ЗАЛУУ УЯАЧ Д.НЯМДОРЖ: УРАЛДАХ БОЛГОНДОО МИНИЙ НЭРИЙГ ДУУДУУЛЖ ЗАРЛУУЛДАГ ХУЛ МОРИНДОО ИЛҮҮ ХАЙРТАЙ


Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, залуу уяач Дашдондогийн Нямдоржтой ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1981 онд төржээ.
-Сумынхаа баяр наадамд дөрөв түрүүлсэн Тэгш хүрэн морины эзэн таны өвөө юм байна. Юун түрүүнд өвөөгийнхөө талаар мэдэхээ хуучлаач?
-Аавын маань аав Баянцагаан сумын нэрт уяачдын нэг Лхүндэг гэж хүн байсан. Тэр хүний Тэгш хүрэн хэмээх морь нь сумынхаа баяр наадамд дөрөв, тойргийн сумдадаа мөн тав нийт ес түрүүлсэн гэдэг юм. Өөрөөр хэлбэл 1950-1960 оны хооронд арван жил уралдахдаа ес түрүүлсэн адуу. Аавын ярьж байснаар бол өвөө Баацагаан хавиас уралдаж байгаагүй 10 орчим настай хүрэн морийг нэлээдгүй өндөр үнэтэй авсан нь Тэгш хүрэн юм гэнэ лээ.
-Лхүндэг гэж яг л тэр нутгийн хүн үү?
-Тиймээ, Баянцагааны Унтаагийн гол хавиар нутаглаж байсан хүн. Тэгш хүрэнээс гадна Хөөрхөн зээрд гээд бас их хурдан морьтой. Тэгш хүрэнийг аав, Хөөрхөн зээрдийг өөр хүүхэд унадаг. Хөөрхөн зээрд нь гараа сайтай, үзүүр дээрээ суудаг. Харин Тэгш хүрэн нь яван чангардаг, бариа ойрхон байхад Хөөрхөн зээрдийнхээ хажуугаар нь дайраад түрүүлдэг. Нөгөөх нь шогшоод айрагддаг байсан гэдэг юм. Намайг төрөхөөс өмнөх түүх болохоор ний нуугүй хэлэхэд сайн мэдэхгүй байнаа.
-Нутгийн олноос сураг дуулаа байлгүй?
-Хүмүүсийн ярих нь өвөө маань морь танихдаа сайн. Уяа сойлгыг нь сайн тааруулдаг. Хамгийн гол нь өөрийн мэдэх чадахаа бусадтай харамгүй хуваалцдаг хүн байсан гэнэ лээ. Морь малаа их сайхан унаж эдэлдэг. Дэл сайн засдаг. Дандаа л гоё том морь уначихсан явдаг байсан гэдэг.
-Эцэг эхээсээ хэдүүлээ гэдэг байсан бэ?
-Өвөө эцэг эхээс гурвуулаа. Айлын дундах. Гурвуулаа хүү ч өвөөгөөс бусад нь морь уяж байгаагүй гэдэг байх шүү. Өвөөгийн хувьд нутгийн бүсгүйтэй ханилж дөрвөн хүүхдийн аав, ээж болсон. Ууган хүү нь ном эрдмийн мөр хөөн Улаанбаатарт ирсэн. Удаах хүү нь сумандаа үхэр хариулдаг байсан хүн. Манай аав бол айлын отгон хүү. Дороо нэг эмэгтэй дүүтэй.Тэр нь Баян-Өндөрийн бэр болсон.
-Танай аав морь уях уу?
-Манай аав морь малнаас жаахан хөндийдүү. Олон жил нам төрийн ажил хийсэн. Гэхдээ морийг сайн танина. Баян-Өндөрийн Нордог, Намжилдорж, Говь-Алтайн Эрдэнийн Шамгай нарын уяачидтай их нөхөрлөнө. Найзуудаа аваад анхны баруун бүсийн даншиг Сархайрханы наадамд явж байсныг би их тод санадаг юм. Дараа нь Хархоринд болсон анхны “Их хурд”-д бас сумынхнаа зохион байгуулаад явж байлаа. Найзуудтайгаа нийлж байгаад “Морин Эрдэнийн бат оршил” даншиг наадмыг зохион байгуулж байсан. Говийн зургаан сумыг хамарсан шилжин явах цомтой тэрхүү уралдаан тухайн цаг үедээ өндөр чансаатайд тооцогддог байсан. Тэр наадмыг сумандаа зохион байгуулахад 200 их насны морь мордож, хүмүүс өтгөн наадам болж байна гээд шуугиж байсныг сайн санаж байна. 1992 оны зуднаар манай сум бараг адуугүй шахуу болоход аав зохион байгуулан Дундговь аймаг, Галуут сумаас адуу авчирч захиргааны нэрэн дор Даариймаа гэдэг хүнд хариуцуулж өгсөн. Сумын тамгын газрын адуучин байсан тэр ахын адуу бараг 10-аад жил босоо шахуу байсан. Энэ мэтчилэн аав маань морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан зүтгэлтэн хүн байсан. Ер нь морины холбоотой аливаа ажилд хойш суухгүй шүү.
-Тэр нь танд нөлөөлсөн юмаа даа?
-Мэдээж. Бас хүргэн ахын маань нөлөө их байсан. Аавын бага дүү Аюурзана Баян-Өндөрийн Нордог гэж сайн уяачтай гэр бүл болсон юм. Тэдний хүүхдүүд манай ах нар одоо Эрдэнэ-Очир, Батнасан гээд аймгийн Алдарт уяачид болчихсон. Би зуныхаа амралтаар тэднийд очиж морь унаж, хонь хариулдаг байсан.
-Морины хүн болсон нь хэзээний түүх вэ?
-2002 оноос. Тухайн үед би ШУТИС-д оюутан байлаа. Сурлагандаа гайгүй, онц сурнаа. Тэгтэл нэг өдөр Баянхонгорын нутгийн зөвлөлийн дарга Дэлэг захирал залгаад “Баянхонгорын уяачид Яармагийн дэнж дээр нэг гэр барих гээд чи хүрээд ир” гэдэг юм. Тэр нь Яармагийн дэнж дээр болсон сүүлийн наадам шүү дээ. Очоод хаана гэрийг нь барихаа мэддэггүй. Залгасан утас нь болдоггүй. Тэгж байснаа нэг холбогдоод асуусан “Чи өөрөө мэд” гэж байна. Тэгээд л харж байгаад нэг газар барьчихлаа. Тэгсэн Даваахүү гуайн хажууд барьчихсан байсан байна лээ. Удалгүй МУ-ын Алдарт уяач Цэдэв, Агваан гуай, хурдан морь шинжээч Батболд, Дэлэг захирал нарын уяачид ирээд Батболд гуай бид хоёр нөгөө гэрт цуг хонолоо. Маргааш өглөө нь Батболд ах “Даваахүү гуайнд оръё” гэнэ. Оюутан хүүхэд юугаа мэдэхэв дагаад явж байгаа юм чинь. Тэгсэн Даваахүү гуай азаргаа мордуулаад “за өнөөдөр Цэнгэлийн саарал азарга түрүүлнэ. Харж байгаарай миний хүү” гэж байна. Тэгсэн нээрэн л хэлснээр Цэнгэлийн саарал азарга түрүүлсэн дээ. Дараа жил нь Нийслэлийн уяачдын холбоог Цэдэв гуай, Тэрбиш гуай, Цагаандалай ах, Гансүх ах, Нэргүйбаатар ах бид хэд анх үүсгэн байгуулж байлаа. Энэ цагаас хойш олон уралдааны зохион байгуулалтанд оролцож, өөрийн хувь нэмрээ оруулж явна. Морины буянаар олон ч сайхан хүмүүстэй танилцаж нөхөрлөж байна.
-“Хонгорын хурд” МСУХ-нд ямар алба хашдаг билээ?
-Орон нутгийн уяачдын холбоонд ямар нэг сонгуульт албагүй ээ. Мөнх-Эрдэнэ бид хоёр нэг үеийн залуус. Миний дэмжлэг хэрэгтэй бол хэлээрэй л гэдэг юм. Мэдээж нутгийн хүүгийн хувьд зохих ёсны хариуцлага үүрч, чадахаараа туслалгүй яахав.
-Нэгэнт энэ тогоонд ороод ирсэн хүн морь уядаг л байлгүй?
-Уяна аа, уялгүй яахав. МУ-ын Алдарт уяач Цэдэв ахаасаа адуу авсан. Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас авсан. Тойруулга угшилтай адуу ч цөөнгүй бий. Морь хүүхэд мэнд сайхан наадахад монгол наадмын утга учир оршдог гэдэг. Би тэгж л бодож жил бүр Хүйн долоон худагтаа гэр барьж гараад төрийнхөө наадамд морио мордуулдаг даа.
-Анхны айраг, түрүүг хэзээ авсан бэ?
-Төв аймгийн Дэлгэрхаан сумын ойд хязаалан түрүүлгэж анхны айргаа амсч байлаа.Түүнээс хойш аймаг, сумын наадмаас 7-8 түрүү, 15-16 айраг аваад байна. Улсын наадамд бол дээд тал нь 30-аадаар давхиулж байсан. Мөн 2014 онд болсон Ламын Гэгээний 375 жилийн ой говийн бүсийн уралдаанд хязаалан үрээ айргийн дөрвөөр давхиулж байсан.
-Төрийн зарлигт наадмаас хишиг хүртсэн л юм байна шүү дээ. Хаанахын адуу вэ?
-Тойруулга адуу. Улсын наадамд гайгүй давхичихаар нь аваад явсан юм. Ер нь тэр жил нутагт том ой болно гээд нэлээд эртнээс бэлтгэсэн л дээ.
-Морьдын тань уяа сойлгыг хэн тааруулдаг юм бэ?
-Нийслэлийн Алдарт уяач Доржпаламын Батболд гэдэг залуу уядаг. Би чинь “цол чимэг нь уяачдаа байг, бай мөрий нь хүүхдүүдэдээ байг, уяж байгаа төрийн хэрэг нь надад байг” гэсэн бодолтой явдаг хүн шүү дээ.
-Нэг талаараа зөв байх шүү. Хамгийн өндөр амжилт үзүүлсэн хайртай мориныхоо талаар жаахан дэлгэрэнгүй яриач?
-Үнэхээрийн хайртай нэг хул морь бий. Яагаад тэгж хайрладаг вэ гэхээр өвөл эх нь үхээд өнчин жаахан унага үлдсэн юм. Тэгээд би нөгөөдөхийг чинь гэртээ оруулаад сүүгээр угждаг байсан. Хүн болгон өхөөрдөж, хүүхдүүд тоглосоор байгаад номхон ч гэж жигтэйхэн. Манай морины хүүхдүүд цөм тэрийг л унаж сурдаг. Тэгээд хязаалангаас нь эхэлж уяад одоогийн байдлаар 14,15 медальтай болоод байгаа. Өнчин юм болоод биеэр жижигхээн. Би ч бас том хүн биш шүү дээ. Гэхдээ бид хоёр сумын наадмаас хоёр түрүү хүртчихсэн. Улсын наадамд хоёр жил уралдаад 30–н дотор давхисан. Бүсийн наадамд болохоор 10 гаргаад давхичихдаг. Тийм л адуу. Намайг адуун дээрээ очихоор давхиж ирээд халаас ухна. Хайрлахгүй байхын аргагүй өхөөрдөм. Тэгсэн хэр нь хурдан. Уралдах болгондоо миний нэрийг дуудуулж зарлуулдаг. Тийм болохоор нь бүр их хайрладаг юм.
-Удам сайтай юу?
-Цэдэв ахын унаган адуу. Эцэг нь Их хурд, улс, бүсийн наадамд айрагдаж байсан Оюунбаатарын хултай нэг угшилтай. Харин эх нь Дарьгангын гүү байсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
2 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
2 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
3 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
5 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
6 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
8 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
23 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
5 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
22 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
1 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
6 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
8 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
7 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
2 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
3 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
2 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна