Сумын Алдарт уяач Г.Адъяажав: Улаан азарга Махбуриадын улаан, Лхамсүрэнгийн харын угшилтай
Сумынхаа түүхт 70 жилийн ойд улаан азаргаа түрүүлгэсэн Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, сумын Алдарт уяач Гомбосүрэнгийн Адъяажав өнөөдрийн зочноор уригдлаа. 1957 оны намар Хар говь хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр улаан азарга, түүний үр төлүүдээр урамтай сайхан наадаж буй юм. Адуутай нөхөрлөсөн он жилүүдийн аархал дүүрэн наадмуудаас 1995 он хамгийн их дурсамж үлдээсэн гэх бөгөөд тэр жил улаан азарга сумынхаа 70 жилийн ойд түрүүлээд давхар уяагаар аймгийн баяр наадамд 11-ээр давхижээ. Энэ наадмын тухайд эзэн уяач “сумын наадмын дараа уяаны алдаа гаргалгүй сайн уясан бол улаан азарга аймагт айрагдах байсан. Миний улаан азарга чинь ороо ихтэй адуу. Уяа нь орохоороо гүүгээ хөөгөөд явчихдаг байсан. Өвөг эцэг Махбуриадын улаан азарга мөн уяа нь орохоороо чөдөртэй байхдаа ч гүүгээ хэмлэн чөдөрлөхгүй бол хөөгөөд явчихдаг байсан гэдэг юм билээ. Түүнийг дуурайсан байх” хэмээсэн юм. Ингээд оршлоо зайчилж, зочноо угтъя.
-Сумынхаа 70 жилийн ойд түрүүлсэн улаан азарганы тань талаар эхлээд ярилцъя. Улаан азарганыхаа удам угшлыг танилцуулахгүй юу?
-Эх нь Махбуриадын улаан гэдгийн гал төл болох юм уу даа, анхны төлөөс нь гарсан улаан гүү. Эцэг нь Батын Лхамсүрэнгийн хар азарганы төл хар азарга. Чадраабалын саарал морины төрсөн дүү нь хар азарга байгаа юм. Тэр хар азарганаас манай Асгат суманд түрүүлсэн дөрвөн ноён азарга болох Жамбалжамцын хээр, Хатанбаатарын хээр, нийгэмлэгийн Гөлгөөгийн хээр, миний улаан гээд азарганууд үүдэлтэй. Төрсөн ах нь болох Чадраабалын саарал морь аймаг, суманд долоо орсон, олон түрүүлсэн сайн адуу.
-Улаан азарга таных болсон түүх юу вэ?
-Тэр улаан гүүг 1973 онд хязааланд нь миний нагац ах Махбуриадын хүргэн болох Нямжав гэдэг хүнээс худалдаж аваад, сүүлд Сөөнөнгийн Чадраабал гэдэг хүний азарганд тавьж авсан төл. Харин би улаан азаргыг шүдлэнд нь бэргэн эгчээсээ авсан юм.
-Танд ирэхээсээ өмнө хурд нь танигдаж, уралдсан байсан уу?
-Даага уралдаагүй. Үрээнээсээ уягдаж 10 хэдээр ороод, хязааландаа хурдан байсан боловч хойд хөлийг нь жолоонд оруулж тасдуулчихсан юм. 1989 онд соёолон болдог өвөл нь Цагаанчулуутад Сүхбаатар, Асгат, Халзангийнхан нийлж уралдахад гуравлаад, зун нь сумын наадамд аман хүзүүдсэнээр амжилт нь эхэлсэн дээ.
-1990 оноос хойш хаана яаж хурдалсан бэ?
-1990 онд айрагдаж чадалгүй зургаа, долоо хавьцаа орсон. 1992 оны хаврын уралдаануудад бүгдэд нь орж, Цагаанчулуутад түрүүлж, Халзанд аман хүзүүдсэн. 1993 онд сумандаа тавлаад, Адуу нийгэмлэгийн уралдаан Бор нуруунд болоход Уулбаяны Шагдарын хар түрүүлж, Халзангийн Гоосайн хээр аман хүзүүдэж, миний улаан гуравласан. 1994 онд дахиж сумандаа тавлаад, Цагаанчулуутад болсон хаврын уралдаанд дөрөвлөсөн. 1995 онд сумынхаа 70 жилээр 11 настай азарга түрүүлж байлаа.
-Тэгш ой гэдгээрээ 70 жилийн ойд өтгөн уралдсан болов уу?
-Тэр жил гантай болоод тэгсэн үү, эсвэл олон сум ойтой болоод тэгсэн үү энэ тэндээс их олон хурдан адуу ирж уралдсан юм даг. Уулбаян, Сүхбаатараас гээд 200-гаад азарга мордсон доо. Уулбаяны Шагдарын хул, Цагааны Шагдарын цоохор, Сүхбаатар сумаас миний мэдэхээс Байны хонгор гэдэг азарга, аймгаас Гөлгөөгийн хээр гээд олон цуутай адуунууд ирсэн. Тэгээд Шагдарын хонгор аман хүзүүдээд, Гөлгөөгийн хээр гуравлаж байсан юм даа. Дөрөвт манай сумын Юнрэндондогийн саарал орсон санагдаж байна.
-Тэр олон хурд чуулсан уралдаанд азаргаа түрүүлнэ гэж бодож байсан уу?
-Түрүүлнэ гэсэн бодол төрөөгүй ээ. Шадавын Мажигсүрэн, Батмөнх гээд манай сумын морь мэддэг хэдэн өвөгчүүл байсан юм. Мажигсүрэн өвгөн “Улаан азарга чинь эхний гурав, дөрөвт ирэх нь ирнэ, чиний хоншоор мэднэ” гэж хэлэхээр нь энэ олон хурд цуглачихаад байхад айрагдчихвал ч боллоо шүү л гэж бодож байлаа. Гэтэл түрүүлчихдэг байгаа.
-Дараа жил нь 12-той азарга яаж давхисан бэ?
-Хойтон жил нь тавласан юм. 13 настайдаа 10-аадаар ороод, тэрнээс хойш уяагүй.
-Улаан азарга нь Алтан овооны тахилгад уралдаж байсан уу?
-1994 онд Алтан овооны тахилга болдог жил цуутай хурдан байсан юм аа. 80 гаруй азарга сунгасан сунгаанд түрүүлж ирээд л. Би хоолон дээр нь алдсан юм байгаа биз, дороос ирээд 10 хэдээр орсон. Барахгүй байсан азарганууд нь аман хүзүү, зургаагаар орчихсон доо. Өглөө мордоод л азарга ирэхэд дандаа зоосонд байдаг, энэ хавьдаа шуугиулж л байсан азарга.
-Хоёр мундаг азарганы ямар, ямар шинжийг хадгалсан юм байдаг бол оо?
-Хоёр ноён оргилын гал төл шүү дээ. Улаан азарга эх талаа их татсан юм болов уу гэж боддог. Тэр матаас, хэлбэр галбир, ааш араншингийн хувьд Махбуриадын улаантай адил. Лхамсүрэнгийн харыг нутаг хөндий байдаг болохоор хурдан гэдгийг нь л мэднэ үү гэхээс араншин, хэлбэр галбирыг нь сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ мэдээж хоёр талаа дуурайгаад л хурдан байгаа байлгүй.
-Төлүүдээс хурдалж байна уу?
-Нэг улаан азарга байсан. Энд тэнд ийш тийш өгсөнүүд их сайхан хурдалж байгаа. Дарьганга руу хоёр гурван азарга гарсан. Сүхбаатар суманд байдаг Батдорж гэдэгт өгсөн гүүнээс олон хурдан юм гарсан. Төв аймгийн Эрдэнэсант руу мянгат малчин Сагмийдаш гэдэг хүнд 2-3 адуу өгсөн нь тэндээ хурдалж байна гэнэ лээ. Баруун тийшээ Өвөрхангай руу зарагдсан хоёр адуу бас хурдан байна гэж дуулдсан. Миний улаан азарганы төл манай дүү Бат-Эрдэнийн улаан азарганы төлүүд манай суманд хурдалж байна. Тухайлбал Батхолбоогийн ноднин суманд түрүүлдэг хээр хязаалан байна. Дүүгийн улаан азарга бол сумандаа уржнан гуравлаад, ноднин суманд дөрөвлөөд, аймагт гуравласан.
-Таны сэтгэл зүрхэнд дурсамж үлдээсэн, уяач гэдгээрээ бахархсан наадмын нандин дурсамжаа бидэнд хүүрнэж өгөөч.
-70 жилийн л түрүү юм уу даа. Би доохно талд нэг байшингийн хойно дурандаад сууж байсан юм. Барианд ороход 3-4 км дутуу байхад найм дээр явж байснаа тавын азарганы хажуугаар ороход нь нь айрагдчихлаа гэж бодсон. Түрүүлчихнэ гэж бодоогүй. Тэгээд бариа руу хүрээд ирсэн чинь өөдөөс улс гар бариад л байна. Би ч баталгаатай айрагдсан гэж бодсон чинь түрүү дадарыг нь авчихсан байдаг байгаа. Бүх морины дэргэдүүр зөрөөд л өнгөрсөн юм билээ. Шагдар гэдэг өвгөн “Миний азарга бараг түрүүлчихлээ гэж бодож байтал чиний улаан азарга хажуугаар нь хийсээд л өнгөрдөг байгаа” гээд толгой сэгсэрч байж билээ.
- Аргагүй л энэ нутгийн хоёр мундаг азарганы удам юм даа.
-1993 онд улаан азарга маань ид хурдан байлаа. Морьдоо цуг сунгадаг нутгийн өвгөчүүл өглөө эрт уяан дээр ирээд л улаан азаргыг тойрч хараад байдаг. Тэгээд Сүхбаатар сум руу явж уралдах гэж байтал Шагдаржав гэдэг өвгөн “Сүхбаатар явж болохгүй ээ, чи Асгатад түрүүлэх азарга аваад явлаа шүү” гэж байсан юм. Аймгийн Алдарт уяач, Улсын сайн малчин, тууварчин өвгөн л дөө. Тэгээд Сүхбаатар суманд очоод наана цаана эргээд тавиландаа хүрэлгүйгээр Гэрэлбаатарын хар азарга, миний улаан азарга хоёр 10 хавиар давхиж билээ. Үгнээс нь зөрж түрүүлэх азаргаа Сүхбаатар авч явлаа гээд тэр өвгөн надтай жил гаруй дуугарахгүй болсон юм даа. Манай сумын хоёр ноён азарга Сүхбаатар суманд тэгж будилж уралдаж байж билээ. Дараа жил нь миний улаан таваар ороод, нөгөө хар чинь сумандаа түрүүлж байлаа.
-Нутгийн буурал сайн азарганы өм хаалаа гэж зэмлэсэн хэрэг байх нь.
-Тэгсэн хэрэг л дээ хөөрхий. Тэгээд 70 жилд түрүүлгэчихээд гэрт нь очиход бие нь тааруухан хэвтрийн хүн босож ирээд намайг үнсэж билээ. “Чи Сүхбаатар руу авч яваад азарганыхаа магнайг нь буцаачихсан, дахиж түрүүлэхгүй байх гэж бодож байлаа. Залуу хүнийх өөр юм байна даа” гэж байсан юм. Энэ л их сайхан дурсамж, одоо хэр нь мартагддаггүй юм.
-Танайхан ер нь хэдэн үеэрээ морь уясан хүмүүс вэ?
-Уяж байсан улс их байсан юм гэнэ билээ. Манай нагац өвөө Сэнгээгийн ах нь Их Бүлтэн, Бага Бүлтэн гээд хурдтай улс байсан. Мөн ээжийн ах Магсар, миний хойд эцэг Аюуш бүгд хурдтай, аймаг, сумын цол авсан хүмүүс байлаа. Тэднийг залгаад хоёр дүү маань аймаг, сумын цолтой уяачид бий. Бид эцэг эхээс олуулаа, 12 дүүтэй.
-Харин таны удмыг залгаж хүү нь морь уяж байгаа байх нь ээ?
-Энэ хоёр маань л гарын залгаа мэдэх болчихоод байна. Би ч эрин үеэ өнгөрөөж. Морь уях нь битгий хэл, моринд мордох ч үгүй болсон.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.55.188.107
❤️❤️❤️
Reply