Аймгийн Алдарт уяач Б.Алтанхуяг: МАНАЙ БАГ ХЭЗЭЭНЭЭСЭЭ АЗАРГА САЙТАЙ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул, Наран багийн харьяат, аймгийн Алдарт уяач Батчулууны Алтанхуяг 1979 оны өвөл Тайшир суманд төржээ. Тэрээр 2013 онд аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр шагнуулсан аж. Түүний ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Наран багийн уяачдыг төлөөлж буй. Эхлээд багийнхаа талаар товч мэдээлэл өгөөч?
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран баг хөдөөний 147 малчин өрхтэй. Малчдын дийлэнх нь уяачид. Тэр дундаа амжилтанд хүрч алдар цол хүртсэн нь цөөнгүй. Манай багаас аймгийн Алдарт уяач цолтой ахмад голдуу долоо, найман хүн бий. Дурдвал аймгийн Алдарт уяач Зундуйн Дагва, Гунгаагийн Гунаажав, Доржийн Сүрэнжав, Лонжидын Мөнхжаргал, мөн миний аав Дэмбэрэлийн Батчулуун гэх мэт. 85, 86 оноос хойш аймагт морь нь амжилттай сайн давхиж байсан Зундуйн Дагва гуай одоо нас сүүдэр 86 хүрсэн, энх тунх нутагтаа амьдарч байна. Нутгийн хурдаас дурдвал аймгийн баяр наадамд гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэн, тав айрагдсан Гунгаагийн Гунаажавын хүрэн азарга гэж мундаг хүлэг байлаа. Энэ азарганы үр Сэнгийн Батмөнхийн халтар, Дэлгэрийн Баасангийн Цагаанбаатарын хүрэн азарганууд эздээ аймгийн Алдарт уяач цолонд хүргэлээ. Мөн төл хээр алаг даага нь 1986 оны Говь-Алтай аймгийн баяр наадамд түрүүлсэн байдаг. Ер нь манай баг хэзээнээсээ азарга сайтай. Аймгийн Алдарт уяач Доржийн Сүрэнжавын хонгор азарга аймагт нэг түрүүлж, дөрөв, тав айрагдсан. Энэ азарганы төл Сүрэнжавын сартай хүрэн морь бага насандаа түрүүлж байлаа. Мөн ах дүү хүрэн морьд нь аймаг, сумын ойд амжилттай давхиж Сүрэнжав уяачийг аймгийн Алдарт уяач цолонд хүргэсэн. Хоёр хүү нь энэ удмын адуугаар наадаж 2013, 2014 онуудад сумын Алдарт уяач цол хүртлээ. За мөн Лонжидын Мөнхжаргал гэж дунд үеийн төлөөлөл болсон сайн уяач байлаа. Сүүлийн жилүүдэд морьд нь сайн давхиж аймгийн Алдарт уяач цол хүртээд байсан юм. Одоо хүү Батбаясгалан нь аавыгаа залгамжлан морь уяж сумын Алдарт уяач болоод байна.
-Алдартууд залгамж халаагаа сайн бэлтгэжээ?
-Тийм шүү. Миний аав Цагааны Дэмбэрэл аймгийн Алдарт уяачаас гадна улсын Сайн малчин. Манай нутгийнхан аавыг нэрээр нь дууддаггүй Малчин л гэдэг. Морь сайхан унана. Жороо мориор гангарна. Моринд жороо оруулна. Морь цоллоно.
-Юм юмны захтай хүн байжээ дээ?
-Улсын шилдэг морь цоллооч. Ийм сайхан аавыгаа залгамжлан бид морь уяж байна.
-Тэр түүх унаачаас эхлэх байх?
-Тэгэлгүй яахав. Багадаа аавынхаа уясан морьдыг унаж байгаад 1997 оноос морь уясан. Анх аавынхаа авч өгсан морийг уяж аймагт соёолон, жороо морь тус тус таваар давхиулж байлаа. Ингэж морь уяад л хоёр айраг авсан нь угтаа аавын минь адуу таньдагийнх юм. Миний аавын хувьд морь уях эрдэм ухаанаа ааваасаа өвлөсөн байх. Яагаад гэхээр манай өвөө уяач хүн байсан. Даанч ямар амжилт гаргасныг нь хэлж мэдэхгүй байна.
-Аавынхаа талаар бол мэднэ биз дээ?
-70,80-аад оны үед Пунцагдаш гэдэг хүнээс жороо хээр морь худалдаж авч аймагт олон удаа айрагдуулж байсан юм билээ. Сүүлд Галуутын адуучнаас бас нэг хээр морийг зургаан адуугаар авснаа олон жил унасан. За тэгээд хурдан хүрэн азаргатай байсан. Тэрний төл халтар үрээгээр азарга тавьж 1993 онд таван эр унага гарсан юм билээ. Түүний гурав нь Говь-Алтай аймагт дааганаасаа хойш айраг, түрүү алдаагүй. Манай ахын нэртэй бор морь гэхэд л даагандаа дөрвөөр давхиад, шүдлэндээ аман хүзүүдэж, хязааландаа зургаагаар давхиж байсан. Нөгөө гурвын нэг хээр даагыг нь Рашаантын Баярсүрэн гэдэг хүнээс авч аймгийн 60 жилийн ойгоор гурваар давхиулж байсан. Нөгөө халтрыг нь болохоор би 1997 онд уяж соёолон морь айрагдуулж байлаа.
-Аав тань аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртэж байсан бэ?
-Жороо морины гурван түрүү, таван айраг. Хурдан хүрэн азарганых нь нэг айраг бий. Энэхүү амжилтаараа 1986 онд аймгийн Аварга уяач цол хүртэж, 2008 онд улсын Шилдэг морь цоллооч болж байсан.
-Хэдэн оноос морь цоллож эхэлсэн юм бэ?
-Говь-Алтай аймгийнхаа болон сумынхаа наадамд морь цоллож байсан. Морь цоллохоос гадна найр ахална. Уртын дуу их сайхан дуулна. “Эртний сайхан хээр”, “Эрдэнэ засгийн унага”, “Нарийн сайхан хээр”, “Эр бор харцага” гээд олон сайхан дуу мэднээ.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Бид аав, ээжээсээ арвуулаа. Манайх дөрвөн хүү, зургаан охинтой. Би дөрвөн хүүгийнх нь хамгийн бага нь. Манай ах Даваажав аавыгаа залгамжлан морь уяж байна. Түрүүн бор мориных нь тухай хэлчихсэн шүү дээ.
-1997 оны анхны айргаа хүртэж байсан Б.Алтанхуяг Алдарт өнгөрсөн хугацаанд хэрхэн наадсан байдаг юм бэ?
-2003 онд Сүхбаатар аймгийн Асгат сумаас 10 адуу авснаас хойш тасралтгүй адуу зөөн нутгийн адууг чанаржуулж байна.
-Авчирсан адуугаа тоолж үзсэн үү?
-2003 онд авчирсан морьдоос ганц хонгор даага авч үлдээд бусдыг нь тойрсон сумдад зарсан. Ихэнхи нь азарга болсон. Ихэнхи нь уралдаж амжилт үзүүлсэн. Жишээлбэл Дарив суманд амьдардаг манай хадам ахын авсан буурал үрээ уралдсан болгондоо түрүүлж, айрагдаж байна. Тонхил сумын 90 жилийн ойд соёолондоо дөрвөөр давхисан байна лээ.
-Аймгийн Алдарт уяач цолонд хүргэсэн буянт хүлгүүдээ танилцуулаач...?
-Аавын минь надад авч өгсөн жороо бор морь 1997, 1999 онуудад аймгийн наадамд айрагдсан. Халтар морины тухайд 97 онд соёолондоо аймагт таваар давхиад, Дэлгэрийн даншигт 18-т орсон. 2003 оноос хойш зүүн талын адуугаар түлхүү наадаж байна. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Мөнхдагваас авсан сартай халтар морь суманд нэг түрүүлж, тав айрагдсан. Мөн манай өөрийн унаган хээр азарга суманд хоёр аман хүзүүдлээ. Одоо хавчиг азарга бий. Бас даагандаа хоёр соёолон уралдуулсан Дэлгэр сумын 90 жилийн ойд дөрвөөр давхисан хээр морь бий. Энэ мэтчилэн яриад байвал олоон олон.
-Хамгийн бахдалтай нь хэдэн оны ямар наадам байсан бэ?
-2013 оны наадмыг онцолмоор байна. Тэр жил би Дарив сумын наадамд дөрвөн насны морьтой очоод хязаалангаа гурваар, шүдлэнгээ хоёроор, соёолонгоо таваар, их насны морио наймаар давхиулсан. Түүний дараа 2015 онд Шарга сумын наадамд найман морьтой очиж даага, шүдлэнгээ түрүүлгэж, хоёр хязаалангаа нэгийг нь аман хүзүүдүүлэн, нөгөөг нь дөрвөөр давхиулаад соёолонгоо гурав, тавд оруулсан. Мөн хоёр их насны морь мордуулж нэгийг нь наймаар, нөгөөг нь 12-оор давхиулахад бахархалтай л санагдаж байлаа.
-Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг морьд нь урамтай сайхан хурдалж улсын цолонд хүрэхийг ерөөе. Амжилт хүсье.
-За баярлалаа. Энэ сайхан ерөөл мөнх сайхан тогтох болтугай. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна