МОНГОЛ АДУУН СОЁЛОО АВАРЧ, ӨВЛҮҮЛЬЕ


ММСУХ-ны VII их хуралд зориулав
Монголын өргөн уудам нутагт тархсан тэнгэрлэг заяат монгол адууны хийморьт мандан бадарч, үүрд орших тавиланг бидэнд хайрласан өвөг дээдсээрээ бид мөнхөд бахархах хувьтай үндэстэн улс.
Монгол үндэсний морин уралдааны үндэстний бахархалт ёс алдагдаж хямарчээ. Энэ нь монгол үндэстний оршихуйн дархлаа болсон монгол адуун соёл гээгдэж байгаа эмгэнэлт үзэгдэл нүүрлээд байгааг сэтгэл эмзэглэн харцгааж байна.
Их зохиолч Д.Нацагдорж “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон...” гэсэнтэй нэгэн адил “Үндэсний морин уралдаан бол мартаж, гээгдэж болшгүй монгол үндэстний агуу их өв соёл мөн.... ” юм. Тиймээс түүнийг хадгалж хамгаалж, өвлүүлэн уламжлуулж, соёлжуулж хөгжүүлэх үүргээ үндэстний хувьд ухаарах түүхэн цаг үед иржээ.
Үнэндээ үндэстний соёл уствал ямар аюул ирдэг, яагаад хадгалж уламжлах нь амин чухал болох тухай түүхчид, эрдэмтэд ингэж хэлсэн байдаг.
“Улсыг устгая гэвэл ХҮНИЙГ нь устга. Хүнийг нь устгая гэвэл АХУЙГ нь устга. Ахуйг нь устгая гэвэл СОЁЛЫГ нь устга. Соёлыг нь устгахын тулд ТҮҮХИЙГ нь арчиж баллуурдах, бүдгэрүүлэх, өөрчилж мартуулах учиртай...” гэжээ. Өнөөгийн үндэсний морин уралдаан ёслол хүндэтгэлийн ардын наадам байх ёс жудгаа гээж хэрүүл, хараал, шунал шингэсэн муу болгоны үүр болсон мэт харагддаг болов. Эрлийз адууны зүтгэлтэн нөхдийн бичиж хэлдэг зүйлүүд нь эцэстээ үндэсний соёл уламжлалыг өөрчлөх, баллуурдах, арилгахад чиглэсэн байгааг мэдрээсэй. Жишээ нь: “Монголын нууц товчоо”-нд харь орноос татварт өндөр хөлтэй урт хүзүүтэй адуу оруулж ирж байсан” тухай бичигдсэн байхад утгыг нь гуйвуулаад “Ингэж үе, үеийн хаадууд монгол адуугаа эрлийзжүүлж сайжруулж ирсэн... ” гэх мэтээр сурталчилсан нь их газар авчээ.
Гэтэл бидний уншиж судалсан “Нууц товчоонд” монгол адуугаа эрлийзжүүлж сайжруулсан... гэсэн тийм санаа агуулсан үг, үсэг олдохгүй байна. Тиймээс тэднийг өөрсдийн бодолд тохируулан худал үг зохион ташаа мэдээлэл түгээжээ гэж харагддаг юм.
Шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид болохоор “Нэгэнт байгалийн хуулийг хэн ч өөрчилдөггүй болохоор тэдгээр дулаан газрын адуу Монголын тал нутгийн хүйтэн өвөлд удамшин амьдрах боломжгүй” гэж нотолсоор иржээ. Өөрөөр хэлбэл, “Эрт үеээс монголчууд адуугаа эрлийзжүүлж сайжруулсан...” гэх нь огт худал яриа шүү... гэдгийг нотлоод байгаа хэрэг.
Энд нэг түүхийн баримт хэлье. Өвгөн ноёныг төрөхөөс өмнө Сэцэн хан Артсэд, Дайчин засаг хошуу ноён Дашдондов /одоогийн Батноров сум/ даншиг наадмын бүх түрүү, айргийг авч байсан баримт байдаг. Тэр хан, ноёдыг эрлийз адуутай байсан гэх баримт атугай, домог ч байдаггүй. Тэр үед эрлийз адууны бизнес байгаагүй болохоор худал яриа, домог зохиогдоогүй байх.
Харин өнөө үед ийм шинэ үлгэр зохиогджээ.
...Өвгөн ноён хойд хил дээр өнөөгийн Дадал суманд отроор очиж өвөлжөөд Онон голын орос цэргийн ангиас орос азарга нутагтаа авч ирээд адуугаа эрлийзжүүлээд Галшар адуу бий болгосон. Өвгөн ноёны Өлгөр хүрэн, Номин цэнхэр, Элбэг хээр... гээд Галшар адуу бол эрлийз адуу...” гэсэн үлгэр ярьдаг болсон байна.

Өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын зурсан Элбэг хээр азарганы зураг

Өвгөн ноёны Элбэг хээр азарга. 1925 он. Уяач “идэмхий” Жунай /Ленинградын музейгээс 2017 онд олдож ирсэн зураг/
Бодит үнэн нь болохоор одоо болтол Галшар адууг эрлийз гэх ямар ч түүх, баримт байхгүй байгаа. Ленинградын архиваас олдож ирсэн Элбэг хээр азарганы 1925 онд улсад түрүүлээд байгаа фото зураг үүний нэг нотолгоо болно гэж үзэж байгаа. Үүнээс гадна хамгийн сүүлд гурван жилийн өмнө Галшар адууны үүлдэр тогтоох генийн шинжилгээгээр Галшар адуунаас ямар ч эрлийз цус илрээгүй байна. Энэ бол хэн ч маргах боломжгүй шинжлэх ухааны нотолгоо юм.
Эндээс дүгнэхэд, “Чингис хааны үеэс монгол адууг эрлийзжүүлж сайжруулж ирсэн” гэсэн түүх зохиож үнэмшүүлээд байгааг “Соёлыг нь устгахын тулд түүхийг нь арчиж, мартуулж өөрчлөх хэрэгтэй...” гэсэнтэй холбон ойлгохоос аргагүй байдалд хүрдэг юм. Монгол адууг генийн хувьд өөрчилж байгаагийн цаад утга нь “ахуйг нь, соёлыг нь устгах ” гэсэн... үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй далд бодлого гэж үзэж байгаа зарим түүхч, үндэсний сэхээтнүүдийн үзэл санааг ухаарч бодох цаг оройтчих вий гэж эмээдэг боллоо.
Өнөө үеийн эрлийз адууны зүтгэлтэн, Соёлын гавьяат А.Баярмагнай, Тод манлай Д. Онон, Даш-Өлзий, Б. Билэгдэмбэрэл нарын “Монгол адуу бол мал хариулдаг адуу. Одоогийн нийгмээс хоцрогдсон адуу, солих хэрэгтэй... Англи, араб адууг бизнесүүд оруулаад ирлээ. Шинэ монгол адуу гаргаад авчихлаа. Удахгүй төрийн наадамд монгол адуу уралдахгүй, эрлийз адуу уралддаг болно. Энэ бол хөгжил. Улмаар бид эрлийз адуугаар дэлхийд түрүүлгэх ирээдүй ойрхон байна... гэх мэт үг ярианаас үзэхэд малчин, монгол уяачийн монгол адуугаа дээдэлдэг ёс суртахуун тэдний уламжилж хүндэлж ирсэн зан заншил, өв соёлыг “хоцрогдсон “ гэж дүгнээд байгаатай санал нийлэхгүй байна.
Ийм бурангуй дүгнэлтийг дэмжиж, зөвхөн морин уралдаан, алдар цолны төлөөх үйл ажиллагааг өөгшүүлж ирсэн нь ММСУХ-ны удирдлагын алдаатай бодлого. 2018 оны Дүнжингарав уралдаан “Шөнөжингарав” уралдаан болсон жишээ бол буруу бодлогын үр дүн юм. Угтаа үндэсний морин уралдааны олныг цэнгүүлсэн наадамлаг чанар, ёс заншил арчигдаж, арилж байгаагийн иэрхийлэл болжээ.
Энэ зүй бус үйл явдлаас шалтгаалж үндэсний өв соёлоо дээдлэгч шинэ үеийнхний “Өв соёл, уламжлал шинэчлэл хөдөлгөөн” үүсч улсын хэмжээний чуулган зохион байгуулсныг монгол түмэн бүгд мэдэж байгаа.
ММСУХ-ны удирдлага 21 аймагт зөвлөгөөн хийж уяачдаас санал асуулт явуулахад зөвлөгөөнд орсон нийт гишүүдийн 80-90% нь монгол наадамд эрлийз адуу уралдахын эсрэг санал өгчээ. Үүний үр дүнд УИХ-ын гишүүн Болорчулууны “Монгол наадамд эрлийз адуу уралдуулах” хууль гаргах гэж байсныг зогсоож чадсан юм. Үүнийг монгол уяачдын аз, хүч гэж харж байгаа. Одоо ММСУХ уяачдын энэ саналыг бодлого болгон хэрэгжүүлэх ганцхан зарчим байгаа. Өөрөөр хэлбэл, спортын төрөл биш, үндэсний уламжлалт өв соёлын хүрээнд бодлого, чиглэл нь явагдаасай гэж уяачид хүсэн хүлээж байна.
Хэнтий аймаг анх 2010 оноос монгол адуун өв соёлоо хамгаалах шийдвэр гаргаж, эрлийз адуунаас татгалзсан хамгийн анхны аймаг. Одоо Сүхбаатар аймаг өөрсдийгөө “Монгол адууны өв соёлын төв” гээд зарлачихлаа. Эрлийз адуунаас татгалзаж байгаагаа зарласан гэсэн үг. Ийнхүү ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг шинэчлэх хөдөлгөөн орон даяар өрнөөд байна.
Энэ бүх үйл явдлууд ММСУХ их хурлаараа эрлийз адууны талаарх алдаатай бодлогоо яаралтай өөрчилж, “Монгол адуун соёлоо аварч, өвлүүлэх” их шинэчлэл хийхийг морьтон монгол түмэн ширтэн хүлээсээр..., хүлээсээр ...
Нийтлэлч, судлаач Н.Санжаадорж
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Г.Шижирбаатарын шарга шүдлэн түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Асгат сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан аза…
202.179.25.233
Teneg xyn tenegeeree l duusdag um bna da
Reply64.119.17.167
Tegeed ch erliiz gedeg nerneesee ehleed l mongol aduu g ustgah gesen sanaa ni ireedui bhgui muhardald oruulahiig ene heden bolovsrolgui nuhud oilgohguibgaa.ugaasa a ene delhiid erliizimorlnii uraldaan gej bhgui
Reply64.119.17.167
Yostoi unen . Bi yag tantai sanal niilj bna
Reply66.181.160.31
Шинэ цагын адуу 50-60 мянгаас хэтрэхгүй.Одоо олон хүн ийм адуутай болсон.Англи араб тува барга адуутай хүнийг хэн ч хорьж дийлэхгүй, мэдэж ялгаж чадахгүй.Д
Reply122.201.31.83
Yag unen
Reply