“Хаадын гэр” компанийн Ерөнхий захирал Д.БОЛОР-ЭРДЭНЭ: МОНГОЛ ӨВ СОЁЛОО ШИНГЭЭЖ БҮТЭЭСЭН “ХААДЫН ГЭР”-ИЙН НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ДЭЛХИЙН БРЭНД БОЛГОХЫГ ХҮСДЭГ


Үндэсний өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон гэр, гэрийн тавилгыг уран нарийн хийцтэйгээр үйлдвэрлэн, өөрсдийн өвөрмөц хэв маягаар олонд танигдсан компани бол “ХААДЫН ГЭР”. Монголынхоо түүх соёл, оюун сэтгэлгээний нандин өв уламжлалыг өөрийн ард түмэндээ төдийгүй дэлхийн улс орнуудад амжилттай сурталчлан таниулж яваа “Хаадын гэр” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Хаадын гэр” компанийг хэрхэн үүсгэн байгуулсан талаар ярилцлагаа эхэлье?
-Энэ салбарт хөл тавихад өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил их нөлөөлсөн гэж боддог. Миний эмээ ээж үүх түүхээ сайн мэддэг, тайж гаралтай, шулуун шударга яриатай сайхан хүн байсан. Надад үргэлж түүх, соёлын тухай ярьж өгдөг байсан нь ёс заншлаа дээдлэх, өв уламжлалаараа бахархах сэтгэлийг бий болгосон юм. Би хүүхэд байхаасаа л үндэсний өв уламжлалтай холбоотой зүйлсийг сонирхдог, том болоод монгол уламжлалыг харуулсан музей юм уу, урлантай болох юм сан гэж мөрөөддөг байлаа. Хүний мөрөөдөл нь зорилгыг зааж, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлэх хөтөч болж өгдөг юм шиг санагддаг. Энэ хүсэл зорилгын эхлэл нь “Хаадын гэр” компаниа үүсгэн байгуулсан явдал байсан болов уу. Манай гэр бүлийн хүн 2007 оноос модон эдлэл, эсгий ширмэл эдлэл хийх болсноор компанийн маань анхны суурь тавигдсан. Тухайн үед сийлбэртэй шар гэр, үйлдвэрийн эсгийн дээр ширмэл хийдэг байв. Ингээд хэсэг завсарласан үед би ажлаасаа түр чөлөө авч таараад, уламжлалт сийлбэртэй гэр, үйлдвэрийн эсгийн дээрх ширмэлээс өөр загвартай бүтээгдэхүүн хийе гэсэн санаа төрж, 2014 оны 12 дугаар сард гурван ажилчинтайгаар “Хаадын гэр” ХХК-ийг байгуулж байлаа. Хамгийн анх Хүннүгийн талаар судалгаа хийж, түүхч, эрдэмтдээс санал, зөвлөгөө авч Хүннүгийн үеийн амьтдын дүрслэл бүхий уран нарийн сийлбэртэй, дээд зэрэглэлийн гэрийг тавилгын хамт үйлдвэрлэж эхэлсэн.
-Дөрөвхөн жилийн өмнө гурван ажилчинтай үйл ажиллагаагаа эхэлсэн компани бие даасан үзэсгэлэн зохион байгуулах хэмжээнд хүртлээ хөгжжээ. Энэхүү амжилтын нууцаа хуваалцаач?
-Компанийн маань алсын хараа, зорилго тодорхой. Хамт олон маань гар, ухаан, санаа зорилго нэгдсэн шижигнэсэн хүмүүсээс бүрдсэн.
Тиймээс бид өв уламжлалаа хадгалсан бүтээлийг урлан монголчууддаа, залуу хойч үедээ төдийгүй дэлхийд энэ сайхан соёлоо сурталчлан таниулах чин хүсэл эрмэлзлэлтэй. Бид зорилгодоо тууштай байж, олон сорилтын ард хамтын хүчээр гарч яваа. Хийж буй бүхий л зүйлдээ оюун билиг, ур ухаанаа хандуулдаг учраас бүтээлүүд маань хүмүүсийн сэтгэлд нийцэж, таашаагдаж байгаан болов уу гэж боддог. Энэ ажлыг эхлэхээс одоог хүртэл олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж байна. Тухайлбал: Соёл Урлагийн Их Сургуулийн хүндэт профессор, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, уран сийлбэрч Г.Цогбаяр, Монгол улсын зөвлөх инженер, дэд профессор, нэхмэлийн инженер Б.Эрдэнэцэцэг, Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, Хүннү судлаач Ц.Эгиймаа, гээд олон хүн бий.
-Таны ярианаас сонсоход “Хаадын гэр”-ийн бүтээл бүр цаанаа судалгаатай, бэлгэдэлтэй юм байна гэсэн бодол төрлөө. Бүтээгдэхүүнийхээ загвар дизайныг хэрхэн гаргадаг вэ?
-Загвар дизайны хувьд бид уламжлалаа хадгалаад орчин үеийн хэрэглээнд нийцэхүйц бүтээгдэхүүн урладаг тул сийлбэр, зураг, уран шаглаа бүрд утга учиртай хээ угалз, дүрслэлийг оруулж өгдөг. Ингэснээр бүтээл маань илүү үнэ цэнэтэй болдог. Өвөг дээдсийн маань эрт дээр үеэс хэрэглэж ирсэн авдар сав шүүгээ гээд эдлэл, хэрэглэл бүхэн нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Ер нь бүтээгдэхүүнээ хийхээс өмнө судалгаа шинжилгээний ажилд цаг хугацааг харамгүй зарцуулдаг.
-Цаг хугацааны уртыг туулах үнэ цэнэтэй бүтээл хийхэд түүхий эд материалын чанар чухал байдаг. Та бүхэн түүхий эдээ хэрхэн сонгож, хаанаас бэлтгэдэг вэ?
-Миний анхны мэргэжил модны технологич юм. Манай багш “Хийж буй ажлын чинь эх суурь нь сайн түүхий эд байх хэрэгтэй. Сайн түүхий эдээс чанартай бүтээгдэхүүн гардаг юм” гэж үргэлж захидаг байсан. Багшийнхаа захиасыг өнөө ч санасаар, түүхий эдийн чанарт ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. “Хаадын гэр”-ийн бүтээгдэхүүнийг авсан хүн зөвхөн энэ амьдралынхаа хэрэгцээг хангахаас илүүтэй үр хойчдоо өвлүүлээсэй гэж хүсдэг. Тиймээс ч олон жилийн эдэлгээ даах, үнэ цэнээ хадгалах бүтээл хийхийг зорьдог юм. Жишээ нь: 100 куб модноос хамгийн сайныг сорлож, 10 кубыг нь сонгодог. Эсгий бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг “Могол ноос” компаниас авч байна. Тэднийг монголын сүүлийн үеийн инноваци болсон хонины ноосны ноолуурыг ялган авах ажлыг хийснээр нь та бүхэн мэдэх байх аа. Ийм ноос нь ямааны ноолуур шиг хялгасгүй, үнэргүй байдаг онцлогтой.
-Хоёулаа яриагаа танай компанийн зохион байгуулсан “Домгийн ганц эвэрт” үзэсгэлэн рүү чиглүүлье. Монгол гэр, гэрийн тавилга, эдлэл хэрэглэлийг уран зурагтай хослуулсан үзэсгэлэн өмнө нь болж байгаагүй тул их сонирхолтой санагдаж байна?
-Монгол гэр нь үндэстний уламжлалт гар урлал, мэдрэмж сэтгэхүй, заншил бэлгэдлийг өөртөө шингээн уламжилж ирсэн соёлын өв юм. Өвөг дээдэс маань ямар нандин сайхан зүйлсийг эдэлж хэрэглэж, бидэнд өвлүүлж үлдээсэн болохыг өөрсдийн урласан бүтээлүүдээр дамжуулж хүмүүст бодитоор харуулж, таниулья хэмээн өнгөрсөн зургадугаар сард үзэсгэлэнгээ зохион байгуулсан.
Үзэсгэлэнгээ гаргахын тулд урт хугацаанд маш их хөдөлмөрлөсөн. Уран сийлбэрч, дархан, хатгамалч, зураач, дизайнер,технологич гээд компанийнхаа ажилчдаас гадна судлаач эрдэмтэд, уран зураач, барималч зэрэг олон авьяаслаг уран бүтээлчид оролцсон хүчтэй баг бүрдүүлж амжилттай ажилласандаа баяртай байгаа.
-Үзэсгэлэнгийн гол онцлог нь юу байсан бэ?
-Тавилга бол ахуйн хэрэглээний эд зүйлс. Харин бид энэхүү үзэсгэлэнгээр тавилга, эсгий, керамик зэрэг гэр ахуйн эдлэл хэрэглэлийг урлагийн бүтээл болгож цоо шинэ өнгө аяс, тавилттайгаар зохиомжлон харуулахыг зорьсон юм. Үзэсгэлэнд маань хүрэлцэн ирсэн зочид монгол гэр, тавилга, уран зураг, уран сийлбэр, керамик, уран хатгамал хосолсон дахин давтагдашгүй бүтээлийг нэг дороос өвөрмөц, шинэлэг тавилттайгаар үзэж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь бидэнд маш их урам өгсөн.
Бид үзэсгэлэндээ зориулж олон шинэ загварууд, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг урласан. Тухайлбал: Пазирикийн үеийн эв нэгдлийн бэлгэдэл болсон буган сийлбэртэй, цилиндр хэлбэртэй авдар, алтан утсаар шаглаж болор, оюу, хаш, анар эрдэнийн шигтгээгээр чимсэн буган хээтэй хөшиг, ханын чимэглэл, лааны суурь зэрэг сонирхолтой өвөрмөц бүтээлүүдийг дэлгэсэн.
Ваар сав, ширээний бүтээлэг гээд гэрийн гоёл чимэглэл гадуур элбэг байдаг боловч яг монгол хэв маяг, хээ, дүрс бэлгэдлийг шингээсэн нь ховор. Тийм ч учраас манай хамт олон энэ орон зайг нөхөж монголчууд бид өөрсдийн өв уламжлалаа шингээсэн чамин тансаг бүтээлүүд хийж болохыг харуулахыг зорьсон. Бүтээлүүд маань орчин үеийн орон сууц, албан тасалгаанд бусад тавилгуудтай сайхан зохицож интерьерийн өвөрмөц дүр төрхийг бий болгодог онцлогтой.
-Танай компани нэлээд хэдэн оронд бүтээгдэхүүнээ экспортлоод байгаа. Гадны зах зээлд хэрхэн хөл тавьсныг асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа?
-Дэлхийн оюуны өмчийн байгууллага 2015 оны зургадугаар сард нэгэн үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Тэнд оролцоод энэ сайхан өв соёлоо гадныханд таниулах юм ан гэж бодох болсон. Үүнээс хойш олон улсын 10 гаруй үзэсгэлэнд амжилттай оролцож бүтээгдэхүүнээ АНУ, БНХАУ, ОХУ, ИХ БРИТАНИ УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСАД экспортлоод байна.
Мөн бид 2017 оноос Брэндартэ маркетингийн зөвлөх компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Олон жил монголын зах зээл дээр маркетинг хийчихсэн энэ компанитай хамтарч ажилласнаар брэндээ хөгжүүлэх гадаад дотоодын зах зээлд таниулах ажлууд түлхүү хийгдэж байгаа.
Мөн манайх Англи улс руу нэг удаад 300 мянган хүн оролцдог Олон улсын хөгжмийн фестивальд зориулан гэр экспортлосон. Захиалагч маань гэрээ хүлээж аваад “Хөх тэнгэрийг өдөржин тольдож, нарны гэрлийг жаргахаас шингэх хүртэл нь мэдэрч, шөнийн оддыг зоргоороо харж баясах боломж гагцхүү өргөө цагаан гэрт л буй” гэж албан ёсны хуудсандаа бичсэн нь аргагүй л монгол гэрийн сайхныг мэдэрсэн хүний үг байсан.
Байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр байх боломжийг дээд зэргээр олгодог хамгийн сайхан сууц бол монгол гэр гэдгийг тэд ойлгож эхэлж байна.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 101. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Г.Шижирбаатарын шарга шүдлэн түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Асгат сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан аза…
Сэтгэгдэл бичигдээгүй байна