Сумын Алдарт уяач Г.БАТЖАРГАЛ: ДААГЫГ ЦОВОО БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ, НУХАЖ ОЧИЙГ НЬ ҮХҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Жаргалант I багийн харьяат, сумын Алдарт уяач Галсандоржийн Батжаргал 1975 оны гуравдугаар сард тус сумын хүн эмнэлэгт төржээ. 2004 онд сумын Сайн малчин болсон тэрээр ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, "Уяачийн алдар" одонгоор шагнуулсан байна. Түүний ярилцлагыг хүргэе.
-Уулзсан эрхмүүдийн ихэнх нь удам дамжсан уяачид байна. Харин таны хувьд ямархан түүхтэй вэ?
Миний аав Лхамжавын Галсандорж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынх. 1960-аад оноос 1993 оныг хүртэл адуу малласан. Аав маань сайн адуучин байсан болохоос айхтар морь мал уяж байгаагүй ээ. Би тэр айлын 11 хүүхдийн дундах нь. Дээрээ хоёр ах, хоёр эгчтэй. Доороо зургаан дүүтэй.
-Хэзээнээс Баянжаргаланд суурьшсан юм бэ?
Миний ээж Нялгын Долоотын хар усны хүн. Аав маань цэргийн албанд татагдаж 1970-аад оныг хүртэл цэргийн адуу малласан. Тэгж байхдаа ээжтэй танилцаж ханилсан юм билээ. Тэгээд цэргээс халагдаад 1970-аад оноос нэгдлийн адуу авч малласан. Энэ нутгийн сайн адуучдын нэг. Адуу маллаад Алтангадасаар ч шагнуулж байсан. Миний аав цэргийн ангийн адуу хариулж байхдаа өөрөө морь уядаггүй ч гэсэн сайн адуу цуглуулсан юм билээ. Сүхбаатарын “Нийгмийн хонгор” угшилтай бор, Уулбаянгийн хөлгүй халзан, Дарьгангын Мэнгэт шарга зэрэг азаргануудаараа холын цус сэлбэсэн. Мөн Гэсэрваань, Даваанэрэн начины адуугаар ч сайжруулсан гэдэг. Сүүл рүүгээ би тэр адуунд нь “Тогоруу”-г оруулсан. Миний хувьд юу ч мэдэхгүй хүүхэд 1990 оноос эхлээд өөрийнхөө бор зүрхээр морь уясаар өдий хүрлээ. Хамгийн анх нэг сөнгө даага уяад сумынхаа наадамд наймд давхиулчихаад түүндээ урамшин морь уяж эхэлсэн. Түүнээс хойш 10 гаруй айраг авчээ.
-Таны уяж байсан морьдоос онцгой амжилт үзүүлсэн нь...
Хадам ах Эрдэнэчулууны адууны хүрэн морь л юм шив дээ. Тогоруу эцэгтэй, Эрдэнэчулууны адууны эхтэй морь. Унагандаа эхнэрийн өмчинд ирсэн. Хадам ах Эрдэнэчулуун манай эхнэрт өмч болгон даагатай гүү өгөхөөр амласан юм. Тэгээд хоёр гүү заагаад “Дуртайгаа ав” гэсэн. Би хүрэн гүүг нь сонгосон, ах ч “Одоо хөтлөөд яваа” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Унагалсан хойно нь ирж авъя” гэлээ. “Охин унага гарвал яах юм бэ” гэхээр нь “миний хоншоор л мэдэж дээ” гээд явсан. Маргааш нь ах “Хүрэн гүүнээс чинь эр бор унага гарлаа” гээд утасдаж байна. Тэгэхээр нь давхиж очоод гүүгээ аваад ирсэн. Хүрэн морь тэгэхэд эхийгээ дагаж ирсэн даага. Надад ирээд Хэнтийн баруун бүсэд түрүүлж, Багануурын “Нүүрэнтэйн хурд”-д айрагдсан. Мөн Хэнтийн Дархан суманд очиж түрүүлсэн. Миний хүрэн морь зун амжилт гаргах нь бага. Тэгээд ч алдаа оноо гараад зун ерөөсөө уралдуулж чаддаггүй юм. Хаврын уралдаанд сайн амжилт гаргадаг.
-Ингэхэд та сумын баяр наадмаас хэчнээн айрагтай билээ?
17-18 айрагтай. Би сумын наадмаас түрүү авч үзээгүй ээ. Хэд хэдэн удаа аман хүзүүдүүлж байсан. Тэжээлээр алаг морь, хар морь, хонгор даага, бор халзан даага аман хүзүүдүүлж байсан. Миний уяж байсан морьд даагандаа илүү хурдалдаг. Тэр ч утгаараа миний гаргасан амжилтын 60 хувь нь дааганых.
-Нэг жил олон даага уядаг уу?
Үгүй ээ, энэ жил баараггүй гэсэн хэдэн даагаа л уяна. Түүнийгээ хоёр ч бай, гурав ч бай, ганц ч бай, алгасалгүй оруулдаг.
-Дааганы уяанд юуг илүү анхаарах ёстой вэ. Яавал даага айрагддаг юм бол?
Даага нялх амьтан болохоор урмаар л явна. Өөрийг нь цовоо байлгах хэрэгтэй. Нухаж, очийг нь үхүүлж болохгүй. Айхтар шахах хэрэггүй. Урамшуулаад л байвал өөрөө явчихна. Би тэгж л боддог юм.
-Даагыг та жилд хэд уралдуулж байна вэ?
Сүүлийн үед наадам ч элбэг болсон. Дээр үед бол нэг л уралддаг байсан. Аз таарвал ой дамжаад 1-2 л уралддаг. Одоо бол хэд ч уралдаж болж байна. Хэд уралдуулахаа эзэн л шийднэ. Миний хувьд нэг их давтаад байдаггүй. Хамгийн дээд тал нь дөрөв уралдуулж байсан.
-Даагандаа айрагдсан адуунууд тань шүдлэн, хязаалан гээд дээшлээд ирэхдээ амжилтаа хадгалж чадаж байна уу?
Тийм амжилтад би хүргэж чадаагүй. Эзний алдаа байдаг байх л даа. Би голдуу хусран даага уядаг. Нэг жил өнжөөд үзэхээр арай ондоо, арай дээр давхиад байдаг юм. Дараа жил нь би нэг их уяя ч гэдэггүй. Өөрийнхөө алдааг ч ойлгочихсон.
-Дааганд нь уячихсан адууг шүдлэнд нь өнжөөдөг гэсэн үг үү?
Тийм. Би ч нэг их оролдъё гэдэггүй, заавал нэг жил өнжөөдөг юм. Шүдлэнд нь уясан бол хязааланд нь ч юм уу. Өөрийн чадахгүйгээс их байдаг байх даа. Тэгээд ч би айхтар багшийн шавь биш, галд гишүүнээр ороод овоо гадарладаг болж байна.
-Хүүхдүүд тань морь уядаг уу?
Би хоёр хүүтэй хүн. Хоёулаа морь унасан, хоёулаа морь уяна. Манай бага хүрэн морио Дарханы бүсэд түрүүлдэг жил “Оны шилдэг унаач” болж байлаа. Том хүү ер нь дажгүй уяна шүү.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Хурдан туурайтын босоо цагаан хийморь таныг өнө мөнх ивээж явах болтугай.
Тэр ерөөл бат орших болтугай. Та бүгдийн минь зам нь дардан шулуун байх болтугай. Сайн сайхныг ерөөе.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна