Аймгийн Алдарт уяач З.Батбаяр: “Арвагар хээр” уяачдын холбооны ойн баярт Өвөрхангайн 3000 уяач оролцоно
Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн хурдан даагануудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Аман хүзүүнд хурдалсан хул дааганы эзэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Алдарт уяач З.Батбаяртай ярилцсанаа хүргэж байна.
-Хул алаг даага тань төрийн наадамд аман хүзүүдлээ. Барианд орох агшинд ямар сэтгэгдэл төрж байх юм?
-Сайхан наадам болж өндөрлөлөө. Өөрийн эрхгүй баярлан огшиж байлаа. Төрийн наадмын айраг, түрүүний өм нээгдлээ хэмээн ихэд бэлгэшээж байна. Миний хувьд 2012 оноос хойш төрийн наадамдаа тасралтгүй оролцож байгаа юм. Түүнээс өмнө 2006 онд Их Монгол байгуулагдсаны 800 жилийн ойн наадамд мөн морь мордуулж байлаа. Энэ бол миний төрөөс хүртэж буй анхны айраг. Энэ ч утгаараа сэтгэл маш өндөр байна аа.
-Та хэдэн насны морьдоо хөтлөн, төрийн наадмыг зорьж ирэв?
-Энэ жил даага, шүдлэн, хязаалан, их насны морьд уясан. Бүгд л сайхан мордлоо. Уулбаянгийн нэг морь хасагдсан. Түүнийгээ Өвөрхангайд мордуулаад, айрагдууллаа.
-Төрийн наадамд морь мордуулаад, анхны айргаа 11 жил хүлээнэ гэдэг бас л урт хугацаа байна даа?
-Тийм шүү. Ёстой л тэвчээртэй хүлээж, мэддэг чаддаг бүхнээ шавхан хичээсэн дээ. Хичээсний ч үр өгөөж гарлаа.
-Та Хархорин сумаас төрийн наадамд морь айрагдуулсан хэд дэх хүн болж байгаа юм бол. Энэ талаар мэдээлэл цуглуулав уу?
-Би өөрөө шүүж үзээгүй. Манай Хархорин сумаас наадмаар маш олон хүмүүс утасдаж байна лээ. “Манай сумын хувьд анхны төрийн наадмын айраг боллоо” гэж байсан.
-Хул алаг дааганы удам угшлыг нь танилцуулаач?
-Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, туслах уяач Цэрэндоржийн маань унаган адуу.
Эх нь Маарын хээр азарганы цустай хул алаг гүү байдаг юм. Харин эцэг нь халтар азарга бий. Төв аймгийн дээхнэ үеийн мундаг азаргануудын цус орчихсон адуу л даа. Эцэг, эх нь хоёулаа Маарын хээр азарганы цустай гэдэг юм.
-Дан уяагаар төрийн наадамд уралдсан гэлүү?
-Тиймээ. Сунгаагаа Хэнтий аймгийн Баянхутаг суманд хийсэн. Тэнд зуншлага сайхан байна лээ. Тэр ч утгаараа ногоо ч сайн идсэн.
-Улсын наадмын дараа Өвөрхангай аймагтаа болсон хангайн бүсийн уралдаанд очиж уралдсан. Хэдэн насны морьтой очиж ямар амжилт гаргав?
-Гурван тийшээ хуваагдаж явсан юм. Бүсэд хавар сайн уралдаад байсан хээр морио Багануурын Хангарьдад түрүүлгэсэн. Бор халзан даага маань тэнд эрлийз дааганд түрүүлсэн. Өвөрхангайдаа эрлийз зээрд даагаа түрүүлгэлээ. Хул алаг даага маань бороонд цохиулаад, ханиад хүрчихсэн болохоор сайн уралдаж чадсангүй. Мөн саарал хязаалан айргийн таваар давхилаа. Увс руу нэг морь явуулсан маань зургаагаар хурдалсан байна.
Улсын наадамд бор даага эрлийз дааганд түрүүллээ.
-Улс, бүсийн наадмаас та энэ жил зургаан айраг, түрүү авчээ?
-“Дүнжингаравын хурд”-д бас хээр морь тавласан шүү дээ. Хээр морь маань дараа нь Хөвсгөлийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Ингээд энэ жил нийт таван түрүү, гурван айраг хүртлээ.
-Нийт хичнээн түрүү, айрагтай болчихов?
-Бүгдийг нь нийлүүлбэл 11, 12 болчихож байгаа бололтой. 2017 он өгөөжтэй сайхан байна аа.
-Улс, бүсийн наадамд айрагдаад байгаа адуунууд тань хаанахын ямар удам угшилтай хүлгүүд вэ?
-Хээр морь бол хонгор халзан морьтой, Булган аймгийн уяач Базаргарьд ахын унаган адуу байгаа юм. Бид хүргэн, хадам хоёр байгаа юм. Хээр морь энэ жил над дээр ирж уягдсан. Өмнө нь Базаргарьд ах дээр байхдаа улсын баяр наадамд нэг айрагдаж, бүсийн уралдаанд хоёр айрагдсан адуу. Эрлийз бор даага Дорнодын Цагаан-Овоогийн улсын Алдарт уяач Батзоригийн унаган даага.
Харин зээрд даага нь Дорнодын Цагаан-Овоогийн Гүнсэнгийн Ганчулуун гэдэг залуугийн унаган адуу. Энэ жил Гүнсэнгийн Ганчулууны унаган адуунаас найм нь улс, бүсийн уралдаанд айрагдчих шиг болно лээ. Өөрийнх хээр соёолон улсын баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан.
-Та хэдий үеэс морь уяж эхэлсэн юм бэ?
-2002 оноос.
-15 жил болж байгаа юм байна. Энэ хугацаанд адууныхаа цусыг сэлбэж, үүлдэр угсааг нь сайжруулахад хэр анхаарав?
-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Борын Дондог гэдэг их хурдан адуутай буурал байдаг юм. Социализмын үед сумын баяр наадмаас нэг азаргаар долоон жил дарааллан түрүү хүртэж байсан гэдэг. Би тэдний адуугаар уралдах их дуртай. Хул азарганых нь төл манай адуунд байдаг юм. Би ч цэвэр монгол адуу тэнд л байдаг гэж боддог хүн. Дагвадорж ахын хүүгийн хурдан адууны угшлууд бас бий.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Энэ хавар аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Та Өвөрхангай аймгийн МСУХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байх аа?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд болсон хурлаар Өвөрхангай аймгийн МСУХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
-Өвөрхангай аймагт бараг жил алгасахгүй л бүсийн уралдаан болдог. Энэ зун гэхэд Хангайн бүсийн уралдаан боллоо. Ингэхэд эдгээр уралдаанд аймгийн МСУХ-ны удирдлагууд хэр ач холбогдол өгч оролцдог вэ?
-Намайг дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд манай аймаг 2014 оны хаврын бүс, 2015 оны зуны бүс, 2016 оны хаврын бүсийг нутагтаа зохион байгуулсан. Энэ жилийн зуны бүсийн уралдааныг онцолж ярих юм бол манай Арвай хээр хот үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ой, Монгол түмний Морины шүтээний 10 жилийн ойтой давхацсан. Энэ ч утгаараа улсын бүсийн наадмыг нутагтаа зохион байгуулъя гэж аймгийнхаа удирдлагуудтай ярилцаад, энэ наадмыг авсан юм. Ингээд зохион байгуулалт болон бэлтгэл ажлаа аймгийн удирдлагууд болон “Арвагар хээр” уяачдын холбоо хоёр хувааж аваад ажилласан. “Арвагар хээр” холбооны хувьд бай шагналыг бүрэн гүйцэд олгох, морио зохион байгуулж уралдах хамтарсан комисс байгуулаад бэлтгэл ажлыг хариуцаж ажиллалаа. Аймгийн удирдлагын зүгээс баяр наадмын бөх, бусад талынхаа наадмын зохион байгуулалтыг хариуцсан.
-“Арвагар хээр” холбооноос ойрын үед ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Монгол түмний морины их шүтээн дээр морины зүтгэлтэн хоёр хүний хөшөө нэмж барихаар болсон. Морины шүтээн маань голдоо Дамдин янсан бурхантай шүү дээ. Түүний нэг талд Өвөрхангай аймгийн Нарийнтээлээс гаралтай тарган Бандида хувилгаан, нөгөө талд нь Өвгөн ноёны хөшөөг босгохоор төлөвлөж байна. Тарган Бандидагийн хувьд хамгийн анх мал амьтны анагаах ухааны судруудыг бичиж хэвлүүлсэн хүн.
Харин Өвгөн ноёны хувьд морины шинж тэмдгийг тодорхойлсон судар бэлтгэж гаргасан хүн. Энэ ч утгаараа энэ хоёр хүний хөшөөг Морин шүтээндээ залахаар шийдсэн юм. 8-р сарын 26, 27-ны үед гурван насны морь уралдуулаад, хөшөө дурсгалаа залахаар төлөвлөж байна. Мөн энэ жил манай холбооны 15 жилийн ой тохиож байна. Тиймээс намар уяачдыг өвөлжилтийн бэлтгэлээ хангасных нь дараа бүх сумаараа тойрч, 15 жилийнхээ ойг Өвөрхангайн 3000 уяачийг хамруулан тэмдэглэхээр төлөвлөж байгаа.
-“Арвагар хээр” уяачдын холбооны 15 жилийн ойн баяр дэлгэр сайхан болох болтугай.
"Тод магнай" сэтгүүл 88, 89
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна