СУМЫН АЛДАРТ УЯАЧ Г.ТӨМӨР: 30 ГАРУЙ ЖИЛ МОРИНЫ ДЭРГЭД ЗОГСЛОО
Уугуул сум, орон нутгийнхаа нэрийг гаргаж яваа сумын Алдарт уяач Гомбын Төмөр нь Хангал сумын хурдыг хэнээс ч илүү мэдэхийн сацуу өнгөрсөн, одоо, ирээдүй үеийг залгамж болсон нэгэн юм.
-Ярилцлагынхаа эхэнд нутаг ус, эндхийн хурдан морь, уяачдын онцлогийг ярьж өгөөч?
-Манай Хангал сум хэзээнээс хангал морины нэрээр нэрлэгдсэн. хурдтай нутаг. Энэ хавьдаа Булган, Сэлэнгэ аймаггүй түрүүлдэг Дэрэмээ халзан гэж сайн морь байлаа. 1978-1979 онд их олон түрүүлсэн дээ. Энэ хавийн наадмын түрүү болгоныг авдаг тийм алдартай мундаг хүлэг байлаа. Манай орон нутгаас улс, аймгийн цолтой уяач олон төрсөн. Нэрлэвэл Монгол Улсын Алдарт уяач Батчулуун, Баясгалан гээд л байна. Сүүлийн үед Р.Энхбат гэдэг хүний хул азарга уржнангийн өвлийн бооцоонд сайн давхисан. Хангал гээд зарлагдаад байсан. Эрдэнэтийн болон энэ хавийн бүсүүдэд уралддаг сайн морьд олон бий. Чөдөрөө гэдэг хүүгийн морь энэ жил их сайн давхиж байна. Эрдэнэтийн бүс болоход айрагдсан. Мөн Бүрэгхангайн Түмэн адууны баярт айрагдлаа.
Би өөрөө 30 гаруй жил морины дэргэд зогслоо. Одоо хүү маань залгамжилж уядаг. Энэ зун хүүгийн гурван ч морь сумандаа айрагдсан. Хоёр түрүү, нэг айрагтай. Түүний хүү бас залгамжлаад, моринд сонирхолтой, уяад л, дагаад л явна.
-Та түрүүн сумаа хангал догшин адуу гэдгээр Хангал гэж нэрлэгдсэн гэлээ?
-Тийм домог байдаг юм. Их хангал хээр морь байсан гэж эртнээс ярьдаг. Долоон хошуу даншигт уралддаг байсан юм уу. Хөгшчүүдийн дам яриа шүү дээ.
-Энэ нутгийн үе үеийн сайн азаргануудыг та нэрлээч?
-Дашбальдар гэдэг хүний сайн хээр азарга байсан. Дам ярих нь ээ, тува гаралтай адуу гэдэг юм билээ. Одоогийнхоор бол шинэ цагийн, эрлийздүү морь юм уу даа. Өөр Батчулууны хээр, Дэлэгийн халзан 1960-1970-аад оны үед энэ хавьдаа гүйцэгдэхгүй хурдан байсан даа. Бурхны орондоо явчихсан “аниа” Сэрээтэр өвгөний саарал морь бас сайн давхидаг. Хангал талаас Р.Энхбатын аав Равжирын бор морь, бас бурхны оронд явчихсан манай нэг дүүгийн морь бас сайн давхисан. Өөр Өлзийбат гэдэг хүн байлаа. Хүүхдүүд нь одоо морь уяцгааж байна. Тэдний морьд аймагт нэлээн олон айраг, түрүү авдаг. Эндээ ч гэсэн олон айраг, түрүүтэй.
-Нутгийн адуу ямар онцлогтой вэ?
-Цэвэр монгол адуунууд байгаа юм.. Гэхдээ сүүлийн үед гадна дотноос цус их сэлбэж байна. Энэ хүүхдүүд чинь Сүхбаатар л гэх юм, Дорнод л гэх юм. Шинэ цагийн адуу гэнэ. Гэхдээ энэ зунаас эрлийз хурлийзыг ялгаад, харин ч монгол адуугаар уралдах болж байх шиг.
-Таны өвөг дээдэс морь уяж байв уу?
-Манай аав морь уядаг байсан. Аав нэг сайн хээр азаргатай. Угшлыг нь хөөвөл энэ нутгийн монгол адуу. Тэр үед наймаа панз хийж холоос морь авна гэж байхгүй, унаган адуунууд л хоорондоо уралддаг байж билээ. Мөн шар хээр морь, халзан үрээ, хар морь гээд л айрагдчихаар 10 дотор давхичихмаар морьд байсан. Үүнээс хээр азарга тухайн үеийн Сэлэнгэмөрөн сум, одоо Хялганат тосгоны наадамд хээр азарга нэг, хоёр удаа түрүүлсэн. Сумандаа бас хоёр, гурав орсон байх аа. Манайх хэзээнээсээ л ийм хурдтай байсан. Түүнээс залгамжлаад би 30 хэдтэй морь уяж эхэлсэн юм.
-Аав тань аймаг, сумын цолтой байсан уу?
-Тэр үед цол хэргэм байхгүй. Баярын бичиг авч байсан уу, үгүй юу. Тэр болгон наадам хийгээд байхгүй шүү дээ. Аав маань сумандаа хүний эмч хийдэг байсан. Сүүлдээ багийн ухуулагч болж, тэтгэвэртээ гараад морь уясан.
-Дээдчүүлээс тань морь уяж байв уу?
-Тэрийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ манай аавын ах Дамдиндорж гэдэг хүн намайг багад морь уядаг байсан. Хүрэн халзан азаргатай. Тухайн үедээ ах дүү хоёрын азарга энэ суманд урд хойноо л ордог байсан гэж ярьцгаадаг.
-Та багадаа хурдан морь унаж байв уу?
-Унасан, унасан. Гуравдугаар ангиасаа долдугаар анги хүртлээ унасан. Мал туувар манай үүгээр их явж, хойшоо Орос руу гардаг. тууварчид морь малаа уяад хүүхэдгүй ирнэ. Сүүлд тууварчин хүний хээр морь унаж айрагдаад 10-ын бидоноор шагнуулж билээ. Их л өндөр шагнал санагдаж билээ. Түүнээс урьд манай нэгдлийн адуучин Шагдарсүрэнгийн уургын бор морийг унаж байв. Тэр морь нь аравт багтана, заримдаа айрагдана. Бас Туваанжав гэдэг хүний алаг морийг унаад гэмгүй сайн давхиж айрагт орж байлаа.
-Харин та өөрөө морь уяж эхэлсэн нь хэзээнээс вэ?
-Би 1982 оноос эхэлж морь уясан. Анх хүрэн морь хүнээс авч уяачийн гараагаа эхлүүлж байсан. Баригддаггүй айхтар морь. Дандаа аргамжаагаар уяна, жаахан өлдүүлчих гэдэг байсан. Тэгээд Хялганат тосгоны ойд очоод 10 хэдээр яваад л моринд их дуртай боллоо. Урдаас Бургалтай талаас манай талын хамаатан “Морь авах уу” гэхээр нь 3000 төгрөгөөр авлаа. 3000 гэдэг их өндөр үнэ л дээ. Тэр морь маань Батчулуун гэж яриад байгаагийн жижигхэн хээр морь. Анх Улаантолгойн наадамд Батчулууны хээр морьтой өгөө аваатай явсаар гуравт орж ирдэг юм. Би ч авч байгаа хүн, баярлаж байгаа гэж жигтэйхэн. Тэгээд морио эндээ авчирсан. Тэр хээр морь овооны наадам, хаврын бооцоо, сумандаа хоёр ч түрүүлж, нэг айрагдсан байх. Энэ хавьдаа нэг хэсэг гаргаахгүй байлаа. Дараа нь бас нэг хээр үрээг Пүрэвжав гэдэг хүнээс авсан. Жороо гэнэ. Жороо, хурд хоёр нэг байдаг юм. Тиймээс уясан чинь айргаас мултрахгүй их сайн давхисан. Хөлдөө юмтай, их сайн морь байсан. Даанч хулгайд алдчихдаг юм.
Бас нэг жороо хул гүү авлаа. Сумын Ардын хувьсгалын 60 жилээр энэ уулын ард манай морь уядаг дүүгийнд байсан юм. Тэгээд хул гүү маань унагалчихаар нь 12-ны өдөр давхиад очтол сайхан хонгор халзан унага гарч. Их бэлгэшээгээд, энэ хоосонгүй гүү байх нь гэж бодоод унагыг нь тордож, дааганаас нь давхиуллаа. Даагандаа сүрхий сайхан давхисан. Шүдлэн үрээ байхад нь нэг наймаачин нөхөр Булганаас ирээд 10 тугалтай үнээгээр авъя гэхээр нь өгөөгүй. Тэгээд энд нэлээн хэд айрагдуулсан. Хөөрхий сүүлд Сайханы Хоёр түмэн адууны баярт очоод 10 хэдээр давхиж оёгдоод, тэнд үхсэн дээ. Түүнээс хойш морь уяхаа завсарласан.
-Хэд түрүүлж, хэд айрагдсан бэ?
-Бага насандаа хоёр ч түрүүлж, гурав айрагдсан байх шүү. Сүүлд Төв аймгийн Лүн сумаас манай энд ирсэн хүн “Азарга зарна” гэж байна. Очоод үзтэл хээр азарга байсан. Надад хээр адуу их зохидог юм. Бэлгэшээгээд тэр хээр азаргыг авлаа. Тэгсэн суманд хэд хэд орчихсон шүү. Овооны наадам зэрэг бага сага бэсрэг наадамд их сайн давхисан. Суманд хоёр орсон байх. Жижиг наадмуудад хэд хэд айрагдсан. Төл нь ч гарсан. Төл байдсан гүүнээс нь гайгүй хурд гарсан.
-1997, 2006, 2010 онд Эрдэнэтэд бүсийн наадам болоход очиж байв уу?
-Том наадамд очоогүй. Ойр зуурын хаврын давхианд очдог байсан. Хээр азарга, үрээ 10 дотор багтаад л ирнэ. Сүүлийн үед хүүхдүүд маань уяад энэ зун гурван айраг авлаа. Би ч тэг, ингэ гэж илүү үглээд л явдаг юм.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон бэ?
-Цол анх гарч байхад л авсан. Жижигхэн үнэмлэх өгч байсан.
-Сумын баяр наадмаас хэчнээн айраг, түрүүтэй юм бэ?
-Медалиа харахад манайхны морьд 30-40 айраг түрүүтэй байх аа. Бид ч Улаан толгой, Хялганат руу нааддаг. Эрдэнэтэд хааяа очиж айраг, тэгээд 10-т багтах жишээний.
-Та хэдэн хүүхэдтэй билээ?
-Гурван хүүхэдтэй. Хоёр нь моринд их дуртай. Нэг нь Эрдэнэтэд ажилладаг. Тэр хүү амралтаараа ирнэ, бас морины хоббитой. Нэг хүү Засаг даргын тэрэг барьдаг. Ажлынхаа хажуугаар морь уяна. Хүү нь наймдугаар анги. Бас мориноос салахгүй. Адууны хойноос л явна.
-Сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Өвлийн бооцоо гэж хийдэг байлаа. Хурганы арьсаар уралддаг байсан. Нэг өвөл хээр морио уралдуулсан чинь түрүүлчихдэг юм байна. Хурганы арьс гэхээс илүү тэр үед хадаг их ховор байлаа. Тэгтэл нэг найз маань гүйж очоод шар хадаг амгайнд нь уячихаад, намируулаад л байна. “Чи хаанаас юу олоод уячихав аа” гэсэн чинь “Би хадгалж байсан юм. Хээр морийг чинь ирнэ гэж бодоод” гэж билээ. Тэр үнэхээр сонин тохиолдол санагдаж, их ч баярласан.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг өнө мөнх ивээж явах болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна