СУМЫН АЛДАРТ УЯАЧ Р.АМАРБАЯР: БӨМБӨГӨРИЙН 80 ЖИЛЭЭР ХЭЭР СОЁОЛОНГОО АЙРАГДУУЛСАН НЬ УЯАЧИЙН ХУВЬД АНХНЫ АМЖИЛТ БАЙЛАА
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, сумын Алдарт уяач Рэгсүрэнгийн Амарбаярын ярилцлагыг хүргэж байна. Айлын ууган хүү тэрээр 1981 онд төрсөн бөгөөд 2010 онд сумын Шилдэг эмчээр шалгарч байжээ.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад удаж байна уу?
-Өвөө маань сайхан адуутай хүн байлаа. Тийм болохоор бага байхаасаа л мал маллаж, хурдан морь унаж өслөө. Би чинь ээжийнхээ төрсөн дүү Гомбосүрэн ахын уясан морийг унадаг байсан юм. Бас нэг хээр хязааланг сайн давхиулсан. Болоогүй сум багаас нэлээн айрагтай. Тод санаж байгаагаас суманд алаг шүдлэн гуравлуулсан юмдаг. Тулга гэж ахын сарлаг хязааланг мөн сумын бүсэд тавлуулсан. Ингэж адуу маланд илүү хорхойсох болж, 2005 онд хээр соёлонгоо уясан. Тэр жилээ Бөмбөгөр сумын 80 жилийн ойд айргийн дөрвөөр давхиулж анхны айргаа авч байлаа. Уяачийн гараа ингэж эхэлсэн гэхүү дээ.
-Таны аав, өвөө нар морь уядаг байв уу?
-Ээжийн маань аав Даржаа нэгдэл адуу насаараа малласан хүн. Сумандаа бас морь уяна. Гэхдээ айхтар амжилт гаргаж байгаагүй. Гэхдээ миний уяаны эрдмийн анхны шанг татсан хүн л дээ.
-Анхны айраг авчирсан хээр үрээ хаанахын адуу юм бэ?
-Тэр манай унаган адуу. Одоо бол нэлээн нас ахисан даа. Жижиг болон сумын наадмуудад хэд хэд айрагдсан. Соёолонд айрагдсанаасаа хойш сумын наадамд нэг тавласан. Багийн өдөрлөгт хоёр, гурван удаа түрүүлсэн. Тэрнээс хойш уяагүй ээ.
-Таны оролцож байсан хамгийн том ямар наадам байна?
-Аймаг, аймгийн бүсийн наадам байна. Бас аймгийнхаа баяр наадамдаа наадна. 2014 онд болсон Баянхонгор аймгийн “Говийн бүсийн хурд” Ламын гэгээний даншгаар хязаалан уралдуулж, 30-аар давхиулсан. Одоогоор миний оролцсон наадмуудаас хамгийн том нь энэ байгаа юм.
-Аймгийн чанартай наадмуудаас хэдэн айраг түрүүтэй вэ?
-Аймгийн чанартай наадмаас дөрвөн айрагтай. Үүнд Жаргалант суманд зун болсон аймгийн хангайн бүсийн уралдаанд Туулай зээрд шүдлэнгээ тавлуулсан. Дараа нь Галуут суманд болсон зуны хангайн бүсийн уралдаанд алаг хязаалангаа гуравлуулж, хоёр дахь айргаа авсан бол Хүрээмарал суманд зохиогдсон хаврын хангайн бүсээр соёолон тавлуулсан. Харин өнгөрсөн зун сумын төвд зохион байгуулагдсан төвийн бүсийн уралдаанд соёолон гуравлууллаа.
-Эдгээр нь таны унаган адуунууд уу?
-Үгүй ээ, бүгдээрээ авмал адуунууд. Туулай зээрд маань одоо азарга болсон л доо. Сүхбаатар аймгийн Халзан сумын унаган адуу байгаа юм. Би Бат-Эрдэнэ найзаасаа шүдлэн үрээ худалдаж авч байлаа. Наад алаг нь хязааландаа нэг, соёолондоо хоёр айрагдчихаад байгаа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ихбаяр гэж залуугаас авсан.
-Өөр таны нэрийг гаргаж хурдалдаг ямар, ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Яг одоогоор алаг, Туулай зээрд хоёр азаргаараа наадаж байна. Хажуугаар нь ганц нэг бага нас уяж байгаа ч айхтар амжилт гаргаагүй л байна. Ажил албанаас болоод уяаны ажилдаа тэр бүр анхаарч чадахгүй юмаа. Багийн дарга хийдэг болохоор суман дээр голцуу өнжих юм.
-Алаг азарга одоогоор хэд түрүүлж, хэд айрагдаад байгаа юм бэ?
-Аймгийн чанартай гурван бүсэд айрагдчихаад байна. Сум орон нутгийн наадмаас Гурванбулагийн ойд аман хүзүүдсэн бол сумандаа хоёр айрагдлаа. Ноднин жил сумын наадамд нэг түрүүлсэн. Нийт есөн медальтай. Залгаад Туулай зээрд маань бас сайн давхиж байгаа.
-Нутаг гүү хураалгах уу?
-Холимог. Гэхдээ нутаг гүү голцуу байна. Зүүн талаас авчирсан гүүгээ ч хураалгаж байгаа.
-Ингэхэд та ойр зуурын ажлаа амжуулахдаа морь унах уу?
-Хааяа хөдөө гарахаараа морь унанаа. Гэхдээ өвөлдөө бол унахгүй. Манай үеийнхэн морь унахаа бараг больсоон.
-Морио эдлэхгүй байх нь уяаны ажлынхаа 50 хувийг орхигдуулж байна гэсэн үг гэлцдэг. Та бүхэн өвөл хавартаа хөнгөн эдэлгээ хийдэг биз дээ?
-Хийнэ л дээ. Намар сөл тасарсаны дараа морьдоо уяж шарлаагаад, ганц нэг эмээллэж, өөхөн таргыг нь авах жишээний. Өвөлдөө уяанд оруулахаасаа өмнө бас ганц нэг унана.
-Өнөөдөр орон нутагт морь уяж байгаа залуу уяачдын хувьд нэн түрүүнд тулгамдсан ямар асуудлууд байна вэ?
-Морь уяна гэдэг хувь хүний сонирхол л доо. Гэхдээ бид бол Монголын өв соёлоо түүчээлэн яваа улс. Тэр утгаараа тун бахархалтай санагддаг. Одоо цаг сайхан болоод тоолдог хэд нь байвал дуртай газраа очоод, татвар бооцоо энэ тэрээ төлөөд уралчихаж болж байна.
-Уралдааны бай шагналаас эхлээд л хүндрэлтэй зүйл байдаг тухай өмнө уулзсан уяачид ярьж байсан?
-Энэ чинь нээрээ орох юм байна шүү. Үнэндээ манай Баянхонгорын хэмжээнд хурдан морины уралдааны бай шагнал бага л даа. Тэгэхэд Өвөрхангайд өндөр байх жишээний. Гэхдээ Баянхонгорын хэмжээнд энэ талаар тогтчихсон болохоор бид бухимдаад яах ч билээ. Нийтээ л дагана шүү дээ. Уг нь шагнал өндөр байвал ядаж мориндоо нэг сайн тэжээл аваад өгөхсөн. Өнөөдөр морь бүсийн уралдаанд айрагдахад 50%-ийг нь авч чадахгүй байна. Манай уяачид чинь ар гэрийн бүх асуудлаа хаяад моринд бүхнээ зориулж яваа улс. Тэгэхээр урамшууллын бодлогыг харж үзэхэд илүүдэхгүй л байгаа юм..
-Өөр ямар асуудал байна вэ?
-Нийтээрээ унаач хүүхдийн асуудал хүнд байнаа. Бидний үеийнхэн хурдан морь унаж л өссөн. Тэгэхэд одооны хөдөөний хүүхдүүд морь унахаа байчихсан. Бүүр зориудаар морь унуулж сургадаг болчихлоо. Тэрнээс монгол хүн л бол морь унадаг гэсэн ойлголт байхгүй болчихож. Эцэг эх нь ч морь унуулах дуртай байхаа больсон. Мотоциклиороо л ажлаа амжуулчихаж байна.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн зохион байгуулалт сайтай, сэтгэлд нийцсэн ямар наадам байна вэ?
-Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний наадам их сайхан болсон. Хэдийгээр миний морь айрагдаагүй ч сэтгэлд цаанаа л өег наадаж байлаа. Мэдээж нөгөө талаараа төрийн зарлигтай наадамд морьдынхоо тоосыг өргөнө гэдэг чинь уяач хүний бахархал шүү дээ.
-Тойргийн сумдаас аль газрын наадам сайхан болдог вэ?
-Тойргийн сумдаас Жаргалантын наадам их гоё болноо. Тэр жил зуны бүсийн уралдаан нь зохион байгуулалт сайтай болсон. Уралдааны замд олон машин ороод ирэхээрээ л замбараагүй болчихдог шүү дээ. Тэнд бол цагдаа нар зохион байгуулалт их сайтай ажилласан нь илт мэдрэгдсэн.
-Танайхан гал уяанд нэгдэж байна уу?
-Одоогоор би галд уяанд ороогүй ээ. Харин сумынхаа уяачдын холбооны тэргүүлэгчдийн нэг нь байгаа юм. Би нэгдүгээр багаа төлөөлөн ажиллаж байна. Манайх бол хөдөөний баг шүү дээ. Тийм болохоор малчин болгон морь уядаггүй. Дуртай нь уяа сойлго тааруулдаг. Гэхдээ залуус голдуу уяачидтай.
-Танай багийн уяачдаас одтой наадаж байгаа хэн хэн гэж уяачид байна?
-Алтан-Очирын Оодон зээрд морь аймгийн чанартай бүсийн наадамд 11 түрүүлж, 11 алтан медаль авсан. Манай багаас хамгийн өндөр амжилт үзүүлээд байгаа юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган адуу л даа. Аймгийн Алдарт уяач Алтан-Очир найз маань өөрөө Сүхбаатараас авчирсан нь ирсэн цагаасаа хурдлан сум багийн нэрийг гаргаж байна.
-Уяачид наадмаас наадмын хооронд суралцдаг гэлцдэг. Танд төдийгүй сонссон бусдад ч сургамж болохоор ямар наадам байсан бэ?
-Бусдадаа сургамж болж хэлэхэд морийг зөв эдэлж байж л уях хэрэгтэй юм байна лээ. Буруу эдэлсэн морьд хөлөө авахаас эхлээд бүүр үхэж ч мэднэ. Тэрнээс морь уях аргаа мэдэж байгаа бизээ. Хүн болгон өөр өөрийн уяаны арга барилтай байдаг. Морь болгон бас өөр өөрийн уяаны онцлогтой. Тэгэхээр энд энэ тухай ярих нь илүүц бизээ. Мэдээж тэжээл хэрэгтэй ч хажуугаар нь эдэлгээндээ анхаарч байгаарай л хэлмээр санагддаг юм. Харж байхад морины хоолыг хасч уралдуулмааргүй юм шиг байна лээ. Хоол багатай уралдсан морь бүүр үхэх ч аюултай. Үхэхгүй юмаа гэхэд хоолоо гөвдөг юм уу, нарийсчихдаг гэмтэй. Бас ихдүүлэх ч сайн биш. Тэгэхээр хоолон дээр л уяач хүний ур чадвар, мэдрэмж гардаг юм шигээ.
Би эмч хүн. Тэгэхээр мэргэжлийн зүгээс бодоход тухайн морь ямар нэгэн өвчин зовиургүй байж л давхина шүү дээ. Хүн ч ялгаагүй. Эрүүл саруул байж л ажлаа хийнэ. Адуунд түгээмэл тохиолддог өвчний нэг бол ханиад сахуу. Тэгэхэд уралдааны морины амьсгалын зам болон уушиг эрүүл байх ёстой. Тэгэхээр урьдчилан сэргийлэлтийг сайн хийх ёстой гэж боддог. Гэхдээ би витамин, янз бүрийн эм тариаг ойшоодоггүй. Зайлшгүй өвчилсөн тохиолдолд л юу юм гэхээс.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Ярилцсанд баярлалаа.
-Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна