Сумын Алдарт уяач И.МӨНХБАТ: ААВЫГАА ӨНГӨРСӨН ЖИЛ АЗАРГЫГ НЬ УЯЖ ТҮРҮҮЛГЭЭД БАЯР, ГУНИГ ХОСОЛЖ БАЙЛАА

Төв аймгийн Авдарбаян сумын уугуул, сумын Алдарт уяач Ичинноровын Мөнхбатыг уншигчдадаа танилцуулж байна. Баян сумынхаа түүхт 90 жилийн ойн медалиар шагнуулсан тэрээр 1974 оны өвөл сумын эмнэлэгт төржээ.
-Таны аавын талаар яриагаа эхэлье. Морь уядаг хүн байв уу?
Миний аав Дэндэвийн Ичинноров гэж овоглодог ч Сүхбаатар гэдэг хүний ууган хүү. Өвөөгөөрөө л овоглож байсан юм болов уу даа. 1952 онд Авдарын энгэр гэдэг газар төрж, Төв аймгийн Баян сумын Авдарбаянгийн сургуулийн долоодугаар ангийг төгсөөд Баян сумын түүхий эдийн эрхлэгч, бригадын дарга, багийн дарга, тоо бүртгэгч гээд нэгдэлд бараг хийгээгүй ажил байхгүй. Бага залуу наснаасаа л хурдан морь уясан байх. Миний мэдэхийн сум орон нутагтаа морь уядаг байсан. Би зургаа, долоон наснаас морь унах болж цаашлаад аавынхаа уяаны ажилд нь тусалж эхэлсэн.
Ичинноров гэж хүний нэрийг гаргаж хурдалсан ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
Аавын нэрийг гаргасан олон адуу бий. Хамар цагаан зээрд, хул, зээрд морьд, зээрд азарга гээд л. Онцгойлж яривал хулгар халтар азарга нь манай аавын дүү Цэдэвдоржийн бор азарганы төл. Хулгар халтар суманд дөрөв, тав орсон. Багахангай дүүрэгт хоёр орж, тав, зургаа айрагдсан. Бор морь нь өөрийнх нь зүүн урд зүгийн угшилтай зээрд азарганы төл. Бор морь бүдүүрээд энэ сум болон Өндөртолгой, Хайрхан хавийг тойрсон наадамд олон түрүүлж, айрагдсан.
-Танай адууны уг суурь нь ямар угшилтай вэ. Дэндэв гэж хүн морь уядаг байсан юм уу?
Би Дэндэв гэж хүний талаар сайн мэдэхгүй. Харин өвөө Сүхбаатар Баянцагааны Толбот угшлын адуутай, морь уядаг, халзан азарга нь суманд түрүүлж, халтар, хүрэн морь нь суманд орж байсан. Манай аавын дүү Цэдэвдорж Гэсэрваань гуайн гурван хүрэн азарганы Бага хүрний төл Зурвас хүрэн азаргыг авсан. Түүнээс салбарлан олон хурд гарсан. Надад ч цус нь байдаг. Мөн манай хадам талын Баажий гэдэг хүний суманд түрүүлээгүй ч олон удаа аман хүзүү, айрагт хурдалсан хар азарганы төл хонгор гүү бий. Хар азарга Баян сумын унаган адуу, хонгор гүү эхнэрийн өмчинд ирсэн юм. Хонгор гүүг халзан азаргандаа тавьж бор азарга гарсан нь суманд хоёр айрагдсан. Дааганд нь хайрханы наадамд түрүүлгээд аавдаа бэлгэнд өгсөн. Даагандаа их хурдан байсан, эргэн тойрны бага наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан. Аав минь 2010 онд өөд болж, тэр жил нь би суманд уяж түрүүлгэсэн. 2011 онд бор азарганы төл халтар даагыг бас түрүүлгэсэн. Халтар шүдлэндээ хавар нь нэг уралдаж багахан наадамд айрагдаад зун нь гантай байгаад уралдаагүй. Одоо зургаан настай.
-Ичинноров гуай улс, бүсийн чанартай наадамд морь айрагдуулж байсан уу?
Төв аймагт хоёр азарга орсон. Ер нь сум орон нутагтаа олон айраг түрүүтэй. Сүүлд намайг морь уяад дагаж явахад нэг азарга долоо, наймаар, бас нэг азарга нь 12-оор давхисан. Улсад бол яг өөрийн нэрээр байхгүй байх. 15 жилийн өмнө сумын Алдарт, дараахан нь л аймгийн Алдарт уяач болсон доо.
Морио тарган, эсвэл туранхай тавьдаг байв уу. Морины хоол гэдсийг хэр тохируулдаг хүн байв? Морины хоолыг нэг их хасахгүй. Тарган, туранхай аль алийг нь сайхан уяна. Аав нэлээн тарган хүн морь унаж эдлэх нь юу байхав. Тэгээд ч төрийн албан хаагч учраас ганц азарга адуугаа хүн амьтанд тавин “Тэрийг тэгж унаарай, энийг ингэж унаарай” гээд захина. Аав минь олон үггүй, хүнтэй таван үг зөв сольчихдог энгийн нэгэн байлаа.
-Хүн сэтгэлд хоногшсон наадмуудаа их ярьдаг. Аав тань хэдэн оны наадмыг онцолж дурсдаг байв?
Яг оныг нь сайн санахгүй байна. Намайг мориноос хасагдчихсан байхад манай зээрд азарганы хоёр төл суманд нэг нь түрүүлж нөгөөх нь айрагдсан. Хул морь түрүүлж, зээрд морь дөрөвт орсон. Тэр жилийн наадам их сонин ах дүү дөрвөн морь дарааллаад орчихсон. Манай хоёроос гадна Баярын Пүрэв гэж хүний хоёр халтар морь айрагдсан. Хоёр халтар морины нэг нь Лувсандагдан, нөгөөх нь Пүрэвийн нэр дээр мордон айрагдсан байдаг. Тэр хоёр халтар дээхнэ үеийн шар Цэнд гэдэг хүний угшилтай ах дүү морьд байгаа юм.
-Үүнээс өөр, ингэж олноор нь нэг дор айрагдуулсан тохиолдол бий юу?
Энхбаатар гээд манай ээжийн ахын хүүхэдтэй нийлээд суманд хэд хэдэн удаа жилд хоёр гурван айраг авч байсан.
Ичинноров гэж хүн хэдэн хүүхэдтэй юм бэ. Танаас өөр уяа тааруулж байгаа хүн бий юу?
Манайх чинь долуулаа. Таван хүү, хоёр охинтой. Хөдөө морь малын араас яваа нь ганц би. Аавыгаа бурхан болсоны дараа жил 2011 оноос бие даан уяа сойлго тааруулж байна. Ааваасаа хойш сумаас хоёр түрүү, нэг айраг хүртлээ.
-Та хэдэн онд сумын Алдарт уяач билээ?
2002 онд байх аа, аавынхаа дараахан болсон юм.
Сүүлийн үед таны уяж байгаа морьдоос гайгүй хурдалж байгаа нь ямар морьд байна?
Дээр ярьсан хавчиг зургаатай халтар морь, бор халзан хязаалан үрээ байна. Мөн найзын маань над дээр уягддаг нэг хүрэн морь байна. Бусдыг нь засаж сургаад уяанд оруулаад л байж байна.
-Эндээс улсын наадмын олон түрүү, айргийн морьд тодорсон хурдтай газар. Гэхдээ л цус сэлбэж сайжруулах, чанаржуулах хэрэгтэй байх. Энэ талд та хэр анхаарч байна вэ?
Анхааралгүй яах вэ, Дорнодын Дашбалбараас ноднин нэг хонгор азарга авч тавьсан. Тэрнээс өмнө Баянчандманиас нэг бор азарга авсан. Манай найзын халзан азаргатай нийлээд дөрвөн азарга адуутай. Яг угшил яриад яах вэ. Зүгээр энд тэндхийн арай гайгүй сэтгэлд таарсан адуугаар цусыг нь холтгодог юм.
-Таны үр хүүхдүүдээс залгамжлах уяач олон төрж байна уу?
Ганц хүү морь малд гайгүй эвтэй. Одооноос уях байх даа.
-Таны хувьд хамгийн сайхан наадам нь хэзээ байв?
Аавыгаа өнгөрсөн жил аавынхаа азаргыг суманд түрүүлгэчихээд зогсож байхад сайхан л байсан. Нөгөө баяр гуниг хосолно гэдэг тэр байлаа. Миний нэр дээр байсан ч цоллохдоо Энхбатын бор хэмээн дуудуулсан. Яахав түмэн мэдэх юм хойно, тэр л сайхан наадам байлаа.
-Та аавтайгаа олон газрын наадамд явж байв уу?
Аавыгаа даган ойр тойрны Баянцагаан, Баянжаргалан, Баян сум, Багахангай дүүргээр наадаж байсан. Төв аймаг хоёр гурав явсан. Улс бүсийн наадамд явж үзээгүй энүүхэн хавиараа тойроод наадаж байна. -Мал маллахаасаа өмнө ямар ажил алба эрхэлж байсан бэ?
1990 онд найм төгсөөд нэгдлийн 100 зусаг, 80 эм хонь авч малчин болж байлаа. Гэтэл 1992, 93 он гээд мал хувьд гарч өөрийн малыг маллах болсон. 2000 оны зуднаар мал шингэрч хоёр дүү ч хөдөө байсан болохоор би Багахангайн төмөр замд хоёр гурван жил ажил хийсэн. Төв сууринд цаг барьж ажил хийнэ гэдэг хөдөөний хүнд хэцүү юм билээ. Гурван жил гаруй болоод л хөдөө буцаад гарсан. Ойрын хэдэн жил чинь цаг сайхан, мал ахуй ч гайгүй болж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 00:46 минут Эрлийз дээд насны ангиллыг Б.Нямжавын зээрд 15 оно…
-
Өчигдөр, 22:19 минут Т.Галбадрахын бор морь 2019 оны чансааг тэргүүллээ
-
Өчигдөр, 20:28 минут О.Батбилэгийн Хүхээ халзан азарганы чансааг тэргүү…
-
Өчигдөр, 19:03 минут Их хурдад азарга унаж түрүүлгэсэн Б.Энхбаяр хүү 39…
-
Өчигдөр, 17:44 минут 2019 оны чансааг О.Батбилэг 93 оноогоор тэргүүлжээ
-
12-р сарын 03 -нд ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүн 10-нд болно
-
12-р сарын 01 -нд ДЭЛГЭРХААН УУЛЫН ТАХИЛГА, ЦАГААН АДУУНЫ БАЯР “ДА…
-
12-р сарын 01 -нд АХ-ын 98 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 6-1…
-
12-р сарын 01 -нд Л.Мөнхсайханы Ах хээр
-
12-р сарын 01 -нд Уяач Л.Мөнхсайхан: 10 жилийн хүлээлт, хүсэл мөрөөд…
-
11-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашна…
-
11-р сарын 28 -нд Ц.Хүрэлтулгын хурдан хүрэн
-
11-р сарын 28 -нд Уяач Ц.Хүрэлтулга: АНУ-ын алдартай азаргануудын хө…
-
11-р сарын 21 -нд Дуулаад машин ав
-
11-р сарын 21 -нд З.Батбаярын бор халзан
-
11-р сарын 21 -нд Б.Мөнхбаярын Дүнжин хээр
-
11-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Ганболд: Үрээгээ түрүүлгэнэ …
-
11-р сарын 19 -нд “Тод магнай”-чууд ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв
-
11-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач С.Жаргалсайхан: Эцэг мал болох…
-
11-р сарын 18 -нд Л.Ганболдын хүрэн халзан
-
11-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Л.Ганболд: Уясан морьд түрүүлж…
-
11-р сарын 18 -нд АХ-ын 98 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2019 оны 11-р сарын 08 -нд Б.Энхболдын Булган хонгор
-
2019 оны 11-р сарын 08 -нд Ж.Мөнхтөрийн хонгор халзан
-
2019 оны 11-р сарын 08 -нд М.БИЛЭГЖАРГАЛЫН ХЭЭР халзан
-
2019 оны 11-р сарын 08 -нд Ч.БАТЗОРИГИЙН ШАРГА ХАЛЗАН
-
2019 оны 11-р сарын 08 -нд Г.Дашзэвэгийн сарт хээр
-
2019 оны 11-р сарын 08 -нд Б.Чөдөр-Эрдэнийн Тэмүүжин хээр
-
2019 оны 11-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач Б.Чөдөр-Эрдэнэ: Улсад айрагдан…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Х.Цогтсайханы сартай хээр
-
2019 оны 11-р сарын 04 -нд Манлай уяач Х.Цогтсайхан: Уясан морьд цулбууртай, …
-
2019 оны 11-р сарын 04 -нд Ж.Нямлхагва: Хөвсгөлд байтугай, Монголд аймгийн та…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Итгэлээр хөглөсөн эвий Mongolian Groom минь
-
2019 оны 11-р сарын 04 -нд Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм
-
2019 оны 11-р сарын 01 -нд Т.Галбадрах хурд хуваахаар болжээ
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Төгсбаяр: Манай ажаа Өнжүүлд…
-
2019 оны 11-р сарын 01 -нд Д.АМГАЛАНБААТАРЫН ХАНДГАЙ ХАЛТАР
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Амгаланбаатар: 520 шүдлэнгээ…
-
2019 оны 10-р сарын 30 -нд 10 жилийн ойн анхны азтан тодорлоо
-
2019 оны 10-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Б.Шийлэгдорж: Сайн адууг бага …
-
2019 оны 10-р сарын 30 -нд Ч.Цэрэнбатын хул
-
2019 оны 10-р сарын 30 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбат: Төрийн зарлигт наада…
-
2019 оны 10-р сарын 30 -нд “Тод магнай”-нхан “Алтангадас”-тай сэтгүүлчтэй бол…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Б.НЯМЖАВЫН зээрд
-
2019 оны 10-р сарын 28 -нд Юу юугүй цас орох нь ээ буюу скижорингийн тухай
-
2019 оны 10-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Н.Нацагдорж: Ягаан морь энддэг…
-
2019 оны 10-р сарын 28 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 20-д хурдалсан дааганууд
-
2019 оны 10-р сарын 23 -нд Б.НЯМЖАВЫН ХУЛ
-
2019 оны 10-р сарын 23 -нд Уралдаанч Б.Мягмарцэрэн: Улсынхаа баяр наадамд гур…
-
2019 оны 10-р сарын 23 -нд Ж.ЭРДЭНЭБАТЫН ХҮРЭН ХАЛЗАН
-
2019 оны 9-р сарын 17 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны …
-
Өчигдөр, 17:44 минут 2019 оны чансааг О.Батбилэг 93 оноогоор тэргүүлжээ
-
2019 оны 11-р сарын 04 -нд Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм
-
2019 оны 9-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар: Нутаг усны нэр д…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Н.Нацагдорж: Ягаан морь энддэг…
-
2019 оны 10-р сарын 18 -нд Уяач О.Амгаланбаатар: Анх удаа морь уяад төрийнхөө…
-
2019 оны 9-р сарын 29 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан соёолонгу…
-
2019 оны 9-р сарын 13 -нд Х.БАДАМСҮРЭНГИЙН ЭЛБЭГ ХЭЭР
-
2019 оны 10-р сарын 14 -нд Уяач Г.Баттулга: Зөв хүүхдээр унуулж, үрээгээ айра…
-
2019 оны 9-р сарын 11 -нд Н.БАТТӨМӨРИЙН ХАР
-
2019 оны 10-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ганболд: Азаргануудынхаа а…
-
2019 оны 9-р сарын 28 -нд Тод манлай уяач Д.Ганбаатар: Уяачид гэж эрийн хуга…
-
2019 оны 9-р сарын 14 -нд Б.ЛХАГВА-ОЧИРЫН ДАЙЧИН ХАЛЗАН
-
2019 оны 10-р сарын 11 -нд Залуу уяач Г.Ганбаяр: Аавынхаа зүсэлж өгсөн адууга…
-
2019 оны 9-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Дамдин-Ядам: Цоохор үрээ …
-
2019 оны 10-р сарын 28 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 20-д хурдалсан дааганууд
-
Өчигдөр, 22:19 минут Т.Галбадрахын бор морь 2019 оны чансааг тэргүүллээ
-
2019 оны 10-р сарын 07 -нд Аймгийн Алдарт уяач С.Эрдэнэбат: Манай ажаа төрийн…
-
2019 оны 9-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Д.Энхжаргал: Жуутан Даваадоржи…
-
2019 оны 10-р сарын 11 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан хязааланг…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Б.НЯМЖАВЫН зээрд
-
2019 оны 11-р сарын 01 -нд Т.Галбадрах хурд хуваахаар болжээ
-
2019 оны 10-р сарын 04 -нд Хурдан морины салбар хороон нарийн бичгийн дарга Ц…
-
2019 оны 9-р сарын 16 -нд Аймгийн Алдарт уяач Д.Очирсүрэн: Сүүлийн зургаан …
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Төгсбаяр: Манай ажаа Өнжүүлд…
-
2019 оны 10-р сарын 02 -нд Уяач Д.Мөнхбат: Наадмын өмнөх сунгаануудад сайн ба…
-
2019 оны 10-р сарын 14 -нд Г.Баттулгын зээрд халзан
-
2019 оны 9-р сарын 16 -нд Д.ШИНЭМӨНХИЙН ЗАНДАН ХҮРЭН
-
2019 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Удахгүй унаган т…
-
2019 оны 9-р сарын 13 -нд Д.ГАНБААТАРЫН МЭНГЭТ ХҮРЭН
-
2019 оны 10-р сарын 09 -нд М.АДЪЯАБААТАРЫН ХАР
-
2019 оны 9-р сарын 20 -нд Ч.МАХБАЛЫН ХҮРЭН
-
2019 оны 9-р сарын 11 -нд Уралдаанч Н.Билгүүнманлай: Барианд ороход ийм олон…
-
2019 оны 9-р сарын 09 -нд Ц.МӨНХХУЯГИЙН ТОД ЯНЗАГА
-
2019 оны 9-р сарын 16 -нд Х.МАНЛАЙБААТАРЫН ЗЭЭРД
-
2019 оны 10-р сарын 09 -нд Аймгийн Алдарт уяач Д.Давааноров: Уяач хүнд морь т…
-
2019 оны 9-р сарын 26 -нд Д.Балдандоржийн хонгор
-
Өчигдөр, 20:28 минут О.Батбилэгийн Хүхээ халзан азарганы чансааг тэргүү…
-
2019 оны 9-р сарын 27 -нд Т.Ганжаргалын хар
-
2019 оны 10-р сарын 30 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбат: Төрийн зарлигт наада…
-
2019 оны 9-р сарын 09 -нд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд түрүүлж, ай…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Ж.Нямлхагва: Хөвсгөлд байтугай, Монголд аймгийн та…
-
2019 оны 9-р сарын 14 -нд Г.ЧИНЗОРИГИЙН ЦАВЬДАР
-
2019 оны 10-р сарын 07 -нд Уяач Б.Нямжав: Унаган адуугаараа улсын наадмаас ай…
-
2019 оны 9-р сарын 25 -нд ХУРДАН АДУУТ Ц.Цэрэнжамц агсныг дурсахуй
-
2019 оны 9-р сарын 29 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2019 оны 10-р сарын 21 -нд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЧИНЗОРИГ: 20 ЖИЛИЙН ДАРАА Д…
-
2019 оны 9-р сарын 18 -нд С.Баярсайханы бор халиун
-
2019 оны 10-р сарын 18 -нд О.Амгаланбаатарын хээр алаг
-
2019 оны 10-р сарын 23 -нд Б.НЯМЖАВЫН ХУЛ
66.181.161.73
Нутгийн дүүдээ амжилт хүсэё
Reply202.126.89.30
Сайхан ярилцлага өрнүүлжээ.Аз жаргал хүсье.
Reply103.229.121.173
Миний дүү ч эцгийнхээ нэрийг гаргаж яваа сайхан хүүдээ. Та нарт эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. С.Ичинхорлоо
Reply