НЭРТ УЯАЧ ГАЛСАННАМЖИЛЫН ДАВААСҮРЭН, ТҮҮНИЙ ХУРДАН ХОНГОРУУД
Төв аймгийн Эрдэнэ сум бол хурдан азарганы хийморь оршсон, эцэг малын буян дэлгэрсэн нутаг. Энд төрийн наадмын түрүү хүрэн азарганууд уягдаж, нэгэн үе монгол наадмын дэвжээг шуугиулж байсан бол залган Галсаннамжилын Даваасүрэнгийн хонгорууд гэх гайхалтай хүлгүүд тодорсон билээ.
Амны хишиг нь бялхаж, адууны хурд нь цалгисан Даваасүрэн агсан тэртээ 1959 оны дөрөвдүгээр сарын 19-нд Эрдэнэ сумын нутаг Хушинга хэмээх газар хоньчин Галсаннамжилын дөрөв дэх хүүхэд болон мэндэлж, бага насаа тэр үеийн багачуулын нэгэн адилаар ижий, аавын гар дээр өнгөрөөжээ. Улмаар дунд сургуулийн дөрөвдүгээр ангиас хөдөө гарч, нэгдлийн адуу маллах болсон байна. Адуунд эрэмгий, малд нүдтэй тэрээр нэгдлийн адуучнаар ажиллаж байхдаа сумын хошой, аймгийн Аваргаар тодорч, таван жилийн гавшгайч болж байжээ.
Энэ хорвоо дээр учрал ерөөлгүй зүйл нэгээхэн ч үгүй хэмээдэг. Үнэхээр ч түүний амьдралаас харахад энэ үг оргүй биш бололтой. Адуунд элэгтэй Г.Даваасүрэн хувь заяаны эрхээр уяачийн охинтой дэр нэгтгэсэн нь Баяндэлгэр сумын харьяат олноо “арзгай” хэмээн алдарсан Дашдаваагийн охин Цагаан байлаа. Нутгийн нэртэй уяачдын нэг Дашдаваа агсан хүргэн хүүгийнхээ морь уях дурыг өдөөж, Санжаа даргын хурдан халтрын төл хонгор үрээг авахыг зөвлөн хожмын суу алдрын эзэн болгосон юм.
ХҮҮХДИЙН АДУУ
Хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн “Хүүхдийн адуу” гэдэг үгийг цөөнгүй сонсож байсан байх. Баяндэлгэр, Багануур, Эрдэнийнхэн бол илүү ойроос мэдэх биз. Санжаа даргын халтар буюу «Хүүхдийн халтар» хэмээн алдаршсан энэ хурдан азарганы үр төлүүдийн амжилт сум орон нутгийн дэвжээнээс хальж, Буянт-Ухаагийн дэнжид цуурайтсан тул мэдэхээс ч аргагүй юм. Харин удам угшлыг нь судалж сонирхож байсан болов уу. Ийм учиртай санж.
Төв аймгийн Баяндэлгэр сумын ахмад уяачдын нэг Нацаг гэгч хууль, хяналтын байгууллагад ажиллаж байхдаа Галшар нутгийн уугуул нэгний хилс хэрэгт холбогдсоныг шалган тогтоож, тусыг хүргэжээ. Ялаас мулталсан ачтандаа туслах гэсэн нөгөө хүн Нацаг уяачийг Галшарт очиход нь Өвгөн ноёны хураагуур адуунаас үлдсэн засаатай буурал үрээг зааж өгч авахуулсан байна. Нацаг эргэж ирээд Галшар адууны охь болсон Өвгөн ноёны адууны үр сад буурал үрээгээрээ азарга тавьж, үр төлөөс нь тэр хавийн олон уяачид авсны нэг нь Баяндэлгэрийн сум, нэгдлийн орлогч дарга байсан Санжаа юм.
Буурал азарганы үр төлөөс Санжаагийн халтар хамгийн цууд гарсан нь бөгөөд хэд хэдэн хүний гар дамжин Санжаад ирсэн гэдэг. Халтар азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай буян байсан бөгөөд Санжааг нас барсны дараагаар хүүхдүүд нь /С.Чулуунбаатар, С.Очирпүрэв, С.Идэрчулуун, С.Идэрбат/ уяж хурдлуулдаг байжээ. Чухам энэ үеэс Санжаа даргын халтар хүүхдүүдийн адуу гэгдэх болсон бөгөөд учир нь монголчуудын бурхан болоочийн нэрийг хэлэхээс цээрлэдэгтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл нутгийнхан талийгч эцгийнх нь нэрийг дурьдаж ясыг нь өндөлзүүлэхээс цээрлэн халтар азарга, түүний үр төлүүдийн тухай ярихдаа “Хүүхдүүдийн адуу” гэх болсон байна.
Халтар азарганы төл Оодон халтар хэмээх азарга 1990 хэдэн онд Баяндэлгэр сумандаа түрүүлж, айрагдсан бол Жөмбөөгийн хонгор нь сумынхаа 60 жилийн ойд түрүүлсэн байдаг. Түүнчлэн Дамдингийн хүрэн азарга, буурал морь, Мажигийн цагаан азарга зэрэг сум орон нутгийнхаа наадамд хэдэнтээ түрүүлж, айрагдсан хүлгүүд халтар азарганы төлүүд юм. Ер нь “Хүүхдүүдийн халтар”-ын төлүүд өөр хоорондоо уралдах нь элбэг тохиолддог бөгөөд нэг жилийн баяр наадмаар дөрвөн төл азарга нь уралдсан байдаг.
«Хүүхдийн халтар»-ын үр төлүүд ч эцгээсээ дутахгүй хурдалж байсан бөгөөд тэдний нэг хонгор үрээ даагандаа сумынхаа наадамд түрүүлж, шүдлэн айргийн дөрөвт хурдлан, хязаалан намраа /тэр жил Төв аймгийн 60 жилийн ой тохиож, Баяндэлгэр сум наадам хийгээгүй тул хонгор үрээ уралдаагүй/ Г.Даваасүрэн агсанд ирсэн байна.
ТОМ ХОНГОР, ТҮҮНИЙ ҮР ТӨЛҮҮД
Энэ хонгор азарганы эцэг нь «Хүүхдүүдийн халтар» азарга бол эх нь Санжаагийн унаган П тамгатай хул алаг гүү. Хонгор азарга 1984 онд соёолондоо улсын баяр наадамд анх удаа очиж уралдан 70 гаргаж давхисан бөгөөд, 1988 онд 11-тэй азарга аман хүзүүнд хурдалж, дараа жил нь долоод давхисан байдаг. Дааган цагаас уралдсан хонгор азарга олон жил уягдсан бөгөөд 1994 онд 15 настай Эрдэнэ сумын 70 жилийн ойгоор түрүүлэн түмэн олноо баясгаж байсан бахдам түүхтэй.
Өндөр чацархуу биетэй, том толгойтой, дөрвөн мөч сайтай, онцгой сайхан мундаатай, сагагандаа үсгүй, шингэндүү зөөлөн дэл, сүүлтэй, өтгөн самбаатай, өвдөг тойг, туур сайтай, уртлаг, бахим Том хонгорыг харсан хүн бүхэн нүд унаган шагшдаг байсан агаад нутгийнхан одоо ч “Сагнай, чих, эрүү нь онцгой адуу байсан шүү” хэмээн шүүрс алдах юм билээ.
Уягддаг азарга цөөн гүү хураадаг, төл цөөтэй байдаг бол Том хонгор төл сайтай азарга байлаа. Хонгор азарганы төлүүд Эрдэнэ болон ойр зэргэлдээ сумдаар нэлээд тарсан бөгөөд зарим нэгээс нь дурдвал:
Чаагийн хонгор: Эрдэнэ сумын харьяат, аймгийн Алдарт уяач Очирын Лхасүрэн хонгор даага авч, суманд хэд хэд түрүүлгэж айрагдуулсан бөгөөд олноо Чаагийн хонгор хэмээн алдаршсан хурдан азарга болсон. Гараа сайтай энэ азаргыг сүүлд аймгийн Алдарт уяач Г.Хийл 10 бодоор авсан гэдэг.
П.Жаргалсайханы хонгор: Эрдэнэ сумын Пүрэвдоржийн Жаргалсайхан хонгор үрээ авч азарга тавин сумандаа хоёр, гурван ч удаа айрагдуулсан.
Л.Эрдэнэбаатарын хонгор: Эрдэнэ сумын уяачдын холбооны дэд тэргүүн Лувсангийн Эрдэнэбаатар хонгор үрээ авч, морь болгосон нь их насанд нийлээд сумын баяр наадам болон Ар Жанчивлан рашаан сувиллын 40 жилийн ойд айрагдаж байжээ. Мөн Том хонгорын төл болох Л.Эрдэнэбаатарын Мөлүү чихтэй сартай хонгор азарга сумын баяр наадамд хоёр ч удаа айрагдсан байдаг.
Г.Бий-Эрдэнийн хүрэн: Энэ хүрэн азарга Баяндэлгэр сумын наадамд аман хүзүүдэж, Эрдэнэ сумын наадамд хэд хэдэн удаа айрагдсан бөгөөд 1993 онд Төв аймгийн 70 жилийн ойгоор долоод давхисан байдаг.
Г.Пунцагбалжирын өнгөгүй: Энэ хул азарга хаврын уралдаа-нуудад гурав ч айрагдсан.
Энэ мэтчилэн Том хонгорын үр төлүүд уясан эзнийхээ магнайг тэнийлгэж, унасан хүүхдийнхээ урмыг сэргээн хурдалсан нь олон бөгөөд тэдгээрээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн Сарт хонгор, Дөнөн хонгор юм. Энэхүү хоёр азаргыг эцэгтэйгээ илүү төстэй гэдэг ч зарим хүн бие хааных нь хувьд хүрэхээргүй байсан гэх юм билээ.
Мөн Том хонгорын удмын адуунаас хамгийн өндөр үнэд хүрсэн аймгийн Алдарт уяач Очирын Лхасүрэнгийн цавьдар азарга юм. Энэ цавьдар азарганы эцэг нь дээр дурдсан суманд нэг түрүүлж, хоёр айрагдсан Чаагийн хонгор азарга бол эх нь халзан хэмээх Дашийн цавьдар гүү аж. Цавьдар азаргыг 2000-гаад оны эхэн үед Тод манлай уяач Б.Содномцог 2.5 сая төгрөг, 100 хургатай хониор /тэр үед нэг хургатай хонийг 25 мянган төгрөгөөр тооцдог байлаа/ худалдан авч байсан нь хамгийн үнэтэйд тооцогдож байжээ.
Ийн гарсан үр төл болгон нь хурдалсан Том хонгор уясан эзнээ алдарт хүргэн, Эрдэнэ суманд хурдны үр цацаж олны хүндэтгэлийг хүлээсээр 23, 24 хүрч байж талийсан гэдэг юм билээ.
ДӨНӨН ХОНГОР
1995 оны улсын баяр наадмын азарганы уралдаан будилсан. Тэр жил МУ-ын Алдарт уяач Дуламын Хорлоодой агсны хар түрүүлж, МУ-ын Манлай уяач Дамдинсүрэнгийн Гарамжав агсны Өсгий цагаан хар аман хүзүүдэн, аймгийн Алдарт уяач Галсаннамжилын Даваасүрэнгийн /Г.Даваасүрэн 1994 онд бурхны орноо одож 1995 онд том ах Бадарч нь Буян-Эрдэнэ хэмээх залуугийн хамт хонгор азаргыг нь уян, улсын наадмыг зорьж байжээ/Дөнөн хонгор азарга гурваар давхисан ч будилсан гэсэн шалтгаанаар амжилтыг нь бүртгэхээс татгалзсан байдаг. Ийнхүү АХ-ын 74 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гуравт хурдалсан ч амжилт нь тооцогдоогүй Дөнөн хонгор дараа жил нь даагаа нэхэн ирж наймд хурдлаад, 1998 оны анхны “Их хурд” уралдаанд 40 гаргаж давхижээ.
Дөнөн хонгорын эх нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Монжиго хэмээх Дуламсүрэнгийн адууны хонгор гүү байсан агаад соёолонгоосоо эхэлж уягдан 1993 онд Төв аймгийн 70 жилийн ойд дөрвөөр давхиад, 1994 онд Эрдэнэ сумын 70 жилийн ойгоор айрагдаж /айргийн гуравт давхисан/ байжээ.
САРТ ХОНГОР
Том хонгорын төлүүдээс улсын баяр наадамд айрагдсан өөр нэг азарга бол Сарт хонгор. Сартын эх нь Баяндэлгэрийн Ногоон Нүрзэд гэдэг хүний хонгор гүү.
Дааган цагаас эхлэн уягдсан Сарт хонгор тэр жилээ хүүхдийн зуслангийн нэрэмжит наадамд түрүүлсэн ч, шүдлэн, хязааландаа гавиагүй байна. Харин 1994 онд соёолондоо Эрдэнэ сумын 70 жилийн ойд 23-т давхин, 1997 онд найман настай азарга АХ-ын 76 жилийн ойгоор айргийн дөрөвт хурдалж, давхар уяагаар Эрдэнэт овооны их тахилга хангайн бүсийн уралдаанд наймаар давхисан байдаг. Дараа жил нь шигшмэл морьдын анхны “Их хурд” уралдаан болоход урилгаар очиж уралдсан ч хойхнуур давхисан тул түүнээс хойш дахин уягдаагүй байна.
Дөнөн хонгорын үр төлүүдээс төдийлөн амжилт гаргасан гэж дуулддаггүй бол Сартын төлүүд бүсийн наадамд түрүүлэн түмэн эхээ дуудуулсан билээ. Өөрөөр хэлбэл, Сарт хонгорын төл нэгдэл адууны хээр гүүнээс гарсан Жигүүр хул азарга 1999 онд хязаалан үрээ Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарт зарагдан 2005 онд болсон Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд түрүүлж, 2007 оны “Их хурд-4” уралдаанд 15-аар давхисан байдаг.
Мөн Сарт хонгорын төл нэгдлийн хээр гүүнээс гарсан ах дүү хоёр хонгор азаргыг Монгол Улсын Алдарт уяач Самтүндэвийн Хэрлэн авч, Толин хонгороо 1999 оны шилдэг азаргаар шалгаруулж байсан билээ.
Дашрамд сонирхуулахад Сарт хонгорыг Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач С.Ганзориг уяж, 1997 оны улсын наадамд айрагдуулж байсан бөгөөд хожмоо /нэлээд харьсан хойно нь/Архуст сумын харьяат Пүрэвийн Энхтайван худалдан авч хоёр хонгор азаргатай болжээ. Энэ хоёр хонгор азарга нэг үе Архуст, Баяндэлгэр, Багануурын уралдаануудад айрагдаж байсан гэдэг.
ШАВИЛХАН БИЕТЭЙ, ШАЛМАГ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ТОМ УЯАЧ
Эрдэнэ сумын анхны аймгийн Алдарт уяачдын нэг Г.Даваасүрэн гэгч шавилхан биетэй, шалмаг хөдөлгөөнтэй, мориныхоо бүхий л ажлыг өөрөө гардан хийдэг нэгэн байж. Түүний багын найз, олон жил хамт морь уясан Л.Эрдэнэбаатар: ”Морины өл хоолыг нь сайн тааруулна. Хөлс их авна. Өдрийн халуун наранд мориндоо ажил хийлгүй, сайхан амраачихаад харуй бүрийгээр ихэвчлэн тарлана. Морь уях арга барилаа олчихсон, их сайн уяач байсан. Ойтой жилийн наадам угаас өтгөн болдог шүү дээ. Тэгсэн нэг удаа найз маань “Миний хонгор азарга түрүүлэхгүй, дандаа л аман хүзүүдчихээд байх юм. Танай хүү Мэндбаяраар унуулъя” гэж байсан юм. Тэгтэл хонгор азарга нь нэлээд харьсан хойноо Эрдэнэ сумын 70 жилийн ойгоор түрүүлж, найз маань маш их баярлаж билээ. Тэр жил төл Дөнөн хонгор нь хамт уралдаж гуравласан юм. Том хонгор ер нь төлтэйгөө уралдаад, дагуулаад орчихдог булган сүүлтэй адуу байсан шүү. 1990 онд Харзтай сэрүүн булагийн ой болох гээд 100-гаад азарга сунгахад Том хонгор төл Чаагийн хонгортойгоо хамт орж байлаа. Хоёр удаа сунгахад хоёуланд нь Том хонгор аман хүзүүдэж, Чаагийн хонгор нь гуравлаж байлаа. Мөн Чаа Лхасүрэнгийн хонгор, Г.Бий-Эрдэнийн хүрэн гээд төлүүдтэйгээ хамт орж байсныг нь санаж байна” хэмээн хуучилсан.
1988 онд Том хонгор азаргаа аман хүзүүдүүлж, 1990 онд хонгор соёолон морь айргийн дөрөвт хурдлуулан том довны уяач болохоо баталсан Г.Даваасүрэн агсан Эрдэнэ сумын анхны аймгийн Алдарт уяачдын нэг агаад хүү, охин хоёртой. Өдгөө хүү Цэрэндагва нь Тод манлай уяач Д.Ононгийн галд морь уян, эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж байгаа бол охин нь уяачийн гэргий болжээ.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.101
Сайн хүний хөдөлмөр одооч үнэлэгдсээр
Reply139.5.218.210
Сайхан сайхан
Reply