МОНГОЛ УЛСЫН АВАРГА АДУУЧИН Л.ОТГОНБОЛД: МАНЛАЙ ХҮЛЭГЧ ААВЫНХАА УДМЫН ГАЛЫГ ТАСЛАЛГҮЙ, АДУУНЫХАА ТООСОНД ХИЙМОРИО СЭРГЭЭЖ ЯВНА

Булган аймгийн Могод сумын харьяат, Монгол Улсын Аварга адуучин Лхагваагийн Отгонболдтой ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1979 оны намар төрсөн бөгөөд 2002 онд аймгийн Аварга уран бугуйлч, 2015 онд Монгол Улсын Аварга адуучин болжээ.
-Та багаасаа л адууны захад өсч, унага даагатай ноцолдож эхэлсэн бололтой. Удам дамжсан адуучин уу?
-Манай ах Наранцогт адуучин хүн. Намайг багад нэгдлийн адуу малладаг байлаа. Би зургадугаар ангиасаа сургуулиа орхиж, ахыгаа дагаж адуун дээр гарсан. Тэр цагаас хойш хийморилог сайхан адууныхаа буяныг эдлээд л явна даа.
-Ингэхэд хэдэн настайдаа морь унаж сурсан бэ?
-Бид эцэг, эхээс наймуулаа. Олон ахтай, отгон нь болохоор хожуухан буюу нэгдүгээр ангид байхаасаа л морь унаж эхэлсэн. Тэгээд хоёр жил хурдны морь унасан. Тэр хугацаандаа Хишиг-Өндөр сумын 70 жил, Булган аймгийн 50 жилийн ойн баяр наадмаар хурдан хүлгийнхээ тоосыг өргөж байлаа.
-Хурдан мориноос хасагдаад даага сургаж эхэлсэн үү?
-Зургадугаар ангидаа нэгдлийн 15 даага сургаж “Сургуулийн аварга эмнэг сургагч” болж 100 төгрөгөөр шагнуулж байлаа. Хожим 2002 онд “Аймгийн аварга бугуйлчин”-аар шалгарсан. Ер нь морь бугуйлдахад авьяастай л даа. Манай адуучин ах морь сайн бугуйлддаг байсан юм. Түүнээс л сурсан хэрэг. Улмаар 2015 онд аймгийн Аварга адуучин болсон. Тэгэхэд адуун сүргийнхээ тоо толгойгоор Могод сумандаа хоёрдугаарт эрэмбэлэгдсэнээс гадна уурга, бугуйлын амжилт маань ч нөлөөлсөн байх.
-2002 онд оролцсон аймгийн Аварга шалгаруулах тэмцээн таны хэд дэх нь бэ?
-Анхны тэмцээн байсан. Бүрэгхангайгаас л гэхэд улсад гурван ч удаа түрүүлсэн Баярсайхан гэдэг залуу очиж оролцоод, хоёрдугаар байрт шалгарч байлаа.
-Аймгийн шалгаруулах тэмцээнд аваргалсан юм чинь улсад явсан биз дээ?
-Манай нутагт малын өвчин гарсан гээд хөл хорио тогтоогоод, би улсын Аварга шалгаруулах тэмцээнд явж чадаагүй юм. Хожим сонсох нь ээ, Баярсайханы ах очиж оролцсон байна лээ.
-Дараагийн тэмцээн нь хэдэн онд, хаана болж байв?
-2006 онд Бүрэгхангайд болсон аймгийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Ер нь жил бүр сумдаа тойрч зохион байгуулагддаг л даа. Тэр тэмцээнд Увсаас ирсэн Баттулга гэдэг залуу түрүүлж, би хоёрдугаар байрт шалгарсан. Би явган бугуйлд хамар дээгүүр нь хоёр тойрч гарчихаад, ганц оноогоор ялагдсан. Харамсалтай л санагдаж байлаа. Дараа нь 2010 онд Хишиг-Өндөрт болоход оролцсон ч амжилт гаргаж чадаагүй. Түүнээс хойш хөгширсөн юм байгаа биз дээ, намайг урихаа ч больж.
-2015 онд улсын Аварга адуучин болохдоо хэдэн толгой адуу тоолуулж байв. Тэр сайхан мэдээг анх хэн танд дуулгасан бэ?
-Тэр жил 190 адуу тоолуулсан. Түүнээс хойш өсөөд, энэ жил өвс ногоо ургаагүй учраас жаахан ядруухан байгаад байхаар нь ганц, хоёрыг нь зарж үрсэн.
Тэр сайхан мэдээг гэргийн маань хамаатны нэг ах надад дуулгасан юм. “Чамд шагнал өгөх гээд байна. Яв даа, миний дүү. Чи Могод сумандаа уурга, бугуйлаар ганцаараа шүү дээ” гэж байлаа. Тэгээд л Төрийн ордонд орж, Цагаан гуайгаас Улсын аварга адуучны цолоо гардаж авсан даа. Тэгэхэд 21 аймгаас нийт 100 хүн очсон байсан. Манай аймгаас Сайханы Осор гуай, Цэгмид гуай, Батмөнх гуай, Хишиг-Өндөрийн Түвдэн гуай гээд бид тав энэ цолыг хүртсэн юм. Гэвч Түвдэн гуай Төрийн ордонд очиж чадаагүй.
Миний аав хурдан морь уядаг, “Манлай хүлэгч” цолтой өндөр сайхан эр байлаа. Би сайхан эцгийнхээ буянд хэдэн адуугаа дагаад сайн л явна. Залуухан байсан болоод ч тэр үү, тийм шагнал авна ч гэж төсөөлгүй л явлаа. Миний буян ч гэж юу байх вэ, аав, ээжийн маань буян байлгүй дээ.
-Могод суманд Улсын аварга адуучин өөр байхгүй байх аа?
-Тийм ээ, байхгүй.
-Аавынхаа нэрийг цуурайтуулсан хурдан хурц хүлгүүдийг бидэнд танилцуулаач?
-Аав маань олон ч жил морь уясан даа. Миний мэдэхээр хоёр хээр морь, Тувааны хүрэн морь, Тэмээн толгойт ухаа азарга гэж байлаа. Би ч аавыгаа морь уяж байх үед хүрэн, халзан хоёр үрээ давхиулчихсан.
Манайхнаас Чойжоо ах сумын Алдарт уяач. Цогтбаатар ах ч бас морь уядаг. Том эгчийн маань хүүхдүүд ч бас морь уяцгаадаг юм. Би өөрөө ганц бандитай болохоор “Хүний хүүхэд царайчилж морь уяад яах вэ, надад дахиад үр хүүхэд заяах л байлгүй. Тэр цагт л морь уяна даа” гэж боддог юм.
-Та хэдэн наснаасаа морины уяа эвлүүлж, эцэг өвгөдийнхөө уламжлалыг өвлөж авсан бэ?
-Аав маань морио уяад, би туслаад л явдаг байлаа. 2001 онд хүрэн халзан үрээ маань Могодын 81 жилийн ойн баяр наадамд хол тасархай түрүүлсэн. Түүнээс өмнө ч багагүй амжилт үзүүлсэн байсан. Тухайлбал, сумын баяр наадамд том хүрэн халзан азарга маань даагандаа тавлаад, шүдлэндээ түрүүлж, хязааландаа аман хүзүүдсэн. Хээр соёолонг аав маань “Өөрийнхөө нэр дээр уралдуулахгүй яагаа вэ?” л гэж байсан. Би ч аавынхаа нэр дээр уралдуулъя гэж бодсон юм. Хээр маань дааганаасаа соёолон хүртлээ шөвгөрсөн.
-Хүрэн халзан тань эндхийн унаган адуу юу?
-Тийм ээ, манай унаган адуу. Том хүрэн азарганы дүү шар халзан гүүнээс гарсан халзан үрээ байсан.
Нэгэн удаа манай Засаг дарга Баяраагийн хээр, хүрэн халзан хоёр үрээ хөөж ирж байсан юм. Тэгэхэд миний хүрэн түрүүлж, Баяраагийнх аман хүзүүдэж, нөгөөх нь гурвалсан.
-Ярилцсанд баярлалаа. Адууны хийморь таныг мөнхөд ивээх болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
17 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
Даваа, 21:59 минут Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
Даваа, 19:19 минут Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
Даваа, 13:13 минут Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
Даваа, 12:29 минут Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
Даваа, 11:50 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
2022 оны 12-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач М.Энхбат: Хүрэн морь зүүн бүсэ…
-
2022 оны 12-р сарын 04 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан их насн…
-
2022 оны 11-р сарын 30 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
2022 оны 11-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №102: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ У.ТАМ…
-
2022 оны 11-р сарын 28 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
Даваа, 19:19 минут Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
Даваа, 13:13 минут Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
Даваа, 12:29 минут Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
17 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
Даваа, 21:59 минут Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
Даваа, 11:50 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
Сэтгэгдэл бичигдээгүй байна