Аймгийн Алдарт уяач М.Хасаг: Миний морьд гараанаас гардаг, тасардаг, тэгээд ганцаараа ирдэг байсан
Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, Алтансоёмбо багийн харьяат, аймгийн Алдарт уяач М.Хасаг гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1945 оны хавар Өвчүүтийн гол хэмээх газар төрсөн тэрээр V жилийн гавшгайч, АХ-ын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.
-Энд хөшөө нь боссон алдарт буган халиун морины эзэн нь танай ах гэсэн. Буган халиуныг тахийн цустай адуу гэдэг юм байна лээ. Энэ үнэн үү?
-Энэ өвөр говь зэрлэг тахьтай байсан гэж хуучны хүмүүс ярьдаг. Тэгээд монгол адууны сүрэгт зэрлэг тахийн азарга ирж нийлээд гарсан унага нь буган халиун юм гэсэн. Ер нь одоо ч манай эндхийн адуутай барга тахь нийлчихээд байдаг юм. Намайг цэргээс ирэхэд манай хүргэн ах буган халиуны дүүг надад өгсөн. Тийм болохоор буган халиуны удмын олон халтар морь надад бий. Миний хулгар чихтэй хүрэн морь л гэхэд сумандаа хоёр удаа түрүүлж, зургаа айрагдсан. Би буган халиуны дүүг авснаасаа хойш л адуугаа үржүүлж эхэлсэн дээ.
-Сумдаар явж уулзсан уяачдын олонх нь удам дамжсан байх юм. Таны хувьд ямар түүхтэй вэ?
-Дээхнэ үед манай аав морь уяхаас гадна барилддаг байсан гэсэн. Тэгээд би аавыгаа залгамжлаад морь уяж эхэлсэн юм. Харин морины уяа эрдэмд хүргэн ахыгаа дагаж орж байлаа. Манай хүргэн их олон морьтой аймгийн Алдарт уяач хүн. Би ч дээхнэ үеийн уяачдын тоонд л ороод байна шүү одоо. Өнгөрсөн хугацаанд аавынхаа угшлын морьдоос л уяж байсан.
-Аавын тань нэртэй хурдан морьд яаж давхиж байв?
-Шугамддаг хар морь нь их алдартай байсан гэсэн. Манай аав хоёр хар, гурван цэнхэр бор мориор наадсан хүн дээ.
-Шугамддаг хар гэж ямар учиртай нэр юм?
-Их эгц шулуухан давхидаг байсан болохоор ийм нэр өгсөн гэсэн. Тухайн үед би төрөөгүй байсан болохоор энэ морины талаар хүмүүсийн амнаас сонссон төдий. Манай Өвчүүгийн голд 37 дугаар цэргийн анги байх үед л наадамд манай эгч нар унаж уралдаж байсан юм гэнэ лээ. Их л сайн давхидаг морь байсан гэсээн.
-Аав тань сумын баяр наадамдаа морио олон түрүүлүүлсэн үү?
-Манай аавын морьд Тамч суманд түрүүлж байсан юм гэнэ лээ. Тухайн үед сайн морьдыг фронтод өгдөг байсан. Тэгээд аав фронтод зургаан сайн морио өгчихөөд эмээлээ үүрээд ирж байсан юм гэнэ лээ.
-Нэгдэл нийгмийн үед ямар ажил, алба эрхэлж байсан хүн бэ. 1921 оны хувьсгал, 1939, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан болов уу?
-Үгүй. Тэр үед лам байсан гэнэ лээ. Энэ Зүйлийн хүрээнд лам байхад нь бусад лам нарыг эсэргүүн гэж барьж эхэлж. Тэгээд төрсөн ах нь “Чи хөдөө амьдар. Цөвүүн цаг ирсэн учраас баригдаж мэднэ” гээд хүрээнээс нь явуулсан гэдэг. Тэгээд мал дээр гарч эхнэртэй болоод үр хүүхэд биднийгээ төрүүлсэн юм.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Бид эцэг, эхээс зургуулаа. Би айлын ганц хүү байгаа юм.
-Тэгвэл аавыгаа залгамжилж морь уяхаас яахав дээ.
-Тиймээ.
-Айлын ганц хүү эрх танхи байхаас илүүтэйгээр хар, бор бүхий л ажилд оролцоно биз дээ.
-Би 16 настайдаа аавтайгаа хамт жинд явж байса. Манай аав ганц хүүгээ аавын бий дээр хүнтэй танилцуулж, агтны бий дээр газар үзүүлнэ гээд жинд авч явж байсан. Тэгэхэд манай Алтансоёмбо багт гурил тасарчихаад дамжлага баазаас бид хоол залгуулж байлаа.
-Хэд хоног явж ирсэн бэ?
-Есдүгээр сарын 10-ны өдөр яваад арваннэгдүгээр сарын 11-ны хавьцаа ирж байсан юм. Эхлээд морио даахгүй хачин байсан бол сүүлдээ 70 кг гурил даадаг болсон. Бие хаа дориун том байсан юм шиг байгаа юм. Би 1971 онд айл өрх болж тусгаарласан. Одоо найман хүүхэдтэй. Дөрвөн хүүгийн хоёр нь Улаанбаатарт, нэг нь аймагт нөгөө нь энд мал малладаг. Харин дөрвөн охин минь бүгд айлын эхнэр болсон. Одоо самган бид хоёр хүүхдүүдийн болон өөрийн нийлсэн 100 орчим үхэр чадан, ядан хариулаад байж байна. Ах нь ийм л амьдралтай хүн.
-Та цэргийн албыг хаана хаасан бэ?
-Улаанбаатар хот дахь Толгойтын 022 дугаар ангид гурван жил бага дарга хийж байгаад халагдсан. Тэгээд цэрэгт улирах боломж байсан ч аав нас бараад ээж рүүгээ санаа зовоод хүрээд ирсэн дээ.
-Цэргээс халагдаж ирээд ямар ажил, алба эрхэлсэн бэ?
-Багийн аж ахуйн эрхлэгчээр гурван жил ажиллачихаад мал дээр гарсан даа. Нэгдлийн адуу, тэмээ, ишиг, ямаа, хонь, хуц ухна гээд үхрээс бусдыг нь хариулсан.
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед төр засгаас төлөвлөгөө норм өгчихдөг. Тэгээд түүнийг нь биелүүлэхгүй бол торгуулж, биелүүлбэл шагнагдаж байсан байх?
-Тэгсэн. Би тэмээ хариулж байхдаа сумын аварга болж байсан. Тэгээд шилжин явах улаан туг авч байлаа. Тухайн үед долоо хоног яваад ирэхэд таван төгрөг улаан тугтай хамт шагнал болгож өгдөг байсан. Мөнгөний ханш ч бага байж дээ.
-Нэгдлийн мал насаараа хариулсан хүн хэдийд нь морь уях ажилд шамдаж эхэлсэн бэ?
-Морь уях ажлыг бол цэрэгт явахаас өмнө эхлүүлчихсэн байсан. Намайг цэрэгт байхад хүргэн ах маань миний морьдыг уяж байлаа.
-Анх хэдэн настай, ямар зүсний морь уяж байв?
-Миний хатирдаг халиун морийг нутгийн ард түмэн маань мэднэ дээ. Тэр морь сумандаа хоёр түрүүлж байсан юм. Бас нэг хээр морь уяж хоёр айрагдуулсан. Тэгээд 1971 онд цэргээс ирснээсээ хойш тасралтгүй морь уяж байна. Зарим жил хоёр, гурван айраг, түрүү авдаг байсан бол хааяадаа уяж ч чаддаггүй байлаа. Мал ахуй ажиллагаа ихтэй учраас хол явж чадахгүй Бугат, Тонхил сум руу л очиж нааддаг байсан.
-Тэгээд та морьдоо яаж давхиулж байсан бэ?
-Миний морьд гараанаас гардаг, тасардаг тэгээд ганцаараа ирдэг байсан.
-Цэргээс ирээд ямар морьд уяж байв?
-Бор хээр морио уяад уралдуулсан. Тэр морь маань бага насандаа түрүүлж, бүдүүрээд дөрөв айрагдсан. За тэгээд 1985 онд хүрэн морь маань төрсөн. Би тэр морио их олон жил уясан даа. Миний унаган адуу юм. Буган халиун морины дүү болох халтар гүүний унага л даа.
-Тэр халтар гүү танд ямар хурдан хүлгүүд төрүүлж өгсөн бэ?
-Том бор хээр, хүрэн, жаахан бор хээр морийг төрүүлж өгсөн. Би энэ морьдоо хүүхдүүдийнхээ өмчинд өгчихөөд байгаа. Халтар гүүнээс төрсөн таван морины дөрөв нь давхидаг. Би тэр дөрвөн морио дөрвөн хүүдээ нэг, нэгээр нь өгсөн. Би бол маландаа дарагдаад морь уяж чадахгүй байна.
-Таны уяж сойсон морьдоос давамгай амжилт үзүүлж илүү хурдалсан ямар морь байна. Тэр морьдынхоо талаар яриач?
-Дээр ярьсан халтар гүүнээс төрсөн хээр гүү байсан юм. Тэр хээр гүүнээс таван морь төрсөн. Энэ таван морины дөрөв нь давхиад нэг нь давхиагүй. Давхиж байсан дөрвөн морь дөрвүүлээ айрагдаж, түрүүлсэн. Жишээлбэл, хүрэн морь маань зургаа айрагдаж, хоёр түрүүлсэн амжилттай. Хүрэн морины дүү нь хоёр түрүүлж, хоёр айрагдчихаад нэг хүүгийн минь өмчинд явсан. Тэрний дараагийнх нь нэг аман хүзүүдчихээд ахиад нэг хүүгийн минь өмчинд очсон. Ингээд хамгийн бага цагаан тавхайтай хээр морь нь нэг айрагдчихаад байж байна.
-Та сумынхаа баяр наадмаас хэдэн айраг түрүүтэй юм бэ?
-Би сумын баяр наадмаас есөн түрүү, 18 айрагтай. Сум багийн нийлсэн 25 айрагтай.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон бэ?
-2015 онд аймгийн Алдарт уяач болсон. Авахгүй гэж явсаар байгаад өнгөрсөн жилийг хүргэсэн юм. Сүүлдээ хүүхдүүд бас нутгийн ард түмэн шахаад л аймгийн цолтон болчихлоо.
-Зарим жилд уясан морь бүр түрүүлж, айрагдаад хийморьтой сайхан нааддаг. Та тэгж наадаж явсан он жилүүдээсээ хуваалцаач?
-Тийм он жилүүд надад бий. Би 1987 оноос хойш 1995 оныг хүртэл айраг, түрүүнээс мултраагүй. Уяач хүний азтай үе байдаг юм шиг байна лээ.
-Нэг дор хамгийн ихдээ хэдэн морь айрагдаж байв?
-Нэг жилийн наадамд хүрэн морь түрүү, хул соёолон аман хүзүү, хээр шүдлэн аман хүзүүдэж бас даага түрүүлж байсан. Манай Алтансоёмбо баг 1990 хэдэн оноос 2000 оны хооронд нийт 30 айраг, түрүүний 22-ыг авсан удаатай. Манай залуус миний араас залгаад морийг ид сайхан уяж байгаа.
-Та аль аймгийн ямар сумдаар очиж наадаж байв?
-Төгрөг, Бугат суманд очиж байсан. Тахийн 10 жилийн ойн баярт хоёр морьтойгоо очиж нэгийг нь түрүүлүүлж, нэгийг нь айргийн таваар давхиулж байлаа. Эд зүйл ховор үед өнгөт зурагтаар шагнуулж байв.
-Хамгийн одтой сайхан наадсан наадмын дурсамжаасаа хуваалцаач гэвэл хэдэн оны ямар наадмыг онцлох вэ?
-Миний хүрэн морь сумын наадамд гуравт давхичихаад Эрхэмбаяр начны цолны мялаалга наадамд дахин гуравлаж байсан. Тэр жил их сайхан байсан. Үсэргээнээс авахуулаад түрүүлсээр байгаад амжилт гаргасан даа. Нэг үе манай суманд 150 орчим морь уралддаг байлаа. Тэгээд нэг хэсэг тасарсан. Бүр уяхаа байсан.
-Яагаад тэгсэн юм бол?
-Энэ амьдрал ахуйдаа л болсон байх. Зуд турхан ч нөлөөлсөн. Сүүлийн үед зүүн талаас адуу авч ирээд уралдуулж байна. Миний хувьд үргэлж унаган адуугаараа уралдаж байсан. Ерөөсөө энд, тэндхийн морь байхгүй. Одоо ч миний унаган адуунаас байна. Тахийн цустай халтар гүүний удам надад ч, хүүхдүүдэд ч байдаг.
-Тахийн цустай адуу монгол адуунаас арай өөр байдаг уу?
-Бие хаа томтой, их булчинлаг тэнхээтэй байдаг.
-Таны халтар гүү цустай адууны хоёр дахь үеийн төл. Ер нь тахийн цустай адууны төлүүд хэд дэх үе дээрээ онцгой сайн байдаг юм бэ?
-Дөрөв дэх үеэсээ сайн болж эхэлдэг юм байна. Тэгээд азарганы цусыг жаахан холдуулаад өгвөл зүгээр юм байна лээ. Холдуулна гэхээр заавал зүүн талаас азарга авна гэсэн үг биш. Би боддог юм. Дэмий ч юм ярих гээд байна уу даа. Удам угшил хөөнө гэснээс энд, тэндхийн адууг авч ирээд сайн хурд гарах ч юм уу, үгүй ч юм уу. Би тэрийг ойлгодоггүй.
-Таны ярьж буй наад зүйл тань зөв байхгүй юу?
-Одоогийн залуус зүүн зүгийн адуу руу хошуурч байна. “Зүүн зүгийн адуу маш их хурдан байна. Үүгээр азарга тавина” гэх мэтээр ярьдаг. Цус холдсон адуунаас сайн хурд гарахгүй гэж би бодож байгаа юм. Манай эндхийн адуу чанартай өвс иддэг. Тийм болохоор баруун зүгийн адуу тэнхээтэй удаан байдаг болов уу. Харин зүүн талын адуу идэж буй өвснөөсөө болж жаахан хөнгөн байдаг байх гэж хар ухаанаар боддог. Тэгээд хатааж, уяж чадах юм бол манай эндхийн адуу арай илүү тэнхээтэй байдаг болов уу, ядаж ул сайтай. Зүүн талын адуу байсхийгээд л улдаад хоёр наадмын ая даахгүй байна шүү дээ. Хурдан нь ч хурдан л байдаг байх. Гэхдээ би зүүн зүгээс адуу авч үзээгүй ээ. Энэ хавиасаа азарга авч адууныхаа цусыг жаахан холдуулсан. Миний халтар гүүнээс ихэвчлэн хурд гарч байсан. 2006 онд л гэхэд би ах, дүү зургаан морио уралдуулахад их сайн давхисан. Тэгээд хоёр хүүтэйгээ морио тавиад арван минут амрангаа тамхи татчихаад босоод ирсэн чинь миний морьд бүгд байдаггүй. Тэгээд хүүхдүүд морь, мотоциклиороо хайсан чинь морьдууд маань яах, ийх зуургүй энэ хоолойг гатлаад Алтайн нуруун дахь ижилдээ гарчихсан байсан. Түүнээс хойш би гардан морь уяж чадаагүй. Одоо хүүхдүүдийн морьд сайхан давхиад л байдаг юм.
-Танай хүүхдүүдээс хэд нь морь уяж байна вэ?
-Том хүү Алтангэрэл дүү Банзрагчийнхаа хамт морь уяж байна. Банзрагч нь мал ихтэй учраас тэр бүр сайн уяж чадахгүй юм. Харин Алтангэрэл нь аймгийн төвөөс энд ирж морио уядаг. Морьд нь айрагдаад л байдаг юм. Хоёр бага хүү барилддаг. Нэг нь аймгийн Начин цолтой. Нөгөө нь дөрвөн суманд түрүүлсэн Заан залуу бий. Тэгээд дөрвөн охин байна даа.
-Та өөрийн Алтан соёмбо багийн талаар бидэнд танилцуулаач. Энэ багийн нутагт морь уяж адгуулж байсан хэн хэн гэж уяачид байв?
-Манай хадам аав Лхагваа морьдоо олон жил түрүүлж, айрагдуулсан. Дараа нь буган халиун морины эзэн манай хүргэн ах Гомбосүрэн гэж хүн их мундаг уяач төрсөн. Одоо үр хүүхдүүд нь морио уяад явж байгаа. Мөн Баараа гэж уяач морьдоо их сайн уяж олон жил, айрагдаж, түрүүлүүлсэн. Хүү нь аймгийн Алдарт уяач Батмөнх гэж залуу байна. Бор морь нь 80 жилийн ойд түрүүлж байлаа. Эдний араас Оодон гэж залуу хар морио сумандаа дарааллан гурав түрүүлгэсэн. Оодонгийн хар морины араас миний хүрэн морь гурван жил дарааллан аман хүзүү, айргийн гуравт ирж байлаа. Мөн аймгийн Алдарт уяач Бямбабаатар байна. Энэ залуугийн таван хээр морь энэ хавьд цахиур хагалж байна. Мөн аймгийн Алдарт уяач Ганхуяг гэж олон айраг ,түрүүтэй уяач бий. Энэ мэт олон сайн уяач байна. Ер нь манай Алтан соёмбо багийн морьд алсаараа их сайн давхидаг.
-Танай нутагт морь сайн шинждэг ямар уяачид байсан бэ?
-Манай хүргэн ах Гомбосүрэн морийг их сайн таньдаг байсан. Манай хадам аав Лхагва бас морь сайн таньдаг, урьтаж авдаг хүн байсан юм. Хадам аав хонины морийг аваад Дарви, Тонхил суманд түрүүлүүлж байсан удаа ч бий. Бас нэг шар хээр морийг Цэцэгийн Сандагсүрэн гэж хүнээс авч уяж түрүүлгэж байлаа.
-Тэгвэл морь сайн хатгаж засдаг ямар хүмүүс байсан бэ?
-Би агталдаг байсан. Олон жил бод хариулсан учраас яаж агтлахаа мэднэ л дээ. Би морио засахдаа гараа сайн угааж цэвэрлэж архиар ариутгаад зөвхөн гадна хальсыг нь зүсдэг. Хутга хүргэхгүй дан гараараа илж засдаг байсан. Ингэж олон адуу, тэмээ зассан даа. Морь хатгаж ханах тал дээр залуу уяачид хүн гуйхгүй өөрсдөө хийгээд байгаа. Энэ залуус дотор хатгаж, ханаж чадахгүй хүн алга байна. Тэр дотроо Бямбабаатар гэж залуу их сайн хатгаж байна.
-Эндхийн өвс ургамал моринд нөлөөлдөг гэж сонссон. Морины уяа сойлгонд нөлөөлдөг ямар ургамлууд байна.
-Ургамлаас гадна ус их нөлөөлдөг. Манай Соёмбо багийн шаарын уснаас уусан унага сайн давхидаг гэж эрт үеэсээ ярьж ирсэн. Түүнээс гадна манай говийн тахь өвсийг хурдны ургамал гэдэг.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна