ХҮЛГИЙН ХИЙМОРЬ, ХӨДӨЛМӨРИЙН ШИМЭЭР ТЭТГЭГДСЭН «ХЭВЛҮҮН» ХЭМЭЭХ ОЙДОВ АЛДАРТ


Эрийн хийморь сэргээсэн эрдэнэт хүлгүүдийн эзэн, нутгийн нэрийг гаргасан нуруутай эрчүүдийн нэг бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, Төгрөг IV багийн мянгат малчин, “Төгрөг хайрханы хурд” галын уяач, аймгийн Алдарт, аймгийн Аварга, “Алтангадас” одонт Дашдондогийн Ойдов буюу нутаг нугынхны нь ярьдагаар “Хэвлүүн Ойдов” юм.

Тэрээр одоогоос яг 61 жилийн өмнө (1957 он) Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд ард Дашдондог, Пунсал нарын есөн хүүхдийн гурав дахь хүү болон мэндэлсэн байдаг. Хөдөөгийн багачуудын адилаар малын захад хүн болж, хар багаас адуутай ноцолдож өссөн нь хожмоо хурдан хүлгийн уяа сойлго тааруулахын эхлэл байсан гэлтэй. Нас бага гэлтгүй хөдөөгийн хөх уяачдын жаргал зовлонг биеэр мэдэрч, цас бороо, цагийн хатууд эрийн хат суух нь тэр. Ингээд дунд сургуулийн дөрөвдүгээр анги төгсөөд л сургуулиас гарч, мал дээр гарчээ. Тухайн үед түүний ах Дашдондогийн Бадарч нь бяцхан хүүг “шинэ амьдралд” тосон авч, улмаар 1973 оныг хүртэл ахынхаа адууг малласан байдаг. Харин цэрэгт явахынхаа өмнө жил сумын шуудангийн сонин зөөн, шууданчийн ажлыг хийж байгаад Зүүнбаянгийн цэргийн ангид алба хаах болж. Энэ гурван жилийн хугацаанд тус ангийн агтыг маллах болсон нь адуунд дуртай залуугийн хувьд олзуурхууштай хэрэг байлаа. Чилийсэн гурван жил нүд ирмэхийн зуурт л өнгөрч, 1978 онд цэргээс халагджээ. Алба хаасан ханагар эрийг нутагтаа ирэхэд дурлалт бүсгүй Жигмэддоржийн Дэмчигмаа нь хүлээж суусан аж.

Хосууд 1979 онд аавын гэрээс өрх тусгаарлан хоролт тоонотыг хамтдаа өргөх болсоноос хойш 39 улирлыг өнгөрөөжээ. Залуу эр өрхийн тэргүүн болсон анхны жилээ төллөх 600 хонь авч, улмаар жил бүр төллүүлсэн. Төлөө 100 хувь бойжуулж, төлөвлөгөө нормоо давуулан биелүүлсэнээс хойш “Мэнд сүрэгтэн” болсон он жилүүдээ тоолбол тоймгүй олон болсон тухай өдгөө дурсах юм билээ. Ийнхүү Монгол Улс зах зээлд шилжих хүртэл 20 гаруй жил төллөх хонь маллажээ. Харин хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон нь 1990 оноос эхтэй агаад 2008 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн байна. Анх түүнийг морь уяж эхлэхэд гэргий нь “Ажлаас хийлцэхгүй нь” хэмээн гомдоллож байсан ч уясан морьд нь давхиад ирэхэд нь өөрөө уясан мэт л баярлах болжээ. Одоо бол нөхрөөсөө дутахгүй адуунд сэтгэлээ өгч, уяаны ажлын үед арын ажлыг түүртэлгүй амжуулсаар 20 гаруй жилийг үджээ. Эднийх гурван хүү, гурван охинтой айл. Ажилсаг, хөдөлмөрч, малч, аж ахуйч, зан ааш, хоол цай сайтай, цагаан идээг сайхан боловсруулдаг, олон түмнээр хүрээлүүлсэн намбалаг гэрийн эзэгтэйн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж МАН-ын медалиуд, Ардын хувьсгалын болон аймаг, сумын ойн медалиудаар мөн л шагнаж урамшуулсан байна.

Анхны жилээ сумынхаа наадамд соёолон айргийн дөрвөөр хурдлуулсан нь шинэхэн уяачийн урмын галыг өрдөж, уясан хүлгэд нь айраг, түрүүгээр л хурдлах болсон аж. Түүгээр ч зогсохгүй Өвөрхангай аймгийн Сант сумын наадмын түрүүг бөөндсөн аатай түүх Алдартад бий. Бас 2002 онд Сантын наадмын таван түрүүг, 2003 онд зургаан түрүүг нь нэг дор хүртсэн түүнийг гайхалтай түүхийг морины хорхойтнууд өнөө ч дурсан, Таравын зээрдүүдийн хурдыг таньсан тухайгаа ч ярьцгаах нь бий. Энэхүү зээрдүүд нь Ойдовын хадам аав н.Жигмэддоржийн адуунууд гэдэг. Мөн Хишгээ, Гомбо-Очир нараас хурдан азарга авч, үр төлүүдээр нь одтой наадаж иржээ. Ер нь энэ Төгрөг хайрханы хонхорынхон хурдтай улс. Нэгэн цагт Цэвээн-Ойдов, Хишгээ нарын сайхан өвгөчүүл байснаас Хишгээ нь Ойдовыг уяаны эрдэмд хөтөлсөн багш нь гэдэг юм билээ. Өдгөө Ойдов уяачийн Чойнжин тамгатай хурдан хүлгүүд аймгуудын бүсийн наадам, аймаг, сумдын ой, баяр наадмуудад түрүү, айргийн амжилттайгаар аатай наадаж явна. Тухайлбал, Дундговь аймгийн 60 жилийн ойд саарал шүдлэнгээ түрүүлгэсэн бол Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн сумдын наадмуудын амжилтыг гэрчлэх медалиуд түүний гэрийн хойморт хүндтэй байрыг эзэлдэг. Мөн өөрийн үеэл ах, сумын Алдарт уяач Ичинноровын Тэрбишийн тэргүүлсэн “Төгрөг хайрхан” гал уяаг 2010 онд байгуулсан байдаг юм. Үүгээр зогсохгүй эгч дүүс болон үр хүүхдүүдтэйгээ нийлж 2017 онд Төгрөг багийнхаа төвд есөн сая төгрөгийн үнэ өртөг бүхий суваргыг бүтээжээ.

“Байгаль дэлхийтэйгээ л байвал малтай байна. Малтайгаа байвал Монгол монголоороо байна” гэх ярих эрхэм өнөөг хүртэл мал сүргээ таван төрөл дээр өсгөсөөр иржээ. Малч удмын холч ухаанаар Ойдов гуай өрх тусгаарласан таван хүүхдэдээ тус бүр 100-300-гийн хооронд таван хошуу малынхаа төрөл бүрээс тасдан өгч, жилийн жилд өөрийн ахуй хэрэглээнд нийцүүлэн зах зээлд борлуулдаг аж. Үүгээр зогсохгүй Төгрөг багийнхаа мал цөөтэй олон айлыг туслах малчнаар ажиллуулж, цалинжуулна. Нутаг орныхоо залуучуудыг мал маллах, морь уях арга ухаанд сургана гээд алхам тутамдаа ажилсаг, хөдөлмөрч, хичээнгүй нэгэн болохоо энэ амьдралд төгс утгаар нь харуулж яваа үлгэр дуурайлал болсон буурал уяачийг сум, аймаг, төр засгаас өндрөөр үнэлж,
- 1990 онд МАН-ын Хүндэт тэмдэг
- 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль
- 2000 онд МАН-ын Ахмад зүтгэлтэн, Монгол Улсын малчин тэмдэг
- 2001 онд МАХН-ын Хүндэт тэмдэг
- 2008 онд Дундговь аймгийн Алдарт уяач
- 2009 онд ММСУХ-ны медаль
- 2011 онд Ардын хувьсгалын 90, Дундговь аймгийн 70 жилийн ойн медаль
- 2013 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 90 жилийн ойн медаль
- 2015 онд ММСУХ-ны “Уяачийн алдар” одон, ХХАА-н Тэргүүний ажилтан
- 2017 онд Дундговь аймгийн Аварга малчин
- 2017 онд Мянгат малчин
- 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтангадас” одон, Монголын Ахмадын холбооны “Хос багана” одон, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн 90 жилийн ойн медалиар тус, тус шагнасан байдаг.

Ясны чамбай эжий аавын хүүхдүүд ч мөн ажилсаг, хөдөлмөрч улс. Тухайлбал, том охин О.Шинэчимэг, түүний нөхөр Давга-Осорын Батзаяа нар нь мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, сумынхаа амьжиргааны түвшин доогуур айл өрх, албан газруудад мал хандивлаж, олон айлыг туслах малчнаар ажиллуулдаг. Үүний зэрэгцээ зах зээлд нийлүүлэн жилийн жилд борлуулдаг ч тогтвортой тоонд өсгөн маллаж, 2015-2017 онд гурван жил дарааллан 1000 гаруй сүрэг тоолуулж, аавыгаа залгамжлан Мянгат малчин болжээ. Харин том хүү О.Энхбаяр нь багадаа аавынхаа хурдан морийг унадаг байсан бол өдгөө удам залган уяа эвлүүлж, аймгийн Алдарт уяач цолтон болжээ. Өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн 80 жилийн ойн наадамд шүдлэн үрээ түрүүлгэж, хязаалан айргийн дөрөвт хурдлуулсан бол “Говьшанхын хурд” бүсийн уралдаанд шүдлэн хар үрээгээ айргийн дөрвөөр давхиулжээ. Мөн Сайхан-Овоод болсон Дамцагдорж гэгээнтний ойд зориулсан наадамд их насаа айргийн тав, шүдлэнгээ аман хүзүүнд хурдлуулсан байна. Энхбаяр Алдарт нь өөрийнхөө морийг уяхын хажуугаар олон хүний хурдан хүлгийг уяж сойн түрүү, айраг олныг авч өгч аймаг, сумын цолонд хүргэсэн нэгэн. Тэр бас Сайн малчин. 2005 онд аавын гэрээс өрх тусгаарлаж, 2005-2018 он хүртэл малаа таван төрөл дээр өсгөн үржүүлж, чанаржуулан 2014-2018 онд таван жил дарааллан мянгат малчин болжээ. Сум, багийнхаа амьжиргааны түвшин доогуур айл өрхийг туслах малчнаар ажиллуулж, малжуулахын зэрэгцээ сумынхаа төрийн байгууллагуудад 10-20 толгой бог мал хандивлаж, хөрөнгө оруулалт хийсэн түүний хөдөлмөрийг үнэлж сум, аймгийн Аварга малчин болгосноос гадна:
- 2011 онд Дундговь аймгийн Сайн малчин, аймгийн Алдарт уяач
- 2013 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Аварга малчин, 90 жилийн ойн медаль
- 2014 онд Дундговь аймгийн Хүндэт тэмдэг
- 2015 онд Монголын залуучуудын холбооны Малчин залуу алтан медаль
- 2018 онд Дундговь аймгийн Эрүүл мэндийн төвийн 90 жилийн ойн медалийн эзэн юм.
Удаах охин О.Цэцэгчимэг нь Дундговь аймгийн төвд 10 жилийг дүүргэж, Улаанбаатар хотод МУБИС-д Техник технологийн багшаар суралцан төгсөөд одоо БЗД-ийн 120 дугаар сургуулийн хөдөлмөрийн багшаар ажиллаж байна. Арга зүйч багш цолтой. Харин дунд хүү О.Энхбаатар мөн л аав ээжээс өвлөн авсан малаа 3-5 жилийн дотор таван төрөл дээр өсгөн 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 923 мал тоолуулжээ. Түүнчлэн хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг бөгөөд сумын Алдарт уяач цолтой. Бага охин О.Энхчимэг Улаанбаатар хотод 10 жилийн сургууль төгсөж, ЭЗБДС-д нягтлан бодогч мэргэжил эзэмшжээ. Одоо “Эрэл” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг. Бага хүү О.Энхмандах нь сайн уралдаанч байсан бол өдгөө сумын Алдарт уяач цолтой.
Энд нэмэхэд Ойдовын хадам аав Жигмэддорж гуайн хөвгүүд зодог шуудгаар гангарсан бөхчүүд байгаа юм. Үүнээс арслан Даржаа, Бадарч, Шаарав-Осор, Цэндбат нарыг залгамжлан Ойдовын хөвгүүд ч наадамд хоёр даваатай, найранд гурван дуутай эрчүүд болж хүмүүжжээ. “Удам сайтын хүүхэд, угшил сайтын унага “ гэдэг аргагүй л энэ буй за.
П.Ундраа










0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна