Аймгийн Алдарт уяач Д.Содбаяр: УНАГАН АДУУГААРАА ТОМ НААДМЫН ТҮРҮҮ ХҮРТСЭНДЭЭ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА
Сэтгүүлч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул, Рашаант багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дүгэрцэрэнгийн Содбаяр 1976 оны намар Улаанбаатар хотын III төрөх эмнэлэгт айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Баруун бүсийн уралдаанд хязаалан насны морь түрүүлгэсэн танд баяр хүргэе. Төрийн зарлигт наадмын анхны түрүүг авчирсан хурдан хүлгээ танилцуулаач?
-Халтар үрээ миний өөрийн унаган адуу. Унаган адуугаараа том наадмын түрүү хүртсэндээ маш их баяртай байгаа. Эцэг нь миний төрсөн ах аймгийн Алдарт уяач Цогбаярын Буурал духт хэмээх хүрэн азарга. Эх нь Сүхбаатар аймгийн Асгат сумаас ирсэн гүү. Сартай халтар үрээ маань даагандаа Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд 46-гаар давхиад, Тайшир сумын 90 жилийн ойд зургаалсан. Шүдлэндээ 2015 онд АХ-ын 94 жилийн ойгоор улсын наадмыг зорьж очоод есөөр давхисан. Мөн “Алтайн шигшмэл хурд”-д айргийн гуравт давхиж байсан юм.
-Төрийн наадмыг зорин очиж уралджээ. Ямар сэтгэгдэлтэй ирсэн бэ?
-Төрийн наадам сайхан л болдог юм байна лээ. Тэр жил жаахан гантай зутруу байсан ч дажгүй.
-Хэдэн насны морьтой явсан бэ?
-Их морь, шүдлэн, хязаалантай очоод их морио 34-өөр, хязаалан 98-аар, шүдлэнгээ есөөр давхиулсан. Тэндээс ирээд халтар үрээ маань “Алтайн шигшмэл хурд” уралдаандаа гурваар, Наро Ванчин Гэгээнтний наадамд 20 гаргаж давхисан. Харин өнгөрсөн жилийн тухайд 6 сард болсон бригадын өдөрлөг, 7 сарын 18-нд Цогт суманд болсон Гуулин Баатарын 100 жилийн ойд тус тус аман хүзүүдээд, баруун бүсийн даншиг наадамдаа түрүүлсэн.
-Баруун бүсийн уралдааны дараа дахин уралдсан уу?
-Наймдугаар сарын 14-нд Тод манлай Бат-Эрдэнийн мялаалга наадамд уралдаад айргийн гуравт давхиснаас хойш дахин уралдаагүй ээ.
-Халтар үрээний тухайд ийм байж. Таны уяачийн гараа хэдий үеэс эхэлсэн бэ?
-Наймдугаар ангиа төгсөөд 16 настайгаасаа эхлээд Цогбаяр ахыгаа даган хөдөө гарч морь уяж эхэлсэн. Надад морь уях талаар заасан анхны багш маань миний ах. Харин анхны айргаа 2003 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Бат-Эрдэнэ гэж хүний унаган хээр үрээг аймгийн наадамд гурваар давхиулж анхны айргаа авч байлаа. Тэрнээс хойш аймгийн наадмаас 10 айраг, улсын бүсийн наадмаас нэг түрүү авчээ.
-Олон газар наадаж байв уу?
-Ховд, Завхан, Өвөрхангай, Улаанбаатар орж наадсан. Ховдын бүсэд халтар үрээ 46-аар ирсэн. Завханд болохоор хязаалан хээр үрээ 26-аар ирээд, бүдүүн борлог морь 60 гаргаж давхисан. Уржнан Өвөрхангайн зуны бүсэд очиж уралдсан. 20-н хэдээр гарч ирээд өлийний нүхэнд бүдрээд олигтой амжилт үзүүлж чадаагүй ээ. Гэхдээ хүүхэд, морь эсэн мэнд сайхан наадсан.
-Зөвхөн өөрийнхөө морийг уяж байна уу? Өрөөл бусдын морьдыг бас уяж байна уу?
-Найз Цэрэнпунцагийнхаа морийг уянаа. Нэг хүрэн морийг нь би хязаалангаас нь хойш уяж байгаа. Соёолон морь хавар сая төгрөгийн бооцоот уралдаанд хол түрүүлгээд, зун аймгийнхаа наадмаар тавд давхиулсан. Мөн Алтай сумын 70 жилийн ойд аман хүзүүдээд, Баян-Уулын зуны бүсэд очиж хол түрүүлсэн. Хойтон жил нь 2013 онд хавчиг морь аймгийн наадамд түрүүлгээд, 2014 онд Ховдын баруун бүсэд очиж гурваар давхиулсан. Уржнан болохоор Өвөрхангайгаас ирээд Ховдын Булганд болсон “Торгууд түмний баяр”-т очиж хол түрүүлсэн. Тэр уралдаанд бас нэг хээр шүдлэн авч явсан нь хол түрүүлээд, хүрэн хязаалан аман хүзүүдэж байлаа.
-Хийморилог залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

Шүдлэндээ “Алтайн шигшмэл хурд” уралдаанд айргийн гурав, хязааландаа Цогт сумын Гуулин Баатарын наадамд аман хүзүү, “Алтайн хурд-2016” барун бүсийн уралдааны түрүү
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна