ПОРТУГАЛИЙН МОРЬТ КОРРИДА


Коррида буюу бухын тулаан гэхээр хүмүүс юун түрүүн Испанийг төсөөлдөг. Гэвч Испанитай хөрш зэргэлдээ Португальд торада гэж нэрлэгддэг өвөрмөц онцлог бүхий бухын тулаан явуулдаг уламжлалтай гэдгийг мэдэх хүн цөөн. Испани корридад явган тулаанч буюу тореро голлох үүрэг гүйцэтгэж, пикадор буюу морьтон туслахын үүрэг гүйцэтгэдэг бол Португалийн торадад нь морьтон тулаанч голлох үүрэг гүйцэтгэж, явган нь туслах үүрэг гүйцэтгэдэг. Иймд торадад оролцох морины сургалт, бэлтгэл хамгийн чухал. Бүр тодруулбал, морь ба морьтон хоёрын ойлголцол, ур чадвар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Торада нь олон зүйлээрээ испани корридагаас ялгаатай.
ЭХЛЭЛ
Торада нь кортезиаш гэж нэрлэгддэг оролцогч тулаанчид цугласан олонд хүндлэл үзүүлэх ёслолоор эхэлнэ. Торадад оролцогчид бүгд талбай дээр гарч ирэх бөгөөд гурван морьтон тулаанч буюу кавалейрууд цэнгэлдэхийн дэвжээг тойрон явж үзэгчидтэй мэндэлнэ. Бусад оролцогчид болох кавалейруудын туслах зургаан бандарилейруш, тус бүр найман хүнтэй бух хашигч форкадушуудын гурван хэсэг, талбай цэвэрлэгч ба бух туугч кампинушууд нь талбайн төвд хөдөлгөөнгүй зогсоно.

МОРЬТОН ТУЛААНЧ
Хүндэтгэлийн ёслолын дараагаар талбай дээр морьтон тулаанч буюу кавалейру гарч ирнэ. Тэд гол төлөв 18-35 насны залуучууд байх ч 40 гарсан хүмүүс ч таардаг. Кавалейру болоход нас бус харин хар багаас суралцдаг тулаанд морийг удирдах ур чадвар чухал юм. Энэ ур чадварыг Португалид “Мариальвийн урлаг” гэж нэрлэдэг. Мариальва бэйл нь 18 дугаар зууны хоёрдугаар хагаст адуу сургах Португаль хэв маягийг бий болгосон тул нэрийг нь ийнхүү торадагийн дэвжээн дээр гарах морьдыг сургах урлагт өгч мөнхжүүлжээ. Кавалейру нь 18 дугаар зууны үеийн язгууртан ноёдын маягаар чимсэн хантааз, цагаан өдтэй гурвалжин малгайгаар гоёдог уламжлалтай. Учир нь, дээр үед зөвхөн язгууртан гаралтай хүн л торадад оролцох эрхтэй байж.

ТОРАДАГИЙН АДУУ
Торадад зөвхөн лузитан үүлдрийн азаргыг оролцлохыг зөвшөөрдөг. Энэ үүлдрийн азарга нь зоригтой, ухаалаг, маш хурдан чиглэлээ сольж чаддаг, ихэмсэг явдалтай гэдгээрээ алдартай. Ихэд туршлагатай хүн л ийм азаргыг “хөлөглөн” бухын тэмцээнд оролцож чадна. Торадад оролцох азаргыг соёолон наснаас нь сургаж зургаан жилийн дараа буюу 10 хүрэх үед нь л бухтай тулалдах дэвжээн дээр гаргадаг. Энэ бүх хугацаанд адууг сургах явцыг кавалейру гардан хийдэг уламжлалтай. Өөр хэнд ч даатгахгүй. Зөвхөн ингэж байж л бухын эсрэг тулахдаа азарга тулаанч хоёр нэгдмэл цул болж, бүх л эрсдлийг хамтдаа туулан гарах чадвартай болдог ажээ. Торадад оролцох адууг ямар ч тусгай нэмнээ, нөмрөгөөр хамгаалдаггүй уламжлалтай тул адуу хүн хоёр ингэж нэгэн цул болж, нэгнээ дээд зэргээр ойлгохгүй бол хэн хэн нь үхлийн аюулаас зайлсхийхэд бэрх болно. Учир нь, хүн азарга хоёр 450 кг жинтэй улангассан бухтай тулна гэдэг ямагт амь өрссөн аюултай зугаа байдаг. Сүүлийн үед хүн, адуу хоёрыг үхлийн шарх авахаас сэргийлэх үүднээс бухын эвэрт тусгай ширэн хуй углах болсон ч 450 кг-аас багагүй жинтэй бух тусгай хамгаалалт угласан ч бай эврээрээ ёворно гэдэг тийм ч сайхан зүйл биш нь ойлгомжтой.
Кавалейру дэвжээн дээр гарч ирснээр бухын тулааны морьт хэсэг буюу лиде а кавалу эхэлнэ. Кавалейру нь нарийн заагдсан хугацаанд багтан бухын сэрвээнд тодорхой тооны үзүүртээ хурц дэгээ бүхий тусгай жад буюу фарпааг зоож амжих ёстой. Фарпа нь үзүүртээ иртэй дэгээтэй байдаг тул бухыг хүчтэй өвтгөж зовоодоггүй, лагс хүнд биетэй бухын хувьд фарпагаар хатгах нь хүнийг зүүгээр хатгахтай адил гэж мэргэжилтнүүд ярьдаг аж. Тиймээс фарпагаар хатгах тоолонд бухын уур улам ихээр хүрч, тулаан улам үзүүштэй, ширүүн болдог.
Кавалейру болгон фарпаг зөвхөн өөрт нь байдаг өвөрмөц арга барилаар, чамин янзаар бухын сэрвээнд зоох бөгөөд ингэх явцдаа азарганыхаа сургалт, ур чадварыг давхар харуулдаг. Хамгийн их эрсдэлд орж байгаа нь яах аргагүй азарга тул заримдаа тэд эзнээсээ ч илүү нэр алдартай болдог.
Каганчо нэртэй азарга үүний нэг жишээ. Каганчог ердөө 1500 доллараар худалдан авч байсан хэдий ч тулаанд шаардлагатай ур чадварыг төгс эзэмшиж чадсан тэрээр 11 жилийн дотор 300 гаруй тулаанд оролцон 1000 гаруй бухыг ялж чаджээ. Мэдээж эзнээ ихэд баяжуулсан байдаг. Ихэд зоригтой, ур чадвартай байсан тул өөр ямар ч азаргаас илүүтэйгээр бухыг өөртөө ойртуулж чаддагаараа үзэгчдийг хайр хүндэтгэлийг хүлээж чаджээ. Каганча азарга нь Испани, Франц, Мексик зэрэг улсад өөрийн ур чадвараа харуулахаар нийтдээ 600 мянга гаруй км зам туулсан гэсэн тооцоо хүртэл хийгдсэн байдаг. Каганчо азарга 2002 онд 30 настайдаа зодог тайлаад, 2015 онд тархинд цус харвах эмгэгээр өөд болсон байна.
ЯВГАН ТУЛААНЧ
Тулаанд оролцогч бух болгон адилгүй. Зарим нь гарч ирсэн даруйдаа морьтныг зогсоо зайгүй хөөдөг бол зарим нь хөөхгүй цугласан олныг алмайраад зогтусдаг.
Ийм үед кавалейру нарын туслах бандарилейру нар дэвжээн дээр ээлжлэн гарч ирцгээнэ. Тэд тод өнгийн нөмрөгөөр бухыг өдөөн хөдөлгөж талбай төв хэсэгт аваачих ёстой. Мөн бух хэт улангасан уурлаж, тулаанч адуу хоёрын аминд аюултай байдал үүсэхэд бандарилейру нар талбайд гарч бухын анхаарлыг өөр дээрээ татах ёстой байдаг.
Ийнхүү заагдсан хугацаанд кавалейру ба бандарилейру нар ээлжлэн цэнгэлдэхийн талбай дээр гарч бухтай тулалдсаар цаг дуусахад найман форкадуш талбай дээр гарч ирнэ. Тэд тулааны сүүлийн хэсэг буюу пегаг явуулна. Форкадуш нар тулааныг зүгээр нэг дуусгачихгүй харин хүн бухнаас илүү гэдгийг харуулж дуусгах ёстой.

ТӨГСГӨЛ ХЭСЭГ
Үүний тулд талбай дээр нэг цуваанд орж жагсан зогсоно. Хамгийн түрүүнд зогсох довтлогч форкадуш нь бухын уурыг улам ихээр хүргэх зориулалт бүхий салбадайнх шиг шовгор малгай өмсдөг. Довтлогч нь чанга дуугаар уухайлан бухын өөдөөс зоригтой алхаж очиход бух нь шинэ өрсөлдөгчөө гайхан харж түр зогтусна. Яг энэ үеэр довтлогч нь буханд тулж очоод эвэр, хоншоорыг нь тэврэн авдаг. Тэр даруйд дараагийн зургаан форкадуш бухыг бүх талаас нь бүслэн шахаж эхлэхэд найм дахь форкадуш бухыг сүүлддэг. Бухыг сүүлдмэгц бусад нь агшин зуур холдох бөгөөд бух нь сүүлдсэн форкадушийг талбайгаар чирэн харайлгаж эхэлдэг. Энэ хэсэг нь сүүлдүүлсэн бухыг эцээд эсэргүүцэх ямар ч тэнхэлгүй болтол үргэлжилнэ. Тамирдаж цуцсан бух хөдөлгөөнгүй зогсож элдвээр өдөх форкадушуудыг хөөх оролдлого ч хийхээ больдог. Ингэж хүн бухнаас илүү гэдгээ харуулж байгаа хэрэг. Үүний дараагаар кампинуш буюу бух туугч нар өөр зүсмийн хэд хэдэн бухыг тулалдсан бухын хажуугаар тууж өнгөрөхөд эцэж туйлдсан тэр бусдыгаа дуулгавартай даган талбайгаас гарч явдаг. Үүний дараа талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийж дараагийн тулаанд бэлдэнэ.
Торада тулааны үеэр бухыг алдаггүй гэдгээрээ Испанийн корридагаас ялгаатай. Гэсэн хэдий ч сүүлийн үед торадаг зэрлэг, бүдүүлэг, харгис, амьтдын эрхийг зөрчдөг гэх мэтээр шүүмжлэн хорихыг шаардагчид эрс олшроод байгааг хэлэх хэрэгтэй. Гэвч торада нь Португалийн үндэсний онцлогийг харуулсан, олон зууны түүхтэй уламжлал тул амьтдын эрх гэх мэт цаг үеийн моод төдийхнөөр хөөн хорих нь учир дутагдалтай. Даяарчлалын эринд улс үндэсний гэх онцлогоо хадгалж үлдэх нь улам бүр бэрх болж байгаа энэ үед харин ч хамгаалж, уламжлан үлдээх ёстой гэх хүмүүс ч цөөнгүй байна. Торадаг хориглосноор хэдхэн бух амьд үлдэх ч лузитан үүлдрийн азаргыг сургах “Мариальвийн урлаг” алдагдах бас нэг аюул гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.

Б.Бадрал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 00:46 минут Эрлийз дээд насны ангиллыг Б.Нямжавын зээрд 15 оно…
-
Мягмар, 22:19 минут Т.Галбадрахын бор морь 2019 оны чансааг тэргүүллээ
-
Мягмар, 20:28 минут О.Батбилэгийн Хүхээ халзан азарганы чансааг тэргүү…
-
Мягмар, 19:03 минут Их хурдад азарга унаж түрүүлгэсэн Б.Энхбаяр хүү 39…
-
Мягмар, 17:44 минут 2019 оны чансааг О.Батбилэг 93 оноогоор тэргүүлжээ
-
12-р сарын 03 -нд ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүн 10-нд болно
-
12-р сарын 01 -нд ДЭЛГЭРХААН УУЛЫН ТАХИЛГА, ЦАГААН АДУУНЫ БАЯР “ДА…
-
12-р сарын 01 -нд АХ-ын 98 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 6-1…
-
12-р сарын 01 -нд Л.Мөнхсайханы Ах хээр
-
12-р сарын 01 -нд Уяач Л.Мөнхсайхан: 10 жилийн хүлээлт, хүсэл мөрөөд…
-
11-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашна…
-
11-р сарын 28 -нд Ц.Хүрэлтулгын хурдан хүрэн
-
11-р сарын 28 -нд Уяач Ц.Хүрэлтулга: АНУ-ын алдартай азаргануудын хө…
-
11-р сарын 21 -нд Дуулаад машин ав
-
11-р сарын 21 -нд З.Батбаярын бор халзан
-
11-р сарын 21 -нд Б.Мөнхбаярын Дүнжин хээр
-
11-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Ганболд: Үрээгээ түрүүлгэнэ …
-
11-р сарын 19 -нд “Тод магнай”-чууд ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв
-
11-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач С.Жаргалсайхан: Эцэг мал болох…
-
11-р сарын 18 -нд Л.Ганболдын хүрэн халзан
-
11-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Л.Ганболд: Уясан морьд түрүүлж…
-
11-р сарын 18 -нд АХ-ын 98 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2019 оны 11-р сарын 08 -нд Б.Энхболдын Булган хонгор
-
2019 оны 11-р сарын 08 -нд Ж.Мөнхтөрийн хонгор халзан
-
2019 оны 11-р сарын 08 -нд М.БИЛЭГЖАРГАЛЫН ХЭЭР халзан
-
2019 оны 11-р сарын 08 -нд Ч.БАТЗОРИГИЙН ШАРГА ХАЛЗАН
-
2019 оны 11-р сарын 08 -нд Г.Дашзэвэгийн сарт хээр
-
2019 оны 11-р сарын 08 -нд Б.Чөдөр-Эрдэнийн Тэмүүжин хээр
-
2019 оны 11-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач Б.Чөдөр-Эрдэнэ: Улсад айрагдан…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Х.Цогтсайханы сартай хээр
-
2019 оны 11-р сарын 04 -нд Манлай уяач Х.Цогтсайхан: Уясан морьд цулбууртай, …
-
2019 оны 11-р сарын 04 -нд Ж.Нямлхагва: Хөвсгөлд байтугай, Монголд аймгийн та…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Итгэлээр хөглөсөн эвий Mongolian Groom минь
-
2019 оны 11-р сарын 04 -нд Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм
-
2019 оны 11-р сарын 01 -нд Т.Галбадрах хурд хуваахаар болжээ
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Төгсбаяр: Манай ажаа Өнжүүлд…
-
2019 оны 11-р сарын 01 -нд Д.АМГАЛАНБААТАРЫН ХАНДГАЙ ХАЛТАР
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Амгаланбаатар: 520 шүдлэнгээ…
-
2019 оны 10-р сарын 30 -нд 10 жилийн ойн анхны азтан тодорлоо
-
2019 оны 10-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Б.Шийлэгдорж: Сайн адууг бага …
-
2019 оны 10-р сарын 30 -нд Ч.Цэрэнбатын хул
-
2019 оны 10-р сарын 30 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбат: Төрийн зарлигт наада…
-
2019 оны 10-р сарын 30 -нд “Тод магнай”-нхан “Алтангадас”-тай сэтгүүлчтэй бол…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Б.НЯМЖАВЫН зээрд
-
2019 оны 10-р сарын 28 -нд Юу юугүй цас орох нь ээ буюу скижорингийн тухай
-
2019 оны 10-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Н.Нацагдорж: Ягаан морь энддэг…
-
2019 оны 10-р сарын 28 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 20-д хурдалсан дааганууд
-
2019 оны 10-р сарын 23 -нд Б.НЯМЖАВЫН ХУЛ
-
2019 оны 10-р сарын 23 -нд Уралдаанч Б.Мягмарцэрэн: Улсынхаа баяр наадамд гур…
-
2019 оны 10-р сарын 23 -нд Ж.ЭРДЭНЭБАТЫН ХҮРЭН ХАЛЗАН
-
Мягмар, 17:44 минут 2019 оны чансааг О.Батбилэг 93 оноогоор тэргүүлжээ
-
2019 оны 9-р сарын 17 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны …
-
2019 оны 11-р сарын 04 -нд Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм
-
2019 оны 9-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар: Нутаг усны нэр д…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Н.Нацагдорж: Ягаан морь энддэг…
-
2019 оны 10-р сарын 18 -нд Уяач О.Амгаланбаатар: Анх удаа морь уяад төрийнхөө…
-
2019 оны 9-р сарын 29 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан соёолонгу…
-
Мягмар, 22:19 минут Т.Галбадрахын бор морь 2019 оны чансааг тэргүүллээ
-
2019 оны 9-р сарын 13 -нд Х.БАДАМСҮРЭНГИЙН ЭЛБЭГ ХЭЭР
-
2019 оны 10-р сарын 14 -нд Уяач Г.Баттулга: Зөв хүүхдээр унуулж, үрээгээ айра…
-
2019 оны 9-р сарын 11 -нд Н.БАТТӨМӨРИЙН ХАР
-
2019 оны 10-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ганболд: Азаргануудынхаа а…
-
2019 оны 9-р сарын 28 -нд Тод манлай уяач Д.Ганбаатар: Уяачид гэж эрийн хуга…
-
2019 оны 9-р сарын 14 -нд Б.ЛХАГВА-ОЧИРЫН ДАЙЧИН ХАЛЗАН
-
2019 оны 10-р сарын 11 -нд Залуу уяач Г.Ганбаяр: Аавынхаа зүсэлж өгсөн адууга…
-
2019 оны 9-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Дамдин-Ядам: Цоохор үрээ …
-
2019 оны 10-р сарын 28 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 20-д хурдалсан дааганууд
-
2019 оны 10-р сарын 07 -нд Аймгийн Алдарт уяач С.Эрдэнэбат: Манай ажаа төрийн…
-
2019 оны 9-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Д.Энхжаргал: Жуутан Даваадоржи…
-
2019 оны 10-р сарын 11 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан хязааланг…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Б.НЯМЖАВЫН зээрд
-
2019 оны 11-р сарын 01 -нд Т.Галбадрах хурд хуваахаар болжээ
-
2019 оны 10-р сарын 04 -нд Хурдан морины салбар хороон нарийн бичгийн дарга Ц…
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Төгсбаяр: Манай ажаа Өнжүүлд…
-
2019 оны 9-р сарын 16 -нд Аймгийн Алдарт уяач Д.Очирсүрэн: Сүүлийн зургаан …
-
2019 оны 10-р сарын 14 -нд Г.Баттулгын зээрд халзан
-
2019 оны 10-р сарын 02 -нд Уяач Д.Мөнхбат: Наадмын өмнөх сунгаануудад сайн ба…
-
2019 оны 9-р сарын 16 -нд Д.ШИНЭМӨНХИЙН ЗАНДАН ХҮРЭН
-
Мягмар, 20:28 минут О.Батбилэгийн Хүхээ халзан азарганы чансааг тэргүү…
-
2019 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Удахгүй унаган т…
-
2019 оны 9-р сарын 13 -нд Д.ГАНБААТАРЫН МЭНГЭТ ХҮРЭН
-
2019 оны 10-р сарын 09 -нд М.АДЪЯАБААТАРЫН ХАР
-
2019 оны 9-р сарын 20 -нд Ч.МАХБАЛЫН ХҮРЭН
-
2019 оны 9-р сарын 11 -нд Уралдаанч Н.Билгүүнманлай: Барианд ороход ийм олон…
-
2019 оны 9-р сарын 09 -нд Ц.МӨНХХУЯГИЙН ТОД ЯНЗАГА
-
2019 оны 9-р сарын 16 -нд Х.МАНЛАЙБААТАРЫН ЗЭЭРД
-
2019 оны 10-р сарын 09 -нд Аймгийн Алдарт уяач Д.Давааноров: Уяач хүнд морь т…
-
2019 оны 9-р сарын 27 -нд Т.Ганжаргалын хар
-
2019 оны 10-р сарын 30 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбат: Төрийн зарлигт наада…
-
2019 оны 9-р сарын 26 -нд Д.Балдандоржийн хонгор
-
2019 оны 9-р сарын 14 -нд Г.ЧИНЗОРИГИЙН ЦАВЬДАР
-
2019 оны 11-р сарын 04 -нд Ж.Нямлхагва: Хөвсгөлд байтугай, Монголд аймгийн та…
-
2019 оны 9-р сарын 09 -нд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд түрүүлж, ай…
-
2019 оны 10-р сарын 07 -нд Уяач Б.Нямжав: Унаган адуугаараа улсын наадмаас ай…
-
2019 оны 9-р сарын 25 -нд ХУРДАН АДУУТ Ц.Цэрэнжамц агсныг дурсахуй
-
2019 оны 9-р сарын 29 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2019 оны 10-р сарын 21 -нд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЧИНЗОРИГ: 20 ЖИЛИЙН ДАРАА Д…
-
2019 оны 9-р сарын 18 -нд С.Баярсайханы бор халиун
-
2019 оны 10-р сарын 18 -нд О.Амгаланбаатарын хээр алаг
-
11-р сарын 19 -нд “Тод магнай”-чууд ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв
Сэтгэгдэл бичигдээгүй байна