Аймгийн Алдарт уяач Б.Наранхүү: Авзагын ойгоор даага айрагдуулчихаад “Адууныхаа буянаар томчуултай зэрэгцэж зогсох өдөр ирдэг байжээ” гэж их баярласан
Төв аймгийн Заамар сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батаагийн Наранхүүтэй уншигч та бүхнийг уулзуулж байна. Түүний амжилтаас 2007 оны сумандаа шилдэг залуу малчин, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, 2011 онд сумын Алдарт уяач, 2017 онд аймгийн Алдарт уяач цолоор шагнуулсан.
-“Заамар хурд” галын анхны Алдарт юм байна. Хэдэн онд ямар амжилтаар, уг цолны эзэн болж байв?
-2011 онд сумын Алдарт, 2017 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. Өнгөрсөн хугацаанд Булган аймгийн баяр наадамд 2012 онд шүдлэн айрагдуулж, 2014 онд Тэсийн 90 жилээр хязаалан түрүүлгэсэн. 2016 онд Хишиг-Өндөрт болсон бүсэд хязаалан, даага тус тус аман хүзүүлсэн. Тэр жил бас Хөвсгөлийн Улаан-Уулд болсон “Дархадын хурд”-д азарга түрүүлгэж, даага аман хүзүүдүүлж байлаа. Энэчлэн аймаг сумын статустай уралдаанаас 12 айраг, түрүүний амжилтаар аймагт данстай уяач болсон юм. Ямартаа ч аавынхаа адуунд дуртай сэтгэлийг үргэлжлүүлэн сайхан л наадаж байна. Манай аав чинь адуу малд иртэй, эмнэг хангал сургадаг нэгэн байлаа.
-Дандаа таны өөрийн унаган адуу уу?
-Аль аль л байна. Гэхдээ одоо бол унаган голдуу адуугаар нааддаг юм.
-Морь уяад хэдэн жил болж байгаа юм бэ?
-Би чинь 1997 онд бие даан морь уяж эхэлсэн. Дараа жил нь анхныхаа айргаа авч үзэж билээ. 1998 онд Булган аймгийн Баяннуур суманд соёолон морь айрагдуулсан нь булган сүүлтэй байж амжилт тасраагүй. 1999 онд Баяннуурт хоёр гурван удаа, Дашинчилэнд ч хонгор соёолонгоо түрүүлгэсэн. Харин 2000 онд сумандаа даага айрагдуулчихаад, 2001 онд цэрэгт явсан юм. Ингээд хоёр жил эзгүй байгаад 2003 оноос ахин морьдоо уяж байна. 2017 он хүртэл сайхан л наадлаа. Сүүлийн хэдэн жил буурал бор мориороо нэлээн үзлээ. Улс, бүсэд ч орууллаа. 2015 онд Түвдэн Манлайн нэрэмжит наадамд бор морь айрагдсан. Тэр зунаа улсад бас 300 гаруй морьд мордоход Цагаан хөтөл давтал тав, зургаа дээр зарлагдаж нэлээн явсан. Тэгээд 82-оор давхисан. Бас л гантай жил байлаа шүү дээ. Харин энэ жил буурал морь Атарын ойд аман хүзүүлж, Булганы Сайханд болсон Н.Түвшинбаяр аваргын наадамд ахиад аман хүзүүллээ. Увсын баруун бүсэд очоод 12-оор орлоо.
-Хан хөхийн тахилгад уу?
-Тийм ээ. Уг нь айрагдчих байх гэж бодож очсон ч талаар болсон. Улсын тэр том уралдаан хийж байж их будилаантай болж, заваан эргэсэн. Хоёр замаар яваад, зуугаад морь төөрөгдөлд ороод, ихэнх нь километрийн цаанаас цувчихсан. Олон газрын уяачид зориод очиж байхад зохион байгуулалт тун муу байсан. Холоос бидэнд хэцүү л санагдсан.
-Та хэдэн насны морьтой очсон юм бэ?
-Гурван настай очоод, шүдлэн 12-оор, буурал морь 13-аар, хязаалан үрээ есөөр тус тус давхисан. Тэндээс ирээд Хүйн долоон худагт болсон Эрчимийн 50 жилийн ойд очиж буурал морь айрагдаад, дээр хэлсэн Түвшинбаяр аваргын наадамд аман хүзүүгээр ороод, Ховдын Булган суманд болсон машины байтай уралдаад гуравласан.
-Гадагшаа бол сайн явдаг юм байна даа?
-Яах вэ, өөрийн хэмжээнд яваад л байна. Өнгөрсөн 2014 онд бас Увс аймгийн Тэсийн 90 жилд очлоо. Ноднин 2016 онд хойшоо “Дархадын хурд”-д оролцлоо. Өнгөрсөн зун баруун хязгаар хүртэл хоёр явчихлаа. Увсын Өндөрхангай, Ховдын Булган суманд очоод ирсэн.
-Буурал морь бол хурдан юм аа. Өөр ямар хурдан буян байна вэ?
-Миний нэг хүрэн азарга байдаг юм аа. 2007 онд даага зургадугаар сарын 1-нд Булганы Гурванбулагт Тод манлай уяач П.Мэндбаяр “Авзага”-ын 15 жилийн ойгоор машины байтай дааганы уралдаан зохион байгуулдаг юм. Тэнд хүрэн даага маань гуравласан. Олон газрын чансаатай уяачдын хурд чуулсан тэр их өтгөн наадам болж билээ. Дааган Цэндээ гуайн саарал даага түрүүлж, Гачууртын Атарсайханы саарал даага аман хүзүүлээд, бас нэг хул даага нь гуравласан. Олон л газраар явж адуу эзэн хоёр нүд тайлж л байна.
-Морины хүүхдүүд бас сайн байна даа, тийм ээ?
-Тийм шүү. Манай том хүү тавдугаар анги төгсөж байна. Дараах нь гурав, нэгдүгээр ангид сурдаг. Нөгөө хоёр нь цэцэрлэгт, бага нь ой арай хүрээгүй байгаа юм. Эхнэр маань намайг их дэмжинэ л дээ. 2014 онд би чинь Увсын Тэс рүү явсан хойгуур манай хүн үлдсэн ганц, хоёр морио уяад Булганы Дашинчилэнгийн 90 жилийн ойд хонгор үрээгээ айрагдуулчихсан байсан. Би Солонготын давааг давах гээд явтал утас дуугардаг юм. Авсан хонгор үрээгээ айрагдуулчихлаа гэхэд нь үнэхээр их баярласаан. Бид чинь 2007 онд гэр бүл болсоноос хойш Атарын 30 жилээр миний хүрэн даага айрагдаж, эхнэр Баяннуурт хүрэн хязаалангаа аваачиж айрагдуулсан. Дараа нь Тэс рүү явдаг жил бас хоёр талд наадсан. Наадамд явсан хойгуур үлдсэн морьдыг маань хүүхдээрээ унуулаад айрагдуулчихсан л байдаг. Надаас дутахааргүй моринд сэтгэлтэй бүсгүй бий. Ингээд гэр бүлээрээ зүтгэж байна. Одоо ч морь уяхад санхүү их хэрэгтэй болж дээ. Бүтэн жил уйгагүй хөдөлмөрлөж, тэжээлийг таслалгүй явсан нь л амжилт гаргаж байна.
-Танай хөвгүүд морио унадаг уу?
-Том хүү 2014 оноос унаж эхэлсэн. Хүү маань морь унаж сураад удаагүй байхдаа нэг өдөр хурдан морины хувцсаа өмсчихөж. Тэгээд ирсэнээ “Аав аа би танд өнөөдөр мотоцикль авч өгнө өө. Харин та надад дугуй авч өгөөрэй” гэнэ. Тэр өдөр манай хойно ”Түмэн эх” галынхан мотоциклийн байтай соёолон уралдуулна гэж байсан юм. Тухайн үед би хязаалан хээр морь, Дашинчилэнгийн 90 жилд айрагдсан хонгор үрээ, Шувуухай гээд манай Оожоогийн нэг сайн хээр гэхчилэн хэдэн сайн хээр үрээ уячихаад байлаа. Хүүхэд совинтой байдаг юм гэж сонссон болохоор очоод уралдсан. Миний халтар үрээ гараад л явчихлаа. Хүү маань бие ч жижгийг хэлэх үү. Нэг их том каска, бакал хоёр л харагдаад давхисан. Ингээд анх удаа хурдан морь унаж аавдаа амласнаараа мотоцикль авч өгч билээ. Би ч хот руу утасдаад хүүдээ дугуй захиж авсан. Ингэж аав хүү хоёр биенийхээ мөрөөдлийг биелүүлж байсан сайхан түүх байна.
-Халтар нь түрүүлжээ. Бусад нь яаж давхисан бэ?
-Хонгор үрээ нь долоогоор гарч ирсэн. Оожоогийн Шувуухай хээр үрээ аман хүзүүлсэн. Миний халтар үрээ дараа нь сумандаа хязааланд уралдаад түрүүлж, ахиад Жаргалантын сургуулийн ойд очиж гуравласан. Тэсийн 90 жилд очиж түрүүлээд, энд ирээд Хишиг-Өндөр сургуулийн ойгоор хязаалан үрээ соёолонд уралдаад айрагдсан. Тэгээд бас нэг зээрд даага Тэсийн 90 жилд зургаалсан. Тэр намартаа их хурдан байлаа. Хишиг-Өндөрийн эмнэлгийн ой болоход зээрд даагаа шүдлэнд тавиад аман хүзүүлсэн. Нас насанд л ахиулж тавьж үзээд айрагдууллаа. Ноднин манайхан мөн ч гоё наадсан л даа. Уяагаараа гучаад шахуу айраг авсан. Тэр жил Булганы гурван газар зэрэг наадам болоход би хүрэн үрээ, хонгор даагаа Зоригоо гэж галын дүүдээ өгч Бүрэгхангай руу явуулсан. Удалгүй хоёуланг түрүүлгэчихлээ л гэсэн. Хишиг-Өндөр рүү дунд банди бор үрээ, хар даага, халзан даага гурваа авч яваад бор үрээ, хар даага нь түрүүлээд, халзан даага нь гурвалсан. Би өөрөө Булганы Сайханд Түвшинбаярын наадамд буурал морио аман хүзүүлдүүлсэн. Ингэж нэг өдөр гурван наадмаас дөрвөн түрүү, хоёр айраг авч байлаа..
-Олон сайхан хурдан буянтай юм аа. Эндээс буурал морины тухай олонтаа ярилаа. Хаанахын адуу юм бэ?
-Буурал морь бол Дорнодын Хөлөнбуйрын Зоригт гэдэг хүний адуунаас гаралтай. Түүнээс Эрхэмтөр ах худалдаж аваад 2015 онд над дээр авчраад уяулсан юм. Тэр жилээ тавдугаар сарын 1-нд Лүнд түрүүлчихээд, дахиад гурванд нь Түвдэн Манлай наадамд айрагдсан. Хэд хэдэн сум овооны наадмаас 12,13 түрүү авсан. Улсад ирээд зургаа дээр зарлагдаж үзсэн. Ингэж би хоёр жил уяад 2017 оны хавар өөрийн морь болгон худалдаж авсан юм. Одоогоор улс бүсэд орж чадахгүй л байна. Гэхдээ ямар ч олон адуутай уралдсан хөөрхөн зарлагдана аа. Надад 11-тэй ирсэн. Эрхэмтөр ахад долоотой ирсэн байдаг..
-Буурал мориноос өөр таныг илүүтэй баярлуулсан ямар хурдан хүлэг байна даа?
-Хүрэн азарга чинь 2007 оны даага байгаа юм. Тэр онд Авзагын ойгоор давхиснаас эхлээд арваад айрагдуулсан. Шүдлэнд нь Лүнд түрүүлгэчихээд, ГОК-ын 30 жилд очиж Чулуунбатын Янзага зээрдтэй нэлээн зарлагдаж яваад суугаад наймаар орсон. Булганы 70 жилээр 20 гаргаж ороод, 2008 онд болсон Заамар бүсээр мөн 30 орчимд ирсэн. Хязаалан үрээ суманд айрагдсан бол соёолон үрээ Бүрэгт болсон Өрмөн уулын 10 жилийн ойн өтгөн наадмаар Лүнгийн Буурал духт Жамъяндорж гуайн алаг үрээг аман хүзүүлэхэд минийх гуравласан. Соёолон 2010 онд сумандаа түрүүлж байлаа. Өрмөн уулын ойгоор түрүүлсэн зунаа сумандаа соёолон үрээ түрүүлээд, хавчиг азарга өвөл Атарт түрүүлээд, Баяннуурын өвлийн уралдаанд аман хүзүүлсэн. 2011 онд сумандаа түрүүлээд, өвөл нь хавчиг азарга өвөл их сайн уралдаж, намайг сумын Алдартад хүргэж билээ.
Манай галынхан ч сүүлийн жилүүдэд одтой наадаж байгаа. Ноднин Заамарт галынхан маань дөрвөн морь дараагаар оруулсан. 2016 онд суманд болсон өвлийн уралдаанаар галаараа гурван түрүүг нь авсан. Тэгэхэд миний буурал морь түрүүлж, ахиад Баяннуурын Насаагийн унаган адуу болох бор даага түрүүлсэн. Ганзоригийн хүрэн соёолонд түрүүлсэн юм. Галаас маань Ганзоригийн хүрэн морь, Баттулгын хээр морь, Төөгийн цагаан морь, манай буурал морь гээд их насны сайн морьд тодорсон жилүүд байна. Азарганаас гэхэд Баттулгын хээр азарга бас байна.
-Танай өвөг дээдчүүлд морь мал уяж байв уу?
-Айхтар уядаг хүн байгаагүй ээ.
-Тэгвэл юу таныг ингэж моринд уруу татчихав аа?
-Би чинь багадаа гурван жил орчим хурдны морь унасан. Тэгээд 1997 оноос хүн дагаж морь уях болсон юм. Нагац ах Батнасангийнхаа далбаанд ганц нэг үрээ даага хөтөлж аваачсанаар уяаны ажлаа эхлүүлж байлаа.
-Та гаднаас адуу авч байна уу?
-Айхтар авсангүй ээ. Баяннуурын Насаа найзаасаа ганц нэг даага авсан.
- Та бас олон газар очиж нааджээ. Хаанахын наадмууд илүү аятайхан болдог вэ?
-Хол ойроос очсон улсад чинь морь будилаангүй наадах шиг сайхан юм хаа байх билээ. Хойд урдуур нь давхих хамаагүй. Будлихаар ямар их сэтгэл гонсойно гээч. Ханхөхийд би буурал морио үнэхээр хурдан байхад нь очсон. Их ч найдаж байсан юм. Улсын бүс хийж байгаа газар бас арай ч дээ. Нэг бол төхөөрөмжийнхөө ард орсон морийг авч үлддэг байгаа даа. Хаа байсан километрийн цаанаас эргээд явсан морьдыг явуулахад нь хэлэх үг олдоогүй. Сүүлд нь Өвөрхангайд ч уралддаг байж уу гэж бодсон. Өвөрхангай бас улсын бүс хийсэн юм. Зурагтаар харахад тэд дэгтэй сайхан наадсан шиг байна лээ. Гэхдээ би Булган талдаа уралдах дуртай. Эндээс олон ч айраг түрүү авдаг. Харин Төв аймаг талдаа уралдаж үзээгүй ээ. Хааяа нэг улс руу явна аа.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Улс, бүс рүү л зорьж байна. Хэдэн гайгүй морьдоо гайгүй ногоо цагаатай газар уяж бэлдээд уралдуулна даа.
-Наадам бүхэн сайхан биз. Гэхдээ онцлох наадам гэж байх уу?
- Авзагын ойн наадам сайхан болсоон. Их морь, даага хоёрт нь Портер өгч байсан юм. Тэнд Цэндээ гуай, Гачууртын Атарсайхан нартай зэрэгцээд даага айрагдуулчихаад цоллуулж зогсохдоо их баярласан. Адууныхаа буянаар томчуултай ингэж зэрэгцэж зогсох өдөр ирдэг байжээ л гэж бодсон. Дараа нь Далан дээр нэг уралдаан болоход би өнөө даагаа арваадаар давхиулсан. Бас Атарын ойгоор Цээлийн алдарт Баяраагийн халзан даага түрүүлж, хонгор даага нь аман хүзүүлээд,Баянтогтохын хээр даага гурваар орж, миний хүрэн даага дөрөвлөөд, Атарсайхан ахын саарал тавласан. Тэр бас их гоё наадам байгаа юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Удахгүй зорьсондоо хүрч, төрийн зарлигт наадмаас түрүү, айраг хүртээд, хишигтэй уяач болоорой. Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна