Нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Улс бүсийн наадмаас гурван айраг хүртэж, цолоо мялаалаа
- Наадам наргиа өндөрлөж, намрын ажил эхэлсэн завгүй өдөр уулзаж байна. Өнөө жилийн баяр наадмуудад хэрхэн уралдав гэдгээс яриагаа эхэлье?
- 2018 оны наадам “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанаас эхэлсэн. Говьсүмбэрт болсон энэ уралдаанд буурал морь зургаа, азарга найм, соёолон зургаа байна уу долоогоор ирсэн байх. Харанхуй, дээр нь тоос шороо ихтэй бэрх уралдаан болсон шүү дээ. Түүний дараа улсынхаа баяр наадамд уралдлаа. Өнөө жилийн хувьд би есөн насны 60 шахуу морь уяж, нас болгонд мордууллаа. Их горьдож байсан хязаалан үрээ маань өнгөлж яваад хадуурсан ч Буган үрээ маань гуравт хурдалж, төрийн наадмын хоёр дахь айргийг авчирлаа. Бусад насны морьд жаахан суулттай байв уу, өнгөлж яваад хойшилчихоод байсан.
- Аль бүсийн уралдааныг зорьсон бэ?
-Эрдэнэтэд болсон төвийн бүс, Сүхбаатар болсон зүүн бүсэд тус тус хуваагдаж уралдсан. Том хүү Буган үрээгээ аваад төвийн бүсэд явсан айрагдуулчихаад ирсэн. Миний хувьд бусад морьдоо аваад Алтан Дарь овоогоо зорьсон. Тэнд улсад зургаалсан Егүзэр хүрэн даага маань аман хүзүүдэж, улсад хөтөлж яваад хадуурдаг хязаалан маань бас нэг хэсэг өнгөлсөн. Хар азарга эрлийз дээд насны ангилалд долоогоор давхилаа. Өнөө жилийн хувьд иймэрхүү л наадлаа даа.
- Улс, бүсийн уралдаанаас гурван айраг гэдэг чамлахааргүй амжилт шүү. Ингэхэд өнгөрсөн жил улсад айрагдсан буурал морь өнөө жил хэдээр давхисан бэ?
-Дүнжингаравт зургаалаад, улсын баяр наадамд 80 гарч ирсэн. Зүүн бүсэд уралдуулах санаатай авч очсон бусад адуун дээр хоолны хүндрэл гараад байхаар нь буурал морио мордуулаагүй, аваад үлдчихсэн. Төрийн наадмын анхны айраг авчирсан юм болохоор нь хайрлаад байх юм аа. Миний буурал морь чинь наддаа нандин амьтан шүү дээ. /инээв/
- Зүүн бүсийн уралдааны үеэр хоолны хүндрэл гараад гэдэг нь ногоо таараагүй гэсэн үг үү?
-Ээ яг. Би чинь улсын наадамд л уралддаг хүн. 40-өөд жил төрийнхөө наадамд морь мордуулж байна. Өнгөрсөн жил буурал морио улсад айрагдчихаар нь бүсийн уралдаанд явж үзье гээд Багануурт болсон Хангарьдыг зорьсон. Түүнээс бусдаар гарч уралдаж үзээгүй. Тэгэхээр аргагүй туршлага дутдаг юм байна. Нэгдүгээрт олон хоногийн өмнө очиж, мориныхоо уяаг эвдэж. Хоёрдугаарт говийн айхтар хүчиллэг өвсийг тооцсонгүй. Эхний шөнө мэдэлгүй, таана хөмүүл элбэгтэй газар морьдоо манаад хоолны алдаа гаргачихсан. Аман хүзүүддэг хүрэн даагаа би сүүлд ганцааранг нь ачиж очсон юм. Тэгсэн хүүхдүүд машинаас уяад хоночихсон байсан нь онолоо. Тэгээд Егүзэр хүрэн маань ямар ч зүтгүүргүй аман хүзүүдлээ.
- Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг л болж дээ.
-Харин тийм. Ирэх жил бүсийн уралдаанд явахдаа нэлээд туршлагатай явъя.
-Зүүн бүсэд долоогоор давхисан гэдэг хар азарга хаанахын адуу вэ?
-Дорнодын адуу. Аймагтаа болсон уралдаанд аман хүзүүдээд байхад нь би авсан юм.
- Таны аавыг адуу сайн таньдаг хүн байсан гэх юм билээ.
-Миний аав, ижий хоёр уг нь Архангай аймгийн Хотонт сумын улс. Ажил амьдралын мөр хөөн наашаа ирж, Партизан хавиар нутаглаж байсан. Би энэ айлын бага хүү. Аавыг нутгийнхан сүрхий морь таньдаг гээд ийш тийшээ их авч явна аа. Социализмын үед малын тоо заадаг хэдий ч манайх овоо хэдэн адуутай, хэдэн сайн үрээтэй айл байлаа. Аав Дорж, Түвдэн нарын лут уяачидтай нөхөрлөнө.
- Жанчивын хул гэх цуут хүлгийг анх таньж авсан гэдэг. Тэр талаар жаахан дэлгэрүүлээч?
-1970-аад оны сүүлээр аав хэдэн хүнтэй Жаргалант руу явж адуу үзэж л дээ. Тэгэхдээ тэр хул үрээг олж харсан юм билээ.Тэгээд хамт яваа улсдаа хэлэлгүй үлдээчихээд, эргэж ирсэн хойноо хөтөлгөө морьтой очиж наймаа хийж байсан.
- Хул үрээг Донойн Цэгмидийн саарлын угшилтай, Бороохой хэмээн Готов гуайн саарлын үр гэдэг юм билээ. Үнэн үү?
-Би бага байсан болохоор удам угшлыг нь сайн мэдэхгүй юм. Тэр үеийн улс адуу мал авчихаад удам угшлыг нь уудалж, ярьдаггүй. Авлаа гэж сүйд болдоггүй байж дээ. Авсан жилээ /1979 онд / шүдлэн үрээ улсын наадамд түрүүлчихээд байхад Жанчив гуай ирж долоо хоногийн турш гуйж байгаа аваад явсныг мэдэх юм.
-Долоо хоног гуйсан гэхээр аав тань зарах дургүй байжээ дээ.
- Дургүй байсан. “Тийм юм байхгүй ээ, ах нь өөрөө уралдуулъя гэж бодож олж ирсэн юм” гээд халгаахгүй байсан юм. Долоо хоног гуйхаар сүүлдээ арга нь барагдсан юм байлгүй дээ “Явуулья даа. Уг нь миний хүүхдүүд хэдэн жил айраг амсчих байсан юм” гэж байсан. Хул үрээ Жанчив гуайд очоод соёолон, хавчигтаа аман хүзүүдэж, долоотой гуравлаад, наймтай тавд давхиж, естэй азарга аман хүзүүдсэн гэдэг. Нийтдээ улсад нэг түрүүлж, гурав аман хүзүүдэн, хоёр айрагдсан. Аав минь тийм хурдан болохыг нь мэдээд л зарах дургүй байсан юм билээ.
- Хурд таньсан өөр түүхүүдийг нь мэдэх үү. Хуучлаач?
-Сангийн аж ахуйгаас хоньчиндоо хоёр нормын морь өгдөг байсан юм. Манайд хонь хариулахдаа унах зориулалтаар ирсэн хөгшин бор морийг аав харчихаад САА-н дарга дээрээ орж “Энэ бор морийг би улсад уяад айрагдуулаад өгье. Тэгээд хадаг зүүгээд тавьчихмаар байна. Шүдгүй хөгшин юм” гэж. Тэгээд тэр жилээ хэлсэн ёсоороо уяж аман хүзүүнд хурдлуулсан гэдэг. Хэдэн оны наадмыг нь санахгүй байна. Ямар ч байсан Нийгэм бор гэдэг байсан. Энэ мэтчилэн аавын минь морь таньсан түүхүүд цөөнгүй.
Миний аав сангийн аж ахуйн хонийг олон жил малласан, адуунд дуртай жирийн л нэг монгол эр. Олон хүүхэдтэй болохоор малаа харуулчихаад наадам алгасахгүй явна. Морин тэргэн дээр зуух яндангаа, хоёр хоньтой ачиж аваад л Яармаг руу явчихдаг хүн байсан.
- Та аавынхаа уясан хурдан морийг унаж байв уу?
-Унасаан. Дөрвөн жил хурдан морь унасан. Медальт хээрээ ч унаж байсан, сүүлд хадуурдаг халиун морио ч унаж л байсан. Намайг морь унадаг байх үед улсын наадамд их олон морь уралдана аа. Нэг насанд дунджаар 400,500 хүрч морддог байсан байх. Нэлээд том болсон хойноо манай Партизанын Цэвэгжавын саарал гэж улсад хоёр зургаалсан азаргыг унаж байлаа. Аав намайг моринд томдсон гээд унуулахгүй үлдээж байтал Цэвэгжав гуай согтуу ирээд “Өө Лхагвагаагаар морь унуулаагүй юм бол саарал азаргаа унуулчихъя” гэж хэлээд намайг өргөөд тавьчихсан. Тэр миний оролцсон отгон наадам болж байлаа.
- Отгон хүү аавын үйл хэргийг үргэлжлүүлж морь уядаг. Өөр...
-Миний дээд талын ах Д.Пүрэвсүрэн 1985 онд тойруулга гаралтай бор шүдлэн улсын наадамд түрүүлгэж байсан. Сүүлд азарга болсон хойноо ч гайгүй дээгүүр давхиж л байсан. Тэр ахын маань хүү Баттулга одоо миний морийг уядаг юм.
- Та хэдий үеэс морь уясан юм бэ?
-1982 онд аав бурхан болж, тэр жил анх дөрвөн насны морь уяж мордуулж байлаа. Тэрнээс хойш жил өнжилгүй оролцсон доо. Зарим жил ажил ихтэй өөрөө очихгүй ч морио өгөөд явуулна. 36 дахь жилдээ төрийн наадмын анхны айргийг хүртсэн гэхээр чанга дов шүү.
- Багахан наадмын айргаа эрт хүртээ байлгүй?
-Эртээ эрт. Архангайд бор морь айрагдаж л байсан. Юм гэдэг сонин шүү. Би өмнө нь Улаанбаатар хотын харьяат гэж бүртгүүлдэг байсан юм. Тэгсэн өнгөрсөн жил наадмын урьд бүх морьд ханиад хүрээд. Долооны сунгааны дараа хүүхдүүддээ “Энэ жил өнжье. Би морь үзэхгүй. Та нар явж морь үзэцгээ” гэсэн “Нэг хээр үрээ гайгүй байгаа тэрийг мордуулчихъя” гэнэ. За тэг, тэг гээд. Тэгсэн хүүхдүүд надаас нуугаад буурал морио бас аваад үлдчихэж. Тэгээд бүртгүүлэхдээ “Архангай аймгийн Хотонт сумын харьяат” гээд бичүүлчихсэн байсан. Тэгэхнээ буурал морь минь айрагдаж байна дуулдаад, Хүйн долоон худаг руу харайсан даа. /инээв/
- Аавын нутгийн уул ус түшжээ?
-Тэгсэн. Залуудаа аав ээж хоёроо байхад нэг л очиж байсан юм. Түүнээс хойш Хотонт орсонгүй ээ.
- Авсан адуунууд айрагдаад байна. Унаган адуунууд хаахнуур давхиж байна вэ?
-Харахад аятайхан хэрнээ уяхаар олигтой явж өгөхгүй л байна. Мал өсөхөө хүрвэл хурдан юм аа. Манай адуу 300 гарсан. 26-нд хүүхдүүд Хөлөнбуйр явж унагаа тамгалаад ирсэн. Удахгүй Сүхбаатар руу аваачна даа.
- Манлай уяач Хүрэлээгийн бор азаргыг авсан дуулдсан. Уяж байгаа юу?
-Гурав дөрвөн жилийн өмнө бор азаргыг авсан. Уяаг нь олохгүй байгаа юм уу айрагдуулж чадахгүй л байна. Төлүүд нь бага наадамд бол түрүүлж, айрагдчихаад л байгаа. Өнөө жил улс, бүсэд айрагдсан хоёр үрээгээрээ азарга тавих санаатай байна.
- Хөвгүүдийнхээ уях адууг бэлтгэх үүрэг хүлээж байна уу?
-Ах нь гурван хүүхэдтэй. Хоёр хүү, хүргэн гурвуулаа моринд дуртай. Залуу хүмүүст хийж бүтээх ажил их байхад гээд жаахан хазаарлах маягтай л байна.
- Нийслэлийн Алдарт уяач цолоо улс, бүсийн наадмын айргаар мялаасан танд дахин баяр хүргээд ирэх жил илүү их амжилт гаргахыг ерөөе.
-Баярлалаа. Ерөөлөөр болог. Нохой жилийн сар шинийн босгон дээр нийслэлийн Алдарт уяач цол хүртсэн. Түүнийгээ мялааж улс, бүсийн уралдаанаас гурван айраг авлаа. Мөн сая Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Цогтсайхан гэж найзынхаа аймгийн Алдарт уяач цолны мялаалга наадамд гурван адуутай очоод гурвууланг нь айрагдуулчихаад ирсэн.
Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
Тод магнай №100
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.126.89.220
Udam saitai baina gedeg gaihuulahaach oor argagui ed ymda hed heden ue udamaaraa yrigdah zavshaan olgodog aduu ch hiimortoi amitan ymda
Reply