АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАТТӨР: ХУРДАН МОРЬ ГЭДЭГ ЮУГААР Ч ОРЛУУЛШГүЙ ТААШААЛ, СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ БЭЛЭГЛЭДЭГ
Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Бурхан буудай гуравдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дансрангийн Баттөрийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1966 онд төрсөн тэрээр ХХАА-н Тэргүүний ажилтан, Нутгийн удирдлагын дээд шагнал Алтан-Од, АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медаль, Биеийн тамирын тэргүүний ажилтан, сумын заан цолтой.
-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна. Баттөр Алдартын хувьд хэд дэх үеийн уяач вэ?
-Манай аав Бигэр нутгийнхандаа жижиг Дадаа хэмээн алдаршсан олон сайхан хурдан хүлгүүдтэй, морь сайн уядаг, хатир, жороо морьдоор гангардаг Дансран гэж хүн байсан. Аав минь цэрэгт суман дарга, сум нэгдэлдээ намын үүрийн дарга, багийн засаг дарга, бригадын дарга, аж ахуйн нярав зэрэг ажил алба эрхэлж байсан хүн. Мөн сумын намын үүрийн дарга, нэгдлийн даргаар ажиллаж байсан улсын Аварга анчин Амгалангийн Рагчаа гэдэг хүн миний нагац ах болдог. Би энэ хоёр хүнээс улбаатай удам дамжсан уяач гэж өөрийгөө боддог доо.
-Аавынхаа талаар жаахан дэлгэрүүлээч?
-Намайг таван настай байхад нас барсан учраас би бүдэг бадагхан л мэддэг юм. Нутгийн өвгөчүүлийн ярианаас сонсоход аав минь Балжинням гэдэг хүний ууган хүү. Эцэг, эхийнхээ гар дээр мал, маллаж байгаад цэрэгт татагдаж Халх голын чөлөөлөх дайнд оролцож байсан. Цэргээс халагдаж ирээд миний ээж Амгалангийн Ханджавтай ханилан суугаад 11 хүүхэд төрүүлж өсгөсөн. Сумандаа төрийн ажлыг чамбай хийж байсан. Бага балчир наснаасаа морь уясан. Үүнд нь нагац ах Чүлтэм гэж их өндөр боловсролтой, үндсэн хуулийг батлалцаж явсан хүн ихээхэн нөлөөлсөн гэж сонссон. Чүлтэм гэж хүн хэлмэгдүүлэлтийн үед орон шоронд орж явсан юм билээ. Тэгээд гарч ирээд манай аавд морь уях эрдэм зааж өгсөн гэдэг юм. Бас манай аавын бүл ах болох Ядамжав гэж хөгшин аавд морь уях талаар зааж зөвлөж байсан гэсэн. Төрийн албан хаагч учраас өөрөө морио уядаггүй энэ хүмүүсээр л уяулдаг байсан байх.
-Аавын тань нэртэй адуу яаж давхиж байсан гэдэг вэ?
-Өрөөсөн чих нь далбан сайн хатирч хондон морьтой. Нөгөөх нь их олон түрүүлсэн гэнэ лээ. Мөн сумын наадамд олон удаа айрагдсан жороо хонгор морь байсан. Энэ хонгор морь түрүүлж үзээгүй. Жороо морины уралдаанд аман хүзүү эсвэл гуравдугаар байранд ордог хурдан морь байсан байгаа юм. Мөн хар алаг морь нь сумын наадамд түрүүлсэн. Халиун алаг морь нь дааганаасаа соёолон хүртлээ урдуураа улаан хөлтэй амьтан гишгүүлээгүй. Энэ морьд л миний аавын алдар цууг гаргаж байсан юм байна лээ. Манай нагацын морьд ч мөн их хурдан байсан. Үргэлж айрагдаж, түрүүлж байсан гэдэг юм. Ийм хүмүүсийн үр удам болохоор бага балчираасаа адуутай ойр байж, өнөөдрийг хүртэл холдоогүй л явна.
-Та айлын отгон хүү юу?
-Тиймээ. Таван банди, зургаан охинтой айлын бага хүү. Дороо ганц эмэгтэй дүүтэй.
-Ах, дүү нарт чинь танаас өөр морь уяж байгаа хүн бий юу?
-Манай ах нар морь мал эдэлж, унаж байсан. Хамгийн том ах цэргийн хүн. Тэр ах минь морь маланд ойртоогүй. Хоёр дахь ах аймгийн төв болон Дэлгэр суманд худалдаа бэлтгэл ангийн нягтлангаар ажиллаж байсан Сандуйжав гэж хүн байлаа. Одоо бурхан болчихсон. Тэр ах маань хурдан морь уядаг байсан. Гурав дахь ах сумандаа болон өөр сумдад номын санчаар ажилладаг. Морь уяагүй ч сайхан унаж эдэлдэг хүн байсан. Манай хоёр давхар шар байшин руу морьтойгоо гарчихдаг сахилгагүй нөхөр байж билээ. /инээв/
-Шатаар нь дамжаад уу?
-Тийм. Хурдан халиун алаг морь тэр хүний жинхэнэ итгэлтэй унаа байсан. Энэ ах маань Чандмань суманд ажилладаг байхдаа эндээс өглөө 7 цаг 10 минутанд ажил руугаа мордоод 9 цаг гэхэд оччихсон байдаг.
-Хэдэн км зайтай юм бэ?
-80 км. Очингуутаа эмээлийг нь аваад тавихад өдөртөө гүйгээд ирдэг. Морийг тэгж сайхан эдэлдэг хүн байсан. Тэрний дараачийн ах маань самбо, жүдогийн ОУ-ын хэмжээний мастер Баатархүү гэж улсын шигшээ багийн тамирчин хүн бий. Тэр ах маань морь унадаг байсан ч багаасаа тамирчин болоод хөндийрсөн дөө. Одоо Улаанбаатар хотод биеийн тамирын багш хийдэг юм. Харин тав дахь хүү би аавынхаа үргэлжлэл болж хийсэн үйлийг нь гүйцээгээд морь уяж байна.
-Ахын чинь мундаг холч морь хэд хүрсэн бэ. Тэрний тухай өөр гоё сонирхолтой түүхээс ярьж өгөөч?
-Яг энэ нутгийн адуу. Тухайн үед захиргааны даргаар ажиллаж байсан Намжилжавын унаган адуу. Манай аав дээхнэ үед Намжилжав гуайгаас 1200 төгрөгтэй тэнцэхүйц авлигаач /чек/-ээр халиун алаг морийг нь худалдан авч Сандуйжав ахад өгсөн гэдэг. Энэ халиун алаг морь дааганаасаа эхлээд соёолон хүртлээ түрүүлсэн. Бригадын өдөрлөгүүдийн бүх байрыг түүсэн дээ. Тэгээд уях хүн нь муу байсан юм уу бүү мэд сүүлдээ сумын наадамд явж өгдөггүй. Намар эвгүй унаад хэмжээтэй болчихсон юм уу эсвэл яс хөнгөнтэй байгаад бүдүүрээд давхихаа байсан уу.
-Уяачийнхаа гарааг хэдий үеэс эхэлж, ямар морьдоор наадаж байсан бэ?
-Би хурдан морь унаагүй. Хүүхэд байхдаа шарласан учраас морь унуулдаггүй байсан юм. Наймдугаар анги төгсөөд Ховдын техникумд элсэн суралцаж төгсөөд цэрэгт явсан. Социализмын үед нэгдлийн гишүүн 76, албан хаагч 16 малтай байна гэсэн хязгаартай байлаа шүү дээ. Түүндээ баригдаад морь уяж чаддаггүй. Тэгж байтал цэрэгт татагдаад Баянчандманьд ирсэн хойноо малын эмчээр ажиллаж өөрийн гэсэн нэг морьтой болсон доо. Манай анги морин хороотой байсан. Хорооныхоо адууг эмчлэх үүрэг оногдож тагнайг нь хатгахаас эхлээд л ардын эмчилгээг тэнд сурсан даа. Тод манлай уяач Даваахүүгийн хүү МУ-ын Алдарт уяач Баянбат манай ангид ирж нэг сар болоод 107-руу шилжиж байлаа. Өвөл нь Даваахүү Тод манлай манай ангид ирээд “энэ өвлийн уяанд сайн морь шүү. Танай цэргийн ангид бэлэглэлээ” гээд нэг шарга морь бэлэглэж. Түүнийг нь хараад цэргээс халагдаж очоод морь уяна даа хэмээн сэтгэл шулуудсан. Төв аймгийнхан чинь морь уях өндөр соёлтой хүмүүс шүү дээ.
-Нэгдэл нийгмийн адуунаас уу, өөрийнхөө тоотой хэдээс уясан уу?
-Өөрийн хэдээсээ уясан. Цэргээс дөнгөж ирээд гэрлэсэн болохоор амьдрал тогтож өгөөгүй байдаг. Ганц морь авчихмаар байдаг ч болж өгдөггүй. Тэгээд байгаа хэдээсээ уясан даа. Би шантраагүй ээ. 1992 оны наадамд манай МСУХ-ны тэргүүн Пэрэнлэйдашийн хар даага түрүүлж, аман хүзүүнд нь Эрдэнээ ахын халзан, айргийн гуравт миний зээрд даага давхиж байлаа.
-Анхны айргаа хүртэж байгаа нь тэр үү?
-Тэрнээс өмнө МУ-ын Алдарт уяач Пүрэвдоржийн Сар хайрханы даншиг наадамд айрагдсан хүрэн халзан азарганы уралдаанд миний хүрэн даага айргийн дөрвөөр давхиж байсан. Түүнээс хойш жил өнжилгүй морь уяж байна. Шимтэж морь уясаар арав орчим түрүү, 50 гаруй айраг хүртэж, энэ амжилтаараа аймгийн Алдарт цолны эзэн болсон. Миний гаргасан нэг гоц амжилт байдаг юм. 2005 оны наадамд азарга долоод, даага зургаад, шүдлэн тавд давхиулж, хязаалан, соёолон түрүүлгэсэн.
-Их нас уясан юм уу?
-Их насны морь 14-т давхисан.Би тухайн үедээ юу ч бодоогүй. Тэгсэн манай багш аймгийн Алдарт уяач Сүрэнхорол “ойрын жилүүдэд Баттөрийн рекорд амжилтыг эвдэхэд хэцүү боллоо. Хоёр түрүү авах нь авдаг юм. Тэр зургаа, долоо нь хэцүү юм даа” гэж байсан. Тэгээд бодоод байсан нээрэн нэг хүний адуу ингэж орохгүй байхаа.
-Тэр тусмаа нас болгонд...?
-Алтан туурайтын буян ирдэг юм байна. Уяач бид чинь ядарч, зүдэрнэ. Тэгээд морь түрүүлж айрагдаад ирэхэд хоромхон зуур ядаргаа арилж орчлонгоос тасарчих шиг болдог шүү дээ./инээв/
-Таны нэрийг гаргаж онцгой амжилт үзүүлсэн хурдан хүлгүүдээсээ таницуулаач?
-Дааган цагаасаа хурдалсан саарал азарга маань байна. Аймгийн Алдарт уяач Пүүжав, МУ-ын Начин Баярмагнай, аймгийн Заан, аймгийн Алдарт уяач Цэрэгбаатар нар Хэнтий аймгаас арван даага авчирсан юм. Зүүн талаас адуу ирсэн сургаар яваад очтол жижигхэн бидэртэй саарал даагыг нэг залуу ногтлоод барьчихсан зогсож байна. Би аймгийн Заан Цэрэгбаатартай уулзаад “энэ саарал даагыг хүн авсан уу” гэсэн “наад дааганаас чинь бусдыг нь авсан. Энэ даагыг голоод байна” гэсэн. Тэгэхээр нь би ногтлоод барьчихсан байсан залуу дээр очоод “энэ даагыг би авна аа” гэсэн “өө тэг, тэг” гээд наймаа хийсэн. Авсан жилээ саарал даагаа уяад сумын баяр наадамд 15-аар давхиулаад, долоо хоногийн дараа нь Эрдэнэ сумын сургуулийн ойд айргийн тавд, мөн Халиун сумын ойд 17-д давхиулаад хойтон жил нь сумынхаа наадамд уралдуулж км гаруй хол түрүүлсэн. Тэгээд дараа нь Цогт сумын сургуулийн 50 жилийн ойд бараг түрүүлсэн ч гуравт баригдсан.
-Яагаад...?
-Эхний гурван үрээ зэрэг ороод миний саарал хошуу өлгөж түрүүлсэн ч гуравт барьсан. Тэгээд баруун бүсийн даншигт очиж 12-оор давхиад МУ-ын Гавьяат жүжигчин Ганзоригийн алдрыг тэмдэглэх наадамд хол тасархай түрүүлсэн.
-Танай Бигэрийнх билүү?
-Тийм манай сумынх. Тэгээд хязааландаа сумынхаа наадамд түрүүлээд, соёолон хавраа бүсийн уралдаанд айрагдаад, сумын наадмаар тахлаад явуулсан чинь доголоод ирсэн. Уг нь их хурдан байсан юм. Хэр хол түрүүлэх бол гэж бодож байтал тэгээд доголчихсон. Дараа жил нь хавчиг азарга сумандаа таваар давхиад нийлсэн жилээ сумын ойгоор наймд, найман настайдаа айргийн тавд давхисан. Тэгээд өнгөрсөн жил есөн настай азарга жаахан хойгуур ирлээ дээ. Намайг олон жил баярлуулж байгаа хурдан хүлэг.
-Гологдсон саарал тоогдсон түүх ийм байж. Өөр ямар хурдан хүлгүүдээр наадаж байлаа?
-Үүний өмнө нэг хээр морь байсан. Бурхан буудайн адуу. 70 жилийн ойгоор даагандаа баян ходоод болоод шүдлэндээ 12-оор давхиж, хязааландаа түрүүлсэн. Соёолондоо хол түрүүлж байгаад хадуурч дөрөвт баригдсан. Долоотой морь аман хүзүүдээд идэрхэн насандаа эндсэн дээ. Одоо МСУХ-ны нарийн бичгийн дарга Эрдэнэсайханы явуулсан хээр үрээгээр наадаж байна. Даагандаа сумын 90 жилийн ойд түрүүлээд, шүдлэндээ бага наадамд олон айрагдаад, сумынхаа баярт гурвалсан.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон бэ?
-Би 2011 онд болсон.
-Тэр үед хэдэн түрүү, хэдэн айрагтай байсан бэ?
-Сумын баяр наадмаас долоо, найман түрүүтэй. Зэргэлдээ сумд болох Эрдэнэ, Чандмань, Баянтоорой, Дархан газрын ойгоос дөрөв, таван айрагтай. Өөрийн болон тойргийн сумдын нийлсэн 70 гаруй айраг байгаа байх. Сумын амжилтаараа л аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Сумын заан цолыг хэдэн онд хүртсэн билээ?
-Сумын заан цолыг 1992 онд хүртсэн.
-Бөхчүүд цол авахаасаа илүү батлах нь чухал хэмээдэг. Та хэдэн удаа цолоо баталсан бэ?
-Би цолоо батлаагүй ээ. Нэг түрүүлсэн, олон удаа шөвгөрсөн. Шинэ залуу үеэ дэмжсэн. Бодоод байхад суманд олон л түрүүлчих байсан юм байна лээ. Би үндэсний бөхөөс гадна самбо барилдаанаар хичээллэдэг байсан. Бүсийн гурав, дөрвөн удаагийн Аварга. Улсын аваргад гурав, дөрвөн удаа ч орж байсан. Тэгэхээр яг хөдөөний бөхчүүдээс өөр байгаа юм.
-Таны эцэг, эхийн алинд нь бөхийн удам байна вэ?
-Манай ээжийн талд барилддаг, ноцолддог улс цөөнгүй байсаан. Ээж ч биерхүү бяртай хүн. Хүмүүс 70 кг жинтэй гурилыг хөхөндөө хүргэлгүй эмээлтэй морин дээр тавьчихдаг байсан гэж ярьдаг юм. Нагац талд Амгалан гэж барилддаг хүн байлаа. Дээр үеийнхээр хошуу одоогийнхоор сумын начин цолтой хурдан хөдөлгөөнтэй хар хүн байсан юм гэнэ лээ. Гэзэгтэй, барилдахаараа гэзгээ хөндлөн зуучихаад барилддаг. Их шартай, хатуу сэтгэлтэй, айхтар хүн байсан гэдэг. Нэг удаа хурдан сайн морийг нь боохой ноцчихсон чинь мориор өртөөчилж хөөгөөд дөрөөгөөрөө цохиод муужруулж унагаагаад дээрээс нь гүйцээж авлаж байсан гэдэг юм. Тийм их эртэй бяртай. Би ч залуудаа биерхүү байлаа. Одоо турчихаад байна.
-Морь уяхын хажуугаар та ямар ажил алба эрхэлж байсан хүн бэ?
-Би багийн Засаг даргын ажлыг 12 жил хийж байна.
-Биеийн тамирын Тэргүүний ажилтанг барилдаад авсан уу?
-Би барилдахаас гадна морин спорт, шатрын болон сурын спортоор хичээллэдэг. Шатрын спортын хоёрдугаар зэргийн шатарчин. Нэг үе эдгээр спортыг сумандаа би ганцаараа үүрч явсан. Тэр утгаараа аймагт очиж барилдаад цол авсан хүмүүс сумын захиргаанд очилгүйгээр шууд манайд ирдэг уламжлал тогтсон байсан. Би баяр хүргэж хоол цай хийж өгнө. Тэгээд сэтгэлийн бэлэг гэж адуу юм уу эсвэл өөр зүйл бэлэглэдэг. Ер нь спортод элэгтэй шүү.
-Их сайхан хоолойтой юм. Дуулах уу?
-Дуулахын хувьд дуулнаа. Өдий насны хүн яаж найран дээр дуугүй байхав. Гурван сайхан уртын дуутай. Шаардлагатай бол гурваар ч тогтохгүй. Түүнээс гадна би сумандаа олон жил бөх тайлбарлаж байна. Дарга нар надад улсын тайлбарлагч цол авч өгнө гээд л байгаа. Манай Засаг дарга аймгийн Начин Энхтүвшин гэж хүн байдаг. Сайхан залуу, барилдана. Энэ маань л хоёулаа явах юмсан. Улсын тайлбарлагчийн уралдаанд оролцвол та түрүүлнэ шүү гэдэг юм. Даанч явж чадахгүй л байна. /инээв/
-Андуураагүй бол таныг уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан гэж би сонссон?
-Тэргүүнээр ажиллаж байсан.Таван тэргүүний гуравдахь нь. Дөрөв орчим жил ажиллаад одоогийн Засаг даргын аав бурхан болооч аймгийн Начин Жаргалсайхан гэж хүнд өгч байлаа.
-Уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа өөрийнхөө санал санаачлагаар ямар ажил хийж байсан бэ?
-Олон ажил хийсэн. Анх удаа уяачдын наадмыг зохион байгуулсан. Мөн чөлөөт бөхийн барилдааны олон улсын хэмжээний мастер, МУ-ын шигшээ багийн тамирчин, аймгийн Харцага Эрхэмбаярын нэрэмжит наадмыг зохион байгуулж байлаа. Тэгэхэд би уралдааны замаа бүгдийг өөрөө зассан. Гурван насны морь уралдаж, бай шагнал өндөртэй хачин сайхан наадам болж байсан юм. Ганц наадам төдийгүй уяачдын нийгмийн асуудлыг шийдэх суурийг тавьж өгсөн. Хүнд жаргал, зовлон, гавьяа шагнал, үхэл хагацал, өвчин зовлон ирдэг. Энэ үед нь яах уу гэж бодож байгаад сангаа хэрхэн бүрдүүлэх талаар санаачилга гаргаж байлаа. Мөн хурдан морины замын стандарт, зай зэрэг дээр анхаарч ажилласан.
-Та гурав дахь үеийн уяач. Таныг залгамжилж морь уях дараа дараагийн залгамж халаа хэрхэн бэлтгэгдэж байна вэ?
-Миний үр хүүхэд, ач зээ гээд түм буман хүн байна. Зээ Буянт, Баяндалайн хүр дүү Өлзийсайхан, Ганзориг нарын залуу хүүхдүүд гэхэд хурдан мориноос авах сэтгэлийн таашаалыг мэдрээд эхэлчихсэн. Ер нь тэгээд хурдан морь гэдэг юугаар ч орлуулж болохгүй таашаал, сэтгэл ханамжийг хүнд бэлэглэдэг юм шүү дээ. Хэдэн тэрбум, сая төгрөг байлаа ч мориноос эдэлж буй жаргалын хажууд юу ч биш. Хурдан морь бол монгол хүний оройдоо залдаг хийморилог амьтан юм. Тэгэхээр морио дээдлэхээс аргагүй юм. Манайхны залуус үүнийг сайн мэднээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна