эдэлж, тэжээнэ дээ. Манай энд өвлийн хүйтэнд тэжээх боломж байхгүй. Дулаан хашаа хороо, байшин савтай бол хаашаа байдаг юм. Хөдөөний улс малаа хашихаас биш адуугаа хашихгүй, тавиугаар нь өвөлжүүлнэ. Манай ийшээ ургамал нь сайн, чанартай. Цагаан өвс, ботиол, агь, хужиртай нуур ус байна. Таван хошуу малд, тэр тусмаа адуунд хамгийн тохиромжтой нутаг. Тийм болохоор өвөл тавиу өвөлжинө. Намар багахан эдлээд, өвөл морь өнжүүлчихээр нэг их тэжээлийн хэрэггүй дээ. Хавар гурван сар гаргаж тэжээдэг юм. Эхний уралдаан тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр болно. Тэгэхээр хоёр, гуравдугаар сард тэжээж, хонь малд уначихаар болдог л юм. Гэхдээ урд талын том том уяачид шиг тэжээж хаанаас чадах вэ, бид.
-“Дархадын хурд” буюу Дархадын хотгорт буй хурдан адуунуудыг тодруулах уралдаан таван удаа зохион байгуулагджээ. Энэ уралдаануудад та оролцож байв уу?
-Таван удаа болсон бол таван жил очсон. Эхний жил урд түрүүлсэн шүдлэнгээ авч очоод 18-д давхиулсан. Дараа удаад энэ Нуурт түрүүлсэн улаан азаргатайгаа очсон. Хадуурдаг азарга байгаад гарч, ороод 20-иор давхисан. Түүний дараа гайгүй сайн даага аваачиж тавиад 12-д ирсэн. Дараа нь их насны морь авч очоод 45, 46 хавьд ирсэн. Уг нь газар хол тавибал сайн явна гэж бодож аваачсан. Уяа сойлго нь таараагүй юм байгаа биз. Ноднин /2017 он/-гийн “Дархадын хурд”-д соёолон үрээ аваачиж тавихад 19-өөр давхисан.
-Дээр та адууныхаа цусыг халх адуугаар сэлбэж байна гэж ярьсан. Таны уяж байгаа морьд ямар удам угшилтай вэ?
-Миний адуу эх тал нь өвөөгийн адууны удамтай Дархад адуу. Цагааннуур суманд Төмөрбулагаас ирсэн адууны гүү ч бий. Тэсийн голоос халиун азарга нэг найзаараа дамжуулж авчирч тавьж байлаа. “Дархадын хурд”-д 20-д гүйдэг азарга. Бас Сүхбаатар аймгаас азарга авч тавилаа. Дархад гүүтэй адуундаа дархад азарга тавьсан. Төмөрбулагийн ижилтэй адуундаа Дархад азарга бас тавьсан. Дархад гүүнд халх азарга ч тавьсан. Дорнодоос ирсэн гээд халиун үрээг “Дархадын хурд”-ын үеэр авч тавьсан. Хоёр, гурван жилдээ азаргаа сольдог.
-Үр дүн нь хэр байна вэ?
-Сайжрахын хувьд сайжраад л байгаа юм. Дархад гүүнээс гарсан цустай адуунуудаас азарга тавихаар сайн гарч байна. Гүү, азарга хоёрынхоо хоёр талын шинж байдлыг харж тавихгүй бол хамаагүй тавиад юм гарахгүй л дээ. Азарга, гүү хоёроо сонгож нийлүүлнэ. Нэг удмын 10 гүү байлаа гэхэд 10 өөр л юм гарна.
-Таны адуу харьцангуй чанаржсан юм байна. Энэ орон нутгийнхан танаас адуу авч хурдлуулах уу?
-Манай энэ талаас голдуу азарга авч, тэд нар нь гайгүй давхиад байна. Очироо гэж сумын Алдарт уяач залуу надаас халиун үрээ авсан, тэр сайн давхиж байгаа. Ганболдын хүү Отгонбаяр надтай 4-5 жил морь уясан. Тэр залуу нэг бор азарга авсан. Дажгүй л давхидаг азарга. Халиун азаргатай ах дүү азарга байгаа юм. Алаг-Эрдэнийн Ганболд надаас бор алаг шүдлэн авч азарга тавьсан. Алаг-Эрдэнэд хоёр түрүүлсэн байна лээ. Дараа нь дахиад нэг даага авсан. Тэр нь яаж давхиж байгааг асууж чадаагүй.
-Танай хүүхдүүд морь уях уу. Таны эргэн тойронд хэр олон уяач байна вэ?
-Манай хүүхдүүд морь уядаггүй юм. Манай голын морь уядаг 5-6 залуу ирж надаас юм асуух нь асуудаг. Миний морины хүү байсан Баяряаа гээд залуу одоо тусдаа бие даагаад морь уяж байна.
-Уяачийнхаа хувьд оролцсон хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе.
-Цагааннуур сумынхаа 20 жилийн ойд дөрвөн бага насны морь сойж хоёрыг нь түрүүлгэж, хоёрыг нь айрагдуулчихаад том ойд олон морь айрагдууллаа гэж бодож байсан. Сүхбаатар аймгаас авчирсан хул азарга надад шүдлэн ирсэн юм. Надад ирсээр шөвөг алдаагүй, зургаа айрагдуулж, хоёр удаа түрүүлгэсэн. Хүний нутгаас өөрийн нүдээр харж шинжиж авсан адуугаа айрагдаж, түрүүлгэж байна гэж бодохоор түүндээ их бахархдаг. Ер нь өөрийгөө юм харчих нүдтэй юм байна, адуу харж аваад цус сэлгэвэл адуу сайжрах юм байна гэж бодсон.
-Энэ хязгаар нутаг орондоо эзэн болон сууж, халуун хошуут, бүлээн дэвсгэртэй малаа адгуулж буй та бүхэндээ өөрийнхөө болон сэтгүүлийнхээ зүгээс баяр хүргэе. Хязгаар нутагт малчид үгүй бол улсын хил эзгүй болчих юм шиг санагддаг юм. Энэ газар оронд амьдарч буй хүмүүст талархмаар санагддаг. Тэгээд морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд улам их амжилт хүсье. Эргэн уулзахын ерөөл тавья.
Д.Ирмүүн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө Б.Баярдоржийн хүрэн
-
6 цагийн өмнө Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
6 цагийн өмнө ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
6 цагийн өмнө Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
7 цагийн өмнө Г.Тэмүүлэнгийн зээрд
-
Даваа, 12:59 минут Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
Даваа, 12:24 минут Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
Даваа, 12:08 минут Еслүү хээр
-
Даваа, 11:59 минут Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
Даваа, 11:56 минут Ц.Гантулгын хул
-
Баасан, 20:21 минут 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
Баасан, 19:57 минут Д.Ганзоригийн хээр
-
Баасан, 19:52 минут Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
1-р сарын 12 -нд “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
1-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
1-р сарын 12 -нд Луу халтар
-
1-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
1-р сарын 11 -нд “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
1-р сарын 11 -нд Ч.Батзоригийн хар
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
1-р сарын 08 -нд Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
1-р сарын 08 -нд Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
1-р сарын 08 -нд Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
1-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азт…
-
12-р сарын 30 -нд Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
12-р сарын 30 -нд З.Тэмүүжингийн хонгор
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 27 -нд Уралдаанч Б.Сэргэлэнбаатар: Би удахгүй 8 нас хүрнэ
-
12-р сарын 27 -нд Н.Дөлгөөний халиун
-
12-р сарын 27 -нд Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа ман…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
Даваа, 11:59 минут Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 13 -нд Б.Эрдэнэбаярын саарал
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
2020 оны 12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
Даваа, 12:24 минут Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 13 -нд Сумын Алдарт уяач Ц.Алтанхуяг: Хүрэн азарга улсад …
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 10-р сарын 16 -нд Мадаггүй сайхан нааддаг Макс галын уяачид
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 10-р сарын 16 -нд МЭНГЭТ ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
2020 оны 10-р сарын 13 -нд Уяач Б.Эрдэнэбаяр: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн …
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
Даваа, 12:59 минут Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
Сэтгэгдэл бичигдээгүй байна