АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Л.САЙНБИЛЭГ: ЗАЛУУ НАС, УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨР ХОЁР Л ХҮНИЙГ АМЖИЛТАНД ХҮРГЭДЭГ
Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн харьяат аймгийн Алдарт уяач Лувсанцэрэнгийн Сайханбилэг 1957 онд төрсөн бөгөөд сумын хоёр удаагийн, аймгийн нэг удаагийн Шилдэг уяачаар шалгарч, ММСУХ-ны Эрдэнийн Очир одонгоор энгэрээ мялааж байжээ.
-Хүний үүтгэл нь эцэг, эх байдаг. Тиймээс аавын тань талаарх яриагаар ярилцлагаа эхэлье?
-Миний аав Цэрэндоржийн Лувсанцэрэн 86 насласан, буянтай сайхан хөгшин байлаа. 1961 оноос хойш морь уясан юм гэнэ лээ. Тэр үед чинь нэгдлийн малтай. Хувь иргэнд данстай 75 толгой мал байдаг. Унааны хоёр тэмээ, саалийн хоёр гурван үхэр, цөөхөн адуу байж. Анх хээр морио зургаан настайд нь хоёр айлын хүүхдийн үсний найраар нэг өдөр уралдуулаад хоёр түрүүлгэж байсан гэдэг. Тэгээд түүнээс хойш морь уясан гэнэ лээ. 1961 онд хээр морио долоон настайд сумандаа түрүүлгэсэн. Гэвч есөн настай тэр хээр морь нь эмгэг олоод, ухаа морийг уяж суманд нэг түрүүлгэсэн. Аав маань ер нь жил болгон л айраг, түрүү авдаг сайн уяач байж. Тэгээд 1974 онд сумынхаа 50 жилийн ойгоор нэг түрүү авч азарга бас нэг үрээ айрагдуулсан.Тэр үед аав маань нэгдлийн тэмээ малладаг байсан юм. Нэг наадмаар аав ах бид хоёрыг морь хөтлүүлэ явуулчихаад өөрөө хойноос ирдэггүй. Тэгсэн бид хоёр морийг нь манаж хонож байгаад унтаад алдчихсан. Өглөө нь санд мэнд морьдыг нь цуглуулж авч ирж билээ. Тэгээд мордуулахад айрагдаж л байсан юм даа. Аавын маань үед ч сайн сайн уяачид олон байж дээ.
-Аавын тань үеийн ямар ямар сайн уяачид байв?
-Гомбын Ламхүү гэж сайн уяач байсан. Цэдэвийн Жанж, Дашзов, Дадны гэж хүн байсан. Дампил, Дашбалдан гээд түшиг тулхтай олон сайхан буурлууд байсан.
-Та аавынхаа морь уях эрдмийн тухай дурсаач?
-Манай аав үг дуу их цөөтэй. Миний ихрийн өрөөсөн аавын уясан морийг унадаг, тэр үед чинь давхар морь уяж болохгүй учраас би хүний морь унадаг байлаа. Нэгдэл нийгмийн үе байсан учраас ажлаа хийгээд хажуугаар нь морио уяж байгаа шүү дээ. Аавын морь уях арга барил их өвөрмөц мундаг байсан л даа.
-Өвөрмөц гэдэг нь...?
-Морийг нэмнэнэ гэж байдаггүй. Дандаа л задгай хөлсөлнө. Тэгээд нар баруун руу тонгойхтой зэрэг тавина. Өглөө нар хананы толгой орсон хойно бид хоёрыг дуудна. Тэгээд очиход хөлсөлж л байна. Гүүгээ барьж байгаа үедээ адуугаа орой тавиад өглөө аажуу хураана. Уяа морьд нь цүдийсэн гэдэстэй амьтад байх. Тэгсэн хэр нь ямар ажил хийгээд засчихдаг байсан юм. Морьд нь сайхан давхихыг яана. Үеийнх нь уяачид “Үгүй ер Лувсанцэрэн шиг морь уяж үзэх юмсан” гэдэг. Лхамхүү гэж бас морь сайн уядаг хүн байсан. Тэр хүн аавын маань талаар ”Би чадахгүй байгаа юмыг л Лувсанцэрэн чадаж байгаа юм даа” гэдэгсэн. Миний аав тийм л онцгой уяач.
-Аавын шийрийг хатаасан уяач болох гараагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Би 1978 онд цэргээс ирээд л морь уяж эхэлсэн. Багадаа хүний морь унаж байхад уяач нь надад нэг охин даага өгсөн юм. Тэгээд цэргээс ирэхэд гүү болчихсон. Тэр гүүнээс шарга халзан унага гараад шүдлэн үрээ болчихсон байсныг уяж сумын наадамд шүдлэн үрээ түрүүлгэсэн. Түүнээс хойш морь уяад 40 жил болж.
-Анхны айраг түрүүнээс хойш уяж байсан морьдуудаас тань хамгийн өндөр амжилт үзүүлж, таныг олонтаа баярлуулсан нь ямар хурдан буян билээ?
-Хамгийн амжилттай нь миний саарал, хонгор бүүдэн хоёр азарга маань байлаа. Сүүлд өөрийн унаган адуу Бат-Эрдэнийн хонгор азаргыг уяж байсан. Сайхан хурдан хүлэг дээ.
-Энэ жил хэдэн морь уясан бэ? Хаана хаана очиж наадав?
-Нэг морь уясан ч санасанд хүртэл давхисангүй ээ. Сумандаа бас Ханбогд, Баян-Овоо, Цэций, Цогт-Овоо, Мандал-Овоо, Дундговиос Өлзийт, Дорноговиос Мандах, Хатанбулаг руу явж наадаж байлаа.
-Аль газрын наадам илүү сайхан болж, хаанахын дэвжээ танд ээлтэй байдаг байв?
-Тэр энэ гээд байх юу байхав. Ялгах юмгүй сайхан л нааддаг байлаа. Очсон газраасаа хоосон буцахгүй шүү дээ. Түрүүлгэж ч явлаа, айрагдуулж ч явлаа.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-1999 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Тэр үед 40 шахам айраг, түрүүтэй байсан. “Говьшанх-1”-д бүүдэн даагаа аман хүзүүдүүлээд Алдарт болсон доо.
-Бүсэд айрагдсан дааганыхаа удам угшлыг танилцуулаач?
-Өлзийт сумын аймгийн Алдарт уяач жаал Дондог гэдэг хүнээс сартай ухаа гүү авсан юм. Түүний төл нэг байдас байсан. Хонгор буурал азаргаа би жаал Норов гэдэг хүн зүүн хойноос адуу туугаад ирэхэд нь авч байсан. Тэгээд тэр хоёрын дундаас гарсан унага нь бүүдэн даага байгаа юм. Уул талаа эвхэж хурдалсан ижилгүй хурдан хүлэг юм шүү дээ.
-Даагандаа яаж давхилаа?
-Даагандаа Ханбогдын наадамд аман хүзүүдчихээд Говьшанхын наадамд очиж ахиад аман хүзүүдсэн. Шүдлэндээ Цэцийд гуравласан. Хязаалан үрээ аймгийн ойд дөрөвлөж, хонгор үрээ тавд давхисан. Аймагт бүүдэн соёолон морио түрүүлгэж, хонгор морио аман хүзүүдүүлж байсан. Тэгээд зургаан наснаас нь хойш бүүдэн морьтойгоо олон ч наадамд сайхан наадсаан
-Хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Нас нэг их өндөр болж чадаагүй юм шүү дээ, хөөрхий. 12-той байхад нь ханиад хүрснийг нь мэдэлгүй наадамд мордуулаад алдчихсан. Ёстой харамсалтай юм болсон. Давхил их сайтай хүлэг байлаа.
-Бүүдэн морины тань төрлүүдээс хэр хурдалж байв?
-Бүүдэнгийн дүү гэж байхгүй ээ. Харин төрсөн ах нь болох хонгор бүүдэн азарга аймагт хоёр удаа айрагдсан. Суманд соёолондоо түрүүлж, Цэцийд айрагдсан бас л хурдан адуу байж дээ.
-Саяхан “Говьшанх-5” уралдаан боллоо. Та хэдэд нь оролцсон уу?
-Би нэг, хоёрт нь оролцоод дахиж оролцоогүй ээ. Хоёр дахь наадамд нь очсон чинь будилаан гарсан. Тэгээд л би “За энэ дэмий юм байна. Будилаантай наадамд оролцохгүй” гэж шийдсэн. Түүнээс хойш ойр зуур л наадаж байна.
-Говьшанхаас өөр ЗГ-ын тогтоолтой бүсийн уралдаанд очиж байв уу?
-Улсын бүсийн уралдаанд явж байгаагүй. Аймгийн бүсийн наадамд бол оролцож байсан.
-Танай ийшээ жороо морь уралдуулдаг уу?
-Жороо морь цөөхөн шүү. Би аймгийн 90 жилээр хүргэн Отгончулууныхаа жороо хонгор морийг уяж очоод нэг түрүүлгэж, хоёр морь айрагдуулсан. Эргэж ирээд сумандаа ахин хязаалан үрээ түрүүлгээд, тэр жилийн сумын шилдэг уяач болж байлаа. Хоёр ч удаа сумын шилдэг уяач болсон. 2001 онд аймгийн шилдэг уяачаар нэг удаа шалгарсан.
-Шилдэг уяач болж байсан үеийнхээ бусад амжилтуудаас дурдаач.
-Аймгийн шилдэг уяач болсоны дараа жил нь аймагт хоёр соёолон морь аваачиж түрүүлгээд, хэдэн сум хэсэж долоон түрүү, гурван аман хүзүү, гурван айрагтай наадсан. Тэр жил нийт 13 айраг, түрүүтэй байсан ч аймагт шилдэгт орж чадаагүй. Манай сум тодорхойлоогүй байсан. Тэгэхэд Цэцийд Батмөнх гэдэг хүн хүүтэйгээ хоёулаа, аавынхаа нэртэй гурван хүний морины 13 айраг, түрүүгээр аймгийн шилдэг уяач авсан байсан. Би замд нь гээгдээд үлдчихсэн. Уг нь хүний хөлс хөдөлмөр шингэсэн амжилт шүү дээ. Үүнийгээ зохих ёсоор нь үнэлүүлж чадаагүйдээ одоо ч харамсдаг. Миний хамгийн оргил үе тэр жил байсан юм.
-1999 онд 40-өөд айраг, түрүүтэй байсан гэж байна. Тэр үед аймгийн баяр наадмын амжилтаар улсын цол олгодог байсан. Улсын цолонд тодорхойлогдож байгаагүй юм уу?
-Үгүй. Гээгдэх хүн, орох хүн гэж байдаг юм байлгүй дээ .Алдарт уяач Жанж гэдэг хүн тэр жил улсын цол авсан байх. Дараа нь мөн Улсын Алдарт авсан Аюуш гэдэг хүн бид хоёр амжилтаараа тэнцсэн ч Аюушид Улсын Алдарт өгсөн. Харин би одоо болтол цолоо аваагүй л байна. Миний амжилт сайхан амжилт учраас би гомдохгүй ээ.
-Нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байсан бэ?
-Би адуу мөн бог мал маллаж байсан
-Хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлж байсан бэ?
-Бага мал маллаад сум аймагтаа зөндөө амжилт үзүүлсэн. 1991 оноос хойш өмч хувьчлалын буянаар хавчигдах юмгүй сайхан л байна. Түүнээс өмнө бид чинь үйлдвэрийн даалгавар биелүүлнэ гэж бөөн ажил болдог байлаа. Амжуулдаг л байлаа. Залуу ч байж. Залуу нас уйгагүй хөдөлмөр хоёр хүнийг амжилтанд хүргэдэг л юм даа.
-Та адуу малны наймаа арилжаа хийж байна уу?
-Би хамаг хөрөнгөө адуунаас л арилжчихсан хүн дээ. Тэглээ гээд алдаагүй ээ. Халуун хошуут малын буян их шүү дээ. Тухайн үед манай сумын сайн сайн азарганууд 3000-тай л байсан. Тэгэхэд би жаал Норов гэдэг хүнээс хул бүүдэн азаргыг 6000-аар авая гэж хэлчихээд очиход тэр хүн унжаад би 7000-ыг бэлэн өгөөд азаргыг нь авч байсан. Манай сумынхан нэгдүгээрт азарганы үнэ өсгөлөө гэж, хоёрдугаарт тийм сайн юм авсан ч юмуу, үгүй ч юмуу гээд дургүйцэж л байсан. Хул бүүдэн маань өөрөө сайн хурдлаагүй ч, төл нь сайн байсан. Тэгээд тэрний анхны унаганаас нь эхлээд би Сайнбилэг гуай л болсон доо. Аймгийн морь уях сонирхолтой бүхэн ”Сайнбилэг гуай байна” гээд хараад л таньдаг болсон.
-Одоо нутгийн залуучууд юм асууж заавар зөвлөгөө авна биз?
-Юм асууна аа, асууна. Онох онохгүйг нь мэдэхгүй ч өөрийн сурсан мэдсэнээ харамгүй л хэлдэг,. Гэвч би чинь бүдүүн тоймын дундуурхан уяач шүү дээ.
-Уяач хүн ямар зан чанартай байх ёстой юм бол оо. Уяачийн ёс жудаг гэж сүүлийн үед яригдаад байна. Та уяач хүнд ямар ёс жудаг байх ёстой гэж үздэг вэ?
Минийхээр уяач хүн хорддоггүй байх хэрэгтэй. Хордож битгий морио уяж бай. Атаархаж, бардаж, хордож наадамд морь уяад хайран сайхан ажнайг үгүй хийдэг. Энийг сайтар анхаарах хэрэгтэй. Амаараа уядаг уяач их байна. Морио хурдан гэж ярьж байгаад л наадам дээр байхгүй болгодог. Түүний оронд хийе гэснээ найдвартай сайн хийгээд уралдуулах хэрэгтэй. Морийг та нар сайн, сайхан гэж хэлж болдоггүй. Уя, сайхан уя тэгвэл морь давхидаг гэж би захидаг.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би хоёр хүү, хоёр охинтой.
-Хүүхдүүд тань морь уях уу?
-Морь уях хүүхэд алга. Нэг хүү маань бөөр нурууны өвчтэй. Өнөөх нь хотод байдаг. Хоёр охин айл болоод явчихсан. Би өөрөө л шоволздог байсан чинь одоо ч шоволзохоо ч хатдаа, чадахаа байж байна. Хөл гар өвдөөд байх болж.
-Та одоо морь унаж байна уу?
-Уналгүй яах вэ. Сая уран уургач, бугуйлчдын ”Адуучин” тэмцээн боллоо. 60 настайгаас би орлоо. Гэхдээ нас дээр гараад чадах юмгүй болжээ. Гар ч тэнийхээ байсан байна. Хөдөлгөөн ч удаан болчихдог юм байна.
-Ярилцлагаа хоёулаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
-Миний хамгийн сайхан наадам аймагт хоёр соёолонгоо дараагаар нь оруулчихаад, ирээд Ханбогдод хоёр азаргаа дараагаар нь оруулж соёолонгоо аман хүзүүдүүлэн хоёрхон хоногийн дараа Цэцийд очиж нэг соёолон морио түрүүлгэчихээд, нэгийг нь гуравлуулаад, эргэж ирээд сумандаа соёолон морио тавлуулаад, азаргаа ахиад түрүүлгэж байсан юм. Тэгэхэд морьдоо дандаа хөтөлж явдаг байсан. Тэр жил миний хувьд хамгийн сайхан бахархууштай наадам байсан. Морь ч ер нь сайхан амьтан шүү дээ. Морь уях ажлыг хэдий чинээ сонирхож, хэр хөдөлмөрлөнө тэр хэмжээндээ л нааддаг юм.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна