БААЦАГААН СУМЫН МСУХ-НЫ ТЭРГҮҮН АСАН Б.БАТ: 2011 оноос хойш манайхан 5 жил дараалан Шилдэг сумаар шалгарсан
Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Балдоржийн Баттай ярилцсанаа хүргэж байна. 1974 оны өвөл Баацагаан сумын нутаг Цагаан гол хэмээх газар төрсөн тэрээр 2006 онд аймгийн Манлайлагч залуу алтан медаль, 2011 онд ХХААЯ-ны Хүндэт жуух бичиг, 2014 онд сумын сайн малчин, 2015 онд мянгат малчин, 2016 онд "Уяачийн алдар" одонгоор шагнуулжээ.
-Холбоо хэдэн онд байгуулагдаж байв?
-Манай Баацагаан сумын МСУХ 2008 онд байгуулагдаж байлаа. Тухайн үед 10 уяач санаа нийлж, тэргүүнээр Лувсанжамцын Батсуурийг, дэд тэргүүнээр намайг, нарийн бичгийн даргаар Хүрэлтулгыг тус тус сонгосон. Дээр нь 17,18 тэргүүлэгчтэйгээр долдугаар сарын 1-нд албан ёсны нээлтээ хийсэн юм. Нээлтээр дааганы уралдааныг зохион байгуулж байлаа.
-Холбоо байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл ямар, ямар ажлыг эхлүүлж, хэрэгжүүлсэн байна вэ?
-Эхний үед уяачдаа нэгдсэн галын зохион байгуулалтанд оруулж, аймаг, аймгийн бүс, улс, улсын бүсийн чанартай наадмуудад оролцуулахад анхаарч ирлээ. Удсан ч үгүй ажлын маань үр дүн гарч улс, бүс, аймгийн наадмуудад оролцож эхэлсэн. Баян-Өлгийн баруун бүсээс Батжаргал шүдлэн үрээгээ түрүүлгэсэн бол Ламын гэгээний ойгоор Энхтөр Дэгдээхий хээр хязаалангаа түрүүлгэж, Батхүү хүрэн шүдлэнгээ айрагдууллаа. Арвын дотор хэд хэдэн адуу орсноос миний уяа сойлгыг нь тааруулсан Баттөрийн хүрэн хязаалан үрээ долоолж, Энхтөрийн Цолмон хээр наймаар давхилаа. Улсын бүсээс хоёр түрүү, нэг айрагтай болчихлоо. Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ-ны тэргүүнээр Мөнх-Эрдэнэ ажиллах болсноос хойш тухайн жилийн амжилтаар нь шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай болсон. Энд 2011 оноос 2015 оныг дуусталхи амжилтаараа аймагтаа тэргүүлсээр ирлээ.
Мөн 2011 оны намар Баацагаан сумын уяачдаа цуглуулж, Мөнх-Эрдэнэ тэргүүнтэйгээ ахмад уяачдадаа хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэрээ аймгийн наадамд уясан морьдоо амжилттай уралдуулж, хараахан цолонд хүрч чадаагүй найман хүнд аймгийн Алдарт уяач цолыг олголоо. Тэгэхдээ бүх уяачдадаа гишүүний үнэмлэхийг нь гардуулж байлаа.
-Сумын уяачдын амжилт ахисан нь холбооны үйл ажиллагаатай холбоотой байна уу? Эсвэл уяачдын хичээл зүтгэл нөлөөлөв үү?
-Аль алинтай нь холбоотой гэж хэлнэ. Холбоо байгуулагдсанаараа уяачдын хамтран ажиллах цар хүрээ өргөжсөн. Тэр хэрээр уяачдын ур чадвар нэмэгдсэн. Би сумандаа тав дахь аймгийн Алдарт уяач болж байснаас хойш өдгөө аймгийн дээд цолтнууд 20 гаруй болсон байна.
-Та тэргүүнээр дөрвөн жил ажиллажээ. Энэ хугацаанд таны санаачлагаар эхлүүлсэн ямар ажлууд байна вэ?
-2011 оноос хойш таван жил дарааллан аймаг, бүсээс хамгийн олон айраг, түрүү авч шилдэг сумаар шалгарч байлаа. Ер нь энэ таван жилд амжилтын буухиа буугаагүй явж ирлээ. 2011 онд болсон Баянхонгор аймгийн шигшмэл морьдын уралдаанд мундаг зохион байгуулалттай оролцож дөрвөн айраг авсан. Тэгэхэд холбооны зүгээс зохион байгуулалтанд онцгой анхаарсан. Морь бүртээ “Баацагаан сум Шигшмэл хурд” гэсэн бичиг бүхий нөмрөгтэй жагссан. Харин хоёр дахь нь өнгөрсөн жил Бууцагаан суманд улсын Алдарт Золбоогийн нэрэмжит болж, бид сумаараа түрүүлсэн. Тэгээд алтан цомын эзэн болж, нэг эрлийз азарга авах эрхтэй болсон.
2013 онд Баянхонгор аймгийн шилдэг уяачдын холбоогоор шалгарч, сумандаа гарааны иж бүрэн төхөөрөмжтэй болж байлаа. Тэр жил Сайханбаатар тэргүүнтэй “Талын хүлэгч” гал маань шилдгээр шалгарсан. 2014 онд Баацагаан сумын 90 жилийн ойтой хамтатгаж Баянхонгор аймгийн төвийн бүсийн наадмыг сумандаа амжилттай зохион байгууллаа. Энэ мэт уяачдын холбоо болон уяачдынхаа туслалцаатайгаар олон ажлын ард гарсан. Би айхтар мундаг ажилласан гэхгүй. Гэхдээ ямар ч байсан зөв чигт нь оруулаад өгчихлөө. Уяачид нэгдээд томоохон наадмуудад явж байна. Бүсийн наадамд болоход сумын уяачдын холбоо уяачдын бооцооны мөнгө болох сая төгрөгийг өгч оролцдог.
-Холбооны санхүүжилтийг хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Уяачид, тэргүүлэгчид маань жилдээ 50 мянган төгрөгийн татвар төлдөг. Төрийн бус байгууллага болохоор мэдээж санхүүгийн тал дээр хүндрэлтэй юм бий. Эхэндээ уяачид маань жоохон хойрго байсан бол одоо дор бүрнээ хариуцлагатай хандах болсон. Энэчлэн үйл ажиллагаа ч жигдэрчихлээ. Ноднингоос би хөдөө гарч амьдрах болж, тэргүүний ажлаа Энхтөрт санал болгосон юм. Уяачид маань ч энэхүү саналыг дэмжин, өдгөө Энхтөр холбоог тэргүүлж байна.
-Үүгээр албаны яриагаа хойш тавъя. Таны дээдчүүлд уяачид байв уу?
-Аав, өвөө нар маань хусуур, сойзоор гоёсон уяачид. Өвөө Гончигийн Даваа малчин гаралтай. Морь уяна, жороо морь сайхан унана. Товчхондоо монгол ахуй талаа дагаж амьдарсан нэгэн. Тэгэхээр би гурав дахь үеийн уяач байгаа юм. Аав 1975 оноос хойш дарааллан сумандаа өвөөгийн “Даваагийн ногооныг” гурван жил түрүүлгээд, 1978 онд бас нэг их нас түрүүлгэсэн. Нийтдээ дөрвөн жил их насны морь түрүүлгэсэн хүн.
-Ногоон морь суманд гурав түрүүлж, хэд айрагдсан бэ?
-Хавчиг морь анх хүүхдийн даахины найраар уралдаад тавласан гэж ярьдаг юм. Түүнээс хойш сумандаа гурав түрүүлж, ес айрагдсан гэж байгаа юм. Есөн айргаас нэгийг нь Баян-Овоо сумаас авч байсан. Нас хэвийтлээ уралдсан байх шүү. Хамгийн сүүлд 19-тэйд би унаж, суманд 15-аар ирүүлсэн юмдаг. Тэгээд л тэрнээс хойш уяагүй ээ, хөөрхий. Өөр нэг сайхан жороо хээр морь байлаа. Мөн л сумандаа жороонд уралдаж байсан. Гэхдээ миний мэдэх нь энэ. Чухам өөр ямар морь уяж байсныг мэдэхгүй.
Манай өвөө чинь малч, шулуун шударга өөрөөр хэлбэл түс тас хүн байсан. Том хүүгийн хувиар аав уяаны ажлаа хийдэг, өвөө зөвлөдөг. Морь ч сайн таньдаг хүн шиг байгаа юм. Аавын 1975 онд түрүүлгэсэн хулгар зээрдийг өвөө таньж авсан юм билээ. Сумын нэг хүнд өөрийн унаж явсан тарган ягаан морийг, дээр нь нэмж түнтүү өгсөн гэнэ лээ. Ингэж бөөсөгтэй үрээ авсан нь сайн давхисан.
-Танайхан шүдлэнгээ түнтүү гэдэг юм уу?
-Түнт гэдэг нь бярууны дараахыг хэлж байгаа юм. Тэгэхэд манай эмээ “надад хүний юмыг магтаад л авчих юм. Өөрийнхийгөө муулаад өгчих юм. Ямар учир байнаа” гэж. Ингэж өвөөгийнд ирсэн зээрд хожим нь олон жил сайн давхисан. Анх аавын уургын морь байгаад, 1975 оноос суманд түрүүлгээд, нэг айрагдуулсан.
-Өвөө тань хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Найман хүүхэдтэй. Үүнээс тав нь банди. Аав эрэгтэй талаасаа том, ах дүү наймаасаа дээрээсээ дөрөв дэх нь.
-Харин аав тань морь уяад ямар ямар амжилт гаргаж байв?
-Түрүүн ярьсан зээрд морио 1975 онд суманд түрүүлгэсэн. Дээр нь ногоон морины уяа сойлгыг өвөөтэй хамтарч хийдэг байлаа. Тэрнээс хойш бас бус зөндөө морь уяж айраг, түрүү авсан.
-Сум, аймгийн чанартай баяр наадмаас хэдэн түрүү, хэдэн айраг хүртсэн байдаг вэ?
-Их насны дөрвөн түрүүг би сайн мэднэ. Энэ нь аавын дурсах дуртай бахдалт наадмуудын нэг байлаа. Одоо бодоход 20,30 юм байдаг болов уу.
-Та хэд ээж, ааваас хэдүүлээ вэ?
-Бид есүүлээ. Би дээрээсээ хоёр дахь нь. Манайхнаас хоёр дүү бас морь уяж байна. Хүргэн Чинзориг гэж аймгийн Алдарт уяач бий.
-Таны хувьд бие даан морь уях болсон нь хэзээнээс вэ?
-1994 оноос ааваараа заалган морь уяж эхэлсэн. Тэр жилээ сумынхаа 70 жилийн ойгоор уясан морьдоо давхиулсан ч шалиагүй ээ. Харин 1995 онд Богд сумын 90 жилийн ойгоор очиж, хээр морио наймд давхиулаад хонгор шүдлэнгээ зургаалуулсан. Түүнээс таван жилийн дараа сумынхаа сургуулийн ойгоор шар хээр морио уяж аман хүзүүдүүлснээ тод санаж байна. Уг нь үүнээс өмнө ганц нэг айраг авч байсан л даа. Ингэж тод санахын учир нь манай арван жилийн ангийнхны морины бай надад ирж таарсан юм. Ангиараа ярих юмтай сайхан наадсан.
-Тэр хаанахын адуу байв?
-Аавын унаган адуу байсан.
-Түүний дараа хаагуур хаагуур наадаж байсан бэ?
-2004 онд Дундговь руу адууны наймаанд явж хэдэн адуу авчирсан юм. Ингээд тэр ондоо сумынхаа 80 жилээр шүдлэн, хязаалан айрагдуулсан. Тэгсэн яг 10 жилийн дараа буюу 2014 онд сумынхаа 90 жилээр соёолон, хязаалан айрагдууллаа. Тэгш ойнуудад гайгүй наадчихдаг. Харин аймагт 2008 онд даага, шүдлэн хоёр айрагдуулсан нь аймгаас авсан анхны айраг байгаа юм.
-Хаанахын адуунууд уу?
-Аавынхаа унаган адуу хундан даагаа айргийн гурваар, хул шүдлэнгээ айргийн таваар давхиулсан. Тэр жил унаган зээрд даага маань Бууцагаан, Баян-Өндөрийн бүсээс эхлээд сум, бүсээс найман айрагтай наадсан. Энэ нь дандаа хүрэл медаль байсан болохоор манайхан Гуулин зээрд гэж нэрлэсэн юм. Харин наад хул азарга нь соёолон хүртлээ уралдаж, Баян-Өндөрийн зуны бүсэд айрагдаад, даагандаа Лхамсүрэн гуайн ойд түрүүлж, гэгээнтэн Рэнцэнсамбуу ламыг суудалд нь залах ёслолын наадамд түрүүлсэн. Нийт есөн айраг түрүүтэй. Энэчлэн хурдан хүлгэдийн маань авчирсан 50 гаруй медаль надад байна. Би ер нь хүнээс мундаг медальтай морь авч үзээгүй. Ганц хоёр битүү адуу авсан нь бий.
-Авмал, нутгийн адуу хоёрын аль нь илүү давхиад байх шиг байна вэ?
-Аль, аль нь давхиж байна. Сүүлийн үед долоон настай шарга азарга маань сайн давхиж байна. Анх хязаалан үрээ авчирч, бага наадмуудаар нэлээн хэд оруулаад, соёолондоо Бөмбөгөрийн төвийн бүс, аймгийн наадам, Баацагааны зуны төвийн бүс, Ламын гэгээнд уралдсан. Өнгөрсөн жил Баацагаан суманд айрагдчихаад, Баянхонгорын шигшмэл хурд уралдаанд аман хүзүүдсэн. Энэ бол миний авмал адуунаас хамгийн дээд амжилт үзүүлсэн нь. Одоо нэг хавчиг морь байна. Дааганд нь дүүдээ бэлэглэснээс хойш 15 уралдахад тав түрүүлж, найм айрагдаж, хоёр зургаалсан. Энэ бол унаган адуунаас маань нэг жил гаргасан амжилт.
-Шарга азарга хаанахын адуу гэлээ?
-Сүхбаатар аймгийн Их-Уулын Баяраа гэж ахаас битүү хязаалан авсан юм.
-Танай унаган адуунаас гадагшаа гарсан нь ямар амжилт үзүүлж байх юм?
-Байна аа байна. Баян-Овоогийн Мөнхжаргалын саарал гэж бий. Би хуурай ахдаа дааганд нь бэлэглэж, өнгөрсөн жил зарагдаад Мөнхжаргал гэж хүнд очсон. Энэ саарал хязаалан цагаасаа хойш давхиж, аймаг, аймгийн бүсэд орж байсан. Соёолондоо хоёр ч бүсэд орсон, нийт 20 гаруй айрагдаж түрүүлээд байгаа юм. Яах аргагүй л миний унаган адуу. Нэг хэсэг Чинзоригийн саарал нэрээр уралдаж, түүнийг аймгийн Алдарт уяач болгож өгсөн. Дараа нь Мөнхжаргалд очоод мөн л аймгийн Алдарт болголоо. Сайхан хүлэг дээ.
-Цус сэлбэж хаана хаанаас адуу авчирсан бэ?
-Өмнөх жилүүдэд нь зуд болоод мал хуй цөөрчихсөн хэцүү үе байсан л даа. 2004 онд Дундговийн Луусаас нэг хул азарга авчирсан. Ганбаатар гэж хүний адуу юм гэнэ лээ. Гэхдээ би Бямбасүрэн гэж хүнээс авсан юм. Хул азарганы төлүүд ч сайн давхисан. Дараа нь Сүхбаатар аймаг явж нэг гүү, дөрөв таван адуу авчирч, шаргыг азаргаар тавилаа. Одоохондоо эрлийз цустай адуу хараахан аваагүй л байна. Шигшмэл уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн суманд 20 саяын эрлийз азарга өгнө гэсэн. Тэрийгээ ирэхээр сумаараа нэгдсэн зохион байгуулалтанд орж, ганц нэг цустай адуутай болцгоох санаатай байна.
-Та бол гурав дахь үеийн уяач. Дөрөв дэх үеийн уяачид бэлтгэгдэж байна уу?
-Хөвгүүд маань удам залган морь уях байхаа. Том хүү ХААИС-д малын эмчээр суралцаж байгаа. Дараа жил төгсөнө. Өнөө хүү дунд сургуулийн есдүгээр анги. Хөдөөний хүүхдүүд чинь морь мал уялцана, наадамд хамт явна гээд ажил мундахгүй шүү дээ.
Өвөө, аав маань сайн уяачид явсан. Уяачийн хүсэл болох их морь түрүүлгээд үзчихсэн улс. Харин би хараахан тэднийхээ энд хүрэхгүй л байна. Их нас айрагдуулаад байгаа ч түрүүлгэж чадахгүй л байлаа.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
-2008 он юм даг. Уяачдын холбоо дөнгөж байгуулагдаад байсан үе. Тэргүүн нь манай найз Жаргалсайхан гэж одоо аймгийн Алдарт уяач бий. Наадмын урдхан над руу залгаад аймагт уралдмаар байна гэнэ. Би тэгэхэд аймагт байсан юм. Ингээд би морь ачих машин явуулж, бөөнөөрөө ирцгээж, Баянхонгор аймгийн баруун хойд талд том асар барилаа. Баацагаан чигийн бүх уяачид цугласан. Дөч, тавин морьтой. Тэгсэн жаахан нэрлэхмэр аядаад. Энэ олон морь аймгаас айраг авахгүй бол яанаа гэж хоорондоо ярьж л суулаа. Тэгээд уралдсан, миний хондон даага гуравлаж, хул шүдлэн тавлаад, Жаргалсайханы зээрд шүдлэн аман хүзүүдэж аймгийн гараагаа үнэхээр сайхан эхэлсэн. Холбоо байгуулагдсан анхны жил, аймагт анх удаа гэр барьж бөөндөө буусан тэр наадам сайхан санагддаг. Адуунд сэтгэл зүрхээ гаргаж, тодорхой хэмжээний цаг зав, хөрөнгө мөнгөө зарвал хариу ирдэг гэж үнэн шүү. Түүнээс хойш олон ч наадамд одтой наадаж явна. Мэнд сайхан наадчихаад баяр хөөр дүүрэн буцаж явах ч сайхан даа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна