АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ О.ЦОГТБААТАР: ӨРГӨН САЙХАН ТАЛЫНХАА ЭНГЭР БЭЛД НЬ ИСГЭРЧ ЯВАХ ШИГ ЖАРГАЛ ХААНА БАЙХ ВЭ
Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн харьяат аймгийн Алдарт уяач Ономдоржийн Цогтбаатарыг уншигч танаа танилцуулж байна. 1955 оны хавар эхээс мэндэлсэн тэрээр морь уях эрдэмд шамдахын зэрэгцээ мал маллаж АХ-ын 80, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, ММСУХ-ны Эрдэнийн Очир одонгоор тус тус шагнагдаж байжээ.
-Аавын тань тухай дурсамжаар ярилцлагаа эхэльe?
-Аавын маань ах Ономжамц гэж мундаг лам байсан юм гэнэ лээ. Тэр хүн 1919 онд аавыг маань төрөхөд Ономдорж гэж нэр хайрласан аж. Аавын аав Ласранжав гэж бичиг үсэгт тайлагдсан номд элэгтэй бас дайчин хүн байсан гэлцдэг. Тийм учраас аав номд ойрхон өссөн юм билээ. Сампиныг яг арван хуруу шигээ тоолж мэддэг математик ухаан нь давамгай хүн байсан гэж үеийн хөгшчүүл нь дурсдаг юм. Хоёр хүн зэрэгцэж яриад, нэг хүн тоо дуудаж байхад нөгөө хоёр хүний ярианд оролцонгоо тоогоо сампинд хийхдээ алддаггүй байсан гэдэг. Хорин хоёр настайдаа цэргийн албанд татагдаж цэргийн ерөнхий сургуулийг нябо-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Дайны үед арын албанд ажилладаг ахмад цолтой байгаад ар гэрийн гачигдлаар албанаас халагдсан түүхтэй.
-Халагдаж ирээд ямар ажил хийж байсан юм бол?
-Аавд маань хийгээгүй ажил байхгүй дээ. “Ялалт” нэгдлийг анх байгуулалцсан. Насаараа л сумд хоорондын нэгдлийн даргын ажлыг хийсэн. Аймгийн прокурорт ажиллаж байлаа, аймгийн усны аж ахуйн удирдах газрын намын үүрийн дарга ч явлаа. Мөн Баяндалай, Ноён, Булган сумдад нэгдлийн дарга, намын үүрийн даргыг олон жил хийсэн. Төв суурин газар ихэнх насаа өнгөрүүлсэн хүн л дээ.
-Тэгвэл морь мал уяж байгаагүй байх нь ээ?
-Харин эсрэгээрээ төв суурин газарт дийлэнх амьдралаа өнгөрүүлсэн ч моринд бол хорхойдсон баавгай шиг л байлаа. Ёстой л нэг этгээд ганган гоё уяна шүү дээ. Хаана сайхан морь байна тэрийг өөрийн болгох, түүнийгээ “шувуу“ шиг хурдлуулахад ихэд анхаардаг хүн байсан. Бас болоогүй морь уях дуртайн дээр ганц сурсан мэх гар дунгуйгаа хорьсон ч хийнэ хориогүй ч хийнэ гэдэг шиг барилдаж ноцолдох үгүй мөн дуртай юм. Намын дарга хүн хамаагүй олны нүдэн дээр барилдаж ноцолдоод байж болохгүй. Гэвч өнөөх дур нь эзэндээ захирдахаасаа захирагдахгүй нь олон. Тэгж барилдаж яваад сумын Начин цол хүртсэн байдаг. Тухайн үед элдэв юманд адтай, морь бөхөд үнэнхүү дуртайн дээр алив юмны эв хавыг их сайн олдог байсан болохоор нь ч тэр үү зарим нэгэн дарга нар ялимгүй атаархаж, бөөрөлхөх зүйл цөөнгүй гардаг байсан юм гэдэг. Тэр үеийн нэгдлийн дарга нар мориор явна. Догшин морь их унана. Аль л догшин, аль л гоё морийг дарга нар унадаг байлаа шүү дээ. Би тийм л сайхан аавтай хүн дээ. Хөөрхий аав минь үр хүүхэд, ар гэрээ хүний дайтай авч явах гэж их л зүтгэсэн. Жинхэнэ монгол эр хүн гэдгийг би ааваараа л төсөөлдөг юм. Морь уявал уячихдаг, бөх барилдвал барилдчихдаг. Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай тийм л хүн миний аав.
-Та аав, ээжээс хэдүүлээ вэ?
-Аав, ээж маань дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Би хоёр эгч, нэг охин дүүтэй. Айлын ганц хүү.
Буянт сүргээ дагаж, морь уяж эхлэсэн нь хэзээнээс вэ?
-Би чинь төв усны аж ахуй удирдах газар өрмийн мастер хийдэг байлаа. Туслахаас эхэлж ажилласаар сүүлдээ өрмийн мастер болоод дараа нь клонковын дөрөвдүгээр зэрэгтэй болтлоо явсан. Гэхдээ нэг л өдөр өндөр сайхан нутгийнхаа өвөр дээр нь тонгочиж, өргөн сайхан талынхаа энгэр бэлд нь исгэрч явах шиг жаргал хаана билээ гээд л мал дээр гараад ирсэн дээ. Тэр үе маань 1982 он шиг санагдаж байна. Харин 1984 онд анх адуу авсан түүхээ ярьвал хүн үнэмшихээргүй. 1984 онд би нэгдлийн 167 адуу ававаа. Эхнэр аваагүй байсан үе. Өөрийн толгойлсон гэр байхгүй. Хоёр чөдөр, хоёр хазаар, нэг ногтыг 167 адуутай нэгдлээс өгдөг юм байна. Нэг хэсэг маллах гэж үзээд барсангүй ээ. Гэхдээ шантраагүй л дээ. Үүний дараа нь Тогтоол гэдэг хүнээс адуу авч тэр цагаас л адуучин гэх нэрээр овоглох болсон. Сүүлдээ хүн хар ч морь бэлгэнд өгнө. Бэлгэнд ирсэн морьдоосоо ч бас харж байгаад уяж уралдуулна. Сүүлдээ эхнэр хүүхэдтэй ч болж, эрийн шийр суугаад уяж уралдуулах ухаан санаа ч тогтоод ирэхээр дагаад морь хүртэл тэнхээ тамир суугаад байх шиг санагддаг болсон. Зургаан насны долоон морь уяж эхлээд хязаалан 11-т, шүдлэн зургаагаар, даага дөрөвүүлсэн. Ингэж л аавын маань моринд дуртай зан надад бас илэрч морь бид хоёр заяа төөргөө холбосон. Ингэж явсаар 2000 онд аймаг, сум нийлсэн баяр наадмаас 42 айраг, түрүү авсан үзүүлэлтээр аймгийн Алдарт уяач болсон түүхтэй дээ. Одоо гэтэл торгон жолоо өргүүлэх маань цаашилж тоосон дундаасаа давхилсаар байгаад цээжээ алдахгүй айрагдаж л байх шинжтэй болоод байна шүү.( инээв) Энэ жилийн хувьд тааруухан үзүүлэлттэй. Байранд ч үгүй, банзанд ч үгүй наадам дуусгаж байх шиг байна. Хэдэн үрээ үсэргээн дээр гайгүй байсан. Сая дандаа л хойгуур давхичихлаа. Би ч морь малаа өөрөө тэжээгээд байддаггүй хүн л дээ.
-Та бага насандаа моринд хэр сурмаг хүүхэд байв?
-Эмнэгийн нуруун дээр л өслөө. Их ч олон даага шүдлэнгийн амыг хагалсан юмдаг. Харин хурдан морь бол унаагүй шахуу. Хоёрхон удаа л унасан. 1963 онд хэрээ Гомбо гэдэг хүний даага, бүдүүн морийг анх унаж морь нь сумын наадамд 15-д ирж байлаа. 1967 онд Дашжав гуайн нэг морийг мөн Дашзэвэг гуайн хурдан морьтой унасан санагдаж байна.
-Нэгдлийн адуу хэдэн жил маллав?
-1984 оноос хойш хоёр жил маллаад, нэг завсарлаад, буцаад 1987 оноос 1990 он хүртэл маллаад хувьчлалд тараасан даа. Засгийн 300 гаруй адууг хувьчлал гэж бутраагаад өөрөө дөчин хэдхэн адуутай л үлдэж байлаа.
-Ихэд баярлахыг монголчууд бид магнай хагарах гэлцдэг. Таны магнайг хагалж байсан ямар хүлгүүд байв?
-Надад Сүлд хар гэж хар морь байлаа. Олон айрагдсан хүлэг. Морьд морьдынхоо дундаас тэр бид хоёр нэг л дотно байдагсан. Даанч хөөрхий минь түрүүлж үзээгүй адуу байгаа юм. Ер нь ах нь аймгийн наадамд нэг бүдүүн морь, нэг азарга түрүүлгэж, их насны нэг морь айрагдуулж, бас нэг азаргаа дөрөвлүүлсэн. Өөрөөр хэлбэл аймгийн наадмаас дөрвөн айрагтай. Харин сумын наадмаас бол 50-60 орчим удаа айраг түрүүг авч байсан амжилттай. 1999 онд аймгийн наадамд хээр морь түрүүлсэн. 1996 онд хар морь тавлуулсан. 1990 онд ухаа азарга дөрөвт орж, 2014 онд хээр морь аман хүзүүдсэн. Миний морьд нэг их түрүүлдэггүй. Дандаа л аман хүзүүнээс хойш яваад байдаг юм. Хүн хард бэлэг сэлтэнд өгсөн морь ч мөн ялгаагүй ерөөсөө түрүүлдэггүй юм. Бас дандаа л айрагдана. Би долоон морь хүнд өгсөн, долуулаа л аман хүзүүдсэн түүхтэй. Сонин байгаа биз. Дундговийн Өлзийт рүү нэг шарга морь жижи Оросоо гэдэг хүнд бэлгэнд өгсөн юм. Дүү Ганболддоо өгсөн нь саяын ярьдаг гуравт ордог морь. Тэр маань харин Завадамдиндоржийн нэрэмжит наадамд нэг гурвалсан сурагтай. Миний өөрийн унаган адуу л даа. Би Ухаа азаргаа л Жижи Оросоогоос авсан юм. Бусад нь миний унаган адуу шүү. Харин нутгийн Содномпил гэдэг хүнээс хүрэн халзан азарга авсан нь суманд нэг аман хүзүүдэн, нэг гуравлаж, Цэцийд нэг айрагдсан.
-Нэг наадмаас айраг, түрүү олноор нь хүртэж байв уу?
-Ганц нэг, ганц нэг удаа оруулсан. 1999 онд аймгийн наадамд хээр морио түрүүлгээд, Цогт-Овоогийн наадамд зургаалж, зүүн урд Ижий говьд манай их хурлын гишүүн Оюунбаатар нэг наадам хийсэн юм. Тэр их том наадам болсон. Дөрвөн сум, дөрвөн аймгийн морьд ирцгээв. Одоотой адилгүй л дээ. дандаа хөтөлж ирж байгаа юм чинь. Тэнд нэг үрээ аман хүзүүдсэн. Говьшанхын наадамд бол алгасахгүй л давхиулахыг бодно шүү. 1999, 2003, 2011 оны Говьшанхын наадамд хүлгүүдийнхээ тоосыг өргүүлсэн. Хар үрээ маань Говьшанхд 14-т давхисан. Түүнээс дээгүүр миний морьд давхиагүй ээ. Хээр азарга аваачсан байсан нь 10-н хэдээр давхисан. 2003 онд дөрвөн морь эхний 20-ийн дотор хурдалсан.
-Уяач хүн уяач хүнээсээ суралцдаг байх. Ойр дотно нөхөрлөдөг уяач нөхдийнхөө талаар сонирхуулаач?
-Үеийн нөхдөөс Лувсанцэрэнгийн Сайханбилэг гэж сайхан монгол эр бий. Бид хоёр олон наадмын тоосонд хамт дарагдаж явлаа. Нэг удаа хоёулаа аймгийн наадамд 220-н хэдэн км явж уралдчихаад эргэж ирээд Ханбогдынхоо наадамд мөн л морьдоо давхиулж гурав гурван айраг авсан. Эргээд Цогт-Овоо, Цогтцэцийн наадамд очиж, Жаргалантдаа эргэж ирж уралдуулаад нэг жил таван наадам хэсч байлаа. Морио хөтлөөд явсан км бараг 3000 шахсан байхаа.
-Тэгж явахад морь улдахгүй юу?
-Улдахыг нь аргална шүү дээ. Тахална, заримдаа морио сольж аваад л явна. Хүүхдүүдийг тэнд морь унаж байгаарай гэчихээд дайрч аваад гараад явчихна. Сайханбилэг маань хэдэн морьтой очиж ихэнхи нь магнайд хурдалж байсан. Бид нар чинв бэлэн хоол, сироп аваад сиропоо хүйтэн усанд найруулаад, ус буцалгаж бэлэн хоолоо хэдэн хүүхдүүддээ өгчихөөд 100-н хэдэн км морио хөтлөөд явах тохиолдол бишгүй л байдаг байлаа. Ямар одооных шиг машинаар зөөх биш.
-Танай баг сумандаа хурдаараа хэддүгээрт бичигддэг вэ?
-Ерөөсөө хурдан морь Жаргалант багаас л өнгөлдөг байлаа шүү дээ. Өөр нааддаг газар байгаагүй. Дандаа Жаргалант багийн л уяачид. Харин сүүлийн үед хүүхдүүд нь морь уяад Өгөөмөр баг одоогоор тугаа намируулж байх шиг байна. Түүнээс өмнө юм л бол баруунтаа, баруун хойноос айрагддаг байлаа.
-Үр хүүхдүүд нь морь мал уяж уралдуулах дуртай юу?
-Манай хүүхдүүд бүгд ажил төрөлтэй болохоор амралтаараа л уях гэж оролдох юм. Удмын юм гэж мөддөө арилахгүй шүү дээ. Би ч одоо хүч хүрэхээ байсан. Эмнэг догшин мал уях нь битгий хэл хавьтаж ч чадахгүй болоод байх юм. Хүүхдүүд л ирж уяж сойж хөгшин миний сэтгэлийг тэнийлгэж байна.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна