УЯАЧ Ц.БЯМБАЖАВ: БАГА БАЙХАД МОРЬ УНААД АВСАН ТАВАН ТӨГРӨГ МӨН Ч ИХ САНАГДДАГСАН
Увс аймгийн Ховд сумын уугуул, уяач Цэрэнчимэдийн Бямбажавын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1973 онд Халиун булагийн Уу ширэг хэмээх газар төржээ.
-Таны дээдчүүл морь уяж байв уу?
-Миний аав Цэрэнчимэд хурдны морь уяж байгаагүй. Харин жороо мориор сум орондоо одтой сайхан наадаж явлаа. Аавын жороо хонгор морь сумандаа төдийгүй зэргэлдээ сумдаар ч айраг, түрүүнд хурдалж байсан буянтай адуу. Ах дүү есүүлээ бид жороо хонгорын нуруун дээр өссөн гэж болно. Нэгдэл нийгмийн үед намартаа хадланд гарна. Эндээс 50-60 км зайтай Олон нуурт зусчихаад наймдугаар сарын 10-д гээд гол руугаа явна. Тэр үеэр хадлангийн морь барина. Манай ах нарт зантайхан шиг нь таарчихна. Тэгэхээр аав “ээ наадахаа унаж хэрэггүй ээ, хонгор мориороо яв” гэж зөвлөснөөр хонгор морио унаад л гардагсан. Одоо бодохнээ аав биднийг хайрласандаа л тэр. Энэ зантай морь хүүг минь хаячихвий гэж эмээсэн бизээ. Хонгор морь усанд асуудалгүй болохоор ямар нэгэн таагүй зүйл гарвал чирээд л гарна гэдэгт итгэж байсан юм шигээ. Болоогүй өнөөхөө намар нь зэргэлдээх казакийн сумдын уралдаанд давхиулна. Болдог л байсан байгаа юм.
-Та ч бас тэр номхон морийг унаж сурсан уу?
-Би тавтайдаа морь унаж сурсан. Хүмүүс бараг үнэмшихгүй дээ. Таван настай хүүхэд чинь мориныхоо ганзаганаас арай чүү илүү гарна гээч. Миний нагац ах Хүүхээ гэж аймгийн аварга малчин, сум орон нутагтаа нэр хүндтэй хүн байлаа. Энэ ахынхаа өсгий халтар номхон морийг анх унаж байснаа их тод санадаг юм. Буучихаараа буцаад мордож чаддахгүй ээ, хөөрхий. Бараг өдөржин юм болно. Тэгж хашраад мориноосоо буудаггүй, хургатай хонь хариулна. Гэрээсээ их хол биш хоёр км орчим л явна. Үдийн хэрд бэргэн цайгаа уу гэж дуудахад нэг бууна. Тэгээд бэргэнээрээ мордуулж гараад орой хонио эртхэн аваад ирнэ. Багцаагаар таван цаг гээд малаа наашлуулчихна. Тэр хүртэл мориноосоо буухгүй шүү дээ. Яахав том том чулуутай газар бол буучихаад, өнөө чулуун дээр нь гараад мордчихдогсон. Их хөгжилтэй. Ахынх мал төллөх үеэр Усан хоолт гэдэг газар хаварждаг байсан юм.
-Ингэж “дадлага” хийж байгаад л хурдан морь унаж эхэлсэн үү?
-Тийм шүү. Аймгийн Алдарт уяач Жаргалжав , аймгийн Алдарт уяач талийгаач болчихлоо хөөрхий, Аюурзана нарын морийг унаж айрагдуулж явлаа. Одоо бодоход тэр үед хүүхэд нь олон, морь нь цөөхөн байсан шиг санагддаг. “Намайг авах болов уу, би нэг унаад уралдчих юмсан” гээд л өнөөгийн их хуралд нэрээ дэвшүүлэхийн дайны юм болно. Тэгээд сонгогдвол бөөн баяр. Ингэж морь унаад авсан таван төгрөг агуу их санагддагсан. Дээд тал нь л таван төгрөг авч байгаа шүү дээ. Дуртайгаа авнаа, их баян хүүхэд явлаа. Ийнхүү аймаг, улсын чанартай наадамд ороогүй ч алтан тууртаа сум орондоо сайхан л хурдлуулж байсан. Тэгэхэд одоо хүүхэд олдохгүй, мөн ч хэцүү болчихоод байна.
-Одооны хүүхдүүд оройтож сурч байгаа юм шиг санагддаг уу?
-Тийм ээ оройтох гээд л байна. Уг нь багаасаа морь унасан хүүхэд их хатуужилтай болдог юм шүү дээ. Малын дэргэд байхад олон талын ач холбогдолтой. Нэг морь унуулаад 100 гаруй, 200 хонь ямаа даатгаад явуулдаг байхгүй юу. Бүх хариуцлага тэр хүүхдийн толгой дээр ирэхээр нэг юм бодогдоноо доо. Дээр нь малд нүдтэй, ажигч гярхай болно. Миний нэг таньдаг айлын хүүхэд дөрөвтэй гэж байна лээ. Тэгсэн 10-аас цааш тоолж мэдэхгүй гэнэ. Тэгэхээр нь аав ээжид нь ишиг тоолуулчих гэж хэллээ. Дараа нь нэг очсон өөрийнхөө 73 ишгийг нэг бүрчлэн тоолоод сурчихсан байгаа юм. Энэ мэтээр олон давуу талыг ярьж болно.
-Ингээд унаачаас уяач болсон уу?
-Хэсэг завсарласан. Долдугаар ангидаа хот руу шилжиж, наймдугаар ангиа төгсөөд Заамарын ТМС-д трактор комбайнчаар гурван жил, Сэлэнгийн Алтанбулагийн техникумд нэг жил суралцсан. Дээр үед ТМС-д онц сурсан хүүхдүүд техникумд явдаг байлаа. Гэхдээ техникумаа орхиод хотод очиж, ганц хоёр жил Баянмөнх аваргын “Үндэсний биеийн тамирын дээд сургууль”-д багш дасгалжуулагчийн ангид сурч байгаад удалгүй гарч хөдөө ирсэн. Энэ сургууль анх байгуулагдаж байсан үе байгаа юм. Ингээд 1999 онд гэр бүлтэй болж Ховд сумын төвд одоог хүртэл амьдарч байна. Би чинь бие дааж морь уяад удаагүй хүн. Толгой мэдэн морь уяад дөрвөн жил л болж байна.
-Нутаг адуугаараа наадаж байна уу?
-Нутаг адуугаараа наадна. Бас Дорнод, Сүхбаатар, Хэнтий чигийн адуунууд бий.
-Одоогоор ямар ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Өнгөрсөн жилүүдэд Баян-Өлгий аймагт очиж наадаад хоёр түрүү, нэг айраг авлаа. Энэ хонгор морь Дорнодын Хөлөнбуйр адуу байгаа юм. Анх би зургийг нь харж байгаад найзаараа дамжуулан авсан. Тэгэхэд аз таарсан гэж боддог. Өнгөрсөн оны намар есөн сард Казакийн нэрт жанжин Жамяк баатрын нэрэмжит том наадам болсон. Энд Ховд, Увс, Баян-Өлгийн уяачид очиж, хонгор морь гуравласан.
-Энэ хонин жил гарсаар хэрхэн наадаж байна даа?
- Хонгор морь энэ хонин жил гараад цагаан сарын уралдаанаар айрагдлаа. Энэ жил аймгийн чанартай наадмаас нэг айраг, нэг түрүү, сумдын бүсийн наадмаас нэг түрүү авчихаад байна. Манайхан чинь хаашаа л бол хаашаа уралдчихдаг юм. Баян-Өлгий, Ховд, Увс гээд л . Миний хувьд Баян-Өлгий, Ховд, Улаангомд наадаж явлаа. Ноднин Ховд аймаг, манай сумын 90 жил давхцаад, сумынхаа 90 жилээр халзан даага айрагдууллаа. Одоо аймгийнхаа 90 жилд явахаар бэлтгэл ажилдаа ч орчихоод л байна.
-Анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байсан бэ?
-Манай аавын төрдөггүй хар гүүнээс олон жилийн дараа нэг хээр унага гарсан. Тэрийг би дааганд нь сургаж сумынхаа наадамд айрагдуулж, шүдлэндээ Тариалан суманд очиж айрагдсан. Сумандаа бас хэд хэд орж байлаа. Эцэг хүрэн азарга нь давхиж байгаагүй ч их гоё азарга байсан юм. Эх нь аавын нэг их сайхан шар хээр гүүний төлийн төл байгаа юм.
Хөгшчүүл ярьдаг даа, манай Олон нуурын адуунууд зоо нуруу сайтай гэж. Маш уулархаг нутагт өгсөж уруудсаар зоо нурууны бяртай болдог гэлцдэг. Энэ нь ч ортой болов уу. Ер нь их цуцдаггүй ш дээ. Яахав хөлийн хурд айхтар биш ч үзүүр дээрээ сууна гэж байхгүй. Олон нуурын нуурыг хөгшчүүд тоолсон 108 нуур байна гэнэ лээ. Тиймдээ ч арын хаалгаар олдсон нутаг гэж ярьцгаадаг. Халзан морины халзан хэсэг нь тойль /толь/ гэдэг дээ, яг тэрэн шиг нутаг аа гэнэ. Энд төрсөн унага хүйтэнд даарахгүй, халуунд цуцаад байхгүй дээ.
-Хүүхэд ахуйн дурсамж хэзээд тодхон байдаг даа. Таны бага залууд ямар, ямар хүний хурдан адуунууд илүүрхдэг байсан бэ?
-Манайхан чинь хурдтай. Гэхдээ Ховд сумынхан даруу нь дэндчихсэн улс даа. Миний багад Жаргал гуайн ах дүү хоёр бор морь гэж байлаа. Нэгийг нь унаж л байсан юм. Түүний дараа хоёр алаг морь нь гарч, сайхан давхиж байлаа. Бас аймгийн Алдарт Цэндийн Аюушийн хар морь сум орон нутагтаа олон жил түрүүлсэн сайхан адуу. Хар морины дүү хүрэн морь нь зэргэлдээ сумдын наадамд очиж айраг, түрүү авч л байсан. Дараа нь Хүүхээ гуайн буурал, аймгийн Алдарт уяач Дулмаа гэж хөгшний хар, Аюурзана гэж хөгшний халиун морь, хээр морь гээд хүүхэд насны дурсамжид тод үлдсэн хурдан хүлгүүд олон байна. Дээхнэ үед нэгдлийн 20, 30 жилийн ой гэж хийнэ. Тэр наадмуудад нь гадна дотно, хол ойроос өчнөөн морьд ирнэ. Гэхдээ манайхан түрүүгээ алддаггүй л байлаа. Одоо ч бас сэлбээгүй унаган адуугаараа наадаж байгаа хүмүүс олон бий. Тэд зэргэлдээ сумдад айраг түрүү алддаггүй л юм даа.
-Одоогоор та хичнээн айраг, түрүүтэй болсон байгаа вэ?
-Овоо л болж байна. Гэхдээ цолонд хүрэх болоогүй ээ. Цол нь яахав, хамгийн гол нь өөрөө морьдоо сайн мэддэг, сайн уядаг л болчихмоор байна. Авсан цолоо баталгаатай хамгаалах чадвартай болох нь чухал гэж боддог. Амжилтаа баталж, ард түмний итгэлийг дааж явна гэдэг амар юм биш байхаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Боломж олгосонд баярлалаа. Өнөөдөр морь уяж уралдуулна гэдэг нь томчуудын зугаа цэнгэл мэтээр ярих юм. Энэ нь хөдөө орон нутагт ч яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ надад тун онцгүй санагддаг. Бид чинь үндэсний томоохон өв соёлыг авч яваа улс. Хэрвээ улсын баяраар морь уралдахгүй, бөх барилдахгүй бол яахав. Энэ бидний бусдаас ялгарч, бахархан бардамнах онцлог гэж боддог юм. Хоёрт, сүүлийн үед хүмүүс мал аж ахуйгаас их хөндийрч байна. Залуучууд төв рүү бараадаад алга боллоо. Тэгэхээр тэдэнд нутаг орондоо малаа маллаад, морио уяад сайхан амьдрах боломж байгааг харуулмаар байгаа юм. Өнөөдөр хөдөө мал дагаад амьдарвал Улаанбаатарынхаас дутахгүй л амьдарна даа.
"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна