Сумын Алдарт уяач А.ЦЭЭСҮРЭН: ХИЧНЭЭН АДУУГАА АЛДСАН Ч МОРИО ГЭСЭН СОНИРХОЛ БУУРААГҮЙ
Увс аймгийн Тэс сумын уугуул, сумын Алдарт уяач Аюурзанын Цээсүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1972 онд төржээ.
-Хурдан адуу уяж сойх болоод анхны айргаа хэдийнээс хүртэж амжилтын гараагаа эхлүүлсэн бэ?
-Би 1994 оноос аавыгаа дагаж морь уясан. Миний аав хурдан улаан морь, хонгор морьтой, тэр хоёроороо сайхан нааддаг хүн байлаа. Намайг хүүхэд байхад аав нэг морио аймагт 10-аар давхиулаад ирж байсан удаа бий. Би 1993, 1994 оноос хойш хатирдаг морь унаж сумандаа 5 айраг, 1 түрүү авч эхэлсэн. Аавыгаа бурхан болсноос хойш улаан морийг нь уяж суманд нэг түрүүлгэсэн. 1995-2005 оны хооронд хурдан морио уяхгүй арван жил завсарлаад, 2005 оноос үргэлжлүүлэн уях болсон юм. 2000-2005 оны хооронд морины сэлгээ хийж, Аймгийн Алдарт уяач Цээпил гэж Амартөрийн ааваас халтар азарганых нь төл дөрвөн морь авсан. Тэр дөрвөн морины том хээр морь маань 4 түрүү, 12 айраг авч өгөөд байна. Дөрвөн түрүүний нэг нь аймгийнх, 2 нь сумын Цагаан эрэгийн овоо, нэг нь Нуур эхний овооны наадмын түрүү байгаа юм. Том хээр морь соёолондоо 2010 онд аймгийн баяр наадамд аман хүзүүдээд, аймгийн зүүн бүсийн уралдаанд айрагдсан. Аймагт болсон Мөнхбат Аваргын наадамд хавчиг морь түрүүлсэн.
-2011 оны Увс аймагт болсон бүсийн наадамд оруулсан уу?
-Үгүй, том хээр хавчиг байсан болохоор өнжөөсөн. Манай ийшээ хавчиг морь өнжөөдөг. Долоон настай Мөнхбат аваргын баярт түрүүлгэж, найман настай нутгийнхаа шүтээн Цагаан эргийн овооны баярт хоёр дараалан түрүүлсэн. Бас Баруунтурууны 70 жилийн ойд очиж аман хүзүүдээд, Нуур эхний овоонд очиж түрүүлсэн. Өнгөрсөн жил Цагаан эргийн овоонд үзүүрлээд, дахиж баярт ороогүй. Сумынхаа ойд уяж байгаад хөлийг нь доголгочихсон юм.
-Хээр морийг хэдтэй байхад нь авсан юм бэ?
-Аймгийн Алдарт уяач Цээпилээс таны азарганаас төл авъя гэж гуйгаад халтар азарганд нь унаган халиун гүүгээ тавьсан юм. Аавын аавын том ах нь хурдан хүрэн адуутай хүн байсан гэдэг. Тэр хүний л адууны угшил явж байгаа юм. Тэгэхэд тэдний халтар азарганд гүү тавьж 4 төл авсан. Хээр морио би шүдлэн цагаас нь уяж, сумынхаа сургуулийн 90 жилд 16-аар давхиулж, хязааланд нь аймгийн наадамд очиж долоогоор оруулсан. Тэгээд соёолонгоосоо эхэлж айрагдаж эхэлсэн. Одоо 10 настай морь байна.
-Хээрээс гадна өөрийн чинь нэр гаргах ямар адуу байна?
-Хээр морины дүү халиун азаргыг уяж эхэлж байна. Сая аймгийн зүүн бүсийн уралдаанд 10-аар давхилаа. Халиун азаргаа даага, шүдлэнд нь уяж үзэхэд сумын наадамд 12, 13-аар ирсэн. Тэгэхээр нь удамтай адуу ч гэсэн насыг нь гүйцээж байж уяя гэж бодоод арчилж байгаа. Одоо 8 настай азарга, энэ жилээс л уяж байна даа.
-Уяачийнхаа гарааг хатирч морь уяж эхэлсэн гэсэн. Хатирч мориныхоо талаар яриач?
- 1994 онд хатирч морь анх уяж эхэлсэн. Миний халиун хатирч морь бол манай унаган адуу, миний хээр морины эх халиун гүүний ах байгаа юм. 1995-2000 он хүртэл сумын наадамд 5 жил тасралтгүй айрагдсан гэдэг чинь халиун морь шүү дээ. Аймгийн наадамд 1991 онд хатираад 15-аар, дараа жил нь 14-өөр орж байсан.
-Нутгийн хурдан азарганд гүү тавьж төл авснаас гадна өөр хаа хаанаас адуу авсан бэ?
-Манай хүргэн ах Дагвасүрэн гэдэг хүний шар хээр азарганы төлөөс худалдаж авсан. Түүний гүүнээс гарсан хоёр шүдлэн морьд байна. Энэ жил уяж эхэлнэ. Бас Цэвээний Даалхаа, Аймгийн Алдарт уяач Жамсрангаас гүү авч, халиун азаргандаа тавьсан. Ер нь манай сумын адуу хурдтай, олон янзын угшилтай адуунууд байгаа болохоор нутаг дотроо л угшлыг нь харж хооронд нь сэлгэж, адуугаа сайжруулдаг. Сүүлийн үед гаднаас адуу авч сэлгэдэг юмуу гэж бодох боллоо.
-Ойрхоноор нь Тувагаас адуу мал орж ирдэг үү?
-Дээхнэ үед Тувагаас адуу мал орж ирдэг л байсан. Харин одоо ирж ирэхээ больсон. Манай адуунд ганц нэг Тува цус орсон адуу байгаа. Гэхдээ сайн морь төрөөгүй, бие хааны хувьд л томорч ирэхээс биш хурдны хувьд сайжрахгүй л байна. Явдал дундаа өөр юмтай холихоор яах юм. Эрлийз талдаа бие хаа томтой ч уналгаа эдэлгээнд жаахан тааруу, манай нутгийн адууг гүйцэхгүй юм билээ. Ер нь Тува адуутай сэлгэх бараг хэрэггүй санагдсан.
-Нэг хэсэг танай үүгээр адуу малын хот, малчин хүний сэтгэл харлуулсан хулгайн хэрэг бишгүй гарч байсан гэх юм билээ?
-Тийм, хулгай их байлаа. Би нэг хэсэг морь уяхгүй завсарладаг чинь хулгайгаас болсон. Хоёр гурван удаа адуугаа хулгайд алдсан. Хамаг адууг маань аваад хил даваад явчихаар эргээд олох боломжгүй. Тэгэхэд эхлээд 5 морь, дараа нь 13 адуу алдаад, сүүлд нь 8 адуугаа хулгайлуулаад, дөрөв тавхан морь, хоёрхон гүүтэй үлдсэн. Манайхан чинь тэр хэцүү үед адуу малаа буу шийдэмтэй манадаг байлаа. Арай ч хүний амь нас эрсдээгүй нь бас аз шүү. Саахалтаараа, ах дүү нараараа адуугаа нийлүүлээд шөнө болгон хоёр хоёроороо ээлжлээд манаж хоносоор өвлийн гурван сарыг давдаг. Зундаа Бөөрөг/элс/ гаргачихаад өдөр болгон явж хардаг байсан. Бөөрөгт аваачаад Оросын хилээс холдуулсан байсан чиг л Монголын хулгайч нар адуу гаргадаггүй байлаа ш дээ.
-Олон уяачийн урмыг хугалсан байлгүй. Магадгүй энэ явдал танай нутаг орон хавийн хурд шингэрэхэд нөлөөлсөн болов уу?
-Нэг үе манай адуу бараг дууссан шүү дээ. Сүүлийн дөрөв таван жилээс нааш л адуу өсч байна. Хулгайд алдагдсан адуунд дотор хурдан цуутай адуунууд зөндөө л байсан. Тэгээд нэг үе адуу үсэргэх сонирхолгүй болсон. Уяа морьдоо бүтэн жил шөнө болгон маналтай биш, маналаа гэхэд ядарна, цөхөрнө. Гэхдээ монгол хүн юм болохор хичнээн адуугаа алдсан ч морио гэсэн сонирхол буураагүй.
-Ааваас тань гадна танай удам сударт хурдан морины уяа тааруулдаг хүн байв уу?
-Манай авга ах Раднаа, түүний хүү Шагжий нар бүгдээрээ аймгийн Алдарт уяачид. Одоо ч морио уядаг. Сая зүүн бүсэд очоод соёолон морь аман хүзүүдүүлээд ирлээ. Бас олон ч адуугаа алдан байж хулгайтай тэмцэлдэж, ганц нэг хурдаа авч үлдсэн хүн байгаа юм. Манай өвөө морь уяж байгаагүй.
-Нутгаасаа гарч гадны дов үзсэн наадам гэвэл?
-Ойр хавийн сумдаар уралдсан даа. Холдоо гэвэл Баруунтуруун, Сагил, Улаангомд очиж уралдсан. 2011 онд Увс аймагт болсон баруун бүсийн даншигт би соёолон морь мордуулаад 18-аар ирсэн. 2012 онд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн даншигт очиж, их насанд найзынхаа морийг айрагдуулсан. Лхагваа, Дорждэрэм гэж ганц хоёр хүн надаар морио уяулдаг юм. Нэгнийх нь морийг аймагт нэг айрагдуулж, овооны наадамд бас айрагдуулсан. Нөгөө хүнийх нь нэг даагыг хоёр овооны баярт айрагдуулсан.
-Тэгвэл хамгийн сайхан наадам гэвэл?
-Аймгийнхаа баярт соёолон айрагдуулахдаа их баярласан. Олон жил морь уялгүй өнжиж байгаад аймгийн наадамд морь айрагдуулахаар үнэхээр их баярладаг юм билээ. Тэр наадам надад их урам хайрлаж, тэрнээс хойш морио тасралтгүй уяж байна.
-Сүүлийн үест хурдан адууг бэлчээрээр нь уралдуулахаа бараг больсон байна. Танай нутгийнхан морьдоо тэжээж байна уу?
-Уяач нар л уяа морьдоо өвс, овъёос хоёроор тэжээж байна. Өөрөөр манайхны өгч байгаа тэжээл гэж байхгүй дээ. Урьд нь дан байгалиараа уяж байгаад 2005 оноос хойш л овъёос гэдэг юманд морь оруулж байна. Овъёостой морь давхиа сайтай болдог юм байна, байгалиараа уягдсан морьдоос илүү, олон баярт ороход ядрах нь бага, ямар ч байсан гурав, дөрөв наадчих хэмжээтэй.
-Энэ жил Увс аймагт болох баруун бүсийн уралдаанд очно биз дээ?
-Тэгэлгүй яахав. Хээр морио нэг азаргатайгаа, 2 бага шүдлэнтэй авч очих санаатай бэлдэж байгаа. Миний өөрийн хүү, бас манай хүргэн ахын 2 залуу надад уяаны ажилд тусалдаг юм. За тэгээд нутгийнхаа ах дүү нартай хамжаад морио уяж байна даа.
-Баруун бүсийн уралдаанд айраг цагаатай сайхан наадах болтугай гэсэн бэлгэтэй үгээр асуултаа дуусгая.
-Гялайлаа. Нутгийнхаа уяач нарт амжилт хүсье. Аймгийнхаа ой, баруун бүсийн даншигт олон айраг түрүү аваарай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна