СУМЫН АЛДАРТ УЯАЧ Ж.ТҮМЭННАСАН: БИД ЭЦЭГ, ЭХЭЭС 15-УУЛАА, 10 ЭРЭГТЭЙ НЬ БҮГД МОРЬ УЯЖ БАЙНА
Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Олонбулаг багийн харьяат, сумын Алдарт уяач Жамбалын Түмэннасантай ярилцсанаа хүргэж байна. 1958 оны хавар одоогийн Түмэн багийн нутаг Могой хэмээх газар төрсөн тэрээр 2014 онд сумын сайн малчин, мөн Говь-Алтай аймгийн 50 жилийн ойн медалиар шагнуулж байжээ.
-Говь-Алтай аймаг удам дамжсан уяачид олонтой юм. Та ч бас удам дамжсан уяач юм байна. Өвөг дээдсийнхээ морь уяж байсан туршлагаар яриагаа эхлэх үү?
-Манай аав Жамбал бол удам дамжсан уяач, Говь-Алтай аймгаас төрөн гарсан аймгийн хоёр дахь Алдарт уяач хүн байгаа юм. Ах Чойжилжав нь бас аймгийн Алдарт уяач цолтой. Манай аав Халиун сумын Олонбулагт 1933 онд Нямцэнгийн хоёр дахь хүү болон мэндэлсэн. Бага насандаа мал маллаж, нэгдэл нийгмийн үед тэмээ хариулж, Сайн малчин болж байсан. Насаараа морь уяж, аймгийн баяр наадмаас хэд хэдэн түрүү авч, 1960-1970 оны үед Цээл, Дэлгэр сумдын ойн наадмуудад морьд сайн харайлгаж байсан юм.
-Аавын тань ямар, ямар морьд хэрхэн давхиж байв?
-Манай ээжийн өмчинд ирсэн бор морь аймгийн баяр наадамд гурав түрүүлж байлаа. Түүний дараа 1980-аад оны үед манай аавын ягаан морь дааганаасаа соёолон хүртэлээ аймгийн баяр наадамд түрүүлээд, нийлсэн жилдээ аман хүзүүдэж, түүний хойтон жил дахин түрүүлж байсан.
-Аав чинь хэдэн нас хүртэлээ морь уясан бэ?
-20 наснаасаа 60 нас хүртэлээ морь уясан.
-Нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байв?
-Тэмээ, үхэр хариулж байсан. Мал хариулж байхдаа сумын Сайн малчин болж, баярын бичиг, дипломоор шагнуулж байсан юм билээ.
-Аав тань Туваанжав гуайн дараа аймгийн Алдарт уяач цол хүртсэн гэдэг. Аймгийн баяр наадмаас нийт хичнээн айраг, түрүү авсан юм бол?
-Аймагт бол олон түрүүтэй. Гурав, гурав айрагдсан морьд ч бий. Ягаан морь дааганаасаа эхлээд дөрөв түрүүлсэн, нас гүйцээд бас хоёр түрүүлсэн. Нийт зургаа түрүүлж, гурав айрагдсан юм байна. Ээжийн бор морь бага насандаа сумандаа уралдаж байсан. Бүдүүрсэн хойноо аймгийн баяр наадамд хоёр түрүүлж, гурав айрагдсан. Наана нь бор халзан морь ягаан морийг түрүүлэхэд хоёр дээр ирж байсан юм. Шарга үрээ бас даагандаа түрүүлээд, хязаалан соёолондоо айрагдсан. Цээлийн 30 жилийн ойгоор ягаан морь, шарга хязаалан, бор үрээ гурав гурвуулаа түрүүлж байлаа. Түүнээс хойш аав сумын баяр наадмаас айраг, түрүү аваад л байсан. Одоогийнхоор бол улсын Алдарт уяачийн болзол хангачихсан байх шүү.
-Улсын цолыг аймгийн баяр наадмын амжилтаар авдаг байсан. Тодорхойлж байгаагүй юм уу?
-Тодорхойлолтыг нь гаргаж өгсөн боловч аав минь 1988 онд бурхан болчихсон юм. Дараа нь би морь руу аажуухан орсон.
-Морь шинжиж танина, уяж хурдлуулна, унаж эдэлнэ гээд уяач хүнд олон эрдэм байдаг гэдэг. Аав тань аль талаараа илүү хүн байсан бэ?
-Аав маань хүмүүстэй нэг их зөвлөөд байдаггүй, дотроо бодож санаснаа л зөв гэж шийдээд явдаг байсан. Уналга эдэлгээний талаар бол хүмүүст нэлээд зөвлөнө. Уяаны нарийн ширийн зүйлээ өөртөө л хадгалаад явдаг байсан даа. Дандаа өөрийн унаган адуугаар нааддаг байсан болохоор адуун дундаасаа харайна гэж бодсоноо л уядаг байсан байх. Азарга нэг их уядаггүй, бага насны морьд голдуу л уядаг байсан юм. Их хурдан адуунуудаар азарга тавьдаг байсныг бодоход морь шинжихдээ гайгүй байсан юм болов уу.
-Адуу малын наймаа хэр хийдэг байв?
-Удмын хурдан морьтой. Тэгээд ч тэр үү, морь малын наймаа нэг их хийдэггүй байсан. Унаган адуунаас нь хүн авъя гэхэд ч өгдөггүй байсан. Ойрын хамаатан садангийнхаа хүүхдүүдэд л морьдоосоо өгнө үү гэхээс наймаа арилжаа хийдэггүй байсан.
-Танай адуу тийм их хурдтай байсны шалтгаан нь юу юм бол. Аль нэг газраас азарга ч юм уу, гүү авч ирж, цус сэлбэсэн юм болов уу?
-Манай өвөө Нямцэнгийн ах Бажаалай нь их хурдан хул морьтой байсан юм гэнэ лээ. Хонгор голдуу л азаргатай байсан байлгүй. Түүнээс улбаалаад манайхан бор голдуу адуутай болсон гэдэг. Манай авга ах нохой Балдаа, түүний өмнө Хужид, Ванчин гагаагийн садан Чимэд-Ойдов, Сандуй зэрэг хүмүүсийн адуу өсөөд, хүүхдүүд нь уяж уралдуулсаар л өдий хүрсэн. Олонбулаг бол манай аавын нутаг. Тэр ч утгаараа манай адуу хурдтай байсан юм болов уу.
-Аав тань залуудаа ч хүмүүстэй зөвлөдөггүй байсан юм байж. Харин нас ахиад ирэхээрээ залуустаа хэр зөвлөгөө заавар өгч байв?
-Жаажуу хүү, нохой Балдаа зэрэг үеийн нөхөдтэйгөө л морины уяаны талаар ярилцдаг байсан. Бид ч хүүхэд байсан болохоор томчуудын ярианд оролцох биш.
Хожим нас нь өтлөөд аймгийн Алдарт уяач Сандав, Чимэд-Ойдов, Дива, Батбаатар нарт зөвлөж байсан гэдэг. Би багийн ажилтай хөдөө голдуу явдаг байсан болохоор аавтай ойр дотно байж, морь уяж байгаагүй. Манай дүү нар л аавтай хамт морь уядаг байсан.
-Уяачийн эрдэм ухааныг хэмжих олон хэмжээс бий. Таны аавыг гарамгай уяач байсан гэдгийг аман яриануудаас сонирхуулаач?
-Манай Олонбулагийн уяачид аавыг үнэлээд л байдаг юм. Ер нь “морийг арай л илүү уях юм” гэж олон хүн ярихыг сонссон.
Би ч бага залуу байсан болохоор уяаны арга барилыг сонирхож, асууж лавлаж ч байсангүй. Хожим морь уяад ирэхээрээ л ааваасаа юм сурч үлддэг байж гэж бодогдсон доо.
Аав маань морио өөрөө хатгачихдаг, өөрөө эмчилчихдэг, эмнэж домнох тал дээр гарамгай хүн байсан.
-Аав тань наадмын талаар сайхан дурсамжуудаасаа хуучилдаг байв уу?
-1980 онд аав маань аймгийн баяр наадмаар их сайхан наадсан. Бүдүүн ягаан морь, шарга даага, бор үрээ гурав нь гурвуулаа түрүүлж, нэг бүдүүн морь гурваар ирсэн юм. Аавын минь хамгийн их баярласан наадам л тэр байх даа. Тэр талаараа ч их дурсаж ярьдаг байсан. Мөн 1984 онд Цээл сумын ой болоход аав дөрвөн морьтой очсоноос гурав нь түрүүлж, нэг нь айрагдаж байсан.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Эцэг эхээс 15-уулаа. Би айлын гурав дахь хүүхэд, дороо 12 дүүтэй.
-Авга ах Чойжилжав тань бас морь уядаг байсан гэлүү?
-Тийм. Манай аавын том ах нь байгаа юм. 1971, 1972 оны үед аймгийн баяр наадамд хоёр, гурван морь нь дараагаараа түрүүлж, айрагдаж байсан. Би тэгэхэд жаахан хүүхэд байсан л даа. Мөн Цээл сумын 10 жилийн ойн наадмаар гурван морь нь дарааллан түрүүлж байлаа. Бор халзан, Оонон бор, Нарийн бор гээд хурдан хүлгүүдтэй их сайн уяач байсан.
-Чойжилжав ахыг тань залгамжилж морь уяж байгаа хүмүүс бий юу?
-Ванчиг гагаа бол эхнэрийнх нь садангийн бүл дүү нь байгаа юм. Мөн хүү Даваадорж нь аймгийн Алдарт уяач Даваадорж гэж бий. Өвөрхангайн Хархоринд болсон Даншиг наадамд манай бүлийн аймагт хоёр түрүүлсэн азарга нь очиж уралдаж байлаа.
-Одоо таны уяачийн замналын талаар ярья. Та ер нь хэдий үеэс морь уяж эхлэв. Удам дамжсан уяачийн хүүхэд болсон хойно багадаа хурдан морь унаж л байсан байлгүй?
-Багадаа хурдан морь унадаг байсан. 1976 онд цэргийн албанд татагдаж, 1979 онд халагдаж ирсэнээсээ хойш албан ажил гэж хөдөөгүүр явсаар байгаад 2000 оноос хойш л морь уясан. Түүнээс өмнө манай дүү нар морь уяж байсан. Манай дүү нараас дөрөв нь аймгийн Алдарт уяач. Аймгийн Алдарт уяач Төмөрбат гэж байна. Бор азарга нь аймгийн баяр наадамд хоёр түрүүлж, нэг айрагдсан. Алаг азарга нь бас нэг түрүүлж, хоёр айрагдсан. Майнбаяр гэдэг дүү байна. Хонгор халзан азарга нь аймгийн ойн наадмаар хоёр түрүүлж, нэг айрагдсан. Мөн Түмэнжаргал аймгийн баяр наадмаас хоёр айраг, нэг түрүүтэй. Буянжаргал гэж нэг залуу аймгийн эмнэлэгт ажиллаж байгаа. Бас морьд нь сайн харайж байна. Багачуул дүү нар ч бас уяж л байна.
Би 2000 оноос хойш л морь уяж, дандаа өөрийн унаган адуугаараа наадаж байна. Шарга суманд даагандаа гуравлаж, сумын сургуулийн баяраар бас гуравлаад, орон нутгийнхаа овооны наадамд гурав түрүүлж, сумын наадамд нэг айрагдаад, Аймгийн хаврын уралдаанаар зургаалсан хурдан буян байна. Мөн манай унаган соёолон Шаргын наадамд даагандаа гуравлаж, шүдлэндээ сумандаа аман хүзүүдэж, орон нутгийнхаа овооны наадамд хоёр, гурав айрагдсан.
-Та аймгийн баяр наадамд морь уралдуулдаггүй юм уу?
-Аймгийн хаврын наадамд хоёр даага л уралдуулж байсан. Нэг нь зургаа, нөгөө нь наймаар давхисан.
Аймгийн баяр наадамд энэ жилээс оролцох санаатай хоёр морь бэлдээд байгаа. Цээлд болсон сумын даншигт хонгор азаргатайгаа очоод, наймаар давхисан. Хонгор азарга маань орон нутгйин овооны наадмаас бол айраг, түрүү алддаггүй юм.
-Сумын баяр наадмаас хэдэн айраг, түрүүтэй вэ?
-Халиунаас нэг аман хүзүү, Шаргаас гурван айраг авсан.
-Аав тань таныг айл болоход ямар адуу тасдаж өгч байв?
-Би 1983 онд айл гэр болсон юм. Тэр үед нэг айл 75-аас дээш толгой малтай байхыг хориглодог байлаа. Аав маань надад хоёр унагатай гүү, гурван морь, хоёр даага, хоёр үрээ өгсөн.
-Аавынхаа адууны удмын морьдоор л наадаж байв уу?
-Тийм. 2000 онд сүрхий зуд болоход манайх гурван гүүтэй үлдсэн юм. Түүнээс хойш Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас хонгор азарга авсан. Мөн Хэнтийн Цэнхэрмандалаас нэг үрээ авсан. Одоо л ид шидийг нь үзнэ дээ.
-Та нэгдэл нийгмийн үед ямар ажил хийж байсан бэ?
-1987-1989 онд бригадын аж ахуйн ажил хийж байлаа. Нэгдэл тарсанаас хойш мал маллах болсон. 1979-1999 он хүртэл морь уяж чадалгүй байж байгаад 2000 оноос л морь уяж эхэлсэн.
-Таны хүүхдүүд моринд хэр хорхойсч байна вэ?
-Ах нь гурван охин, ганц бандитай. Хоёр охин тусдаа гарсан. Хоёулаа багш. Бага хүү энэ жил сургууль төгсөөд ирсэн. Архангайн багшийн сургуульд нийгмийн ажилтан хийж байна. Морь уях тун сонирхолтой. Удахгүй уях байх аа.
-Аавын тань хусуур, сойз гэх мэт удам дамжсан зүйлсийг хэн хадгалж, голомтыг нь сахиж байгаа вэ?
-Хусуур нь манай дүү, аймгийн Алдарт уяач Төмөрбатад бий. Аав маань надад хөөргөө өвлүүлж үлдээсэн юм. Малынх нь удам одоо ч тасраагүй л байна.
-Танай 15-аас хэд нь эрэгтэй вэ?
-11 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй. Манай хамгийн том ах бурхан болчихсон юм. Миний дээр нэг эгч бий. Түүнээс дооших арван эрэгтэй нь арвуулаа морь уяж байна. Аймгийн дөрвөн Алдарт уяач, сумын нэг Алдарт уяач төрлөө. Цолонд хүрээгүй ч морьд нь сайн харайж байгаа улс ч байна. Удам залгаад хүүхдүүд нь ч морь уяж байна. Барагцаагаар 20-иод залуус морь уяж байх шиг байна.
-Таны хувьд хамгийн сайхан наадам хэзээ тохиов?
-Би 2002 онд сумандаа очиж морь айрагдуулж байлаа. Уржинан Шарга суманд хоёр морьтой очоод, даага дөрөв, нөгөө нь зургаагаар давхисан. Орон нутгийн овооны тахилга наадмуудад бол морьд маань айраг алдахгүй. Манай Олонбулагийн овооны баяр өндөр бооцоотой, их өргөн дэлгэр болдог юм.
-Олонбулаг олон уяачтай гэсэн. Тэдний дийлэнх нь танай удмын уяачид юм байна шүү дээ?
-Тийм. Тал хувь нь манайхан болж таарах гээд байна.
-Бие биедээ сайн адуугаа дамжуулж, адууныхаа удам угшилыг сайжруулаад л явчихаж байгаа биз?
-Тийм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна