БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн профессор Кон Хон Шиг: Монгол адууны үнэлэмжийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх боломжтой
Өчигдөр уншигч та бүхэнд "Монгол адууны удам зүйн тогтолцооны зарим асуудлууд" сэдэвт онол-үйлдвэрлэлийн зөвлөгөөнд тавигдсан илтгэлүүдээс Монголын Мал зүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, гавьяат мал зүйч, профессор Д.Самданжамцын "Монгол адууны өнөөгийн байдал, цаашид анхаарвал зохих зарим асуудлууд" илтгэлийг хүргэсэн билээ. Харин өнөөдөр БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн профессор Кон Хон Шигийн “Адууны үүлдэрлэг байдлыг микросателлигийн аргаар үнэлсэн судалгааны үр дүн” илтгэлийг хүргэж байна.
-“Адуун дээр хийсэн судалгааны ажлынхаа үр дүнг илтгэл болгон тавиач” гэсэн хүсэлт тавьсан та бүхэнд баярлалаа.
Миний тавих илтгэлийн сэдэв бол “Генетикийн судалгааны арга зүйг ашиглан адууны удам зүйн гарвалыг судалсаны үр дүн”. Энэхүү илтгэлийн эхэнд Солонгос улсад адууны аж ахуйн хөгжил ямар түвшинд явагдаж байгаа талаар товч мэдээлнэ. Улмаар адууны генетикийн судалгаагаар гарал үүсэл буюу удам зүйг тодорхойлоход ямар арга зүй ашиглаж, ямар үр дүнд хүрсэн талаар танилцуулаад, гарсан үр дүндээ тулгуурлан адууны аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулна.
Бид адууны үүлдэр угсаа, тэр дундаа Солонгос улсад Халла адуу олон улсын түвшинд үүлдрээ батлуулах генетикийн судалгааг хийсэн юм. Солонгос улсын Чежү арал дээр үндсэн гурван төрлийн адуу байдаг. Чежү адуу нь монгол адуунаас гаралтай бөгөөд энэхүү адууг өсгөж үржүүлэх аж ахуйг солонгосчууд идэвхтэй эрхэлж байна. Үүний зэрэгцээ шинээр гарч ирсэн үүлдэр ямар хэмжээнд байх ёстой вэ гэдэг талаар та бүхэнд товч мэдээлэл өгье.
Уг адууг Чежү арлын хамгийн өндөр уулын нэрээр Халла гэж нэрлэсэн юм. Ерөнхийдөө Чежү арал дээр байдаг Чежү адуу болон Thoroughbred буюу англи цэвэр цусны адуу хоёроос эрлийзжүүлж гаргаж авсан адууг Халла гэдэг гэж ойлгож болно. Түүх сөхвөөс дайны үед цэргийн уналгын зориулалтаар 160 толгой адууг Чежү арал дээр аваачсанаар Чежү адуу үүссэн гэдэг.
Чежү адууны онцлог нь байгалийн эрс тэс нөхцөл байдалд дасан зохицох чадвар харьцангуй өндөр. Ерөнхийдөө Чежү бол зөөлөн, чийглэг хөрстэй газар. Энэ ч утгаараа Чежү адууны туруу нь маш бат бөх, ямар нэгэн байдлаар өвчлөлд өртөх байдалд илүү дасан зохицсон байдаг.
Дундажаар энэ адууны сэрвээний өндөр нь 142 см орчим. Адууны аж ахуйг уналга эдэлгээний зориулалтаар эрхлэхийн зэрэгцээ хурдны чиглэлээр өсгөн үржүүлдэг юм. Мөн тодорхой хэмжээнд хүнсний хэрэгцээнд ашиглана.
Солонгос улсын адуун аж ахуйн салбарт хоёр үндсэн уралдаан бий. Нэг нь, цэвэр цусны Thoroughbred буюу англи адууны тойруулгын уралдаан, нөгөө нь эрлийзжүүлж гарсан адууны уралдаан. Thoroughbred буюу цэвэр цусны адууны генетикийн тогтолцоо, удам зүйн онцлог байдал олон улсын түвшинд батлагдчихсан. Гэтэл Чежү арал дээр байгаа Чежү болон Халла адууны генетикийн удам зүйн шинжилгээ олон улсын түвшинд хийгдээгүй учраас энэ судалгааг хийх нөхцөл нь бүрдсэн. Дээр хэлсэнчлэн хоёр уралдаанд оролцох цэвэр цусны адууг хэрхэн ялгадаг байсан бэ гэвэл сэрвээний өндөр 142 см-ээс дотогш байвал л уралдуулдаг арга зүйг баримталж байсан юм.
Ард иргэдийн дунд тодорхой хэмжээний санал асуулга явуулсанаар үүнийг генетикийн шинжилгээгээр тодорхойлох зүй тогтол бий болсон юм. Тэр дундаа Чежү арал дээр холимог адууны уралдаан явагдах нь түгээмэл. Энэ ч утгаараа тэнд байгаа адууны аж ахуйн салбарын зүтгэлтнүүд “генетикийн судалгаа хийх нь маргааныг шийдвэрлэхэд хамгийн дөхөм арга болно” гэж үзсэн учраас энэхүү судалгааг эхлүүлэх саналыг бидэнд тавьсан юм.
Чежү арал дээр байгаа адууны хувьд ч, монгол адууны хувьд ч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр генетикийн судалгаа олон улсын түвшинд хийгдсэн гэх мэдээлэл тун хомс. Гарал үүслийн бичиг буюу удам зүйн бүртгэлд үнэлгээ хийх ажил Чежү арал дээр ч ялгаагүй маш доод түвшинд буюу бараг хийгддэггүй байсан гэхэд болно. Бидний үндсэн зорилго бол бүртгэлийн мэдээлэл дутмаг адууны аж ахуйд байгаа нийт адуунд генетикийн судалгаа хийгээд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгаа датабэйс буюу удам зүйн нэгдсэн санд генетик мэдээг нь оруулах явдал байсан. Та бүхэн ч бас Солонгос улсад генетикийн шинжилгээ хийсэнтэй адилхан генетикийн судалгааг адуундаа хийгээд үр дүнг нэвтрүүлэх нь чухал болов уу. Нөгөөтэйгүүр, монгол адууны генетик нөөцийн онцлог ялгааг судалж, олон улсын түвшинд баталгаажуулж чадвал монгол адууны үнэ цэнэ, генетик нөөцийг үндэсний хэмжээнд хамгаалахад илүү ач холбогдолтой юм. Тиймээс генетик судалгааг адуун дээр ямар арга зүйгээр хэрхэн хийж, ямар үр дүнд хүрсэн талаараа та бүхэнд товч танилцуулъя.
Энэ бол хамгийн энгийнээр тайлбарлавал эцэг эхээс авсан 50, 50 хувийн цус буюу шинж тэмдгийг тухайн үр хөврөл өвлөж авдаг гэсэн генетикийн мэдээлэл зүйн тогтолцоон дээр тулгуурлаж хийдэг судалгаа юм. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд цусанд шинжилгээ хийх боломжтой. Улмаар адуунд дэл сүүл, үхэрт сүүлний бүдүүн угаас генетикийн материал аваад гарвалыг тодорхойлох боломжтой. Адуу гээд нэг ухагдахуун ойлголт байгаа ч төрөл зүйл, үүлдрийн хооронд өөрийн гэсэн онцлогийг хадгалсан генетикийн онцлог тогтолцоо бий. Бид олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйд суурилж Thoroughbred буюу англи адуунд судалгаа хийсэн юм. Солонгост зөвхөн адуунд гэлтгүй гахай болон үхэрт энэ арга зүйд тулгуурласан судалгаа хийж, өөр үүлдэр, омгийн амьтны генетик онцлог шинжийг тогтоож байгаа. Тухайн улс оронд адууны аж ахуйд үржүүлж байгаа үүлдэр, омгуудын Stud book буюу удам зүйн бүртгэлийг анх 1793 онд Англид хийснээс хойш хөгжилтэй орнуудын адууны бүртгэлийн систем нэвтэрч эхэлсэн. Солонгосын хувьд 1998 онд анх өөрийн нутгийн үүлдэр, омгийн адуунд бүртгэлийн систем нэвтрүүлсэн. Энэхүү мэдээлэл бүртгэлийн системийг хийхдээ зөвхөн хувь аж ахуйн нэгж бус улсын Генетик нөөцийн байгууллагатай хамтарсан холбоо бий болгоод хоёр талаасаа хянах журмаар нэвтрүүлсэн юм. Үүнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд гарсан үр дүнг нь International Stud Book Committee /ISBC/ холбоонд мэдээлэн бүртгүүлдэг. Тус холбоо хүлээн зөвшөөрсний дараа л үйлдэх боломжтой. Энэхүү олон улсын байгууллага хоёр жилд нэг удаа шинэчилсэн датаг шалгаж үзээд ямар нэгэн байдлаар хуулийн буюу өөрийнхөө журмыг зөрчиж байна уу, үгүй бол мэдээлэл нь технологи, журмын дагуу явж байна уу гэдэгт үнэлгээ өгөөд шинэчлэн тогтоодог. Үүний зэрэгцээ Олон улсын амьтан судлалын нэгдсэн холбоо гэж бий. Уг холбоонд олон улсын түвшинд мөрдөгддөг маркер, өөрөөр хэлбэл, удам зүйг тодорхойлдог хүлээн зөвшөөрөгдсөн 17 маркер ген бий. Түүнээс хамгийн багадаа 12-оос дээш маркер генийг хийсэн байж тухайн үр дүн нь баталгаажиж зөвшөөрөгдөнө.
Арга зүйн хувьд удам зүйн материал буюу генетикийн мэдээллийн дээжээ нэн тэргүүнд авна. Улмаар удам зүйн мэдээллээ харж байгаад цэвэр ДНК-г ялгана. Түүний дараа дээр хэлсэнчлэн 17 ширхэг маркер генээр удам зүйн хувьд ямар ялгаатай байна вэ гэдгийг олшруулна. Дараа нь Genotyping буюу онцлог шинжийг харьцуулж судална. Энд хамгийн энгийн нь дээж авах шат мэт харагдаж байгаа ч энэ бол хамгийн чухал шат юм. Өөрөөр хэлбэл, энэ шатанд ямар нэгэн алдаа гарвал дараагийн гурван шатанд гарсан үр дүнг ашиглах боломжгүй болдог.
Энэхүү слайдан дээр шүд шиг харагдаж байгаа мэдээллээр анхан шатны генетикийн онцлог байдлын ялгааг харуулж байгаа юм. Үүнийг буцаагаад тоон хэлбэр рүү компьютер графикийн аргаар шилжүүлээд, түүнийгээ буцаагаад өсгөх үнэлгээнд оруулаад генетикийн ялгааг харуулдаг аргачлалыг бид ашигласан юм.
Харин доод талд харагдаж байгаа үсгэн үнэлгээний зарчим бол олон улсын түвшинд худалдаалагдаж байгаа, эрлийзжүүлж байгаа бүх адууны мэдээллийг датабэйс буюу нэгдсэн сантай харьцуулаад онцлог шинж нь ийм байна гэдгийг харьцуулж гаргасан үр дүн. Өөрөөр хэлбэл, Чежүгийн адуу болон англи, араб цэвэр цусны адуунд судалгаа хийгээд онцлог ялгаа нь энэ гэдэг үр дүнг олон улсын түвшинд баталгаажуулж харьцуулж гаргасан судалгаа юм.
Солонгос улсын хэмжээнд хийсэн судалгааны үр дүнг өнөөдөр адууны аж ахуйд нэвтрүүлэх боломж, өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл болгох тал дээр Монголд ч бас хийж болно. Тэр санааг өгөхийн тулд энэ судалгааны ажлын үр дүнг та бүхэнд танилцуулж байгаа шүү.
Солонгос улсад байнгын цусны дээж авахаасаа илүү эхний ээлжинд нэг удаа генетикийнх нь онцлог байлыг тогтоогоод, тухайн адуунд тохирсон био жижиг чип суулгаад, түүнийгээ скайнераар уншуулсанаар ямар нэгэн маргаан гаргалгүйгээр шууд батлагддаг хэмжээнд очих ажлын эхлэл хийгээд явагдаж байна. Био чип дотор адууны төрсөн он сар, өөрийнх нь нэр буюу хоч, эцэг, эхийнх нь гарвал гэх зэрэг бүх мэдээлэл багтсан байдаг. Энэхүү чипийг адуунд суулгаснаар уралдаанд гарах бүрт нь сэрвээний өндрийг шалгаад байх шаардлагагүй бөгөөд чипийг нь уншуулаад л тухайн адууны талаарх бүх мэдээллийг мэдчих боломжтой болж байгаагаараа давуу талтай.
Генетикийн онолын генд онцлогийг тодорхойлсон Genotyping судалгааны үр дүн, тэндээс гарсан үр дүнг олон улсын баталгаажсан арга зүйн дагуу батлуулж, тэр мэдээллийн санд тухайн адууны мэдээлэл үнэн зөвөөр орсон энэхүү гурван нэгдэл байж гэмээнэ цэвэр цусны болон эрлийзжүүлсэн адууг ялгахад төвөггүй болно.
Шуудхан хэлэхэд, генетикийн судалгаагаар онцлог байдлыг хэрхэн тогтоох хийгээд тэрхүү мэдээллийг баталгаажуулахын тулд хамтын ажиллагааны байнгын нээлттэй, хоорондоо мэдээлэл солилцдог системийг бий болгоод үндсэн датабэйст буюу удам зүйн мэдээллийг бий болгосон нэгдсэн санг бүрдүүлснээр асуудал бүрэн шийдэгдэнэ.
Энэхүү аргачлал та бүхэнд хэцүү ч юм шиг санагдаж магад. Монгол орны хувьд мал аж ахуйн салбар өргөн газар нутагтай учраас бүртгэлийн системийг шууд нэвтрүүлнэ гэдэг хүндрэлтэй байж мэднэ. Гэвч бид Солонгос улсад нэвтрүүлсэн арга зүй, гарсан үр дүндээ суурилж та бүхэнд зөвхөн санаа өгч байгаа гэдгийг ойлгоорой.
2015 онд судалгааны ажлын үр дүнг нэгтгэснээр манай судалгааны үр дүнд суурилан, адууны удам зүйн мэдээллийн систем буюу stud book гэдэг нэгдсэн мэдээллийн сантай болоод өнөөдөр ч мөрдөж байна. Тухайн аж ахуй эрхлэгчид, сонирхогчдод гарсан үр дүнг нээлттэй тараагаад, эндээс хэний ямар адуу хэдэн онд, ямар уралдаанд амжилт гаргасан, үр төл байх юм бол, тэр ч бүү хэл, хаана байгааг нь хүртэл хэлж өгдөг stud book бүртгэл мэдээллийн системийг ч бас судалж сонирхож үзээрэй.
Удам зүйн үнэлгээний дэвтэр гэж бас бий. Үүнийг үсгэн графикаар илэрхийлбэл, Thoroughbred буюу цэвэр цусны адуу L төрлийн генийг их хэмжээгээр агуулсан байдаг. Халла адуу эсрэгээрээ K төрөлд хамаарагдах генүүдийн агууламж өндөр байдаг. Үүнийг хооронд нь харьцуулаад цус холилдсон уу, цэвэр байна уу гэдгийг тодорхойлдог. Ийнхүү генетикийн мэдээллийн судалгааг хийгээд ямар онцлог генүүдийг өөртөө, өөрөөр хэлбэл, удам зүйдээ хадгалж байна вэ гэдгийг тодорхойлсон үр дүн байгаа юм. JJ гэдэг нь Чежү адуу, HAL нь Халла адуу, TH нь Thoroughbred, MG нь монгол адуу гэсэн зүй тогтол гарч байгаа. Энд давхцал байхгүй байна гэдэг нь өөрийн гэсэн өвөрмөц онцлог, генийг агуулж байна гэсэн үг. Нэгэн зүйлийг онцлоход, монгол адуу буюу MG нь хамгийн цөөхөн дээжинд хангалттай гэж хэлэх боломжгүй. Бид 50 адууны цусанд шинжилгээ хийгээд Халла, Чежү, Thoroughbred адууны генетикийн онцлог, ялгааг гаргасан билээ. Генетик тогтолцоог харахад Чежү адуутай монгол адууны генетикийн онцлог нь хамгийн ойролцоо, Thoroughbred буюу англи адуунаас бүтцийн хувьд эрс ялгаатай байна. Халла адуу Чежүтэй ойролцоо ч Thoroughbred буюу цэвэр цусны англи адуунаас өөр, гэхдээ үндсэн Чежү адуунаас генетик тогтоцын хувьд ялгаатай. Үүгээр удам зүйн үнэлгээг нь ч хийх боломж нээгддэг. Үндсэндээ монгол адуу Thoroughbred буюу англи адуугаар эрлийзжсэн бол генетик удам зүйн хувьд Халла адуу буюу шар цэгүүдэд байгаагаас дээхнэ талд, өөрөөр хэлбэл TH, JJ-гийн голд гарах үндэслэлтэй гэсэн дүгнэлт, төсөөлөл байна. Тодруулбал, монгол адууны үндсэн генетикийн онцлог байдлыг тодорхойлон гаргаж чадвал монгол адууны үнэлэмж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломж нээгдэнэ ээ.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
Тэмдэглэсэн У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна