СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.ЦОЛМОН: АЛХАМ ТУТАМДАА Л СУРАЛЦАЖ БАЙНА
Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, сумын Алдарт уяач Лхагвасүрэнгийн Цолмон 1981 оны өвөл Харзтайн Сэрүүн булаг хэмээх газар төрсөн бөгөөд 2014 оны сумын Тэргүүний залуу алтан медальтан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Та удам дамжсан уяач. Багадаа хурдан морь унаж л байв уу?
Манай өвөө, аав хоёр морь уядаг хүмүүс байсан. Би 1980-аад оны дундуур аавынхаа уясан морийг унаж эхэлсэн. Сум орон нутгийнхаа наадмаас айраг, түрүү олныг авсан.
-Аймагт айрагдуулж байв уу?
Би өөрөө унаж айрагдуулж байгаагүй. Манай дүү нар унаж айрагдуулж байсан. Би сумын наадамд нэг сайхан хүрэн соёолон морь унаад хол саахалтын зайтай түрүүлж байлаа. Аавдаа хамгийн анхны түрүүгээ тэгж авч өгсөн юм. Олон дүүтэй болохоор зургаа, долоон жил унаад л хурдан мориноос хасагдсан.
Тэгээд 2001 оноос бие дааж морь уяж эхэлсэн. Анх удаа Эрдэнэ сумын 80 жилийн ойн наадмаар уясан хонгор халзан морио аман хүзүүдүүлсэн.
-Хонгор халзан хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Аав маань намайг хүүхэд байхад дагуулаад Төв аймгийн Баяндэлгэр сумын Дуламсүрэн гэдэг айлд очиж, даага авч байсан юм. Бага насанд нь уялгүй өнжиж байгаад томруулаад уясан, сайн ч давхиж байлаа.
-Нэрийг тань удаа, дараа гаргасан хурдан хүлгүүдийнхээ амжилтаас танилцуулаач?
-Тэр хонгор халзан морины дүү жижиг хонгор сумандаа хоёр удаа айрагдаж, нэрийг минь олонд таниулж өгсөн манай унаган адуу л даа. Мөн миний хурдан хонгор үрээ Багануур, Бага Хэнтий, Налайхын 90 жил, Хэнтийн баруун бүсийн уралдаанаас айраг, түрүү авч байлаа. Цагаан, хээр морьд, халиун халзан үрээ, хүрэн азарга уяж, энэ хавьдаа олон удаа айраг, түрүүгээр давхисан.
-Бүгд таны унаган адуу юу?
-Тийм. Энэ хээр морийг л Дорнод аймгийн Матад сумын Мөндөө гэдэг залуугаас авсан юм. Хүрэн азарга нь манай сумын Манлай уяач Гэсэрваань гэдэг хүний хурдан хүрэн азарганы угшилтай. Хул морины дээд угшил нь бас адилхан, Гэсэрваань гуайн адууны угшилтай. Учир нь манай аав Гэсэрваань гуайг тав, зургаан жил дагаж морь уясан хүн. Тэгээд бэлгэнд авсан болон азаргануудад нь гүү тавьснаас хойш Гэсэрваань гуайн адууны угшил манайд байдаг болсон юм.
Найз нөхдийн шинэ цагийн адуунд ганц нэг гүү тавиад, түрүүчээсэээ даага, шүдлэн гарч л байна. Өнгөрсөн хавар нэгийг нь уралдуулсан. Цустай адуу явж байгаа нь шал өөр юм билээ. Ер нь л цусыг нь жаахан хольж өгвөл зүгээр юм болов уу гэж бодогдсон шүү. Шинэ цагийн адуугаар азарга тавьж үзсэн. Сайн маллагаа л хэрэгтэй юм билээ. Орой бүрийд хужир, усыг нь сайн өгөөд зогсоогоод сургачихдаг юм. Хужир, усыг нь өгөөд нөмөртэй газар зогсоочиход манай адуу ер нь сайн зогсоно шүү. Шөнө дунд болтол зогсчихно.
-Хаа хаанаас адуугаа сэлбэсэн бэ Одоо танай адууны тоо толгой хэд хүрч байна?
-Манайх 100 гаруй тооны адуутай. Сүхбаатар аймаг, Налайх, хуучин Баянзүрх сумын гарлын “торгон” Тойвын хээр гээд улсад зургаалж байсан азарганы угшлын азарганууд бий. Түүний маань үр төл сайн давхиж байна. Хурдан хар азарга байсан. Энэ хул морины аав түүний эцгийнх нь эцэг байгаа юм. Тэгээд Гэсэрваань гуайн адууны угшил байна.
-Сумаасаа гарч наадаж байв уу?
-Сүүлийн хоёр, гурван жил улсад очсонгүй. Ноднин аймагтаа уралдсан. Тэгээд сум орон нутаг, Багануур, Налайх гээд л наадаад байна.
-Улсад хэдэн жил уралдуулсан бэ?
-Улс, бүсийн наадамд хамгийн хурдандаа 11, 12-оор давхиж байсан. Тухайлбал, Хүйн долоон худагт 2012 онд хар азарга 11-ээр, хонгор үрээ 18, 19-өөр ирж байлаа.
Төв аймгийн 90 жилийн ойн наадамд хар азарга, хул морь хоёр арван хэдээр ирсэн. Сумандаа бол хамгийн сайн давхисан нь нэг удаагийн наадмаас гурван түрүү авч байлаа.
-Хэдэн оны наадмаас гурван түрүү авсан бэ?
-2012 онд хар азарга, хул морь, хонгор шүдлэн үрээ гурав түрүүлж, их сайхан наадсан. Мөн Налайхын их уурхайн 90 жилийн ойн наадамд хар азарга, хонгор үрээ хоёр түрүүлж, хул морь маань 11, 12-оор давхиж байлаа. Дараа нь Багануурын Ус сувгийн газрын 30 жилийн ойн наадамд хар азарга, хүрэн үрээ хоёр түрүүлсэн. 2012 он ер нь л ээлтэй сайхан жил байсан шүү.
-Хар азарга тэр жил онцгой хурдан байжээ?
-Тийм. Тэгэхэд долоон настай байсан юм.
-Хар азарга хаанахын угшилтай адуу вэ?
-Эцэг нь манай сумын Бий-Эрдэнэ гэдэг хүний халтар азарганы төл. Эх нь манай худ Мягмарсүрэнгийн адууны угшилтай зээрд халзан гүү байсан.
Би хар азаргаа дааганаас нь найман нас хүртэл нь уясан юм. Сум, орон нутгаа тойроод 30 гаруй айрагдсан. Даагандаа л гэхэд сум орон нутгийн наадмуудаас тав, зургаан айраг авч байлаа. Шүдлэн, хязааланд нь уяагүй. Соёолондоо сумын баяр наадамд таваар давхиж, намрын наадамд түрүүлсэн. Хавчиг азарга сумандаа хүүхэд нь унаад түрүүлж чадаагүй. Долоотойдоо их сайхан давхиж байгаад хөлд нь гажиг суугаад уралдахаа больсон юм. Одоо үр төлийг нь авах гэж байна даа.
-2012 онд хонгор шүдлэн үрээ бас сайхан давхиж байжээ?
-Тийм. Тэр үрээний эцэг нь Монгол Улсын Манлай уяач Гэсэрвааний бэлэвсэн хүрэн азарганы төл. Эх нь манай эндхийн Шархүүгийн хонгор халзан гүү. Хонгор үрээ маань даагандаа Мөнгөнморьтын наадамд дөрвөөр давхиж, шүдлэндээ сумандаа болон Налайх, Багануурт түрүүлээд, улсын бүсийн уралдаанд 10 хэдээр давхиж байлаа. Мөн хязааландаа сумандаа түрүүлж, Хэнтийн баруун бүсийн уралдаанд аман хүзүүдсэн юм. Бас л хөл нь эвгүйтээд уралдахаа больсон.
-Ер нь олон уралдахаар эвгүйтчихээд байна уу?
-Тийм. Тэжээлтэй, тамиртай, бяртай байсан хэрнээ л болоогүй.
-Уяачдын хувьд аль нэг насаар дагнаж наадах, түүндээ гарших тал ажиглагддаг. Та ч нас насны морьд л уяад, хурдлуулаад байж. Аль нэг нас нь илт давуу хурдалж байв уу?
-Нас насны морьд л байгаа. Ноднин соёолон хул үрээ сайн давхиж байсан. Энэ жил хавчиг гээд өнжөөж байгаа юм. Хээр, цагаан морь хоёр олон айрагдсан. Ажиглаад байх нь ээ, морь давуу, азарга цөөхөн давхисан байна.
-Өөрийн унаган адуунаас сайн их насны морь төрвөл адуу маань чанаржиж байгаа юм байна гэж үз гэдэг дээ?
-Тийм. Энэ хул морь яалт ч үгүй манай унаган адуу байгаа юм. Энд тэнд сайхан уралдаад л байна. Адууны үржил селекцийн үр дүн л гэж бодож байна. Доороос нь гарч байгаа нь ч орон нутагтаа сайхан давхиж байна.
-Эрдэнэ сум зам дагуу оршдог, дэд бүтэц сайтай зэрэг олон давуу талтай. Энэ ч утгаараа ойр хавийн сумынхан танай суманд ирж наадацгаадаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Одоо ч ачаад л ирдэг болохоор Багануур, Хэнтий, Сүхбаатараас хүртэл хар замаар давхиад ирж байна. Улсын баяр наадам руу явж байгаа нь ч, буцаж яваа нь ч бүгд л наадам таарвал уралдчихаад явдаг юм. Зам дагуу оршдог болохоор сум сумын наадмаас илүү өргөн дэлгэр, чанар чансаатай болдог юм шиг санагддаг. Ер нь сумандаа аятайхан давхисан адуу очсон газар бүрээсээ л айраг, түрүү аваад байдаг юм.
-Танай сумын адуу хурдтай байгаа нь юутай холбоотой гэж боддог вэ?
Хурдан адуу төрөх газраа л төрдөг. Адууны үржил селекц хийж, эрлийз цус нэлээд холилдсон. Одоо ч тэгээд шинэ цагийн адуу монголтойгоо холилдсоор ялгагдахаа больчихлоо доо. Тийм адуу манайд илт давамгай бий. Мөн зүүн талын адуунаас нэлээд цус сэлбэсэн. Нөгөөтэйгүүр, хилтэй ойрхон байдаг болохоор салхи шуурганд уруудсан адуунууд орж ирж, цус сэлбэгддэг талтай.
-Газар орны байдал бас нөлөөлж байгаа болов уу?
-Торох юмгүй цэлийсэн талд адуу ч унаганаасаа эхлээд л ус руугаа давхиад, хаашаа ч явсан шуугичихна шүү дээ. Энэ утгаараа шандас шөрмөс нь чангарч, багаасаа туулах тэсвэр хатуужил сайтай болчихдог юм болов уу гэж хардаг.
-Танай хоёрдугаар багийнхан шинэ цагийн уяаны арга барилд хэр суралцаж байна?
-Манай баг залуучууд голдуу л даа. Одоо ч тэгээд хуучин цагийнх шиг өвс ногоо ч ургахаа больж. Тэгэхээр заавал тэжээлтэй байж л адуунд тамир сууж байна. Үнэндээ өвсөөр дийлэхээ байчихлаа. Хуучин цагт бол манай энд өвс өвдөгнөөс дээгүүр л ургадаг байсан. Одоо бол хамгийн сайндаа л дөрвөн хуруу хэртэй ургаж байна. Энэ мэтээр байгалиасаа хангагддаг зүйлээрээ дутагдаад эхэллээ. Тэгэхээр тэжээл хэрэглэж, шинэ цагийн уяаны арга барилд суралцахаас өөр аргагүй болж байна. Морь уяна гэдэг ч тэгээд нийтийн хөдөлмөр шүү дээ. Олуулаа сайхан санаа нэгдээд, уяа сойлгоо тойруулахаар амжилт нь ч илт давуу мэдрэгдээд эхэлдэг юм.
-Танайхан гал уяаны системд орж байна уу, энд тэндхийн наадамд явахдаа л нэгдэж байна уу?
-Нэгдэнэ ээ. Жишээ нь, манай уяан дээр л гэхэд гурав, дөрвөн найз нийлж уядаг. Гадагшаа наадмууд руу явахаараа уяачдын холбоотойгоо хамтраад, сумаараа галын зохион байгуулалтанд ордог.
-Эрдэнэ сум таван багтай. Хурдан хүлгүүдээрээ аль баг нь илүүрхдэг вэ?
-Манай сумын таван баг тэнцүүхэн сайхан хурдтай. Манай хоёрдугаар багаас Харзтай сэрүүн булагийнхан ерөнхийдөө сайхан нааддаг. Гадагшаа явж наадсан ч, сумандаа ч байнга л айраг, түрүү авдаг юм.
-Сэрүүн булагийн наадам гэж бас хийдэг гэсэн байх аа?
-Тийм. Эрдэнэ хайрхан, Сайн овоо гээд энэ сайхан хайрхануудаа тахиж, морь уралдуулдаг юм. Жил бүр зохион байгуулаад уламжлал болчихлоо. Энэ жил манай хул морь түрүүлсэн. Ноднин миний соёолон үрээ, бас нэг үрээ айрагдаж, даага долоогоор ирж байлаа. Манай Харзтай сэрүүн булаг их сайхан нутаг. Энд төрж, өсч, бойжсон, уягдсан морьд бүгд хурдан байдаг юм. Орон нутаг маань шингэц сайтай сайхан өвс ургамалтай. Байгалиасаа тэгж хурдан хүлгүүдээ тэтгэдэг байх гэж боддог.
-Хамгийн бахархалтай сайхан наадмынхаа дурсамжаас хуучлаач?
-Анхны наадам л санаанаас ер гардаггүй юм. Тэгэхэд сумынхаа түүхт 80 жилийн ойн наадмаар хонгор халзангаа аман хүзүүдүүлж, бахархалтай сайхан наадаж байлаа. Алдаа оноотой, дурсан ярих дуртай наадам маань гэвэл тэр л байна даа.
-Юун дээр голдуу алдчих гээд байдгаа анзаардаг л биз дээ?
-Ерөнхийдөө морины тамир хүч, эдэлгээ унаанаас л эхлэхгүй бол тарган туранхай, янз бүр тавигдаад алдаа гарчих гээд байдаг талтай. Ер нь алхам тутамдаа суралцаад явна шүү дээ.
-Сүүлийн үед танай суманд хэн, хэний адуу сайн давхиж байна вэ?
-Манай суманд залуучууд олон байна. Жишээ нь, миний найз Нацагдоржийн Мөнх-Эрдэнэ гээд морь сайн уядаг залуу байна. Даваадорж ах байна.
Ойр тойрны Архуст, Баянд морь сайн уяж байгаа залуучууд олон бий. Архустын уяачдын холбооны тэргүүн Энхбат, Баяндэлгэрийн уяачдын холбооны тэргүүн Василийн Батдорж гээд л. Тэдэнтэйгээ ярилцаж, зөвлөлдөн, туршлага судалж, заавар зөвлөгөө аваад л явж байна.
-Таны хамгийн том зорилго юу вэ?
-Жилээс жилд амжилтаа ахиулж, өмнө нь гаргаж чадаагүй амжилтаа гаргаж, уяачийн алдар цолонд хүрэхийг л зорьдог. Нэн тэргүүнд төрийнхөө баяр наадамд хурдан хүлгүүдээ уралдуулж, айраг, түрүү хүртэхийг зорьж хүсч байна.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна