Аймгийн Алдарт уяач Д.Бор-Ухнай: Хээр азарганы минь төлүүд гурван удаагийн их тахилгад түрүүлж, айрагдсан
Улс, бүсийн наадамд нэг түрүүлж, дөрөв айрагдсан Тод манлай уяач Ц.Батсайханы бор, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд түрүүлж ирээд хасагдсан Д.Цэрэнжигмэдийн Асгат хээр, “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдаанд аман хүзүүдсэн Б.Энхболдын хонгор азарга зэрэг төрийн зарлигт наадмуудад түрүүлж, айрагдсан хуран хүлгүүдийн унаган эзэн Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дандарын Бор-Ухнайг уншигч тантай уулзуулж байна. Батын Лхамсүрэнгийн хар азарганы төл хээр азарга энэ айлд хурд тарьж, үр төлүүд нь гурван удаагийн Алтан Дарь овооны тахилга наадамд түрүүлж, айрагдаж байжээ.
Хүүхэд ахуйдаа нутгийн нэрт уяач цоохор хэмээх Өлзийхутагийн морьдыг унаж хурдлуулж байсан Д.Бор-Ухнай 1951 онд Салаа амын хужир хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлж, аймгийн сайн малчнаар шалгарч Малчны алдар одонгоор энгэрээ мялаан, ХХААЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгийн эзэн болсон юм.
-Ярилцлагаа таны удам, судар үүх түүхээс эхэлье. Танайхан хэдэн үеэрээ хурдан морь уяж байгаа улс вэ?
-Миний ээжийн ах Галсанлодой гэдэг хүн морь уядаг байсан. Сайн бор азаргатай, сайхан гүүнүүдтэй хүн байсан гэдэг. Уяачийнхаа хувьд айхтаргүй байсан байх. Харин миний хувьд эцэг эх хоёр минь малчин улс. Цөөн биш ч таваарлаг хэдэн малтай. Би гэдэг хүн дөрөвдүгээр ангиа төгсөөд л сонин зөөдөг улаачийн ажил хийж, хаана л хүний тус хэрэгтэй болно тэнд явдаг байлаа. Багадаа хурдан морь унаж, айрагдах өдөр нь айрагдуулаад, хоцроох өдөр нь хоцроогоод явдаг моринд дуртай хүүхэд байсан.
-Хэний ямар морьдыг унаж хурдлуулж байв. Таны хүүхэд ахуй цагт энэ нутагт ямар уяачид эрэмбээрээ илүүрхдэг байв?
-Цоохор Өлзийхутаг гэдэг хүний морьдыг унадаг байлаа. Гэхдээ ид хурдан байхад нь унаагүй ээ. Энэ хүн бол нэг үе хурдаараа гайхуулж явсан.Дарьганга суманд очиж наадаад бөхтэй нь, зургаан түрүүг нь авчихаж байсан гэдэг юм. Намайг морь унадаг болоход нэлээд харьчихсан настай хүн байсан. 1962 онд аймаг байгуулагдсаны 20 жилийн ойгоор “Өндөр” Цэгмидийн Агваанчүлтэм гэдэг хүнээс авсан хээр морийг нь унаж 18-20 хавьд ирсэн. Намайг хүүхэд байхад манай нутагт Өндөр Цэгмид, Дуламрагчаа, Мажигсүрэн, Ядам, Жамъян, Рэнцэн, Товуугийн Дугар, Цэнд гээд сайн уяачид олон байлаа. Тэдний байр байдлыг харж, эд нар шиг морь уях юм сан гэж боддог байсан даа.
-Таны үеийнхэн морь сайн унаж эдэлнэ биз?
-Эмнэг хангал сурганаа. Бидний үед мориороо л бүхнийг амжуулдаг байсан юм чинь унахаас яахав. Би ер нь багын л моринд сонирхолтой хүүхэд байсан. Тэгээд Сэлэнгийн Бугантад гурван жил цэргийн алба хааж ирэнгүүтээ 1974 оноос 1982 оныг хүртэл нэгдлийн адуу малласан. Түүнээс хойш нэгдэл тартал тэмээ маллалаа. Ер нь бод мал маллаж энэ насаа барлаа даа.
-Ингэхэд таны морь уясан түүх хэзээнээс эхэлдэг юм бэ?
-Манай сумын гол угшлуудын нэг Батын Лхамсүрэнгийн хар азарганы талаар дуулаа байлгүй.
-Дуулсаан. Уулзсан хүн болгон шахуу л ярьж байна?
-Би 1980 онд тэр хүнээс хар азарганых нь төл хээр даага худалдаж авсан нь их хурдалсан. Өвгөн надад үнэрхээгүй. “Найр наадамд унах ганган морь өгөөд авахгүй юу” гэхээр нь 500 цаас, хавчиг хонгор морио, хадаг, боовтой аваачиж өгөөд авсан. Гар татаагүй авсан болоод тэгдэг юмуу хээр азарга минь надад их хурдаллаа. Уг нь түүнээс хэдэн жилийн өмнө би өвгөнтэй наймаа хийх санаатай байсан ч миний авъя гэснийг хойш нь хүнд өгчихсөн байсан юм. Тухайн үед зэлэнд нь байсан унагыг харчихаад “Энийг авъя” гэсэн дуугараагүй. Хэзээ хойно 2-3 жилийн дараа Дарьганга орчихоод буцаж явсан чинь таараад “манай хэдэн адуу шүүн дээр бий.Нэг юм авна гээд байсан харахгүй юу” гэсэн юм. Тэгээд жаахан улаан хээр сарвай заагаад “хойно хаваржаанд буусан хойно чинь наадамд уях болохоор нь очиж авъя” гээд үлдээсэн. Миний хээр азарга ирсэн түүх энэ.
-Хээр азарга тань хэрхэн хурдалсан бэ?
-Даага, шүдлэндээ түрүүлээд, хязаалан, соёолон аман хүзүүдсэн. Хавчиг, долоотойд нь хоёр жил өнжөөчихсөн чинь таргадуулаад болохоо байсан. Бүдүүрсэн хойно 10 дотор хоёр давхиад уралдахаа больсон доо. Өнгөлж яваад л суучихдаг юм.
-Өнжөөх дэмий, уралдуулахгүй байсан ч биеийг нь хөнгөлж бай гэх юм билээ?
-Үнэн юм билээ.Тэр үед таана, хөмүүл зантай ч ургана, ургамал ч чанартай байж.
-Ингэхэд таны хээр азарганы эх нь ямар гүү байсан юм бэ?
-Дугар ах Авжаашиваа гуайн Буган гүүний угшил гэдэг байсан.Тэр хонгор гүүг би сургаж байлаа. Юм сонин шүү. Аймгийн Алдарт уяач А. Дугар гэж миний хуурай ах, сайн уяач байлаа. Манай сумын тархины уяачдын нэг. Тэр хүн надаар сургуулж байсан юм. Тэгээд эх гүүг нь мэддэг болохоороо тэр улаан хээр сарвааг сонгосон ч байж мэднэ.
-Хээр азарганы төлүүд хэрхэн давхисан бэ?
-Хар азарганы төл саарал гүүг хураалгаад эр саарал унага гарсан.
-Лхамсүрэнгийн харын төл үү?
-Тийм.
-Ах дүүсийг хооронд нь нийлүүлж болдог юм уу. 3-4 үед нь нийлүүлдэг гэж дуулсан?
-Манай сумын зарим улс мэдэх бий. Тэр саарал гүүг манай хадам өвгөн Лхамсүрэн гуайгаас хэдэн хониор авсан юм билээ. Тэгээд би хээр азаргандаа хураалгаж, эр саарал унага гарахаар нь дааганд нь уяад гурваар давхиулж, шүдлэнд нь түрүүлгэсэн. Хязааланд нь айрагдуулж чадаагүй 10 хэдээр давхиулсан. Саарал азаргыг залгаад төл хүрэн азарга нь уралдсан. Хүрэн азарга уг нь хурдан адуу. Сумандаа нэг удаа аман хүзүүдсэн. Даанч шуурганд алга болчихсон юм. “Сонор трейд”-ийн Энхболдод очоод Завханд болсон бүсийн наадамд аман хүзүүнд хурдалсан хонгор азарга бол хүрэн азарганы төл. Харин хонгор азарганы төл хонгор халзан азарга одоо гадаа уяатай байна. Би ийнхүү хээр азарганыхаа тав дахь үеийн ер төлөөр сайхан наадаж байна даа.
-“Макс”-ын Асгат хээр, хээр азарганы чинь төл үү?
-Үгүй хүрэн азарганы төл. Сайн адуу болохоор нь азарга тавина гээд хязаалан болтол нь хадгалсан. Тэгээд хязаалан жил нь уясан барихад их маягтай, тэгээд ч азарганд нийцэхгүй юм шиг санагдахаар нь агтлаад морь болгочихсон юм. Тэгээд соёолондоо Цэдэндамбаа өвгөний хээр моринд дайруулаад сумандаа аман хүзүүдсэн. Хавчигтаа Сүхбаатар суманд очиж 10 хэдээр давхиад, Алтан-Овооны тахилгад дунд хавьцаа цогиулж ирсэн. Хүүг авч явахад нь тамир нь дутна дэмий гэсэн зөрсөөр байгаад аваад явчихсан юм. Тэгээд дараа жил 2005 онд долоон настай морь сумынхаа 80 жилийн ойд газар дээрээсээ Мөнххааны Халтар гэдэг хүний хүрэнтэй хоёул хөтөлсөөр үзүүр дээрээ Аварга Чулуунбаатарын хүрэн моринд дайруулж гурвалсан. Тэгээд намар нь хойшоо зарагдаж, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор түрүүлээд хасагдсан шүү дээ. Гоё халиуныг дийлээд түрүүлж байгаа нь зурагтаар гардаг юм. Даанч дутуу эргэсэн гээд тооцоогүй.
Чамд сонирхуулаад ярихад миний хээр азарганы удмын адуунуудаас Алтан-Овооны гурван удаагийн тахилгад түрүүлж, айрагдсан байдаг юм. Тэгэхээр аргагүй хурдан адуу байгаа биз. Хамгийн анхных нь Нанзад эмчийн хүрэн.
-Тэр хүрэн азарга хэдэн оны тахилгад айрагдсан билээ?
-1990 оны Алтан-Овооны тахилгад хавчиг азарга түрүүлж байсан юм. Дааганд нь би гэрийн мялаалганд өгсөн юм. Даагандаа харшаад, хойтон жил нь шүдлэн үрээ гурваар давхисан. Миний саарал азаргатай чацуу юм. Нэг эцгийн төлүүд л дээ. Хязаалан жил нь унах хүүхэд олдохгүй. Манай суурийн ахлагч Очирын Гүрдоржийн хүүхдээр унуулаад, аавд нь хүрэн үрээгээ ингэж ингэж уяарай гээд зааж өгсөн. Тэр жил хүрэн азарга тамтаггүй хурдан байсан, сайн ч уясан. Гэтэл яг барианд орохын алдад хүүхэд жолоог нь дугтрангуут зогтусаад гурваар орчихож байсан юм. Энэ уралдааныг яагаад тэгж сайн санаж байна вэ гэхээр Жаргал Амбаа бид нар ЗИЛ-130 дээр суучихсан. Жолооч нь Нямаасүрэнгийн Чулуунбаатар. Хүмүүс “За миний дүү, ямар адуу хөтөлж яваав” гэж байна. Би тар хийж байгаа шигээ санаад “Нанзадын хүрэн байлгүй” гэж хэлсэн хойноо гэнэт санаа зовж билээ. Тэгсэн Шагдаржав гуай “Энэ морь мэднэ шүү. Төдий адуунаас тэрийг хөтөлнө гэж яаж мэдэж байна” гэж байна. Нээрэн гараад ирсэн хүрэн хязаалан тугалын хашааны хэртэй газар тасарчихсан хөтөлж явна. Тэгээд л Шагдаржав гуай авсан даа. Дараа жил нь хүрэн азарга соёолондоо хоёр сунгалтанд түрүүлчихээд, суманд айрагдаж чадсангүй. Тэгсэн Шагдаржав гуай надаас асууж байна. Би тэгэхээр нь “Ээ, та ирийг нь өнгөрчихсөн юм биш үү” гэж хэллээ. Хашир хүн нэгийг санаа л даа. Тэгээд хавчигт нь Алтан-Овооны тахилгад түрүүлгэсэн. Тэр жил Онгон сумын Шарын хүрэн азарга аман хүзүүдэж байлаа. Хүү нь сая харцага болдог Мөнгөнбаатар шүү дээ.
-Хоёр дахь нь...
-Хээр азарганыхаа төл бор халзан үрээг дүү Ганбаатарынхаа гэрийн мялаалганд өглөө. Нөгөө хэд маань сургаад, соёолонд нь нэг айрагдуулдаг юм. Тэгээд манай сумын Нямбуу гэдэг хүнд зарчихлаа. Тэдний хүү Хүдэрчулуун халзан морио уяад аймагт уралдуулсан Дуламжав гэж хүний хар морьтой хоёул газар дээрээсээ дөлж зугтааж байгаад аман хүзүүдсэн. Тэгээд 1994 оны Алтан овоонд гулгаж очиж уралдаад гуравласан.
-За гурав дахь нь?
-1989 онд тэмээгээ хүлээлгэж өгчихөөд төлөг авч говь руу гарсан. Тэгээд ноос үс гэсээр 1990 оны Алтан Овооны тахилгад хээр азаргаа таргадуулчихаад уяж чадаагүй юм. Ер нь 1999 оныг хүртэл дандаа морьгүй л очдог байсан л даа. 1999 онд бүр зорин байж хонгор соёолонгоо айрагдуулсан. Тэгэхэд их сайхан санагдаж байлаа.
-Хээр азарганы төл биз дээ?
-Эх нь хээр азарганы төл байгаа юм. Эцэг нь болохоор Лутжавын хонгор халзан азарга. Дааганд нь Лутжав “сөөнгө” Чадраабал гэдэг хүнээс авч азарга тавьж байсан юм билээ. Халзан азарганы төл надад гурван сайхан хурдан адуу гарсан. Хонгор азарга сайн давхисан. За тэгээд их бага хонгор морьд маань намайг олон баярлуулсан даа.
-Алтан овооны тахилгад айрагддаг нь аль хонгор нь юм бэ?
-Том хонгор нь. Соёолондоо таваар давхисан. Бага хонгор нь болохоор сумын наадам, Их уулын тахилгад айрагдаж, Дорнодын 70 жилийн ой, аймгийн 60 жилийн ойд тус тус зургаад орсон. Айрагдаж арай л бараагүй юм, хөөрхий. Одоо ч ижил сүрэгтээ явж л байна.
-Том хонгор нь бий юу?
-Том хонгор морь 22 хүрээд өнгөрсөн.
-1999 оны их тахилгын талаар жаахан дэлгэрүүлээч. Хэр өтгөн наадам болсон бэ?
-Аа нөхцөлгүй. Соёолон гэхэд л 400-500 мордсон шүү. Хаа ч морь явж байгаа юм, зүггүй алдсан. Манай ах эмээлтэй морио алдаад олоогүй. Жил тойруулаад Рашаант цайдам гэж Эрдэнэцагааны тэндээс олж авсан.
-Ганц соёолонтой очсон юмуу?
-Хүрэн азаргаа авч явсан ч явдалдаа аяншиж тамир нь дутаад сайн давхиагүй.
-Түүнээ хойшхи тахилгуудад хэрхэн оролцов?
-Түүнээс хойш явсангүй ээ. Хүн хүч муутай, дээр нь нас ахихаар морь уях гэдэг бэрх ажил болдог юм байна. Морь уях гэдэг зөв сайхан унахаас эхэлнэ. Гэтэл нас ахиад морио унаж чадахгүй байна. Мотоцикл гэж юм гараад морь унадаг хүнгүй, адуу бараг эмнэг шахуу давхих болж.
-Макс хээр, Симба бор, Б.Энхболдын хонгороос өөр гадагшаа гарч хурдалсан ямар адуунууд байна вэ?
-Энхболдод очсон хонгор азарганы төл улаан азарга Дугарын хүү Баяраад очсон. Даагандаа айрагдаж л байсан. Одоо энэ Батнацагийн саарал азаргатай уралдаж байсан юм.
-Лхамсүрэн гуайн хар азарганы төл хээр азарга танд хурд тарьсан юмаа даа?
-Тиймээ. Би ч сайн гүүнүүдтэй байсан. Жишээлбэл Нямбуугийн бор халзан морины эх нь Махбуриадын улааны угшилтай хар шанаатай улаагч гүү байсан юм. Мөн бас нэг халзан гүү олон хурд төрүүлсэн.Настай улс бол мэднэ дээ. Түмэнтэй гэмгүй явах сайхан юм, худалдаж авна, солио холио хийнэ, цусыг нь холдуулна. Энэ мэтээр л адуугаа сайжруулж байна даа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүд морь уях уу?
-Хоёрхон охинтой. Нэг хүүтэй байсан, бүрлээч болсон.
-Хүргэчүүл уях уу?
-Уяна аа. Хөдөө нэг хүргэн бий.
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
- Баярлахгүй наадам гэж хаа байх вэ. Олон ч наадамд явлаа. Хамгийн дурсамжтай нь гэвэл Алтан овооны наадам л юм даа. 1999 онд тэр олон морь мордохыг хараад хонгор соёолонгоо айрагдана гэж бодоогүй. Гэтэл овоо минь таалж хонгор морь минь айрагдсан. Тэгэхэд үнэхээр их баярласан. Сайн хүлгүүдийн буянаар олон газрын аавын хүүхдүүдтэй сайхан нөхөрлөж явлаа даа.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Баярлалаа. Та бүхэнд ч бас эрүүл энхийг ерөөе.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.160.34
202.126.89.145
Saihan tvvh yruj bna ah ubgun
Reply