МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Б.ХҮРЛЭЭ: ИХ НАСАНДАА НИЙЛЭЭД ДӨРӨВ ТҮРҮҮЛСЭН МОРЬ МИНИЙ ХАРААС ӨӨР БАЙХГҮЙ ДЭЭ
Сүхбаатар аймгийн Асгат сумын хэмжээнд хурдан морь уяж сойдог 200 гаруй уяач бий. Тэднээс улсын цолонд хүрсэн цор ганц эрхэм бол Батмөнхийн Хүрлээ юм. 1950 оны дүн өвлөөр айлын долоо дахь хүү болон мэндэлсэн тэрээр 22 настай нутгаасаа гарч, Дорнод аймагт шилжин суурьшсан юм. 1980 оноос нутгаас аваачсан унаган адуугаа уяж уралдуулан нэг дор хоёр түрүү хүртэн өм нээсэн тэрээр Дорнод аймгаас төрсөн хамгийн анхны Улсын Алдарт уяач гэдгээрээ онцгойрдог. Олны дунд “Мод” Хүрлээ хэмээн алдаршсан Алдарт уяач төрийн дээд шагнал “Алтангадас”, ММСУХ-ны “Уяачийн алдар” одонгоор энгэрээ мялааж, Статистикийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байжээ.
Асгат сумын уяачдаас төрийн хишиг хүртсэн ганц хүн нь та юм. Ингэхэд Алдарт хаана төрж өссөн билээ?
- Манайхны дээдчүүл хэдэн үеэрээ Сүхбаатар аймгийн Асгат сумын Үржил бригадын орчмоор нутаглаж ирсэн. Миний хувьд сумаас зүүн урагшаа Зүүнхэрээт хэмээх газар Сайн-Өлзийн Гомбожав гэдэг айлын долоо дахь хүүхэд болж төрсөн. Төрөөд удаагүй байхдаа аавынхаа төрсөн ах болох Сайн-Өлзийн Батмөнх гэдэг айлд өргөгдөж хүний голомт залгах ганц хүү болсон доо. Ижий аав хоёр минь надаас урьд нэг охин урвуулж авсан байсан юм билээ.
Асгат суманд очоод уулзсан уяачдын ихэнх нь удам залган морь уяж байгаа хүмүүс байсан. Таны өвөг дээдэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
- Би төрсөн эцгээ бараг мэдэхгүй. Намайг жаахан байхад Дорнод аймагт байж байгаад бүрлээч болсон юм билээ. Харин намайг өсгөсөн аав минь хурдан адуутай морь уядаг байсан. Нэгдэл нийгмийн үед амины мал цөөтэй байлаа шүү дээ. Манайх Асгатдаа алдартай хурдан хар морьтой. 1960 оны эхээр юм уу даа. Аймгийн спартакиадаар айрагдаж л байсан. Сумынхаа наадамд ч түрүүлж байсан.
Хар морио та унадаг байсан уу?
- Би жаахан байсан болохоор унаагүй. Айлын ганц хүү гээд эрх талдаа байсан юм байлгүй. Хэзээ хойно морь унаж сурсан. Миний эцэг нэгдэлжих хөдөлгөөн өрнөнгүүт ууган гишүүдийнх нь нэг болж, элсээд нэгдлийн хонь малласаар насыг барсан хүн. Тухайн үед нэгдлийн гишүүн 50 толгой малтай байхыг зөвшөөрдөг. Үүний 17 нь бод түүний дотор үхэр 12. Үлдсэн нь адуу байдаг. Аав минь өөрийн цөөн хэдээс уяж, бараг уясан болгоноо суманд айрагдуулдаг хүн байсан санагддаг. Даага ч түрүүлгэж байсан, бүдүүн морь ч сайн давхиулж байсан. Манайх бас нэг улаан морьтой, хээр азаргатай байсан. Оныг нь санахгүй ч суманд айрагдаж л байсан. Сүүлхэн үедээ адуугаа сайжруулна гээд Раднаагийн Цэнджав гэдэг хүний халтар азарганы төлийг авч азарга тавьсан. Тухайн үед би сургууль соёл гээд явчихсан байсан болохоор уяж чадаагүй байх.
1972 онд Дорнод аймагт шилжиж ирсэн гэж байсан. Томилолтоор ирсэн үү?
- Тийм. Бидний үед долдугаар анги төгсөөд техникумд явдаг байлаа. Би 1972 онд санхүүгийн техникум төгсөөд Дорнод аймгийн захиргаанд статистикийн мэргэжилтнээр томилогдсон. 1978 оныг хүртэл тэндээ ажиллаж байтал нэг өдөр дуудаад намын томилолтоор Хөлөнбуйр сумын захиргааны орлогч даргаар тавигдсан. Тэгээд хоёр жилийн дараа 1980 онд нутгаас адуугаа авчраад уралдаж эхэлсэн хүн дээ.
Нутгийн адуугаар наадаж байж. Анхны айраг, түрүү хэзээ хүртсэн бэ?
- Нэг хэсэг Асгатаас авчирсан адуугаараа наадсан. 1980 онд анх морь уясан жилээ хоёр түрүү авч, сайхан наадаж байлаа.
Хэдэн насны морь уясан юм бэ?
- Гурван насны морь уясан юм байна. Хээр азарга маань 14-өөр давхиад, харлаг хязаалан, хар шүдлэн түрүүлсэн. Тэгж уралдчихаад адуугаа эргээд буцаасан юм байна. Тэгээд 1981 онд уралдалгүй наадам өнгөрөөгөөд намар нь авчирч өвөлжүүлээд, 1982 онд Хөлөнбуйрт гурван морь уяж гурван түрүүг нь авч байлаа.
Уясан болгоноо л түрүүлгээд байсан юм биш үү?
- /инээв/Асгатын “Сөөнгө” Өлзийхутаг гэж хурдан адуутай хүн байлаа. Тэдний хүүхдүүдээс цавьдар азарга авсан. Мөн Махбуриадын улааны төл Цэрэнгийн улаан гэж хурдан азарга байсан. Түүний төл улаан адууг авч азарга тавьсан. Улаан азарганы төлүүд гавиагүй ч, цавьдар азарганы төлүүд сайн хурдалсан шүү. Хүрэн халзан морь гэхэд л аймагт хэд хэд айрагдсан.
1983 оноос аймагтаа наадаж эхэлсэн гэсэн. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаасаа хуваалцаач?
- Тийм ээ, 1983 оноос хойш Дорнод аймгийн наадамд миний уясан морь айрагдаагүй жил бараг байхгүй дээ. Зургаан насны морьдын уралдаанаас хоёр түрүү, хоёр айргийг нь ч дангаараа авч л байлаа.
Мод Хүрлээ гэдэг нь модтой давхиулдаг гэсэн санаа байх нь ээ дээ?
- Тийм ээ, модтой давхидаг болохоор тэгдэг юм. 1986 оноос медаль өгч эхэлсэн байдаг. Тэр жил бага хар морь минь хязааланд, том хар морь минь их насанд аман хүзүүдэж анхны хоёр мөнгөн медалийг хүртэж байлаа. Би 1983 оноос хойш зөвхөн аймгийн баяр наадмаас найман түрүү, 12 айраг хүртсэн амжилтаараа Улсын Алдарт уяач болж байлаа. 2013 оны байдлаар 12 түрүү, 18 айраг болсон байсан. Том, бага бусад наадмуудыг оролцуулбал 50, 60 айраг түрүү болох байх. ММСУХ 1995 онд үүсгэн байгуулагдаж, Пунцагбалжир агсан тэргүүнээр сонгогдоод байхдаа 16 хүнд Алдарт уяач цол хүртээх шийдвэр гаргаж байсан юм. Тэгэхэд Дорнод аймгаас би хамгийн анхны Улсын Алдарт уяач болж байлаа. Гэхдээ яг авахдаа Чойдонжав, Цогтсайхан нарын хамт Монгол Улсын Алдарт уяач цолоо гардан авч байсан.
Хүрлээ уяачийг улсын цолонд хүргэсэн удамт хурдан хүлгээдээ танилцуулах нь зүйтэй байх?
- 10 гаруй морь уясан байдаг юм. Тэдгээрээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь миний хар морь. Надад хоёр ч сайн хар морь заяасан. Манайхан ер нь хар зүсмийн адуугаар сайн нааддаг улс байгаа юм. Аав минь ч бас хурдан хар морьтой байсан гэж дээр хэлсэн шүү дээ. За тэгээд хүрэн морь, цавьдар азарга, хамар цагаан хонгор мориороо энэ нутагтаа алдаршсан даа.
Хамгийн өндөр амжилт үзүүлж таныг олонтаа баярлуулсан хар мориныхоо талаар жаахан дэлгэрүүлээч. Удам угшлаас нь эхлээд...
- Аав минь адуугаа сайжруулах зорилгоор Цэнджав гэдэг хүний хурдан халтар азарганы төл халтар азаргыг авсан гэж ярьсан шүү дээ. Хар морь түүний төл. Эх нь болохоор Асгатын Жигмэд гэж бараан хээр адуутай хүний хүрэн гүү. Надад хоёр ч хар морь төрсний бага нь хязааландаа аймгийн наадамд аман хүзүүдээд, их насанд нийлсэн хойноо дахин дөрөв түрүүлсэн. Нөгөө хар нь шүдлэндээ Хөлөнбуйрын наадамд түрүүлээд, нас нийлсэн хойноо аймагт хоёр аман хүзүүдсэн. Тэгээд би хүнд өгчихсөн юм.
Бага хар морь хэдий үеэс уягдсан юм бэ?
- Хязаалан анх уягдаад аймгийн наадамд аман хүзүүдсэн. Дараа жил нь соёолон морь хүүхэд нь ойчоод амжилт гаргаагүй. Хавчигтаа таваар, долоо, наймтайдаа түрүүлж, есөн настайдаа дөрвөөр давхисан. Тэгээд 10, 11-тэйдээ дахин дарааллаж түрүүлсэн юм. Би хар морио уралдах гэж л төрсөн адуу гэж боддог. Яагаад гэхээр уралдаж байгаад л өнгөрсөн.
Хоол унд, уяаны алдаа гарсан юм уу?
- 14-тэй жил нь шиг санаж байна. Наймдугаар сард багшийн коллежийн таван жилийн ойн наадам болж, их нас, соёолон уралдсан юм. Би хоёр бүдүүн морь, нэг соёолон уяж хоёр түрүүг нь хүртсэн ч харамсалтай нь хар морь маань уралдааны замд эндсэн. Хоол унд, уяаны ямар нэг алдаа байгаагүй. Урьдын адил ганцаараа түрүүлж явснаа гэнэтхэн үсрээд явчихсан. Дагаж явсан машинтай улс буугаад очсон үхчихсэн байсан гэнэ лээ. Би дайрлага л дайрсан байх гэж боддог юм.
Харамсалтай юм...
- Их насандаа нийлээд дөрөв түрүүлсэн морь миний хараас өөр байхгүй дээ, бардам хэлнэ. Миний хар морь гаргасан амжилтаараа аймгаас Манлай эх, Ажнай хүлэг цол хүртэж байсан.
Улсын наадамд гурав жил дарааллан айрагдсан Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь манай адууны угшилтай гэж ярихыг тань дуулсан юм байна. Чухам аль талаараа танай адуу болдог юм бэ?
- Бор морины эх нь миний хар азарганы төл. Хар азарга Асгат сумын наадамд хоёр айрагдаж байсан адуу. Энд ирснээс хойш олон хүн үр төлийг нь авсан.Түүний нэг нь Сумъяа. Миний хар азарганы угсааны адуугаар наадаж Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэн дээ.
Өөр танай адуунаас гадагш гарч хурдалсан нь юу билээ?
- Аймгийн наадамд түрүүлсэн хонгор халзан морийг найман настайд нь Тод манлай уяач Цэрэнжигмэд, Ганбаатар нар аваад явсан. Дөрвөн удаа улсад ес дотор давхиулж, нэг удаа бараг айрагдуулсан хэмээн Сүхбаатарын 60 жилийн ойгоор таарахад ярьж байна билээ. Тэнд тархинд явж байгаад долоолсон юм. Энэ халзан морь шүдлэндээ аймгийн наадамд гуравлаад, хязааландаа дөрөвлөж, соёолондоо түрүүлээд, найман настай гуравласан. Тэгээд тэр жилээ зарагдаж байсан юм.
Уугуул нутаг Асгат руу адуу мал гарсан уу? Олуулаа дуулдсан.
- Манай хүргэний хүүхдүүд бий л дээ. Ноднингоос манай нэг дүүд хар морины угсааны 3-4 гүүтэй арваад тооны нэг азарга адуу очсон. Асгат хурдтай болохоор эндхийн адуу малыг сонирхдоггүй биз дээ.
Нутагтаа очиж наадаж байсан уу?
- Хоёр удаа очсон. Асгат сумын 60,90 жилийн ойгоор нэг очсон. Ганц хоёр морьтой очоод дундуур давхиулчихаад л ирдэг юм. Энэ зун Алтан овооныхоо их тахилгаар морь малгүй очиж, наадмаа үзээд ирсэн. Одоо ч миний таньдаг мэддэг улс улам л цөөрөөд байна шүү.
Тийм байх даа. Социализмын үед удирдах албан тушаал хашдаг хүн морь уяхад таагүй ханддаг байсан гэх юм билээ. Танд тийм зүйл тохиолдож байв уу?
- Хэцүү л дээ. Цаг заваараа л морио уяна. Их ажлын хажуугаар морь мал гээд гэр орноо зөнд нь орхих үе ч гарч байлаа. Тийм ч болохоор хол явж наадаж байгаагүй. Хамгийн хол нь 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор Дэлгэрхаан орж даагандаа дөрөв түрүүлсэн, шүдлэндээ аймагт түрүүлчихсэн үрээгээ мордуулж байлаа. Хөлөөр нь их олон хоног хөтөлж хүрсэн болоод бодож байсан шиг амжилт үзүүлж чадаагүй ээ. Гэхдээ зохион байгуулалтын алдаа ч бас нөлөөлсөн байх. Өдөр 12 цагт мордоно гэж байснаа шүдэлсээр байгаад 14 цаг хүргэсэн. 480-аад шүдлэн мордож орой 17 цагт эргэхэд эхний есөн үрээ тасарчихсан. Миний үрээ тэдэн дунд явж байгаад газрын дунд хэрд сууж 78-д баригдсан даа.
Одоо эргээд санах тоолонд таатай санагддаг наадмынхаа тухай онцлон ярьж өгөөч.
- Баянтүмэн анх удаа тусдаа наадам хийсэн, 2005 онд. Би аймгийн наадам, сумын наадамд зэрэг уралдаад, хоёр тал руу ээлжилж давхисаар их насны морьдоо түрүүлгэж байлаа. Аймгийн наадмын даага мордохын өмнө азарга, их насыг цоллодог юм. Тэгээд талбай дээр зогсож байтал ЦЕГ-ын дарга Гарамжил “Хүрлээ гуай, таны морь түрүүлсэн юм уу. Баянтүмэнд таны морь түрүүлж байна лээ” гээд гайхсан байртай харж билээ.
Ийм баяр бахдалыг мэдрэх залуус бэлтгэгдсэн байх. Хүүхдүүд моринд хэр эвтэй байна вэ?
- Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү, хоёр охин. Том хүү хотод, Заамарын алтны уурхайд жолооч. Бага хүү маань морь оролддог. Энүүгээр бага наадмуудад сайн давхиулдаг байсан ч зүрхний өвчнөөр хэдэн жилийн өмнө бурхан болсон.
Уучлаарай, сэтгэлийг тань эмзэглүүлсэн бол. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
- Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
Д.Энхтуяа
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.126.89.176
Энэ нийтлэлд дурдсан сөөнгө Өлзийхцтаг гэдэг хүн бол миний өвөө юм. Тэр зээрд азарга нь миний азарга байсан, зарлаа гэж би их уйлж байж билээ.
Reply122.201.21.36
Сайхан нийтлэл болжээ
Reply202.126.89.98
Өвөөдөө л хайртай
Reply