Аймгийн Алдарт уяач Г.ЧИМИД-ОЧИР: МОНГОЛ ХҮН МОРЬ Эр бяр, цэц мэргэнээсээ САЙХАН ЭНЕРГИ АВДАГ
Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гэлэгдаржаагийн Чимид-Очир гуайг уншигч тантай уулзуулж байна. 1940 оны хавар Хөмүүлтэй хэмээх газар төрсөн тэрээр сумын есөн удаагийн Хөдөлмөрийн аварга, аймгийн Хөдөлмөрийн аварга бөгөөд АХ-ын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Алтангадас одон, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнагджээ.
-Сумын есөн удаагийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарч байжээ. Залуудаа ямар ажил алба хашиж байсан бэ?
Би 1963 онд цэргээс халагдаж ирээд л, нэгдлийн мал маллаж эхэлсэн. 1964 онд 1000 гаруй адуу маллаад, 300 гаруй кг хөөвөр авах нормтой байснаас 480 кг хөөвөр авч аймгийн “Хөдөлмөрийн 100 хоногийн дайчин цуваа”-нд түрүүлж, анх удаа “Хөдөлмөрийн аварга” болж байлаа. Дараа нь нэгдлийн тэмээ авч хариулаад, ноолуурын төлөвлөгөөгөө давуулан биeлүүлж сумын “Хөдөлмөрийн аварга”-аар eсөн удаа шалгарч, 1979 онд аймгийн Аварга болсон доо.
Нэгдлийн малыг 30 гаруй жил маллахдаа хүний өөрийн гэж ялгалгүй ажилласны хүчинд, үр шимийг хүртэж, хүүхдүүдээ сургууль соёлд явуулан, дөрвөн хүүхдээ дээд боловсролтой, дөрвөн хүүхдээ дунд боловсролтой болгосон. Өдгөө найман хүүхдийн маань зургаа нь малчин болж, хүүхдүүдийн мал нийлээд түм гаруйд хүрээд байна.
-Монголчууд “Хүн удмаа, адуу угшлаа дагадаг” гэлцдэг. Таны энэ хөдөлмөрч, хариуцлагатай зан чанар хэнээс өвлөгдсөн бэ?
Аав, ээж хоёр малчин хүмүүс байсан. Миний ээжийг Пунцагийн Рэгзэн гэдэг. Би 1956 онд 17 настай хүүхэд нэгдэлд гишүүнээр орж, ээжийнхээ тэмээ маллах арга ажиллагааг харж, ажиглан суралцан, ажлын дөртэй болж байлаа. Морио уяж хоноод л өглөө эрт үүрээр тэмээндээ явна. Бага үд болохын алдад тэмээгээ идээшлүүлж ирээд, гол дээр хураачихаад цайгаа ууна. Тэр хооронд ээж тэмээгээ харж, намайг хэсэг зуур унтуулна. Оройн сэрүүн ормогц тэмээгээ дагаж, идээшлүүлээд үдэш хурааж ирдэг байлаа.
-Танай нутаг тэмээ маллахад хэр тохиромжтой вэ?
Манай сум тал хээрийн бүсэд хамаардаг болохоор тэмээ маллахад сайхан тохирдог юм. Би 17 жил тэмээ малласан. Мөн адуу ч маллаж байлаа. Аав маань олон адуутай, морь уядаг хүн байсан юм. Тэр цагаас хойш Боржигоны богино хөлтэй адууг өсгөж үржүүлье, удам угсааг нь сайжруулъя гэж 50 гаруй жил зүтгэлээ дээ. Би аймгийн Алдарт уяач, хүргэн маань бас аймгийн Алдарт уяач, гурван хүү, нэг хүргэн маань сумын Алдарт уяач цолтой.
-Та хожуухан морь уяж эхэлсэн үү?
Би 1971 оноос морь уяж эхэлсэн. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор нэгдлийн мал хариулж байсан учраас чөлөө өгдөггүй. Тэгэхээр нь “Мал тууя” гэж зөвшөөрөл аваад, улсын баяр наадамд хоёр үрээ уяж уралдуулсан юм. Нэг нь 30, нөгөө нь 50-н хэдээр орсон. Түүнээс хойш сумын баяр наадмаас нэг жил таван айраг ч авч байлаа. Хоёр наадам дамжаад тав, зургаан айраг ч авч байлаа. Нийт 60 гаруй айраг, түрүү авсан үзүүлэлтээрээ аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан даа.
-Хэдэн оны наадмаас таван айраг хүртсэн юм бэ?
2001 онд сумынхаа наадамд их нас, хоёр хязаалан, шүдлэн, даага гээд таван адуу айрагдуулсан юм. Мөн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын ойн наадамд хязаалан түрүүлж, шүдлэн аман хүзүүдээд, их насны морь гуравлаж, Гурвансайхан сумын наадамд шүдлэн дөрөвлөж, хязаалан аман хүзүүдэн нийтдээ таван айраг, хоёр түрүү авсан. Үүнээс гадна аймгийн наадмаас хоёр, гурван айраг авч л байсан. Гэхдээ би ихэвчлэн тойрсон аймгуудынхаа хэдэн сумдаар нааддаг юм. Ардын Хувьсгалын 50, 60 жилийн ойгоор улсын баяр наадамд очиж байлаа.
-Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор улсад хэрхэн наадсан бэ?
Гурван насны морьтой очсоноос даага зургаа, шүдлэн 38, азарга 80-н хэдээр давхисан.
-Түүнээс хойш улсын баяр наадамд оролцоогүй юм уу?
Очоогүй. Харин аймгийн 60 жилийн ойн наадамд очиж, шүдлэн 20-н хэдээр, бусад насны адуунууд нь 100 хэдээр давхисан. Би нийтдээ ийм гурван том ойн наадамд л оролцсон хүн.
-Яагаад аймагтаа очиж нааддаггүй юм бэ?
Аймаг болон улсын баяр наадамд очиж амжихгүй л юм. Ихэвчлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан, Дундговь аймгийн хэдэн сум, Төв аймгийн Баянцагаанаар л нааддаг.
-Та ямар насны адууны уяаг арай илүү эвлүүлж байна?
Их нас, хязаалан хоёр л онцын сайн давхиж байсан даа. Нэлээд хэдэн хязаалан, их насны морьд түрүүлгэлээ. Харин шүдлэн адуу тун цөөхнийг түрүүлгэж, айрагдуулсан юм билээ.
-Олон газраас хурд цуглуулсан уу?
Авсаан авсан. 2000 онд Галшар сумын наадамд явахдаа есөн байдас авчирсан. Мөн Иххэт сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Нарангэрэлээс зургаан байдас авч байлаа. Энэ хавиасаа “дулаан” Дамдинжав гуайн адууны угшилтай азарга, гүү авсан. Үүнээс гадна Манлай уяач Баттөмөр маань манай хүүхдүүдэд сайн цусны азарга өгдөг юм. Ер нь манай адуу чанаржуу шүү. Би хувьдаа тэгж үнэлдэг.
Сүүлийн долоо, найман жил би морь уясангүй. Хүүхдүүд залгамжилж уяад, 2014 онд нэг хүү маань их насны морь түрүүлгэж, хүргэн морио айрагдуулсан. 2015 онд хүүгийн азарга айрагдсан. Хүргэчүүл бас нэг жилийн наадмаас хоёр түрүү, хоёр айраг ч авч байлаа. Таван хүргэн, гурван хүү маань нийлээд адуугаа ч сайхан өсгөж үржүүлж байна.
Би 2015 онд 1550 гаруй адуу тоолуулж, хүүхдүүдтэйгээ нийлээд Их-Уул гэдэг адууны суварганы баярыг тэмдэглэж их нас, азарга хоёр давхиулсан. Одоо 2000 гаруй адуутай болчихоод байна. Жилдээ 250 унага тамгалдаг.
-Сайн угшлын адуу олныг авч, адууныхаа цусыг ч сайн сэлбэжээ. Одоо нутгийн залуучууд эргээд танаас адуу мал авч, цус сэлбэe гэцгээж байна уу?
Би зардаггүй, бэлэглэдэг л хүн. Бэлгэнд өгсөн адуугаа бодоход хараахан 100 хүрээгүй байх аа. Тэдгээрээс Баттөмөр болон түүний хүү, мөн Шагдарын хүүхдүүд морьдоо сайн давхиулж, аймаг, улс, бүсийн наадмаас айраг, түрүү авцгааж байна. Нэг жишээ дурдахад, 2005 онд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн бүсийнуралдаанд манай адууны угшилтай хоёр даага түрүүлж, айрагдаж байлаа.
-Баттөмөр Манлайн хонгор халзан даагыг хэлж байна уу?
Тийм. Мөн манай хүргэн Батаагийн хонгор даага гуравласан. Батаагийн хонгор даага улсад таваар давхичихаад очсон юм. Баттөмөрийн “Дүнжингаравын хурд”-д хоёр айрагдсан саарал /бор / морь манай адууны угшилтай.
-Та 60-аад айраг, түрүү авсан амжилтаараа аймгийн Алдарт уяач цол хүртсэн гэж ярилаа. Таны уясан хурдуудаас хамгийн олон жил тогтмол амжилт үзүүлсэн нь ямар адуу байв?
Манай хүргэн надад найман настай цагаан морь өгсөн юм. Тэр морь том, жижиг наадамд тав түрүүлж, нэг аман хүзүүдсэн.
Мөн манай унаган адууны угшилтай бор халзан морь байлаа. Хязааландаа Баянцагаанд түрүүлж, сумандаа аман хүзүүдээд, соёолондоо Хэнтий аймгийн Дархан суманд түрүүлэн, их насанд нийлснээсээ хойш нэлээн хэдэн удаа аман хүзүүдэж, тав айрагдан, гурав түрүүлсэн.
Бас нэг хээр морь бий. Даагандаа түрүүлж, соёолондоо Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон рашаан сувиллын 20 жилийн ойгоор Сүрэнхорын хээртэй уралдаж гуравласан. Их насандаа цагаан сар, малчдын баяр, мартын найман зэрэг бэсрэг уралдаанд хэд хэд түрүүлсэн.
-Таныг ид морь уяж байхад нутаг орондоо одтой сайхан наадчихдаг ямар, ямар уяач байсан бэ?
Дондовын Шаатар гэдэг уяачийн морьд их сайн давхидаг байлаа. Нэг жил гурван азарга уяхад нэг нь түрүүлж, нөгөө нь гуравлаад, гурав дахь нь зургаагаар давхиж байсан. Түмэн адууны баяр хийхэд их насны зээрд морио айрагдуулсан. Мөн Рэнцэнхандын Рэнцэндорж гэж айхтар өвгөн бий. Нэг жилийн сумын баяр наадмаар доод гурван насны морьд нь түрүүлж, гурван даага болон хоёр шүдлэн нь дараагаараа ирж байсан. Оохоны Жамсранжав болохоор дээд гурван насны адуугаар сайн нааддаг хүн байсан.
-Ахмад уяачийн хувьд сумынхаа залуусын уяаны арга барил, уясан морьдыг нь шинжиж л суугаа байлгүй. Та нутгийн залуу уяачдаас хэнд нь илүү найдлага тавьж байна вэ?
Олон сайхан залуучууд байна. Нэр зааж онцлоод байх юм байхгүй ээ. Залуучууд сүүлийн үед сайхан нэгдэж уядаг болсон байна. Орчин цагийн уяаны эрдмийг ч сайхан хослуулж байна. Харин уралдааны талаар шүүмжилмээр, хэлж яримаар зүйлс багагүй байх юм. Манай аймаг л гэхэд өвлийн уралдааныг хорьчихлоо. Гэтэл Архангай, Өвөрхангай, Хөвсгөлд өвөл ч байсан уралдуулж л байна. Уг нь өвлийн гурван сардаа л юу юм гэхээс биш хавартаа морьдоо уралдуулах нь зөв юм байгаа юм. Намайг багад “Морьгүй хүн мохоо, хоньгүй хүн ховдог” гэлцдэг байлаа. Монгол хүн монгол адуугаа уяж л хийморио сэргээдэг. Монгол түмнээрээ эрдэнэт хурдан хүлэг, эр бяртай бөхчүүд, эрх мэргэн харваачдаараа бахархан баясдаг сайхан уламжлалтай. Энэ бүхэн монголчуудад үеийн үед сайхан энерги өгч, сэтгэл болоод бие нь эрүүл саруул байхад нөлөөлсөөр ирсэн гэж би хувьдаа боддог.
Мөн морь хурдан байгаа ч уралдааны замыг засаж, морь болоод уралдаанч хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарах нь зүйтэй. Монгол хүн морьтойгоо харьцаж байж л ажил, амьдрал нь өөдлөн дэвждэг юм шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Залуучууд минь, гадаадын нохой зодоон, нүцгэн охидыг харж баясахаасаа илүү Монгол түмэнд дээр үеэс уламжилж ирсэн эрийн гурван наадмаа эрхэмлэн дээдэлж, харж баясах нь бидэнд илүү сайхан энергийг хуримтлуулдаг юм шүү. Өөрөөр хэлбэл, монгол хүн морь, эр бяр, цэц мэргэнээсээ л сайхан энергийг хуримтлуулдаг юм. Энэ ч утгаараа орхиж, мартаж болохгүй соёл бол энэ. Тиймээс ч адууг их хүндлэх хэрэгтэй. Хулгай дээрэм хийхээс гадна адуутай буруу, хатуу харьцаж байгаа байдал миний сэтгэлийг их өвтгөдөг. Энэтхэг улсад л гэхэд үхрийг шүтдэг, үхрээ бүсгүйчүүдээсээ дээгүүрт тавьдаг гэж дуулсан. Тэгэхээр адуу малтай харьцах тал дээр хууль дүрмийг нь чангатгамаар санагдах юм. Учир нь, бид чинь молор эрдэнэ болсон морио төрийнхөө сүлдэнд залчихсан хүмүүс шүү
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна