Ж.Мөнхсоёмбо: ААВЫНХАА ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН НААДАМ ХАМГИЙН САЙХАН НЬ
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, "Хос шивээт" ХХК-ийн захирал, Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь уяачдын холбооны нарийн бичгийн дарга Жадамбаагийн Мөнхсоёмботой ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1979 онд Хүрээмарал сумын нутаг Дэлгэрмөрөн сумын төвд төржээ.
-Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь уяачдын холбоо хэзээ байгуулагдсан билээ. Удирдлагын багт нь ямар ямар хүмүүс байдаг вэ?
-2013 онд Баянхонгорын уяачдын холбооны анхдугаар хурал гэж болсон. Тэрхүү хуралд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг нутгийн 100-гаад уяачид, бизнесменүүд ирж нийслэлд салбар холбоо байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрээд Агваан ахыг тэргүүнээр, намайг нарийн бичгийн даргаар сонгосон. Хот орчимд морь уядаг хүмүүсийнхээ мэдээллийг нэгтгэж “Хонгорын хурд” сэтгүүл дээрээ гаргаж байя. Нийлээд Баянхонгортоо уралдаан зохион байгуулж байя гэж тохирсон ч хүмүүс маань өөрийнхөө уугуул сум руу орчихоод үйл ажиллагаа маань бодож байсанчлан идэвхтэй биш л байна.
-Аймгийн төв, нийслэлийн холбоонд нэг тийм зовлон бий. Ингэхэд Мөнхсоёмбо аль сумын хүн бэ. Бага нас, нутаг усныхаа талаар яриач?
-Манай аавын талынхан Хүрээмарал сумын улс. Өвөө аав багад нь өнгөрч, эмээ тэр хоёр Бууцагаанд ирж суурьшин тэндээ сургууль соёл төгссөн юм билээ. Миний аав Архангайн багшийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ЗХУ-ын Намын дээд сургууль төгссөн. Баянхонгор аймгийн Намын төв хороонд ажиллаж байлаа. 1989-1993 оныг хүртэл дөрвөн жил Заг сумын нэгдлийн даргаар ажилласан. Тэр үеэс л бид мал ахуйтай ойр болсон доо. Заг Байдрагийн хүрэн бэлчирт болсон анхны том наадамд Хүрээмаралын хонгор морь зургаагаар давхиад аав түүнийг авч байсан. Би бага байсан хэдий ч уралдахаас өмнө наймаа яригдаад “айрагдвал авъя” гэж байсныг санадаг юм.
-Айрагдсангүй. Наймаа буцсан уу?
-Үгүй ээ, авсан. Хүүхэд нь эхнэр авах гэж байгаа гээд бүрэн гэрээр авч байсан санагдана.
-Хэдэн онд билээ?
-1990 онд байна уу даа. Бүх сум нэгдлийн дарга нар очсон их том наадам болж байсан юм даг. Тэгэхэд л таван ханатай иж бүрэн гэрээр тэр хонгор морийг авсан. Тэгээд хойтон жил нь Заг сумын наадамд аман хүзүүдсэн. Тэр жил их бороотой. Их сунгаан дээр хонгор морины хөл жаахан доголчихсон байсан юм. Аав “уралдуулах уу яахав” гээд эргэлзэж байсан улс “мордуулсан нь дээрээ” гэсээр явуулсан. Тэгтэл Заг суманд хоёр жил дараалан түрүүлсэн Бямбажавын хээртэй хоёул тасарч ирээд аман хүзүүдсэн. Уг нь түрүүлчих боломж байсан юм билээ. Түрүүлж явахад нь аав “тат” гээд хэлчихсэн чинь нөгөө хээр морь хажуугаар нь орж гүйцээд тэр чигээрээ зүтгэсээр орой нь цоллуулж чадалгүй эндчихсэн. Гурван жил дараалан түрүүлсэн гэхээр тэр шар хээр бас их хурдан хүлэг байсан байгаа биз. Манай хонгор ч ялгаагүй гурван хөлтэй хэр нь тэр олон мориноос аман хүзүүдэж л байсан. Тухайн үед бид бага байсан болохоор аав айлын эмэгтэй хүүхэд гуйж унуулж байсан.
-Танайд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн байсан бэ?
-Хүрээмаралд хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдсэн байсан гэсэн. Заг сумын наадамд аман хүзүүдсэнийх нь дараа жил өмч хувьчлал болоод аав хадмуудаа дагаж Баянбулагт очсон. Бид морь унадаг болчихсон. Хонгор морио унаад сунгаануудад бүгдэд нь түрүүлгэсэн. Баянбулаг голоо өгсөж уралддаг. Гэтэл тэр жил бороо хур элбэгтэй байгаад үерээс болгоомжилж морьд өөр газар уралдсан юм. Хонгор морь ганцаараа түрүүлж гараад манлайлж явсан 69 нь гүйцэлгүй буруу замаар явчихсан байсан. Тэгээд хөтөлж буулгах гэсээр удаад айрагдаж чадаагүй. Уг нь хүн болгон хонгор морь түрүүлнэ гэж байсан юм. Дараа жил нь бас их туранхай байгаад амжилт үзүүлж чадаагүй. Тухайн үед манайх хувьчлалаар авсан 10-н хэдхэн адуутай. Түүнийгээ айлд тавьдаг байсан юм. Тэгээд дараа жил хиагласаар сайхан бяртай уралдаж суманд түрүүлгээд, дараа жил нь таваар давхиулж 19-тэй морь зодог тайлж байлаа.
-Хонгор морь хаанахын адуу вэ?
-Хүрээмарал сумын Тэгш Мандал гэдэг хүний адуу гэдэг байсан. Аав бол Базаррагчаа гэдэг хүнээс авч байсан юм билээ.
-Танай аав эрдэм номын мөр хөөсөн ч моринд дуртай л хүн байж дээ?
-Тийм шүү. Ах нь цэрэгт явахдаа хурдан ягаан морь авч өгсөн юм билээ.Нөгөөхийг нь хониндоо унаж байгаад хоёр жил сумандаа айрагдуулсан гэдэг байх шүү. Бас Хүрээмаралын цуутай хүрэн морийг багадаа унаж байсан гэдэг. Ер нь манай аав багийн л морь маланд элэгтэй хүүхэд байсан юм билээ. Өөрөө багадаа хөдөө байсан болохоороо биднийг малын дөртэй болгох гэж 1993 оны хувьчлалаар мал авсан байх.
-Таныг харахад аавын тэр зорилго биеллээ олжээ?
-1995 онд есдүгээр ангид байхаасаа би морь уяхаар гэж оролдож эхэлсэн. Яахав тэр үедээ гайгүй л давхидаг. Тэгж байтал сургууль төгсөөд хотод оюутан болж, 2003 оныг хүртэл хэсэг завсарласан. Би 2005 онд Солонгос яваад 2008 онд морь малаа санасан хүн ирж адуугаа наашлуулаад Борнуур луу татсан. Тэгээд л ер нь идэвхтэй уяж эхэлсэн дээ. Одоогийн байдлаар Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн аймгууд болон Жаргалантын адуутай. За дээр нь саяхан Араб азарга авсан. Энэ жилээс эхний төлүүд нь гарч байна.
-Анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртсэн бэ?
-2010 онд Баянбулаг сумын 90 жил, сургуулийн ойгоор хонгор азаргаа аман хүзүүдүүлсэн. Энэ азаргаа Солонгост байхдаа аавдаа мөнгө явуулж авахуулж байлаа.
-Тэр холоос адуу аваад...
-Харин тийм. Миний хонгор азарга Борнуур хавиараа олон түрүүлсээн. Батсүмбэрт ч олон түрүүлсэн. Нөгөө 60 саяын азаргыг хүртэл дийлж байлаа.
-60 саяын ямар азарга байдаг билээ?
-Лувсанбалдан гуайн халтар. 2010 онд Баянбулаг сумынхаа наадмаар азарга, хязаалан, шүдлэн аман хүзүүдүүлж, даага таваар давхиулж байлаа. Манай уяаныхан болохоор хязаалан, шүдлэн, даага түрүүлгэсэн. Тэндээсээ Хүрээмаралд ирээд бас дөрвөн түрүү авч аав, ээжийнхээ нутгаар сайхан наадчихаад буцсан. 2011 онд Баянхонгор аймгийн 70 жилийн ой болоход бор даагаа ерөнхийд нь түрүүлгэсэн.
-Ерөнхийд нь ээ...?
-Уяачдын холбооны тэргүүлэгч Хүрлээ ахын хоёр, миний бор гэсэн гурван даага гараад л тасарчихсан юм билээ. Нөгөө хоёр нь шахаад замдаа бие биенийгээ шавхуурдаад л байсан юм билээ л дээ. Тэгээд манай морины хүүхэд цагаан зураас давангуутаа тайвширсан юм уу, шар нь хөдөлсөн юмуу эргэж очоод шавхардчихсан. Тэгсэн харин аман хүзүүдсэнд тооцчихно билээ. Тэр бор үрээ манай уяач Ганбатын адуу. Уул гарал нь улсад олон жил айрагдсан Зэвгээгийн бортой нэг. Тэр жил Батсүмбэртээ аман хүзүүдээд, гурван жижиг наадамд түрүүлчихээд Баянхонгорт очсон. Дараа жил нь шүдлэн үрээ Баянхонгорын хаврын бүсэд очоод бас айрагдсан. Одоо 20 гаруй медальтай адуу бий.
-Боломж гарвал нутагтаа наадчихдаг юмаа даа?
-Тиймээ, 2014 онд Баянхонгорын хангайн сумдын ой нэг өдөр болоод. Бид хоёр даагаа Хүрээмарал руу явуулаад, бусдыг нь Баянбулагт уралдуулсан. Эхлээд их нас мордсон Сүхбаатарын Сүхбаатар сумын Цэнд-Очир гээд дүүгээсээ авсан бор морь маань гуравлаад, дараа нь азарганд ахынхаа аймгийн наадамд түрүүлсэн бор соёолонг мордуулж тавлуулаад. Хязааланд манай дүүгийн хар үрээ түрүүлж, соёолон, шүдлэнд манай уяаны хоёр хүрэн үрээ тавлаад. Ингээд үндсэндээ нас болгондоо амжилттай наадсан.
-Хүрээмарал руу явуулсан хоёр даага яаж давхисан бэ?
-Нэг нь түрүүлж, нөгөө нь гурвалсан. Ноднингийн хувьд аавын маань бие муу байсан болохоор морь уяагүй. Говьсүмбэрийн Адъяасүрэн гуайгаас манай уяаныхан хэдэн адуу авчирч нэг даага нь найм уралдаж гурав түрүүлж, дөрөв аман хүзүүдсэн байна лээ.
-Араб азарга авсан гэсэн. Хаанаас орж ирсэн адуу вэ?
-ОХУ-ын Терскийн морин зовудаас. МУ-ын Алдарт уяач Тэрбиш гэж хүн оруулж ирсэн. Улаан паспорт бичиг баримттайгаа юм билээ. Энэ жил хоёр гүү нь унагалсан. Нэг эр унага гарсан. Моринд дуртай нэг зорилгын төлөө явж байгаа уяачид биенийхээ азарганд гүү тавиад төл авах нь цөөнгүй. Би тэгж Англи азарганы төл авсан. Ер нь одоо тэгээд хүссэн хүсээгүй шинэ цагийн адуутай болохгүй бол уралдах арга алга.
-Нутаг руугаа үрээ, байдас явуулж байна уу?
-Хонгор азарганыхаа төлөөс Баянбулаг, Хүрээмарал, Заг сумд руу өгсөн. Уяа нь таарахгүй байгаа юм уу Баянбулагийн нэг үрээнээс бусад нь айрагдсан гэж дуулдахгүй л байна.
-Мориныхоо уяаг олох гэж багагүй хугацаа зардаг гэдэг. Удахгүй давхих байлгүй дээ. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-2008 онд ээжийгээ бурхан болсны дараа аавтайгаа Заг явах замдаа Дуурсахын хөндийг заагаад “энэ хөндийд морь түрүүлгэнээ” гэсэн аав минь “ерөөлөөр болог” гээд сүү өргөж байсан. Тэр ерөөл нь биеллээ олж 2011 онд даага маань түрүүлчихээд аавынхаа хүслийг биелүүллээ гэж бодох л хамгийн сайхан байсан даа.
-Аав нь юу гэж хэлсэн бэ?
-Аав очиж амжаагүй. Гэхдээ ямар ч байсан хамгийн түрүүнд аав руугаа залгаад хэлсэн “за ашгүй дээ, миний хүү. Хэл амнаас хол байгаарай” гэсэн. Тэрнээс хойш нэг их удалгүй аав маань хүнд өвчний улмаас бурхны оронд очсон.
-Та бүхний уясан морьд хэрхэн давхиж буйг тэнгэрийн орноос харж бахдаж буй бизээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн хиймориор хонгор нутгийнхаа алдрыг өргөж яваарай.
-Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ч гэсэн цаашдын ажилд чинь өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна