Эрэмгий хүлгүүдийн эзэн, итгэл даах Буянгийн Юмчин
А.Тэлмэн
Б.Юмчин нь 1892 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Цайдам гэдэг газар Их шавийн Бүүвэй отгийн харьяат Буянгийн хоёрдугаар хүү болон төрсөн.
Ах Б.Дугарсурэнг 14 настай, Б.Юмчинг 11 настай байхад аав ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хоёр жаахан хүү бүтэн өнчирч айлын мал маллаж зарагдан жин тээж, хатуу хүтүү амьдралыг туулахын зэрэгцээ 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөнд гар бие оролцжээ.
Тухайн үед Богд хааны дотны нэгдүгээр зэрэглэлийн албатуудыг Их шавийнхан хэмээдэг байсан бөгөөд Б.Юмчин 1920 оны орчим Бавуу Наваандорж хэмээх нутгийн чинээлэг айлын охин Должинсүрэнтэй гэр бүл болжээ. Должинсүрэн нь дээр дурдсан Их шавийн харьяат “хамар” хэмээх Гомбынхны удмын хүн байсан бөгөөд ийнхүү хувь заяаны эрхээр Их шавийнхантай ураг барилдсан аж.
Б.Юмчин нь 1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт биечлэн оролцож Улсын онц их хурлын төлөөлөгч болж анхны Үндсэн хуулийг батлалцсаны зэрэгцээ хувьсгалын бодлого шийдвэрийг сурталчлах шинэ нутаг хошууг зохион байгуулахад оролцож байсан тул нутгийнхан нь “Юмчин сайд” хэмээн өргөмжлөн хүндэлдэг байжээ.
Нутгийн ард түмэндээ нэр хүндтэй, холч саруул сийрэг ухаантай, хүнд тусч, эрдэм номтой Б.Юмчинд олон хүн шавь орж бичиг ном заалган, эрдэм номын мөртэй болсон гэдэг бөгөөд тэрээр өөрөө багийн болон сумын хоршооны дарга хийж байгаад нэгдэл байгуулагдахад гишүүнээр элсчээ. Нутаг нугынхандаа хүндлэгдсэн Б.Юмчингийн тухайд олон сайхан түүхийг хуучилдаг бөгөөд тэдгээрээс зарим нэгийг сийрүүлвэл:
Итгэл даах хүн
Юмчин сайд юм юманд тооцоотой нэгэн. Сумын төв Аршандад байхад хоршоо дарга хийж байжээ. Бага хүү Гэндэнсүрэн нь эрх танхи. Хоршооны чихэр боовоор л зугаацна. Юмчин сайд албаа ногоон Цэгмидэд хүлээлгэн өгчээ. Ажил хүлээлцэхдээ Цэгмид нь:
Чинийх үнэн үү гэжээ. Юмчин хариуд нь:
Үнээн үнэн гэжээ. Ингээд ямарч тооллого, тооцоогүй хүлээлцсэн байна. Хожим нь хайрцаг шүдэнзний ч дутагдал гаргаагүй гэдэг.
Эрэмгий хүлгийн эзэн
Юмчин сайдын адуу хурднаас гадна уналга эдэлгээнд хачин номхон, үнэн сайн байжээ. Адууны нэр нь ч шүлгийн мөр шиг уянгын гэгээтэй. Их зандан, Бага зандан, Унаган дуут, Ханхар хээр, Эрх зээрд, Ганган зээрд, Хонгор зээрд, Амгалан хээр гэх жишээний болой. Юмчингийн дунд хүү Гэндэндондов сумын сургуулийн багш байхдаа аймагт болдог багш нарын сургалтанд өглөө бүр Бөөрөлжүүтээс мориор явдаг байсан төдийгүй өглөө унагаа барьчихаад явахад орой гүү тавихаас өмнө ирдэг байсан гэлцдэг.
Ийнхүү өглөө Бөөрөлжүүтээс гараад Төв аймгаар дайрч, Улаанбаатар хот ороод, оройдоо буцаж ирдэг морьд Б.Юмчингийнд ганц нэгээр дутахгүй олон байсан бөгөөд дайнд мордсон цэргүүд тэдний адуунаас унаад Халх гол хүртэл морио солиогүй явсан гэдэг.
Б.Юмчин нь адууг таньж, уяхаас гадна сайн хатгаж эмчилдэг байсан бөгөөд улсын баяр наадамд яваа ах Дугарсүрэнгээ Цагдуултын давааг давуулж, уралдах хүртэлх бүх ажлыг нь нарийвчлан зааж өгөөд өөрөө сумандаа уралдан олон түрүү, айраг авдаг байсан гэдэг.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна