“Авзагын хурд” МСУХ-ны тэргүүн Д.НЯМБАЯР: “ТОД МАГНАЙ” КИНОНЫ ЗУРАГ АВАЛТЫН УРАЛДААНД ХҮРЭН МОРИО ГУРАВЛУУЛЖ БАЙЛАА

Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, "Авзага" хоёрдугаар багийн харьяат, "Авзагын хурд" МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Даваадоржийн Нямбаяртай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1967 оны хавар аймгийнхаа төвд айлын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд ХАА-н Тэргүүний ажилтан, ММСУХ-ны "Уяачийн алдар" одон, 20 жилийн ойн медалиар шагнагджээ.
-Та “Авзагын хурд” МСУХ-ны тэргүүнээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Манай холбоо байгуулагдаад 12 жил өнгөрч байна. Тухайн үедээ аймгийн Алдарт уяач Бадмаараг, “Тогоо” багийн Засаг дарга асан Александр, Цэдэндамбын Баярсайхан нар “Авзагын хурд” холбоог санаачлан байгуулж, анхдугаар хурлаа зарлан хуралдуулахад 26 уяач оролцсон байдаг. Уг хурлаар анхны тэргүүнээр нь Ц.Баярсайханыг сонгосон юм. Анхны тэргүүний хувьд олон бүтээлч ажлыг хийсэн. Үүнээс 2008 онд шиг санагдаж байна, сумандаа “Дүнжингарав” хаврын уралдааныг зохион байгуулж, гурван нас уралдуулж байлаа. Харин миний хувьд 2010 онд энэ нутагт шилжин ирж, хойтон жил нь “Авзагын хурд” МСУХ-ны хоёр дахь тэргүүнээр сонгогдсон. Түүнээс хойш долоон жил өнгөрчээ.
-Энэ хугацаанд ямар, ямар ажлыг амжуулав?
-Холбоогоо өргөжүүлэхийн тулд уяачдынхаа гишүүнчлэлийг шинэчилж, 67 уяачийг бүртгэж энгэрийн тэмдэгжүүллээ. Сүлд тэмдэг, туг, тамга тэмдэгтэй боллоо. Тухайн үедээ 450 мянган төгрөгийг морин уралдаанаас олж холбоогоо санхүүжүүлдэг байлаа. Мөн 2011 онд Баяннуурт болсон бүсийн уралдаанд сая төгрөг хандивлалаа гээд хийсэн юм бий.
Манайх сүүлийн хоёр жил уралдаанч хүүхдүүдээ бүрэн даатгалд хамруулсан. Хоёр хүүхэд осолдсоныг эмнэлэгт 100 хувь оношлуулж, эмчилгээ хийлгэсэн. Өнгөрсөн жилээс хүүхдээ иж бүрэн хувцас хэрэглэлээр хангаж, уралдааны сайхан төхөөрөмжтэй болсоноор мориноос унах эрсдэл багаслаа. Сумын морин уралдааныг хүн эмнэлгийн болон даамлын машинаас өөр машин дагадаггүй болсон.
Уралдааны замын тухайд Бэрх хангайнхаа араар тавьдаг, сайхан замтай байсан. Гэхдээ сүүлийн үед бороо, ганд элэгдэж, урь идээд Бэлчирийн хоолой уруудуулж тавьдаг болсон. Газар нь жаахан хөнтрүү, салхи дандаа уруудаж ирдэг болохоор моринд жаахан ядаргаатай. Үүнээс болоод манайх бүсийн уралдаан авдаггүй юм. Уг нь газар нь хойд хангайгаа бодвол зөөлхөн л дөө. Гэхдээ хоолой уруудаж орж ирдэг болохоор морь багтрах, ядарсан нь эцэх гээд байдаг гэмтэй.
-Жилдээ хэчнээн уралдааныг зохион байгуулж байна вэ?
-Жилдээ 8-9 уралдаан зохион байгуулдаг юм. Сумын баяр наадмаас гадна мянгат малчдын уралдаан, эх үрсийн баярын дааганы уламжлалт уралдаан, баг тус бүртээ зохион байгуулдаг хадагны уралдаан гээд дээрх тоонд хүрчихнэ ээ. Одоогоор аймгийн бүсийн уралдааныг сумандаа зохион байгуулаагүй л байна. Уг нь 2011 онд Баяннуурт, хоёр жилийн дараа Дашинчилэнд, дахиад хоёр жилийн дараа Сансарт хийчихээд өнгөрсөн жил манайд ирэх учиртай байсан юм. Гэвч Баяннуур аймгийн бүсийн уралдаан зохион байгуулсанаас хойш тасарчихлаа.
-Танай сум хэчнээн уяачтай вэ?
-370 гаруй уяачтай. Үүнээс 67-д нь үнэмлэх, энгэрийн тэмдгийг нь тараасан. Нийт уяачдын дотор Тод манлай хоёр, аймгийн Алдарт 11, сумын Алдарт цолтой 32 уяач байна. Энд сонирхуулахад Монгол адууг Геннисийн номд бүртгүүлэх арга хэмжээний үеэр Гурванбулаг сумаас “Тогоо” бригадын малчид есөн цоохор морьтой очиж оролцсон. Тэр үед манай сумаас нийт 37,38 хүн адуу малаа авч очоод амжилттай оролцоод ирсэн. Уралдаанд 23 морь мордуулснаас хамгийн дээд тал нь 76-гаар давхисан. Мөн тэрхүү ёслолын үеэр аймгийн Алдарт уяач хоёр, сумын Алдарт уяач зургаа төрсөн.
-Гурванбулагийнхан бусад сумдаас юугаараа ялгаатай вэ?
-Манайхан чинь нэгдэл нийгмийн үеэс өнөөдрийг хүртэл адууныхаа тоогоор Сайханы дараа ордог. Энд чоно, нохой багатайн дээр тал хээрийн бүс цогцолсон болохоор адуу өсгөхөд таатай нутаг байгаа юм.
Сум маань зургаан багтай. Хуучин социализмын үед 10 суурь адууны бараг зургаа нь “Тогоо” багт байсан гэдэг. 800, 800-гаар суурилдаг гэхээр 10 гаруй мянган адуунаас 5000 гаруй нь “Тогоо” багт байсан юм байна. Энэ утгаараа “Тогоо” баг одоо ч адууныхаа хурд, чанараар илүүрхдэг. Бас энэ багаас олон сайн уяач төрсөн. Тэднээс хамгийн өндөр насласан нь “хөх” Чимэдцэрэн гэж уяач байлаа. Дээхнэ үед олон уралдаан болдоггүй байсан ч Чимэдцэрэн гуайн хээр морь нэг жилийн дотор зургаан сумын ойн наадам дамжиж уралдаад, зургаан түрүү хүртсэн байдаг. Тэр л манай сумын дээд амжилт байх шүү. Хожим “Тогоо” багийн Дондогоогийн хар морь олон түрүүлсэн. Мөн “Тогоо” багийн адуучин Батсайханы нэгдлийн цоохор үрээ дааганаасаа хойш жил алгасалгүй сумандаа түрүүлсэн байдаг юм. Харин сүүлийн жилүүдэд Д.Хишигжаргал, П.Мэндбаяр гуай нарын Тод манлай уяачид нутаг орныхоо нэрийг гарган одтой сайхан наадаж байна. Мэндбаяр гуай хотод уралдаагүй хурдуудаа орон нутагт авчирч уралдуулдаг. Түүний дүү Энхманлай ч морьдоо сайн давхиулж, тогтмол амжилт үзүүлж байна.
-Бусад таван багийн одтой нааддаг уяачид хэн, хэн байна. Тэдний цуутай ямар хурдуудыг та нэрлэх вэ?
-Дээхнэ үед Дондогоогийн хар морь гэж засаг адуу байсан. Суманд завсаргүй тав түрүүлсэн гэж ярьдаг. Нэг үе Батцэнгэл гуайн аав Дашпунцаг гэдэг хүний зээрд азарга ч бас нутаг орондоо нэртэй байлаа. Жаргалант байна уу, Төв аймгийн угшилтай санагдана. Тэр азарганы үр төл гуравдугаар багаар их тарсан. Сүүлийн үеэс гэвэл аймгийн Алдарт уяач Баттүвшингийн Дорнод угшилтай хүрэн халзан морь бий. Суманд сүүлийн гурван жил дараалан түрүүлж, зэргэлдээх Хишиг-Өндөр сумын болон сургуулийн ойн баярт мөн л түрүүгээр давхисан. Энэ хавьдаа л даалуу адуу гэгддэг юм. Морь уяхгүй ч сайхан унаж эдэлдэг улс ч бий. Тухайлбал, адуу сайн хариулдаг, морийг сайхан цэвэрхэн унадаг, эдэлдэг Хорол заан гэж хөгшин байлаа. Хүү нь одоо Булган аймгийн төвд морь уядаг юм. “Тогоо” багийн адуучин Төмөртогоо гэдэг хөгшин байна. Морийг ямар цэвэрхэн унаж, бас сайхан уургална гээч. Дөрвөн хүү нь дөрвүүлээ морь уядаг. Тэд сумын наадмаас айраг алдана гэж үгүй шүү. Мөн гуравдугаар багийн Нямсүрэн гэж панз наймаа их хийдэг, Жаргалантаас адуу мал оруулж ирсэн хүн байна. Бас л дөрвөн хүү нь морь уяж, одтой сайхан наадацгаадаг.
-Та ч удам залгасан уяач гэсэн байх аа. Танайхан амжилт арвин уу?
-Манай удмынхан гурван үеэрээ хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа улс. Миний өвөө Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, баян Намдаг Хан уулын ард очиж морь уралдуулж байсан түүхтэй. Тухайн үедээ буюу 1940 хэдэн онд Намдаг баяны шарга Хан уулын ард очиж, “Хамгийн сайхан морь”-оор шалгарсан хүлэг байсан гэдэг. Улмаар 1950-иад оны сүүлчээр өвөө маань Төв аймгийн Эрдэнэсант суманд болсон том уралдаанд зургаан насны морь түрүүлгэж байсан түүхтэй. Харамсалтай нь, дөрвөн насны морь нь шөнөжин усан бороонд уягдаж хоноод, зогсоогоороо нөгцчихсөн юм гэнэ лээ. Харин миний аав бол Намдаг гэж хүний өргөмөл хүү байгаа юм. Бага залуугаасаа малын санитарчаас эхлээд сумын намын үүрийн даргаар ажиллаж, Булганы хойд талын сумдыг дуусгасан хүн дээ. Монгол Улсын Тод манлай уяач Хэнмэдэх гуайтай хамт Намын дээд сургуулийг төгссөн байдаг юм. Тухайн үед намын дарга хүн зургаахан бодтой л байх журамтай байхад арваад адуугаа ах дүү нарынхаа мал дунд нууж тоолуулаад, морио уядаг байлаа. 1971 онд Хишиг-Өндөр сумын орлогч даргаар ажиллаж байхдаа адууны чанар сайжруулах шугамаар Хэнтий аймгийн Галшар суманд очиж, Донойн Цэвэгмид гуайгаас засгийн мөнгөөр дөрвөн азарга авч ирж, Хишиг-Өндөр сумын адууг сайжруулсан. Авчирсан дөрвөн азарга нь ирсэн жилдээ уягдаагүй. Хойтон жил нь дөрвүүлээ уягдаж, аймгийн баяр наадамд дараалан ирж байсан. Мөн Тэсээс ч адуу авчирч байлаа. Түүнээс хойш намын дарга болоод би л голдуу морио уядаг болсон. Харин одоо энэ ажлаа хүүдээ даатгасан гэх үү дээ. Миний хүү ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгсөөд, удмаа залгаад уяа эвлүүлж байна.
-Энэ “Тод магнай” гэсэн медаль ямар учиртай юм бэ?
-1989 онд Архангай аймгийн Хашаат сумын Хөшөөт цайдамд “Тод магнай” киноны зураг авалт болж, 260 гаруй морь уралдсан. Энд би Дашинчилэн сумын ойн наадамд тавласан хүрэн морио мордуулаад гуравлуулсан юм. Тухайн үедээ айргийн тавд хурдалсан морьдод “Тод магнай” медалийг өгч байлаа. Эхний аравт давхисан морьд нь 10 сумын наадмын түрүү магнайчууд байж билээ.
-“Тод магнай” кинонд хоёр бор, хээр морь эхний гуравт давхидаг санагдаж байна?
-Тэд уралдаагүй. Тэр гурваас хойших морьд л уралдсан гэсэн үг.
-Дурсгалтай юм аа. Өөр одтой наадсан амжилтаасаа хуваалцаач?
-1997 он шиг санагдаж байна. Баяннуурт бүсийн уралдаан болсон юм. Тэнд Цэндийн хонгор морь, Өндөрширээтийн хүрэн азарга хоёр түрүүлж, миний хээр морь 12-оор хурдалсан. Энэ амжилтаараа Булган аймагтаа дээд амжилтыг тогтоож байлаа. Тухайн үедээ Монголд зохион байгуулж буй хаврын анхны уралдаан гэгдэж, нас насанд 21 аймгаас ирсэн 300, 300 орчим адуу мордсон. Түүнээс хойш эргэн тойрны сумдын олон наадамд морь уралдуулсан. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Төмөрсүхээс саарал даага авч, жил бүр болдог Эх үрсийн баярын уралдаанд аман хүзүүдүүлж байлаа. Одоо хавчиг соёолон азарга ид уралдаж байна. Мөн хар даага авчирч Бат-Эрдэнэ начны наадамд таваар давхиуллаа. Бас нэг хаврын наадамд соёолон хонгор үрээ айрагдсан. Эх нь Төв аймгийн Заамар сумын “жургар” Батсүх гэдэг хүний адууны сартай зээрд азарганы төл сайхан хул гүү байсан юм. Түүнээс таван эр унага, бусад нь дандаа охин төл гарсан. Хөөрхий эр болгон нь л давхисан.
-Сүүлийн үед адуугаа чанаржуулна гээд уяачид дор бүрнээ л хичээж байна. Та малын эмч хүн. Тэр утгаараа энэ ажлыг төгс утгаар нь хийж байна уу?
-Би “Авзага” багтаа хувийн мал эмнэлэг ажиллуулдаг. Манай суманд адууны өвчлөл харьцангуй бага л даа. Малын эмчийн хувьд энд тэндээс цустай адуу авч ирэх бүрт очиж үзээд, зөвлөгөө өгдөг юм. Сүүлийн жилүүдэд манайхан энд тэндээс үржүүлгийн зорилгоор эрлийз цустай гүү голдуухан авч ирцгээж байна. Тэр хэрээр цустай адууны тоо нэмэгдээд л байгаа юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн их хэрэгт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
А.Тэлмэн










0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
11 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
Сэтгэгдэл бичигдээгүй байна