СУМЫН АЛДАРТ УЯАЧ Т.ДОРЖБАТ: ААВЫНХАА ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЖ БОЛЗОЛД НЬ ХҮРЧ БАЙЖ ЦОЛОО АВНА


Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул, сумын Алдарт уяач Тонжоогийн Доржбатын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1958 оны зун Баянговь сумын нутаг Шорвогийн ихэр хэмээх газар төрсөн тэрээр Малчин залуу алтан медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль,АХ-ын 50, 60 жилийн ойн медаль, V, VI таван жилийн гавшгайчаар шагнуулж явжээ.
-Булгийн эх, усны ундарга болсон аавын тань талаар эхлээд ярилцах нь зүйтэй байх.
-Тэгье ээ. Миний аав Баянговь сумын хүн. Би ч ялгаагүй тэр сумын нутаг Шорвогийн ихэр гэдэг газар төрсөн. Аавын маань хурдан халиун морь Баянговь сумын наадамд завсаргүй долоон удаа түрүүлж байсан цуут хүлэг. Зураг нь ч бий дээ. Тэр олон жил түрүүгээ алдаагүй болохоор би аавыгаа “сайн уяач байж дээ” гэж боддог. Аав шигээ болохыг хичээдэг ч хүрэхгүй дуусах юм шиг байна даа.
-Уяаны эрдмийн А үсгийг ааваараа заалгаа байлгүй?
-Тэгэлгүй яахав. Намайг морь уяж эхлэхэд “Намайг үе залгамжлах нь миний хүү л байна. Морио сайн уяж байгаарай. Хэзээ ч шантарч, хаяж болохгүй шүү. Олон жилийн дараа ч амжилтанд хүрч мэднэ” гэж захисан юм. Ах нь одоо 58-тай. 60 хүртлээ морь уяна. Тэгэхэд аймгийн Алдарт уяач цолонд хүрчих байх аа.
-Хэдэн айраг дутуу юм бэ?
-Хоёр айраг дутуу. Аавынхаа захиасыг биелүүлж, авах ёстой болзолд нь хүрч байж цолоо авна гэж бодож байгаа. Залуучууд Доржбал ахад өг л гэдэг юм. Би болзлоо биелүүлж байж авна гээд зөвшөөрдөггүй.
-Нүүр бардам...
-Яг тийм.
-Бие даан морь уяад нэлээд хугацаа өнгөрөө байх даа?
-1972 онд долоодугаар ангиа төгсч илгээлтээр хөдөө гараад, гурван жил гаруй мал малласан. Тэгээд 18 настай цэрэгт татагдаж, 1979 онд 21-тэй халагдаж ирээд 1985 оноос морь уяж эхэлсэн. Анх ахынхаа Бүжин хээрийг уяж сумын наадамд хоёроор давхиулж байлаа. Түүнээс хойш зудны дараах таван жилийг эс тооцвол адууны дэргэдээс холдсонгүй ээ.
-Байгалийн хатууг яалтай билээ?
-Ах нь 40 гаруй адуутай байгаад ганцхан морьтой л үлдэж, гурван жилийн дараа Шаравпүрэв гэдэг хүнээс нэг саарал морь авсан. Түүнийгээ сумынхаа наадамд хоёр айрагдуулсан. Мөн хүргэн ах Ёлоосоо Говь-Алтайн гаралтай хээр морь авч хэд хэдэн удаа айрагдуулж урам орсон доо.
-Адуу малын наймаа их хийх үү?
-Аа, эв нь таарвал хийнэ шүү. 1996 онд Баацагаанаар мотоцикльтой наймаа хийж явтал 40-өөд тооны адуу урдуур гардаг юм. Тэгсэн сүүлээсээ хоёрт нэг сайхан хүрэн морь явж байна. Хурдан адуу санагдаад “Хэний адуу вэ” гэсэн Таван элсэнд байдаг Батаагийн адуу гэнэ. Тэгэхээр шууд тэр айлд нь давхиад очсон, 60 гаруй насны хөгшин байна. Жаахан сууж байгаад нөгөө хүрэн морийг авъя гэтэл “манай ачийн морь байгаа юм. Малд явчихсан ингэсхийгээд хүрээд ирэх байх” гэнэ. Удаа ч үгүй 14,15-тай банди хүрээд ирлээ. Тэгсэн өвөө нь “Энэ хүн хуучин Жинстийн Үнэгэн бригадын хүн гэнэ. Чиний хүрэн морийг авъя гэж байна” гэсэн “өвөө та өөрөө л мэд” гэж байна. Тэгэнгүүт нь ямааны мах халуун дээрээ гээд “За дүү нь найман тэмээ, хоёр адуу өгье” гэсэн. Тэр үедээ бол өндөр ханш л даа. Хойтон хавар нь ирээд авахад Баацагааныхан намайг “адгуус үзээгүй биш мал үнэд оруулаад” гээд зэмлэж л байсан удаатай.
-Хүрэн морь таны урмыг хугалаагүй биз дээ?
-Зун нь Богд суманд нэг томоохон наадам болоод тэнд миний хүрэн морь түрүүлсэн ч хоёрт барьчихлаа. Би үнэндээ хэл ам хийсэнгүй. Тэгтэл Богдын моринд дуртай ард түмэн тав нь таван, арав нь арав гэсээр 2000 төгрөг цуглуулж өглөө. Тэгж л амжилтынхаа гарааг эхэлсэн дээ. Түүний дараа говийн зургаан сум нийлсэн “Морин Эрдэнэ” даншиг наадам Баянговьд болж, миний хүрэн морь гурвалж, таваг цагаан хээр нь дөрвөлж, нэг соёолон есөөр давхиж байсан. Тэрнээс хойш хүрэн морь дахиж түрүүлээгүй ээ, харин олон удаа айрагдсан. Хүрэн морины дараа хүргэн ахаасаа хээр морь авч хэсэг сайхан давхиулсан. Бас нэг хурдан хонгор азарга байлаа. Баян-Овоод болсон уралдаанд хоёр айрагдаж, Баянговьд нэг айрагдсан. Жинстдээ бол 5-6 айрагдсаан. Одоо хөгшрөөд уралдахаа байсан.
-Хаанахын адуу вэ?
-Дорнод аймгийн Матад сумын азарга. Үр төлүүд нь бас их сайн давхидаг юмаа. Нэг төлийг нь Өвөрхангайн Худаг усны бригадын Түвшин гэдэг хүүд өгсөн нь сайн давхиж байгаа дуулдана лээ.
Би ер нь говь руу нэлээд хэдэн адуу гаргасан. Гайгүй давхиад ирэхээр нь дүү нартаа бэлгэнд шахуу өгчихдөг юм.
-Одоо таны нэрийг гарган хурдалж байгаа ямар хурдан хүлэг байна вэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гаралтай нэг хээр морь байна. Аймгийн Алдарт уяач Сономбал гэдэг хүн авчирч байсан юм. Би Цагаан гэдэг дүүгээсээ авч, аймгийн чанартай хоёр ч бүсийн уралдаанд айрагдуулаад байгаа.Энэ дашрамд хурдан сайхан буян хайрласан Цагаан дүүдээ талархаж буйгаа илэрхийлье. Миний хээр морь Баянговь сумын 80, Жинст сумын 90 жилийн ойд тус тус гурваар давхисан. Зүүн зүгийн адуу хурдан байхаар нь хүнд захиж байгаад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас авсан морь маань сая Баянбулагт болсон уралдаанд зургаалаад, аймгийн бүсэд 19-д давхичихлаа. Тэр ч миний буруугаас болсон байх. Тариа хийчихсэн юм.
-Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахгүйгээр дур мэдэн хамаагүй тариа хийж болохгүй байх аа?
-Харин тийм байна. Алдаанаасаа л суралцах юм даа.
-Ахмад уяачийн хувьд нутгийн залуустаа зааж зөвлөнө биз?
-Залуучууд асууна аа. Зарим нь намайг багшаа л гэдэг юм. Манай сумын Алдарт уяач Анхаа, Магалжав гээд залуучууд байна. Мэдэхгүй зүйл гарахаараа хүрээд л ирнэ. Мөн Баян-Овоо, Богд, Бөмбөгөр сумаас ч асууна. Би өөрөө Манлай уяач Батчулуун, Тод манлай уяач Онон нартай утсаар ярьж мэдэхгүйгээ бас асуунаа. Дэлгэрдалай гээд манай Богдын гаралтай хурдан хээр халзан морьтой залуу бий шүү дээ. Тэрнээс ч асууна. Дээхнэ үеийн хөгшчүүл “морь уяж сурна гэж байхгүй” гэлцдэг нь үнэн байна шүү./инээв/ Залуучуудадаа хандаад “морио хайрлаж гамна. Хайрлахдаа зөв хайрла” гэж хэлэх байна.
-Буруу хайрлана гэдэг нь яана гэсэн үг вэ?
-Хайрлаж байгаа нь энэ гээд уясан морио шууд тавих гэх мэтчилэн олон зүйл байна. Уясан мориндоо заавал хариу уяа хийж байж тавих хэрэгтэй. Мөн уралдаад ирснийх нь дараа заавал хөдөлгөх хэрэгтэй. Тэгээгүйгээс болоод хөлд нь цус бууж байна. Тэгээд л хатгана шүү дээ.
-Та тиймэрхүү засал хийх үү?
-Хийнэ ээ. Манай Үнэгэн бригадынхан надаар л хатгуулдаг юм. Баацагааны Батнасан гээд аймгийн Алдарт уяач бий. Тэрний хурдан хул шүдлэндээ хөлгүй болчихоод байхад нь би хатгаад эдгээсэн. Баянговьд болсон даншиг дээр тийм болчихоод хатгуулах гээд сурагласаар яваад над дээр ирсэн. Тэр үед хутгагүй явсан болохоор намар нь очиж хатгасан. Одоо “таны ачаар морь маань хөлтэй болсон шүү. Сайхан уралдаж байна” гээд ярьдаг л юм.
-Адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалыг мэдэрсэн сайхан дурсамжаас хуваалцаач?
-Ноднин болсон манай сумын 90 жилийн ой байна. Их морио алдчих гээд сандарч байхдаа манай залуучууд “За Доржбат ахын хээр морь ирвэл орно, ирэхгүй бол манайхаас айрагдах адуу байхгүй” гэцгээж байсан юм билээ. Яагаад гэхээр би аймагт морио уядаг л даа. Тэгэхэд би хээр морьтойгоо очоод гурваар давхиулсан. Нутгийн нэрийг хамгаалж уралдсан гэдгээрээ тийн бахархалтай санагдсан байх л даа.
-Ийм бахархалт наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна