СУМЫН АЛДАРТ УЯАЧ Б.БААТАРБИЛЭГ: ХҮҮГЭЭ МОРЬ УНАЖ БАЙГАА ДЭЭР ГАРЧ УРАЛДАХ САНААТАЙ БАЙНА
А.Тэлмэн
Говь-Алтай аймгийн залуу уяачдын төлөөлөл сумын Алдарт уяач Б.Баатарбилэгийн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр 1982оны намар төрсөн бөгөөд Бигэр сумын уугуул, Уртын гол хоёрдугаар багийн харьяат юм.
-Залуу уяачдын төлөөлөл болсон Баатарбилэг Алдартын хурдан морьтой холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье?
-Унаачаас л эхэлсэн дээ. Аймгийн Алдарт уяач Пүүжав ахын хонгор азаргыг унадаг байлаа. Өөрийнхөө борлог морийг шүдлэн, хязааланд нь бас унасан. Гурав дөрвөн жил хурдан морь унахдаа Цогт сумын наадамд шүдлэн түрүүлгэж, Чандмань суманд даага аман хүзүүдүүлж, Пүүжав Алдартын хонгор даагыг унаж айргийн таваар давхиулж байсан. Тэгээд 2002 оноос морь уяж, өөрийнхөө борлог шүдлэнг сумын наадамд гурваар давхиулж амжилтын гараагаа эхэлсэн. Түүний дараа 2007 онд шүдлэн үрээ дөрвөөр давхиулсан.
-Унаган адуу юу?
-Тийм ээ. Хүрэн үрээ маань шүдлэндээ сумандаа дөрөвт давхиад, хязааландаа Цогт суманд аман хүзүүдэж, соёолондоо долоод ирсэн. Түүнээс хойш азарга тавиад дахин уяагүй. Төрсөн ах нь 2008 онд соёолондоо Цогт суманд түрүүлж байсан.
-Зүүн талын адуутай унаган морьдоороо уралдах бэрх байна уу?
-Зүүн талын адуугүй бол уралдах аргагүй байна шүү. Тэгж бодоод 2013 онд Сүхбаатар аймгийн Асгат сумаас бор даага авчирч шүдлэнд нь хоёр аман хүзүүдүүлж, хязааланд нь гурав, соёолонд нь мөн гурав түрүүлгэж айрагдууллаа. Энэ бор үрээ хязааландаа сумандаа дөрвөөр давхиад, өнгөрсөн жил соёолондоо түрүүлсэн. Мөн өнгөрсөн жил авга ахынхаа даагыг уяж сумын наадамд түрүүлгэлээ.
-Хоёр түрүү хүртжээ дээ?
-Тийм. Одоогоос зургаан жилийн өмнө мөн соёолон түрүүлгэж байсан.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн юм бэ?
-2004 онд
-Эрт болсон юм байна. Тухайн үед ямар амжилт үзүүлээд байсан бэ?
-Есөн айраг, нэг түрүү авсан. Манай энд чинь сумын 12 айраг, түрүүгээр Алдарт уяач болдог.
-Гадагшаа гарч уралддаг уу. Томоохон уралдаануудад хэр оролцож байсан бэ?
-Чансаатай уралдаанд оролцсон ч айраг аваагүй. 10 дотор давхидаг юм.
-Аймагтаа очиж наадаж байв уу?
-Аймаг руу яваагүй ээ. Энэ жилээс л явах санаатай байна. Хавчиг азаргаа тэжээж байгаад аймагтаа уралдана даа. Хүүгээ морь унаж байгаа дээр гарч уралдах санаатай. Миний хүү таван настайгаасаа хойш тав, зургаан жил хурдан морь унаж байна. Одоо тавдугаар ангид сурдаг. Зөвхөн өөрийнхөө гэлтгүй хүний морьдыг ч унаад сайн давхиулна. Ер нь сэргэлэн шүү.
-Орон нутагт морь уяж байгаа залуу уяачдын хувьд тулгамддаг бэрхшээлтэй асуудлууд юу байна вэ?
-Сонирхлоороо морь уяж байгаа болохоор юу гэхэв дээ. Ямар ч байсан нутгийн унаган адуугаар уралдах боломжгүй болж байна. Хаана ч очсон зүүн талын адуу ноёлж байна. Уяач хүн морио түрүүлгэж айрагдуулъя гэсэн зорилгоор л уяна шүү дээ. Тэгэхийн тулд нэн тэргүүнд адуугаа чанаржуулж, цус сэлбэн цаашлаад тэжээдэг болох хэрэгтэй юм байна. Бид ч өөрсдийнхөө хэр хэмжээгээр тэжээгээд л байна.
-Өөрийн тань үеийн морь сайн уяж байгаа ирээдүйтэй сайн уяачдыг нэрлээч?
-Удам дамжсан уяачид олон байна. Аймгийн Алдарт уяач Галдан ахын хүү Амгаа гээд залуу сүүлийн үед морь сайн уяж байна. Ер нь залуучууд сэтгэлтэй зүтгэлтэй сайн уяж байгаа шүү.
-Наадмаас наадмын хооронд морь уяхад суралцаж байдаг гэдэг. Таны хувьд багшаа гэж хүндэтгэдэг, мэдэхгүй, чадахгүйгээ асуудаг ямар хүмүүс байна вэ?
-Аймгийн Алдарт Пүүжав, Баттөр нараасаа л асууна даа. Морь харж байгаад л тэгж уя, ингэж ажил хий гээд харамгүй зөвлөдөг юм. Хамгийн гол нь залуус бидэнд “морио л хайрлаж уях хэрэгтэй”-г сануулдаг. Уяа нь ханаагүй морийг мордуулах хэрэггүй. Наадам олон морь ганц гэх зэргээр үнэтэй сайхан сургаал хэлдэг.
-Залуу уяачийн цаашдын ажил үйлсэд амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-За баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Ням, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Ням, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Ням, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна