АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ж.ДОВДОНБАЛЖИР: ОЛОН ЖИЛ МОРЬ УЯЛГҮЙ ЗАВСАРЛААД 2005 ОНД ШҮДЛЭН АЙРАГДАХАД МАГНАЙ ТЭНИЙТЭЛ БАЯРЛАСАН
Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаарт оролцсон Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Довдонбалжирын ярилцлагыг хүргэж байна.
-Төв аймгийн Баян сум удамт хурдан хүлгүүдийн абшиг, эрдэмт мэргэн уяачдын ерөөлтэй нутаг. Энэ нутгийн унаган хүүг удам дамжсан уяачдын нэг болов уу хэмээн таамаглаж байна. Таны дээдчүүл хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
-Миний ээжийн эцэг Монхор Дамбаа гэж Авдарбаян сумаар нутагладаг, хурдан адуутай, сайн уяач хүн байж. Тэрээр 1948 онд хүрэн азаргаа, 1952 онд борлог морио тус тус айргийн таваар хурдлуулж байсан. Галшарын нэрт уяач Монхор Халтар гуай нэг удаа “Нөгөө Баргын хүрэн азарганы эзэн монхор чинь хэн билээ” хэмээн асууж байсан гэдэг. Өвөө маань тухайн цаг үедээ бор морь, хүрэн азаргаараа сайхан наадаж байсан юм билээ. Энэ хүний удмыг залган миний ээжийн дүү Төв аймгийн Алдарт уяач Р.Батнасан мөн морь уядаг. 1957 оны улсын наадамд хонгор даагаа айрагдуулснаас гадна аймаг, орон нутагтаа амжилттай сайхан нааддаг, адуунд иртэй, эвтэй, эрдэмтэй уяач одоо Баян сумандаа амьдарч байна.
Миний аав Жавзан 1964-1965 оны үед улсын наадамд саарал даага уяж ирээд, эгч унаж уралдан зургаад давхиулж байсан гэдэг юм. Аавын саарал даага улсад зургаад давхисан жилээ Баянжаргалан суманд болсон гурван наадамд түрүүлсэн гэдэг.
-Өөрийнх нь унаган адуу юу?
-Андага Алтангэрэл гэж нутгийн хүнээс 1000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэнэ лээ. Эхийг нь зарахгүй гээд өгөөгүй гэдэгсэн. Аав маань адуунд их хорхойтой хүн байсан. “Ёнхор” Лувсаншарав гэдэг хүнээс агтанд уясан хээр байдсыг нь мөн л худалдан авч, хожим манай саарал азарга, тэр хээр гүү хоёрын дундаас хурдан хурц адуу их төрсөн дөө.
Танайхны адуу ямар зүстэй, ямар онцлогтой юм бэ?
Манайхны адуу саарал, хонгор голдуу зүстэй юм уу даа. Бага насандаа их хурдан байдаг онцлогтой гэж нутаг усныхан ярьдаг юм.
-Таны бага нас хэрхэн өнгөрөв. Хүүхэд насны дурсамж гүн бөгөөд тод үлдсэн байдаг шүү дээ.
-Би 1962 онд Төв аймгийн Баян сумын Цант бригадын нутагт төрсөн. Багаасаа л морь унаж сурсан юм даг. Аав бригадын даргын ажилтай, аавыгаа дагаад л морьтой айл хунараар их хэснэ. Цант (мал бааз) дээр адуу хөөвөрлөх, агт авах, СЭВ-н үзлэг (мал эмнэлэг) гэх мэт тэр үеийн кампанит ажлуудыг багаасаа л харж өслөө. 1970 онд намайг сургуульд ортол манайх хөдөө, голдуу бригадын төв (Өндөр толгой), Алтгана, Гөлтгөнө, Энгэрийн булаг, Нүхэн зэрэг газруудаар нутагладаг байлаа.
-Багадаа хурдан морь унаж байв уу. Ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Би хурдны морь унаж байгаагүй.
-Дунд сургуулийн сурагч байхдаа даага уяж сумынхаа наадамд аман хүзүүнд хурдлуулж байсан гэдэг. Тэр хэзээ юм бэ?
-Дээр дурдсан саарал азарга, хээр гүү хоёрын дундаас гарсан зээрд даагыг 1976-1977 оны үед зургаадугаар анги төгсдөг зунаа уяж, сумынхаа наадамд аман хүзүүнд давхиулж, анхны айргаа хүртэж байлаа. Аз болоход тэр жил сайхан хусран даага надад заяаж, ээж маань ч их дэмжсэн санагддаг юм. Ийнхүү надад аавынхаа цуглуулсан хурдан адуу, түүний үр төлийг уяж сойж хурдлуулах, нөр их хөдөлмөрийг нь үргэлжлүүлэх завшаан тохиосон.
Дараа жил нь хязаалан, соёолон хоёр үрээ суманд уяж уралдуулсан. Түүнээс хойш сургууль соёлын мөр хөөж, дараа нь ажил амьдрал энэ тэр гэж явсаар морь уях ажил маань нэг хэсэг завсарлахад хүрсэн.
-2005 оноос хурдан морь сонирхон уяж байгаа гэдэг. Юу таныг морь уяхад хүргэсэн юм бэ?
-Хойно сургууль төгсөж ирээд морь уях ажлаа үргэлжлүүлнэ гэж мөн ч олон жил ярьсан сан. Тэгээд 2005 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу хэдэн нөхдийн хамт зориг шулуудан хөдөлж билээ.
Тэр жил Мөнххаан явах замдаа манай Р.Батнасан ахын хүргэн Дашдорж болон түүний ах аймгийн Алдарт уяач Тулга өвгөний адуугаар ороход хадагтай саарал шүдлэн нүдэнд тусч наймаа тохирон авч, улмаар саарал шүдлэн маань тэр жилдээ улсын наадамд айрагдсан юм.
Мөнххаан сумаас бидэнтэй хамт явсан Сайханбилэгээс (Бураа Пүрэвжавын хүргэн) зэгэл хонгор соёолон морь, сүүтэй даага, түүний баз хүргэн Эрдэнэбаатараас дэлтэй хүрэн морь тус тус авсан.
Зэгэл хонгор морийг нь олигтой уяж давхиулж чадаагүй. Харин дэлтэй хүрэн морь маань өвөл, хаврын олон наадамд айрагдаж, түрүүлсэн дээ.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртсэн бэ?
-Анхны айраг гэвэл 1976 онд Төв аймгийн Баян сумын наадмын дааганы аман хүзүү. Түүнээс 29 жилийн дараа 2005 оны улсын наадмын шүдлэнгийн айраг. Тэгээд 2006 оны хязаалангийн айраг хүртсэн.
-АХ-ын 89 жилийн ойгоор зэгэл соёолон аман хүзүүнд хурдлуулсан. Төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирсан хурдан зэгэлийнхээ талаар дэлгэрүүлээч?
-Дээр дурдсан, надад анх улсын наадмын шүдлэнгийн айраг авчирсан саарал үрээ маань бага гурван насандаа улс, бүсэд дараалан айрагдаж, соёолон азарга байхад нь би Мөнххаан сум руу Сайханбилэг ( Бураа Пүрэвжав гуайн хүргэн) дүү рүүгээ ярьж саарал азарганд тавих гүү өгөөрэй гэж захисан юм. Тэгээд хавар нь Сайханбилэг дүү маань зэгэл хонгор даага дагуулсан сайхан шар хээр гүү явуулсан байсан. Урьд нь надад өгсөн зэгэл хонгор морины эхийг дүүтэй нь явууллаа гэж билээ. Сөнгө даага хөл нь адуунд өшиглүүлж доголоод уяж чадаагүй. Шүдлэндээ Төв аймгийн наадамд хөтөлж ирж ойрхон суугаад найм, есөөр давхисан. Хязааландаа Өндөрширээтэд уягдаж Эрдэнэсантын наадамд айрагдсан. Соёолон үрээ намар Өлзийт рүү оруулж, тэнд уягдаж өвөл, хавар нийтдээ 10 уралдуулаад, зун нь улсын надамд аман хүзүүнд давхисан. Миний зэгэл хонгор үрээ үнэхээр хурдан, надад ирье л гэж ирсэн буян даа.
-Улсын баяр наадмаас хойш хаана, хаана уралдаж ямар амжилт үзүүлсэн бэ?
-Улсын баяр наадмаар уралдуулаад амраахаар шийдсэн. Дараа жил нь бэлтгэлтэй байлгасан ч том наадамд уралдуулалгүй өнжөөхөөр шийдсэн юм. Хүйн долоон худагт Максын ойн наадамд нэг уралдуулж зургаад хурдлуулсан санагдаж байна. Түүнээс хойш дахин уягдсангүй, ижил сүрэгтээ л яваа.
-Таны нэр усыг дуудуулан хурдалж байгаа өөр ямар хүлгүүд байна вэ?
-Дэлтэй хүрэн морь маань өвөл, хаврын уралдаануудад олон түрүүлж, айрагдсан даа. Хамгийн том наадам гэвэл Багануур, бага Хэнтийн бүсийн уралдаан “Нүүрэнтэйн хурд”-д 2006 онд түрүүлсэн.
2015 онд шүдлэн хул үрээ Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, төвийн бүсийн хурд уралдаанд аман хүзүүнд давхисан.
2017 онд саарал азарганы маань төл соёолон хээр үрээ Багануурт болсон “Дүнжингаравын хурд” төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан.
-Адуугаа хэр чанаржуулсан бэ. Хаана, хаанаас ямар удам угшлын адуу авав?
-Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн угшил гарал сайтай хурдны адуугаар сайжруулсан. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бураа Пүрэвжав, Сайханбилэг нарын адуунаас гүү, Хэнтийн Мөрөн, Баянхутаг сумдаас азарга, Төв аймгийн Сэргэлэн сумын Тод манлай уяачид болох Онон, Хэнмэдэх, Бандгаагаас гүү голдуу авсан байдаг.
-Таны үр хүүхдүүд моринд хэр эвтэй вэ. Морь уяж байгаа хүн бий юу?
-Манай хүү хар багаасаа л морь унасан, моринд сайн. Одоохондоо морь уяж эхлээгүй л байна.
-Ярилцлагаа хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
-Олон жил морь уялгүй завсарлаад анх удаа 2005 онд Хүйн долоон худагт шүдлэн үрээ улсад мордуулж, үрээ маань айргийн тавд хурдалж ирэхэд ёстой магнай тэнийтэл баярлаж, өөрийн эрхгүй инээд хүрээд байснаа эргэн дурсахад сайхан байдаг даа.
Ийм бахдалт наадам олон байх болтугай гэсэн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
СААРАЛ АЗАРГА:
2005 он:
АХ-ын 84 жилийн ой, улсын баяр наадамд шүдлэн айргийн тав
2006 он:
АХ-ын 85 жилийн ой, улсын баяр наадамд хязаалан айргийн гурав
“Сэцэн ханы хурд”-д хязаалан түрүү
2007 он:
Төв аймгийн Баян сумын наадамд соёолон түрүү
“Говьшанхын хурд”-д соёолон аман хүзүү
ХҮРЭН МОРЬ:
2006 он:
“Нүүрэнтэйн хурд”-д түрүү
“Хурдны манлай” галын нэрэмжит наадамд түрүү
ЗЭГЭЛ ХОНГОР МОРЬ:
2010 онд:
Улсын баяр наадамд соёолон аман хүзүү
ХУЛ ҮРЭЭ:
2015 онд:
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна