СУМЫН АЛДАРТ УЯАЧ С.ТӨРСАЙХАН: СОЁОЛОНГООР АНХНЫ ТҮРҮҮГЭЭ АВААД УЯАЧ ХҮНИЙ ЖАРГАЛЫГ ИЛҮҮ МЭДЭРСЭН
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, сумын Алдарт уяач Сүхээгийн Төрсайхантай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр Залуу сайн малчин бөгөөд 1982 онд сумын төвд төржээ.
-Таны хурдан морьтой холбогдсон түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Би чинь ерээд оны дундуур хурдан морь унадаг байлаа. Тэр үед аймгийн Алдарт уяач Таанын Бямба гэж хүний Оодон хээр морийг унаж, суманд арав дотор давхиулдаг байсан. Сүүлд нэг жил аймгийн Алдарт уяач Бямбарэгзээ гэж хүний морийг унасан. Ингээд мориноос ч хасагдаж, хэсэг хугацаанд хөндийрсөн л дөө. Улмаар 2010 онд зүүн талаас хэдэн адуу худалдан авч, дараа жилээс нь уяж эхэлсэн.
-Зүүн талын хаанаас ямар, ямар адуу авсан бэ?
-Төв аймгийн Алтанбулагаас гурван адуу авч, нэгийг нь уясан юм. Тэр жилээ хаврын “Дааган дэлийн хурд 6” наадамд түрүүлгэж, уяачийн хувьд анхны амжилтаа гаргаж байлаа. Энэ нь манай морин спорт уяачдын холбооны Нэрэмжит уралдаан байгаа юм.
-Танд хэзээ ирсэн адуу юм?
-2010 онд хязаалан үрээ авчраад, ногооны соёолон өвөл нь тэжээгээд хавар уралдуулсан нь тэр. Дараа нь зун сумандаа түрүүлж, Цагаанцахирын наадам гэж Баян-Овоонд нэг хувиараа ашигт малтмал эрхлэх газраас явуулсан уралдаанд дөрөвлөсөн. Тэр үед уяач хүний жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэх үү дээ. Түүнээс өмнө бусдыг л харж явлаа шүү дээ. Харин дараа жил нь буюу 2011 онд Баянхонгор аймгийн 70 жилийн ойгоор долоогоор ирсэн амжилттай.
-2012 ондоо яасан бэ?
-2012 онд хавчиг азарга өнжөөгөөд, 2013 онд долоотой азарга уяж шалиагүй ээ. Харин 2014 оны сумын наадмаар гуравлаж, ганц нэг бага наадамд айрагдаж, түрүүлсэн. 2015 онд болохоор Хүрээмарал суманд болсон Баянхонгор аймгийн хангайн бүсийн хурдад айргийн дөрвөөр хурдалж, сумын эмнэлгийн 80 жил, аймгийн төвийн бүсийн хурдад азарганд гуравласан. Ноднин зургаан айраг түрүүтэй наадсан юм. Төл нь ч бас сайн давхиж байна.
-Төл нь яаж давхиж байгаа юм?
-Гал төл нь болох шарга даага гурав айрагдсан. Энд сумын наадамд дөрвөөр давхиад, Байдрагт болсон хаврын наадамд ахиад дөрөвлөж, сумын бага наадамд тавлачихаад байлаа. Тэгээд би Заг сум руу хүнд зарчихсан. Тэнд очоод хоёр түрүүлж, нэг айрагдсан байна лээ. Одоо бас нэг төл нь болох Мөнгөн хөлт гэж хонгор үрээ бий. Ноднин шүдлэндээ бага сага наадамд гурван удаа айрагдаж, түрүүлээд байгаа юм.
-Өөр таны магнайг тэнийлгэн хурдалж байгаа ямар морьд байна?
-Аймгийн Алдарт уяач Алтан-Очир найз маань Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас нэг халзан даага авчирч өгсөн. Ирсэн жилээ Оодон зээрд гэж хурдан морины мялаалга наадамд түрүүлж, Баацагаан сумын нэг ургийн баярт очиж гуравласан. Одоогоор бага сага наадмаас зургаан айраг түрүүтэй. Түүнээс гадна Хэнтийн Баян-Овоогоос нэг бор даага авсан. Тэрийг шүдлэнд нь овооны нэг тахилга наадмаар түрүүлгээд Завхан руу зарчихсан. Одоо би бор азарганыхаа төлөөс нэг даага, хоёр үрээг уяж байна.
-Та нутаг адуу уралдуулж үзэв үү?
-Уралдуулж үзээгүй ээ. Миний гүүнүүд нутаг адуу л даа. Тэгэхээр болно л гэж боддог юм.
-Хаана хаана очиж уралдаж байв? Гадагшаа гарч уралдаж байна уу?
-Нутаг орондоо л наадаж ирлээ. Харин саяхан Өвөрхангайн Хайрхандулаанд баруун бүсэд очиж нэг уралдсан. Аймгийн чанартай бүсийн наадам юм билээ. Тэнд азарга, үрээ хоёртой очоод азарга 30 гаргаж, үрээ 50 орчмоор ирсэн.
-Өвөрхангайн наадам хэр чансаатай болж байна?
-Миний хувийн бодол л доо. Өвөрхангайн уяачид, манайхаас тэс өөр санагдсан. Тэндэхийн уяачдын хичээл зүтгэл биднээс шал ондоо. Тэжээгээд уячихсан адуу нь хүртэл өөр харагдсан шүү. Харьцангуй тэр зүгт адууны соёл жигдэрчихсэн гэж хүмүүсийн ярих нь үнэн юм билээ. Морины төлөө зүтгэж яваа улсыг нь харахад л андашгүй гээч. Ямартаа ч дотроо нэгийг бодож ирлээ.
-Аймагтаа болсон бүсийн чанартай уралдаануудад оролцож байгаа биз дээ?
-Уралдаж байнаа. Би чинь аймгийн чанартай наадмаас айраг түрүү ерөөсөө авч үзээгүй байсан. Тэгээд өнгөрдөг жилийн “Маралын хурд” хангайн бүсэд азаргаа айргийн дөрвөөр давхиулаад их баярласан. Энэ бол миний хувьд хамгийн сайхан хийгээд том наадам байлаа.
-Залуучууд морь их уядаг болжээ, тиймээ?
-Тиймээ, сүүлийн үед залуучууд моринд их орох болсон. Уяачдын 70 орчим хувь нь залуус байгаа байх шүү. Бид чинь “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэгчээр бие биедээ чадах чинээгээрээ туслаад, амжилтаа ахиулчихсан гээд зүтгээд л явна.
-Залуус та бүхэнд үлгэр дуурайлал болсон нутгийн хэн хэн гэж буурал уяачид байна?
-Хөгшчүүлээс Лувсандаш ах, аймгийн Алдарт уяач Таанын Бямба нарын хэдэн хүн бий. Эднээсээ бид бас асууж сурна л даа.
-Та бүхний хувьд өнөөдөр тулгамдсан ямар асуудлууд байна вэ?
-Манай энд чинь өвс тэжээлийн асуудал асар хүнд л дээ. Тэгж байгаад өвс тэжээлээ оллоо гэхэд үнэ нь дийлдэхгүй. Өөрсдөө бэлтгэе гэхээр хадлан бэлтгэх боломж муутай. Санасныхаа зоргоор очоод өвсөө хадаад авна гэж юм байхгүй. Ядаж байхад ургамлын гарц ч муудаад байх юм.
Нөгөө талаар уяачдын холбоо болон дээр ажиллаж байгаа улс ямар нэг уралдаан наадамдаа эртнээс бэлтгэвэл уяачид бид баяртай байх болно. Өнгөрсөн жил гэхэд Баянхонгор аймагт наадам хийхийг хорьсон Засаг даргын захирамж гарч хөөрхөн сандаргалаа.
-Наадмын тов тодорхойгүй байх нь уяачдад хүндрэлтэй юу?
-Тэгэлгүй яахав бэрхшээлтэй. Наадам болноо гээд эртнээс бэлдсэн уяачид нэг ч гэсэн чансаатай наадамд очоод үзэхсэн л гэж боддог юм. Очоод айраг түрүү авч чадвал адаглаад өвс тэжээлийнхээ мөнгөний талыг ч болов гаргаад авах жишээний.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхийн ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна