АЙМГИЙН НААДМЫН ГУРВАН ТҮРҮҮН ЭЗЭН АЛДАРТ УЯАЧ ДОРЛИГЖАВЫН АВИРМЭД
Сэтгүүлч
Д.Авирмэд нь бүдүүн Гомбо буюу Гомбожав гэдэг айлд төрсөн бөгөөд гуравтайд нь үр хүүхэдгүй холын хамаатан Дорлигжав гэж хүнд өргүүлсэн гэдэг. Бага насаа бусдын адилаар мал маллаж өсөөд, эрийн цээнд хүрч гурван жил цэргийн алба хаасан тэрээр халагдаж ирээд Ингэтийн сангийн аж ахуйд тээврийн жолооч хийж, тэтгэвэрт гартлаа жолоо мушгижээ. Тэтгэвэртээ гараад 1990-ээд оноос морь уяж эхэлсэн бөгөөд богинохон хугацаанд аймаг, бүсийн наадамд амжилттай наадаж 1997, 1998 оны үед Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болжээ. Түүний хүү Мягмарын хэлснээр, Алдарт уяач аймаг, сумын нийлсэн 40 гаруй айраг, түрүүтэй. Улсын цол авснаас 10 гаруй жилийн дараа буюу 2009 онд бурхан орноо оджээ.
Тэрээр Сэлэнгийн Цагаан нуур сум буюу Найрамдалын нэгдлийн адуунаас хангал голдуу гүү цуглуулж, үр төлүүдээр нь Булган аймаг, Эрдэнэт хот болон Хангал, Хялганат, Ингэт зэрэг ойр хавийн сумдаар олон айраг түрүү авч, сайхан нааддаг байжээ. Тэр тусмаа Булган аймгийнхаа 60 жилийн ойн баяр наадмаар шүдлэн, хязаалан, соёолонгийн түрүүг авч уяачийнхаа чадварыг гайхуулж байсан гэдэг. Тодруулбал, хээр соёолон, бор хязаалан, Могжоохой хээр шүдлэн аймгийн тэгш ойн баяр наадмын гурван түрүүг эзэндээ авчирсан байна. Мөн 1997 онд болсон Эрдэнэтийн анхны даншиг наадамд хээр соёолонгоо түрүүлгэсэн бол халзан морь нь шүдлэн үрээндээ Эрдэнэтэд айрагдаж байжээ.
Шар халтар морь: Эрдэнэтийн баяр наадамд гурван удаа түрүүлсэн шар халтар морины талаар Авирмэд Алдартын хүү А.Мягмар ийн ярьж байна. “Сүүлд Баясаа гэж хүнээс нэг гүү авч, түүнээс нь шар халтар морь гарсан нь Эрдэнэт, Булганаар их сайн давхисан. Шар халтар морины эцэг нь хангай талдаа. Засгийн адуунаас л ирсэн гэдэг юм. Шар халтар даага, үрээндээ айраг, түрүү алдаж байгаагүй. Эрдэнэт, Булганд болж байгаа наадам, уралдаанд байнга л ордогбайлаа. Ямартаа ч Эрдэнэтийн анхны наадмаар нэг түрүүлсэн. Сүүлд Эрдэнэтийн наадамд түрүүлсэн ч замаас орсон морь гээд хасчихсан. Хожмоо шар халтраа үхэхэд “Уяаны алдаанаас боллоо, намар унаж байх минь яав даа” гэж их харамсаж билээ. Хөөрхий гамнаад унаагүй нь алдаа болсон. Уяаны буруугаас болж, дотроо оёг авсныг мэдээгүй уяад өнөөх нь хүндрээд уралдаж ирснийхээ маргааш үхчихсэн юм” гэсэн юм.
Могжоохой хээр морь: Эх нь жороо юм шиг сайвар хээр гүүг хүнээс авч, унаган азаргандаа хураалгаад гарсан төл нь Могжоохой хээр. Могжоохой даагандаа нэг их гавиагүй ч шүдлэнгээсээ давхиж эхэлсэн. Шүдлэнгээс хавчиг морь хүртлээ аймаг, бүсийн чанартай уралдаанаас дөрвөн түрүү, гурван айраг авсан хурдан хүлэг. Харамсалтай нь энэ хурдан хүлгийг дараа жил нь хулгайд алдсан гэдэг.
Хээр морины амжилтын товчоон:
1998 онд шүдлэн үрээ Сэлэнгэ сумын баяр наадамд түрүү
1998 онд Булган аймгийн 60 жилийн ойн баяр наадамд түрүү
1999 онд хязаалан үрээ Эрдэнэтийн баяр наадамд айргийн гурав
1999 онд Эрдэнэтийн даншиг наадамд есөөр давхисан
2000 онд соёолондоо Эрдэнэтийн баяр наадамд түрүүлсэн
2000 онд Булганы Сайханы гурван түмэн адууны баярт түрүүлсэн
2000 онд Сэлэнгийн Баруунбүрэнгийн баяр наадамд гурваар давхисан
2001 онд хавчиг морь Эрдэнэтийн баяр наадамд айрагдсан
Хүү А.Мягмар: Дутуухан уяад хөтөлж явахдаа уяаг нь тааруулчихдаг байсан
-Алдартын уяаны арга барилаас танд юу тод үлдсэн байдаг вэ?
-Өвөө маань хатгаж ханах, морь мал танихдаа их сайн хүн байлаа. Морийг уяхдаа унааг голчилдог. Жилийн дөрвөн улиралд байнга л унаж эдэлнэ. Уядаг морьдоо ээлжлээд л унадаг болохоор зундаа уяаны ажил гэж сүйд болохгүй. Ганц нэг хөдөлгөөд наадам руу хөтлөөд гарна. Тэр үед машин тэрэг ч гэж байсангүй. Дутуухан уяад хөтөлж яваад уяаг нь тааруулчихдаг байж гэж одоо боддог юм. Ингэж эдэлгээг голчилдог болохоор моринд гутаг суух нь ч бага. Би одоо энэ зарчмаар ажилладаг. Намайг багад “Морь уяж байхдаа архи ууж болохгүй. Таардаггүй юм. Жилийн хөдөлмөрөө алдана” гэж их захидаг сан.
-Өвөөгийн тань ярих тоолонд баяр бахдал төрүүлдэг дурсамж үлдээсэн ямар наадам байв?
-Булганы Сайханд Гурван түмэн адууны баярт очиход их гоё байж билээ. Бид хамт явсан юм. Хоёулаа Могжоохойгоо түрүүлнэ чинээ бодоогүй байтал түрүүлээд ороод ирсэн. Бөөн баяр хөөр дүүрэн буцаж билээ. Өвөө сэтгэлийн хөдөлгөөнөө тэр бүр ил гаргаад байхгүй ээ. Гэхдээ баярлаж байгаа нь биеийн хөдөлгөөн, харцнаас нь анзаарагдаж байсан юм даг.
Алдартынх таван хүү, дөрвөн охинтой. Таван хүү нь тавуулаа морь уяхаас гадна ач, зээ нараас нь мөн өвөөгийнхөө үйл хэргийг залгамжлан морь уяцгааж байна. Хүү Мягмар нь Могжоохой хээр, шар халтрын удмын адуунаас уяж сум орон нутгийнхаа наадамд айраг, түрүүтэй хийморьтой нааддаг зээ хүү Ганбат нь аймгийн Аварга уяач болж, өвөөгийнхөө алдрыг сайнаар дуудуулж яваа аж.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

103.57.92.12
Сайхан өвөө минь хүний дээд үр ачдаа үлгэр дуурайлал болсон сайхан эр хүн байсан юмдаа
Reply66.181.183.189
sain hvn baije
Reply