Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоог байгуулах ажлын хэсгийн гишүүн Н.Санжаадорж: Манай холбоо нийгмийн захиалгаар байгуулагдаж байгаа


Монгол үндэсний баяр наадамд монгол адуугаараа уралдаж өв соёлоо хадгалж хамгаалах зорилготойгоор байгуулагдах гэж байгаагаа хэвлэлийн бага хурлаар зарласан шинэхэн холбооны төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
-Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо байгуулагдах гэж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэ холбоог байгуулах болсон шалтгаан юу вэ?
-Морины холбогдолтой холбоо олон байгаа ч бүгд өөр өөрийн зорилго чиглэлтэй байгаа байх. ММСУХ-ноос зохион байгуулдаг Дүнжингарав уралдаан ноднин нэлээд хэл ам дагуулсан. Үүний дараа ММСУХ-ноос 21 аймгаар явж уяачдаас санал авахад 80-90 хувь нь Монгол үндэсний наадмаараа монгол адуугаараа наадъя гэсэн. Гэтэл сая он гараад ММСУХ-ны 7 дугаар их хурал хуралдахдаа тэр саналыг баталгаажуулаад явах ёстой байсан боловч тэр саналынхаа эсрэг эрлийз адуу уралдаж болно гэдэг санал гаргаад ирсэн. Өөрөөр хэлбэл ММСУХ-ны 7 дугаар их хурлаас ялгахгүйгээр эрлийз адуу уралдуулъя гэдэг санал гарсан байхгүй юу. Сэрвээний өндрөөр ялгана гэдэг чинь өндөр нь л таарч байвал англи, арабын эрлийз аль нь ч уралдаж болно гэсэн үг. Үүнийгээ ч ММСУХ их хурлаараа тунхагласан.
-ММСУХ биш их хурлын төлөөлөгчдийн санал биз дээ?
-Ялгаа байхгүй, ММСУХ-ны хурлын тогтоол гэдэг чинь холбооны шийдвэр болно шүү дээ. Тийм учраас монгол адуугаараа наадъя гэж 80-90 хувийн санал гаргасан хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, “Монголын үндэсний морин уралдаан бол өв соёл. Монгол морийг хүүхэд унаж уралдуулдаг энэ өв соёлыг уламжлуулан авч явна” гэдэг үндсэн зорилготой Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо байгуулах гэж байгаагаа өнөөдөр ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийж зарлаж байгаа юм. Ингээд их хурлаа хийх бэлтгэл ажилдаа орж байна.
-Албан ёсны төрийн бус байгууллага болж тамга тэмдэг аваагүй гэсэн үг байх нь ээ?
-Тийм ээ. Их хурлаараа ерөнхийлөгчөө сонгож, албан ёсоор бүртгэлтэй ТББ болно. Эхний ээлжинд ажлын хэсэг гарч ийм нэртэй холбоо байгуулна гэдгээ зарлаж байгаа юм. Холбоо байгуулах ажлын хэсгийн ахлагч нь Ариунболд, гишүүдэд Үнэнбүрэн, Санжаадорж, Амартайван, Галбадрах, Төмөрхадуур гэсэн хүмүүс бий. Энэ хэвлэлийн хурлыг хийснээс хойш уяачид бидэнд хандаж, энийг чинь хүлээж байлаа, дэмжинэ гэдгээ мэдэгдэж байна. Цаашид олон уяачдыг хамарсан өргөн хүрээтэй ажил болно. Үндэсний баяр наадмын тухай хуулинд зургаан насны морь уралдуулна гэж заасныг зөрчиж ирсэн энэ явдлыг засаж залруулах болно.
-Баяр наадмын хуулиа зөрчиж есөн насны морины уралдаан хийж ирсэн нь ганц хоёрхон жилийн асуудал биш. Яагаад заавал энэ цаг үед дуугарч байгаа юм бэ?
-Миний хувьд энэ хугацааг хурдан морины уралдааныг өв соёл гэж ойлгоогүй өнгөрсөн үе гэж хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл үндэсний морин уралдааныг спорт, тэмцээн гэж ойлгож тэр тал руу нь хөтөлж явснаас болоод улам хурдан адуутай болох ёстой юм байна гээд ихэнх нь адуугаа эрлийзжүүлж эхэлсэн. Ингэснээр үндэсний соёл гэдэг дархлаа нь алдагдаад өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр энэ холбооны хувьд нийгмийн захиалгаар байгуулагдаж байгаа. Энэ холбоог байгуулах санаачлагыг хэдхэн хүн гаргаагүй, харин 80-90 хувийн санал гаргасан тэр уяачид санаачлагч нь юм.
-Танай холбоо монгол морио уралдуулж, өв соёлоо хадгалж хамгаалах зорилготой гэж байна. Гэтэл уяачдыг алдар цолонд тодорхойлох, уралдаан зохион байгуулах тов гаргах гээд морин уралдаантай холбоотой томоохон шийдвэрүүдийг гаргах эрх нь ганцхан ММСУХ-д байдаг. Энэ нөхцөлд танай холбоо яаж ажиллах юм бэ?
-Тэр бүхэн өөрчлөгдөнө гэсэн үг. Өв соёл гэдэг байр суурин дээрээс тэр бүх юм засагдана гэж ойлгож байгаа. Манай холбооны зүгээс саналаа дээш нь уламжилж, төр алдаатай шийдвэр байжээ гэж үзвэл засаад явна шүү дээ. Эрийн гурван наадам бол ЮНЕСКО-д биет бус өв гэж бүртгэгдсэн. Эрийн гурван наадамд морин уралдаан багтдаг. Гэтэл монгол морь нь байхгүй болчихвол тэр өв соёл нь байхгүй болчихно биз дээ? Би ингэж ойлгодог. Яг уралдаан нь бол өв соёл биш, бэлчээрийн монгол адууг малчин хүн уяж сойх арга, хүүхдээр унуулах тэр бүх үйл явц нүүдэлчин ахуйн дархлаа болж байдаг. Гэтэл өнөөдөр зүчээнд морь тэжээж байгаад айлын хүүхдээр унуулж уралдуулна, том бооцоо тавина, цол авна гэдэг ойлголт бий болсон нь энэ өв соёл эвдэгдсэний том баримт байхгүй юу.
-ММСУХ үйл ажиллагаагаа явуулахад та нар хөндлөнгөөс оролцохгүй, зэрэгцээд үйл ажиллагаа явуулна гэсэн үг үү?
-Бидний өв соёлыг хамгаалахад тэдний үйл ажиллагаа таарч байвал хамтраад явна, таарахгүй бол тэрийг зогсооно. Гэхдээ бид дээшээ төрд уламжилж, төр шийдвэрийг гаргана гэсэн үг л дээ. Мэдээж цаашид хийх ажил их байна. Орон даяар үйл ажиллагаагаа сурталчилж, аймаг, сум тус бүрд салбар байгуулж, их хурлынхаа төлөөлөгчдөө сонгож, их хуралдаа бэлдэнэ. Олон нийтийн байгууллага ямар байх ёстой тэр байдлаар явна.
-Заавал тусдаа холбоо байгуулахгүйгээр ММСУХ-ны тэргүүлэгчид, төлөөлөлтэй нь уулзаж ярилцаад шийдэж болохгүй асуудал юм уу?
-Хурал дээр юу болсон бэ гэхээр “Эрлийз, монголыг ялгаж уралдуулах уу?” гэж санал хураахад ялгаж уралдуулъя гээд бүгд гар өргөж байгаа юм. “Ялгахдаа өндрөөр нь, үүлдэрлэг байдлаар нь ялгана” гэхээр өнөө улсуудын толгой эргээд гараа өргөчихдөг байхгүй юу. Сэрвээний өндрөөр ялгана гэдэг чинь анхны саналынхаа эсрэг утгатай болчихож байгаа биз дээ. Товчхондоо бол нэг хурал дээр хоёр өөр эсрэг санал зөвшөөрөгдчихөж байгаа юм. Ялгахдаа тулбал өндрөөр нь ч биш мэргэжлийн хүмүүс ялгах ёстой.
-Ойлгож байнаа. За тэгвэл танай холбоо яаж ялгах саналтай байгаа юм бэ? 300-400 адууг цагийн дотор ялгаж үүлдэрлэг байдлыг тогтооно гэдэг боломжгүй байдаг юм билээ?
-Манай холбооны бодлого чиглэл, дүрэм гараагүй байхад би төлөөлөөд ингэнэ тэгнэ гэж ярьж болохгүй л дээ. Харин өөрийнхөө санаа бодлыг ярьж болох юм. Энэ бол шууд ганц хувилбараар хурдан шийдчих асуудал биш. Маш олон хувилбарууд яригддаг. Өнөөгийн морин уралдаан сүүлийн 20-оод жилийн хугацаанд ийм байдалтай болсон. Үүнийг би 20-оод жил л ярьж явсан боловч нийгэм нь ойлгохгүй л байсан. Одоо л нийгмийн захиалга болж гарч ирж байна. Дараагийн залуу үе хүртэл гарч ирж хөдөлгөөн энэ тэр байгуулаад явж байна шүү дээ.
-Тэгэхээр баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг зорьж байгаа юм байна гэж ойлгож байна? Тэнд цол олгох асуудлыг ММСУХ-ноос уламжилна гэсэн заалт байдаг?
-Үгүй ээ. Цол олгох бол өв соёл биш. Цол гэдэг эрэмбэ байхгүй юу. Цолтой, цолгүйгээс үл хамаараад ахмад уяач, залуу уяачийн хооронд эрэмбэ байдаг биз дээ? Эрэмбэний цаана хүндлэл, ёс заншил, жудаг гээд олон зүйл үйлчилж байдаг учраас соёл байдаг. Энийг хадгалахын тулд соёл гэж яриад байгаа юм. Тэрнээс биш аварга тодруулах гэж байгаа юм биш шүү дээ. 20-21
-Тантай санал нэг байна. Морин уралдаан гэдэг биет бус өв соёлыг зөвхөн уралдаан, цол олгох гэдгээр хязгаарлаж байгааг би ойлгодоггүй юм.
-Харин өв соёлыг үгүй болгож байгаа энэ асуудлыг засах ёстой гэж бид холбоо байгуулж байгаа юм.
-Та нарын зорилгыг хүндэтгэж байна л даа. Гэхдээ нөгөө талаар хэтэрхий их талцаж хуваагдсан асуудал гарах вий гэж болгоомжилж байна?
-Тийм учраас би хэн нэгнийг буруутгах гэхээсээ алдаатай байна, энэ алдааг засъя гэж яриад байгаа юм. Хэрэлдэж талцах нь манай зорилго биш.
-Монгол адууг уралдуулах гэдэг санал бол дэмжигдэх нь ойлгомжтой. Харин яаж ялгах вэ? Эрлийз гэж танигдахааргүй жижигхэн эрлийз адуу гаргачихсан л байгаа?
-Энийг шийдэхийн төлөө төр ч тэмцэх ёстой, бид ч тэмцэх ёстой. Ёс жудаг, өв соёл гэдэг юм алдагдсан учраас эрлийз адуугаар уралдах гээд дайрах хулгайч сэтгэлгээтэнгүүд бий болчихлоо. Өв соёл алдагдсан учраас хулгайч сэтгэлгээтэй, ёс бусын үүр уурхай болчих вий.
-Сум бүрд салбар холбоотой монголын хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй ММСУХ-той та бүхэн яаж тэмцэх юм бэ?
-Сум болгонд байгаа тэр холбоонд чинь уяачид л байгаа шүү дээ.
-Хөвсгөлийн тайгад хүртэл эрлийз адуутай болчихсон байна лээ. Нэгэнт мөнгө зараад авсан юм чинь тэрнийхээ үр дүнг үзье гэх нь ойлгомжтой?
-Эрлийз адууг хорьё гээгүй. Монголын үндэсний баяр наадамд монгол адуу л уралдах ёстой гэсэн.
-Бүсийн уралдаанд эрлийз уралдах юмуу?
-Бүсийн уралдаан болох шаардлага байгаа ч юмуу, үгүй ч юмуу. Энэ олон уралдааныг цөөлж зундаа л уралдаж, хавар, өвлийн уралдааныг бол болих ёстой. Баг багтаа, сум сумандаа, аймаг аймагтаа л уралдаж байх нь зүйтэй. Том уралдааныг мандатлах хэрэгтэй. Бүсийн уралдааныг гурван аймгийн дунд хийнэ гэвэл өөрсдөө журмаа тогтоогоод нэг аймгаас 50 морь гэдэг ч юмуу, сумын наадамд өөр сумын морь уралдуулахгүй байх, уралдуулбал урьдчилж зөвшөөрөл авна гэдэг ч юмуу. Гэх зэргээр дэг тогтоож байж наадам болно, соёл болно. Түүхэндээ ч тэр хошуу наадам, овооны наадам гэдэг тухайн нутаг усны л баяр байлаа. Овооны наадмын түрүү авна гээд өөр газрын аварга ирдэггүй л байсан. Барилдсан ч тухайн нутаг усны бөхөд бууж өгдөг. Яагаад гэвэл энэ тухайн нутаг усны наадам гэдгийг хүндэлж байна. Хошууны наадам ч ялгаа байхгүй. Тухайн хошуу, овооны наадам болохоос биш бүгдийг нь цуглуулах наадам биш. Соёл, ёс жудаг нь тийм байсан.
-Дээр тавьсан асуултаа дахиад тавья. Холбоо гэж байгуулахгүйгээр морин уралдааны өв соёлын үнэ цэнийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж болоогүй юмуу?
-Морин уралдаан гэдэг өв соёлыг спорт тэмцээн гэж үзээд хөгжүүлнэ, бизнес болгоно, монгол морийг эрлийзжүүлнэ гэж яриад байгаа нь монголчууд англи хэлтэй болчихлоо, бичгээ англи болгоё гэж байгаатай адил гэж би зүйрлэмээр байна. Одоогийн ММСУХ-ны тэргүүнд гараад байгаа хүмүүс бол энийг ойлгохгүй. Христийн шашин, Буддын шашин хоёр хамтдаа хурал, мөргөлөө хийдэггүйтэй адил, монголын морин уралдааны талаар хоёр өөр философи, хоёр өөр байр суурьтай хүмүүс энэ тал дээр ойлголцохгүй. ММСУХ-ныхон монгол адуугаа өөрчилнө, энэ монгол адуу бол мал хариулдаг адуу, хурдан адуутай байж дэлхийд уралдана, энэ бол хөгжил гэж ярьж байхад бид бол морин уралдааны өв соёлоо хадгалж хамгаална, монгол адуугаа хамгаална гэсэн эсрэг тэсрэг байр суурьтай байгаа.
-Шинэ холбооны их хурлын тов хэдийгээр зарлагдах вэ?
-Гурав юмуу дөрөвдүгээр сардаа багтаад их хурлаа хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
10 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
150.129.140.28
Настай хүнийг хүндэлж яваарай гэж намайг багад хөгшчүүл сургадаг байж билээ
Reply150.129.140.28
Мөнгөтэй уяачид нь Дэлхийдээ, монголморьтой уяачид нь Монголдоо үзэлцэе
Reply202.9.45.221
дэмжэж бна
Reply103.240.240.73
МАШ ЗӨВ МОНГОЛД БАРУУУН ЗҮҮН ТӨВ ГЭЖ 3-Н БҮС БАЙХАД ХАНГАЛТТАЙ НОДНИН ХООРОНДОО СААХАЛТ БУЛГАНЫ НУТАГ ДЭЭР БАЙГАА ЭРДЭНЭТ БУЛГАН2 ӨӨР БҮС ГЭЖ ЭЛИЙРСЭН ШҮҮ
Reply66.181.190.140
та нар ялгалаа гэж үү. Эртнээс цус орсон монголжсон тойруулга, барга туваа адуугаа яах гэж байна энэ шиг худлаа зүйл байхгүй нэр хүнд олох гэсэн л явцгүй санаа байна. Сэрвээ хэвжинэ гэдэг чинь л зөв шийдэл байх даа.
Reply66.181.190.140
Хар багаасаа л хоржин байсан юм. Өьөлсөн хойноо хэвээрээ л байх шив. Наад хэдэн уяачдаа зүгээр байлгаач худлаа хуцархаа больж үз.
Reply103.26.193.98
Зөв бна. Дэмжих уяачид нийт уяачдын 80 аас дээш хувь нь байх шүү.Ард түмэн эрлийз адууг үзэж сонирхдоггүй илт дургүй байдаг шүү дээ.
Reply202.21.106.101
Мэдрэл хөгшин төгцөг
Reply202.126.89.224
Хамгийн хорчин лалар
Reply202.126.89.224
Санжаадоржоо зүгээр л зайл
Reply